Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/172

 

 

 

 

 

                                      2024/ШЦТ/172

 

 

 

/


          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У

Хохирогч: Г.Н

Шүүгдэгч: М.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын От холбогдох 2412............... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .......... аймгийн ......... сумын ............ багийн “............” гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Мын О /РД:........... /

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө .......... аймгийн ............ сумын төвд иргэн Гийн гэрт эхнэрийн бөөр рүү өшиглөсөн гэх шалтгааны улмаас уурлаж хохирогч Г.Нийн нүүрэн тус газарт толгойгоороо удаа дараа мөргөж, толгойн хэсэг рүү гараараа болон сандлаар удаа дараа цохисон, мөн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ......... аймгийн ........... сумын .......... багийн .......... гэх газарт хохирогч Г.Нийг гэрт нь ирж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: “...Намайг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр модон сандлаар цохисон гэж мэдүүлсэн байсан. Тэднийх 2 ширхэг хуванцар сандалтай. Тухайн өдөр хуурай дүү Б хүүхдийн үсний найранд очсон. Найр тараад Г ахынд эхнэр Э, Д, Н, Б, З нарын хамт очсон. Тэндээ том шилтэй архи ууцгаасан. Н нэг харахад орны доод талд сууж байсан эхнэрийн бөөр хэсэг рүү хөлөө жийгээд, өшиглөөд байсан. Нийг сэрээгээд эхнэрийн бөөр хэсэгт өшиглөөд байна гэж хэлэхэд ингэж өшиглөсөн юм уу гээд 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд Нийн нүүр хэсэгт 2 удаа цохисон. Тухайн үед Э унтаж байсан сэрээд яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Би гараад Бд 2 цаг орчим сууж байгаад эргээд орсон. Эргэж ороод Нийг алгадсан, гадаа маргасан гэж байгаа боловч би санахгүй байна. Эхнэрийг өшиглөсөн, Н өшиглөөгүй гэж маргасан. Маргааш өглөө нь би гэртээ сэрсэн. Тэгээд Л найзаараа машинаа бариулаад адуугаа асуухаар З ахынд очсон. Тэндээ 1 шил архи уусан. Бид тэндээсээ хөдлөөд явж байхад Д утсаар залгаад найзыгаа ямар болгосныг ирж үз гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ Нийн гэрт очоод араар нь тэврэх гэж байгаад хүзүү хэсэгт нь 2 удаа цохисон, босоод явах гэтэл Н араас боосон. Л салгаад намайг авч гарсан. Ийм зүйл болсон. Архи уусан, найзыгаа цохисон, уураа барьж чадаагүйдээ харамсаж байна...” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Г.Н  мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Дын хамт Эрдэнэмандал сумын төвд Б хүүхдийн үсний найранд очсон. О эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Үсний найрнаас гараад О манай хоёрын гэр бүл Г ахынд 18 цагийн үед орсон. Г ахынд Б ах, эхнэр А эгчийн хамт ирсэн. Г ах бид нарт зориулж 1 том шилтэй архи задалсан. Тэгээд О, эхнэр З, Г ах, эхнэр Энхээ эгч, Б ах, эхнэр А эгч, манай эхнэр Д, бид 8 архийг хувааж уусан. Би согтоод унтсан байсан. Эхнэрээсээ юу болсон талаар асуухад намайг унтсан хойгуур намайг зодсон, сандлаар толгой руу чинь цохисон, дахиад гэрээс авч гараад хашаан дотор нүүр рүү 5-6 удаа мөргөсөн гэж хэлсэн. Энэ үйл явдлыг би өөрөө мэдэхгүй, сайн санахгүй байгаа. Эхнэр намайг аваад шөнөдөө гэртээ ирсэн. Маргааш өглөө нь эхнэр Отгонбаярын гэр лүү залгаж найзыгаа ямар болгосон байна хар гэж хэлсэн байсан. Өглөө 11 цагийн үед О манай гэрт З, Ла, Т нартай хамт ирсэн. Би От хандаж чи найзыгаа яагаад ингээд зодож байгаа юм бэ гэхэд шууд над руу хүрч ирээд зүүн нүд рүү гараараа нэг удаа, толгой руу гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би Оын араас барьж авсан. Тэгээд Ла хүрч ирээд Оыг салгаж авсан. Манай эхнэрийг өшиглөсөн тэрнээс болж би чамайг зодсон гэж хэлсэн. Өдөр нь би Эрдэнэмандал сумын эмнэлэгт ирж үзүүлсэн бөгөөд эмч үзээд хот руу явж рентген зураг авхуулж үзүүл гэж хэлсэн. Би хохиролд эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролд нийт 6,000,000 төгрөг нэхэмжилнэ. Оаас надад хохиролд төлсөн мөнгийг энэ нэхэмжлэлээс хасуулахгүй...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2412................. дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Нийн мэдүүлсэн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Дын хамт Эрдэнэмандал сумын төвд хуурай дүү Б хүүхдийн үсний найранд ирсэн. Энэ найран дээр манай найз О эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Үсний найрнаас гараад О манай хоёрын гэр бүл Г ахынд 18 цагийн үед орсон. Г ахынд Б ах, эхнэр А эгчийн хамт ирсэн. Дүү нар ирсэн гээд Г ах бид нарт зориулж 1 том шилтэй, нэрийг нь мэдэхгүй архи задалсан. Тэгээд О, эхнэр З, Г ах, эхнэр Энхээ эгч, Б ах, эхнэр А эгч, манай эхнэр Д, бид 8 архийг хувааж уусан. Би согтоод унтсан байсан. Нэг мэдэхэд би гэртээ ирчихсэн өглөө сэрсэн. Бие хөндүүр орж өвдсөн, баруун нүд хавдаж юм харж болохгүй болсон, уруул хавдаж, дотор талдаа хэгзэрсэн, толгой энд тэндээ овойж хавдсан байсан. Эхнэрээсээ юу болсон талаар асуухад намайг унтсан хойгуур намайг зодсон, зодчихоод гарч яваад Б орчихоод буцаж Г ахынд орж ирээд чамайг зодох үед би сэрсэн. ...сандлаар толгой руу чинь цохисон, дахиад гэрээс авч гараад хашаан дотор нүүр рүү 5-6 удаа мөргөсөн гэж хэлсэн. Энэ үйл явдлыг би өөрөө мэдэхгүй, санахгүй байгаа. Эхнэр намайг аваад шөнөдөө гэртээ ирсэн. Ингээд байж байтал 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед О манай гэрт З, Ла, Т гэх хүмүүсийн хамт ирсэн. Би От хандаж чи найзыгаа яагаад ингээд зодож байгаа юм бэ гэхэд шууд над руу хүрч ирээд зүүн нүд рүү гараараа нэг удаа, толгой руу гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгээд Ла хүрч ирээд Оыг салгаж авсан. ...Манай эхнэрийг өшиглөсөн бөгөөд тэрнээс болж би чамайг зодсон гэж хэлсэн. Тэгээд явцгаасан. Өдөр нь би Эрдэнэмандал сумын эмнэлэгт ирж үзүүлсэн бөгөөд эмч үзээд хот руу явж рентген зураг авхуулж үзүүл гэж хэлсэн. Би гомдолтой. Би шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дын мэдүүлсэн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Г.Нийн хамт Эрдэнэмандал сумын төв рүү орсон. Тэгээд Эрдэнэмандал сумын төвд амьдардаг Г гэх айлд очсон. Тэр айлд О.Б ах, эхнэр А, М.О, эхнэр Э, БатЗ нар цай уусан. Бид хэд Г ахын гэрт архи ууж байсан. Би архи ууж байгаад манай хүү уйлаад байхаар нь хамт хэвтэж байгаад орон дээр унтаад өгсөн байсан. Би шөнө дунд 02 цагийн үед босож ирээд нөхрөө хартал нүд нь хөхөрч, уруул ам нь овойж хавдсан байсан. Тэгээд би босож ирээд орон дээр унтуулсан. Би орны хөлд нь сууж байхад гаднаас О орж ирсэн. Тэгэхээр нь би чи манай нөхрийг яагаад зодсон юм бэ гэж асуухад надтай юм ярихгүй, чи манай эхнэрийг өшиглөсөн биз дээ гээд нөхрийг унтаж байхад нүүр хэсэгт нь нэг гараараа 3-4 удаа цохиж авсан. Манай нөхрийн хамраас цус гарч доошоо тонгойж цусаа гоожуулаад байхад нь нуруун дээр нь 1 гараараа дарж байгаад толгой хэсэгт олон удаа цохисон. Хамраас нь цус гараад байхад газар байсан модон сандлыг авч толгой хэсэгт нь 4-5 удаа цохиж авсан. Тэгэхэд З гэх найз нь чи хүн алах гэж байна, боль гээд очтол О чи Нг өмөөрдөг хэн бэ гээд шанаа хэсэгт нь цохиод авсан. Тэгээд БатЗ цаашаа яваад өгсөн. О манай нөхрийг гэрээс авч гараад толгойгоороо нүүр хэсэгт хэд хэдэн удаа мөргөөд авсан. ...Намайг болиоч гээд ойртоод очихоор гичий, жингэр гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би тэндээс нөхрөө салгаж аваад гэртээ ирсэн. Унтаж амраад маргааш өглөө нь 10 цагийн үед би Отай утсаар ярьж чи энэ зодсон хүнээ ирээд нүүр царайг нь хар гэж хэлсэн. Тэгээд байж байхад О манай гэрт орж ирээд чи авгайгаа яриулдаг, яасан гэнээ хөгшөөн гээд байсан. Тэгээд байж байгаад манай нөхрийг нүүр нүдгүй цохиод байсан. Удалгүй Ла гэх залуу орж ирээд Оыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бгийн мэдүүлсэн: “...Би Эрдэнэмандал сумын төвд Б.Г гэх айлд цай уухаар ирсэн. Тэгээд би Гийн гэрт 17 цагийн үед Г.Н, Д.Д, М.О, Э, Б, А нарын хамт орсон. Шөнө дунд цаг хэд болж байсныг мэдэхгүй, гаднаас О гэрт орж ирэх үед би сэрсэн. Гэрийн баруун талын орон дээр Н хэвтэж байсан. Д.Д орных нь хөлд сууж байсан. Тэр үед О, Нийг чи яагаад манай эхнэрийн бөөр рүү өшиглөөд байсан юм бэ гэж асууж байгаад М.О нь сандал дээр сууж байгаад Нийн нүүр хэсэгт нэг цохиод авсан. Тэгээд Нийн хамраас цус гарч байсан. Г.Нийн нүүр нь цохиулсан байдалтай, уруул нь домбойж хавдсан байсан. Би Оын хажуу талаас нь тэр хоёрын дундуур орж суусан. Боль гэж хэлсэн. Тэгээд би гэрээс Гтай гарч явсан. ...буцаад Гийн гэрт ирэхэд тэнд байсан хүмүүс бүгдээрээ байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Лсгийн мэдүүлсэн: “...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн өглөө үүрээр 05 цагийн үед намайг гэртээ байхад М.О нэг шил архитай гэрт орж ирсэн. ...Д О руу залгаж ирж энэ хүнээ үз, хүрээд ир гэсэн. ...О машинаас буугаад Нгийн гэрт орсон. Бид 3 машиндаа сууж байхад Д манай гэрт орооч гээд би тэдний гэрт яваад орсон. Намайг гэрт ортол О, Н 2 юм яриад сууж байсан. Тэгээд гэнэт нэг юм ярьж байгаад О, Нг нэг удаа алгадаад авсан. ...Оыг гэрээс аваад гарсан. Тэгээд гэрийн гадна Д, О 2 гэрийн гадна хэрэлдэж байгаад би Оыг аваад гэртээ унтуулж амраасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Оын мэдүүлсэн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруугаа хүлээж зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210 тоот шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Г.Нийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт гэмтэл тус бүр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 хуу/

 

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 77-79/, шүүх хуралдаанд шинээр өгсөн хохиролтой холбоотой “И” баримт 1 ширхэг, шүүгдэгчээс хохирол шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвд иргэн Гийн гэрт хохирогч Г.Н нь нүүрэн тус газартаа, толгойн хэсэгтээ мөргүүлж, гараар болон сандлаар удаа дараа цохиулсан, мөн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Цагаан овоо гэх газарт хохирогч Г.Н нүүрэн тус газартаа бусдад гараараа цохиулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.О нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвд иргэн Гийн гэрт эхнэрийн бөөр рүү өшиглөсөн гэх шалтгааны улмаас уурлаж хохирогч Г.Нийн нүүрэн тус газарт толгойгоороо удаа дараа мөргөж, толгойн хэсэг рүү гараараа болон сандлаар удаа дараа цохисон, мөн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Цагаан овоо гэх газарт хохирогч Г.Нийг гэрт нь ирж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Нийн мэдүүлсэн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Дын хамт Эрдэнэмандал сумын төвд хуурай дүү Б хүүхдийн үсний найранд ирсэн. Энэ найран дээр манай найз О эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Үсний найрнаас гараад О манай хоёрын гэр бүл Г ахынд 18 цагийн үед орсон. Г ахынд Б ах, эхнэр А эгчийн хамт ирсэн. Дүү нар ирсэн гээд Г ах бид нарт зориулж 1 том шилтэй, нэрийг нь мэдэхгүй архи задалсан. Тэгээд О, эхнэр З, Г ах, эхнэр Энхээ эгч, Б ах, эхнэр А эгч, манай эхнэр Д, бид 8 архийг хувааж уусан. Би согтоод унтсан байсан. Нэг мэдэхэд би гэртээ ирчихсэн өглөө сэрсэн. Бие хөндүүр орж өвдсөн, баруун нүд хавдаж юм харж болохгүй болсон, уруул хавдаж, дотор талдаа хэгзэрсэн, толгой энд тэндээ овойж хавдсан байсан. Эхнэрээсээ юу болсон талаар асуухад намайг унтсан хойгуур намайг зодсон, зодчихоод гарч яваад Б орчихоод буцаж Г ахынд орж ирээд чамайг зодох үед би сэрсэн. ...сандлаар толгой руу чинь цохисон, дахиад гэрээс авч гараад хашаан дотор нүүр рүү 5-6 удаа мөргөсөн гэж хэлсэн. Энэ үйл явдлыг би өөрөө мэдэхгүй, санахгүй байгаа. Эхнэр намайг аваад шөнөдөө гэртээ ирсэн. Ингээд байж байтал 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн үед О манай гэрт З, Ла, Т гэх хүмүүсийн хамт ирсэн. Би От хандаж чи найзыгаа яагаад ингээд зодож байгаа юм бэ гэхэд шууд над руу хүрч ирээд зүүн нүд рүү гараараа нэг удаа, толгой руу гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгээд Ла хүрч ирээд Оыг салгаж авсан. ...Манай эхнэрийг өшиглөсөн бөгөөд тэрнээс болж би чамайг зодсон гэж хэлсэн. Тэгээд явцгаасан. Өдөр нь би Эрдэнэмандал сумын эмнэлэгт ирж үзүүлсэн бөгөөд эмч үзээд хот руу явж рентген зураг авахуулж үзүүл гэж хэлсэн. Би гомдолтой. Би шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дын мэдүүлсэн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нөхөр Г.Нийн хамт Эрдэнэмандал сумын төв рүү орсон. Тэгээд Эрдэнэмандал сумын төвд амьдардаг Г гэх айлд очсон. Тэр айлд О.Б ах, эхнэр А, М.О, эхнэр Э, БатЗ нар цай уусан. Бид хэд Г ахын гэрт архи ууж байсан. Би архи ууж байгаад манай хүү уйлаад байхаар нь хамт хэвтэж байгаад орон дээр унтаад өгсөн байсан. Би шөнө дунд 02 цагийн үед босож ирээд нөхрөө хартал нүд нь хөхөрч, уруул ам нь овойж хавдсан байсан. Тэгээд би босож ирээд орон дээр унтуулсан. Би орны хөлд нь сууж байхад гаднаас О орж ирсэн. Тэгэхээр нь би чи манай нөхрийг яагаад зодсон юм бэ гэж асуухад надтай юм ярихгүй, чи манай эхнэрийг өшиглөсөн биз дээ гээд нөхрийг унтаж байхад нүүр хэсэгт нь нэг гараараа 3-4 удаа цохиж авсан. Манай нөхрийн хамраас цус гарч доошоо тонгойж цусаа гоожуулаад байхад нь нуруун дээр нь 1 гараараа дарж байгаад толгой хэсэгт олон удаа цохисон. Хамраас нь цус гараад байхад газар байсан модон сандлыг авч толгой хэсэгт нь 4-5 удаа цохиж авсан. Тэгэхэд З гэх найз нь чи хүн алах гэж байна, боль гээд очтол О чи Нг өмөөрдөг хэн бэ гээд шанаа хэсэгт нь цохиод авсан. Тэгээд Б цаашаа яваад өгсөн. О манай нөхрийг гэрээс авч гараад толгойгоороо нүүр хэсэгт хэд хэдэн удаа мөргөөд авсан. ...Намайг болиоч гээд ойртоод очихоор гичий, жингэр гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би тэндээс нөхрөө салгаж аваад гэртээ ирсэн. Унтаж амраад маргааш өглөө нь 10 цагийн үед би Отай утсаар ярьж чи энэ зодсон хүнээ ирээд нүүр царайг нь хар гэж хэлсэн. Тэгээд байж байхад О манай гэрт орж ирээд чи авгайгаа яриулдаг, яасан гэнээ хөгшөөн гээд байсан. Тэгээд байж байгаад манай нөхрийг нүүр нүдгүй цохиод байсан. Удалгүй Ла гэх залуу орж ирээд Оыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бийн мэдүүлсэн: “...Би Эрдэнэмандал сумын төвд Б.Г гэх айлд цай уухаар ирсэн. Тэгээд би Гийн гэрт 17 цагийн үед Г.Н, Д.Д, М.О, Э, Б, А нарын хамт орсон. Шөнө дунд цаг хэд болж байсныг мэдэхгүй, гаднаас О гэрт орж ирэх үед би сэрсэн. Гэрийн баруун талын орон дээр Н хэвтэж байсан. Д.Д орных нь хөлд сууж байсан. Тэр үед О, Нийг чи яагаад манай эхнэрийн бөөр рүү өшиглөөд байсан юм бэ гэж асууж байгаад М.О нь сандал дээр сууж байгаад Нийн нүүр хэсэгт нэг цохиод авсан. Тэгээд Нийн хамраас цус гарч байсан. Г.Нийн нүүр нь цохиулсан байдалтай, уруул нь домбойж хавдсан байсан. Би Оын хажуу талаас нь тэр хоёрын дундуур орж суусан. Боль гэж хэлсэн. Тэгээд би гэрээс Гтай гарч явсан. ...буцаад Гийн гэрт ирэхэд тэнд байсан хүмүүс бүгдээрээ байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Лсгийн мэдүүлсэн: “...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн өглөө үүрээр 05 цагийн үед намайг гэртээ байхад М.О нэг шил архитай гэрт орж ирсэн. ...Д О руу залгаж ирж энэ хүнээ үз, хүрээд ир гэсэн. ...О машинаас буугаад Нгийн гэрт орсон. Бид 3 машиндаа сууж байхад Д манай гэрт орооч гээд би тэдний гэрт яваад орсон. Намайг гэрт ортол О, Н 2 юм яриад сууж байсан. Тэгээд гэнэт нэг юм ярьж байгаад О, Нг нэг удаа алгадаад авсан. ...Оыг гэрээс аваад гарсан. Тэгээд гэрийн гадна Д, О 2 гэрийн гадна хэрэлдэж байгаад би Оыг аваад гэртээ унтуулж амраасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд М.Оын яллагдагчаар мэдүүлсэн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруугаа хүлээж зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч М.О нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч М.О нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ......... аймгийн ............. сумын төвд иргэн Гийн гэрт эхнэрийн бөөр рүү өшиглөсөн гэх шалтгааны улмаас уурлаж хохирогч Г.Нийн нүүрэн тус газарт толгойгоороо удаа дараа мөргөж, толгойн хэсэг рүү гараараа болон сандлаар удаа дараа цохисон, мөн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Цагаан овоо гэх газарт хохирогч Г.Нийг гэрт нь ирж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Архангай аймгийн Прокурорын газраас М.От холбогдох эрүүгийн хэрэгт гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаагүй орхигдуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч М.О нь согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвд иргэн Гийн гэрт эхнэрийн бөөр рүү өшиглөсөн гэх шалтгааны улмаас уурлаж хохирогч Г.Нийн нүүрэн тус газарт толгойгоороо удаа дараа мөргөж, толгойн хэсэг рүү гараараа болон сандлаар удаа дараа цохисон, мөн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Цагаан овоо гэх газарт хохирогч Г.Нийг гэрт нь ирж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Иймд шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Г.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Г.Н нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохиролд төлсөн 250,000 төгрөгийг хохирлоос хасуулахгүй, эрүүл мэндэд  учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөрт нийт 6,000,000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хохирогч нь хэрэгт баримтаар 542,214 төгрөгийн баримт хавсаргасан, шүүх хуралдаанд 80,343 төгрөгийн баримтыг гаргаж нийт 622,572 төгрөгийн хохирол, хор уршигтай холбоотой баримт авагдсан бөгөөд хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан эм, шатахууны баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс 576,952 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор, нотлох баримтын шаардлага хангаагүй хэрэгт хамааралгүй 45,620 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт нотлох баримтаар авагдаагүй 143,048 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ...”

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...” гэж,

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.8-д “...Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ...” тус тус заасан.

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 4-д сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр тогтоосон.

Гэмт хэрэг 2024 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангилал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэмт хор учруулагчийн гэм буруу, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хүндэвтэр хохирлын улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Г.Н нь сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон маягтыг хүлээн зөвшөөрсөн байх тул одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Оаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 576,952 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт 5,280,000 төгрөг нийт 5,856,952 төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг Цагаан-Овоо гэх газар оршин суух А овогт Г Нид олгохоор, нотлох баримтын шаардлага хангаагүй хэрэгт хамааралгүй 45,620 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт нотлох баримтаар авагдаагүй 143,048 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Нид 250,000 төгрөгийн мөнгөн болон эм, тарианы хохирол төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.О нь шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх талаар хүсэлт гаргахгүй, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулах баримт хэрэгт авагдаагүй болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.О нь үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.О нь үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид төлөх төлбөртэй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овогт Мын Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.От оногдуулсан 600 /зургаан зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.      

  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч М.Оаас 5,856,952 /таван сая найман зуун тавин зургаан мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг Цагаан-Овоо гэх газар оршин суух А овогт Гн Н  /РД:ИЦ79120615/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 45,620 /дөчин таван мянга зургаан зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт нотлох баримтаар авагдаагүй 143,048 /нэг зуун дөчин гурван мянга дөчин найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОНИДДОЛГОР