Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/173

 

 

 

 

 

                                         2024/ШЦТ/

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                                    

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Б

Шүүгдэгч: Б.Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Рид холбогдох эрүүгийн 2412............... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, кемп менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, .........хот, ............. дүүрэг, ............., ......................... оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б  Р /РД:.................../  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Р  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр .............. аймгийн .............. сумын ................ багийн нутаг Солонготын давааны хатуу хучилттай шороон зам дээр зам тээврийн осол гарч, 64-02 АРХ улсын дугаартай Тоёота хайлукс маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Л эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Р нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ............. аймгийн ............ сумын ..................багийн нутаг Солонготын давааны хатуу хучилттай шороон зам дээр 64-02 АРХ улсын дугаартай Тоёота хайлукс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн тус дүрмийн 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.4.6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан -ээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган хохирогч Ж.Л  биед их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа авах мэс заслын дараах байдал, зүүн чамархайн хэсгийн тархины эдийн няцралт, баруун зулай, чамархай ясны хугарал, цээжний баруун талын 10 дугаар хавирганы хугарал, баруун шилбэ ясны далд зөрүүтэй хугарал, баруун зулай, чамархай орчим зөөлөн эдийн няцрал, зүүн зулай орчим няцарсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ж.Л “...Би 2024 оны 05 дугаар сарын 28-ны өглөө нөхөр Р хамт ............аймгийн төвөөс хөдлөөд ...............суманд дэлгүүр орж байснаа санаж байна. Манай нөхөр Р  бид хоёр машин дотор хоёулаа явж байсан бөгөөд нөхөр Р машин барьж явсан. Би хаана явж байснаа сайн санахгүй байна. Хамгаалах бүс миний хүзүүг холгоод байхаар нь би өөрөө хамгаалах бүсээ тайлсан. Миний баруун хөл хугарсан, мөн тархины хагалгаанд орсон гэсэн өөр зүйл мэдэхгүй байна. Манай нөхөр Р архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 16-18 хуу/,

Хохирогч Ж.Л “...би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 195 хуу/

Гэрч Б.Х “...2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 57 минутад ........аймгийн ..........сумын Солонготын даваанд машин онхолдсон байна, нэг хүний бие муу байна гэж замын хүн утсаар ярьсан. Тэгээд очиход онхолдсон саарал өнгийн тээврийн хэрэгслээс 5-6 метр зайд толгой, гараас цус гарсан, дуу сул, чичирсэн байдалтай хөнжлөөр хучсан эмэгтэй хүн байсан. Мөн баруун хөл хугарсан байсныг кордон цаасаар чиг тавьсан байсан. Тэгээд би өвчин намдаах, цус тогтоох, шингэн сэлбэх тарианууд хийсэн. Амин үзүүлэлт амьсгал 17, зүрхний цохилт 92, сатураз 90, цусны даралт 80/50 байсан. Тэгээд хөлний чиг өөрчилж чиг тавиад шингэн сэлбээд ......сумын төвд авчирсан. .............. аймгийн нэгдсэн эмнэлэгт дуудлага өгч, гэмтлийн эмчээс зөвлөгөө авсан. Тэгээд амин үзүүлэлтүүдийг хянаж шаардлагатай эмчилгээг хийж ажилласан. Тухайн тээврийн хэрэгсэлд эхнэр, нөхөр 2 явж байсан нөхөр нь жолоо барьж байсан гэсэн. Эрэгтэйн өвчин намдаах тариа хийлгэсэн, өөр шарх гэмтэл байгаагүй. Эмэгтэйн толгойны зүүн хөмсөгний дээд хэсэгт болон бусад хэсэг газруудад хавдаж овоосон язарсан шархтай, хүүхэн хараа баруун талд өргөссөн, амьсгалахад цээжээр өвдөх зовиуртай баруун хөл шилбэ хэсгээрээ хугарсан, хэвлий баруун хөлний гуя, цавь хэсэгт зулгарсан шархтай байсан. Тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч эмэгтэйгээс архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 21-25 хуу/

Гэрч Т.О “...2024 оны 05 дугаар сарын 25-ны орой ........... аймгийн ............ сумын ............. гэх газар Б, Р бид гурав хамт байхад Р Бс Завхан аймаг явчихаад ирье машинаа өгөөч гээд Бн эзэмшлийн 64-02 АРХ улсын дугаартай Тоёота Хайлукс маркийн тээврийн хэрэгслийг гуйж авч байсан. Р нь Завхан аймагт эхнэр хүүхэд дээрээ очиж хоночихоод ирэе гэж байсан, түрээслээгүй, зүгээр гуйж авсан. 64-02 АРХ улсын дугаартай Тоёота Хайлукс маркийн тээврийн хэрэгсэл нь Дийн Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл тэгэхдээ Бийн төрсөн дүү Аын нэр дээр байдаг. Рийг гуйж авахаар 2-3 хоногийн өмнө би тухайн тээврийн хэрэгслээр ............ аймгийн .................... сумаас ............. сумын ................ хүртэл хэд хэдэн удаа унаж явсан. Тухайн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн явах эд анги болон тоормос рулийн систем хэвийн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 36-37 хуу/

Гэрч Д.Аын “...64-02 АРХ улсын дугаартай Тоёота Хайлукс маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Тэгэхдээ миний төрсөн ах Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг унаж байгаагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 150-151 хуу/

Иргэний нэхэмжлэгч Д.Бийн  “...тухайн тээврийн хэрэгслийг 2019 онд 35 сая төгрөгөөр Харрер маркийн тээврийн хэрэгсэл худалдаж аваад 2020 онд Хайлукс маркийн тээврийн хэрэгсэлтэй шууд сольсон юм. Тэгэхээр нь 35 сая төгрөгөөр бодож сольсон гэсэн үг юм. Би 30 сая төгрөг нэхэмжилж байна, учир нь би машинаа 30 сая төгрөгөөр үнэлж байна. Танил хүмүүс болохоор миний хохирлыг барагдуулчих байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 156-157 хуу/

Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Ж.Л нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 7.867.791 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна. Дээрх дансад төлбөрийг төлөхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 203-204 дүгээр тал/,  өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Рийн мэдүүлэг,

 Б.Рийн яллагдагчаар “...би хяналтын прокурор Ж.Цгийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2412............... дугаартай тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 188-189 дүгээр тал/

Шинжээч Б.Чын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтэд:

1. 64-02 АРХ улсын дугаартай Тоёота Хайлукс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б Р нь замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 3.4-д “жолооч дараах үүргийг хүлээнэ”, 3.4б /хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэгэлээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. Жич: Тухайн замд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн анхааруулах тэмдэг 1.5-д, 1.29а-1.29.в тэмдэгийг аюул бүхий газар дээр байрлуулна. Нэг сумтай 1.29.а, 1.29.б тэмдгийг урт зайд үргэлжилсэн эргэлт дээр дөрвөөс цөөнгүй тоотойгоор цувруулан байрлуулна...гэх дүгнэлт /1 хх-ийн 40 хуу/

           Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 160 дугаартай

1,2. Б.Рийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /1 хх-ийн 50-51 хуу/

           Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 213 дугаартай

  1. Б.Рийн биед тархи доргилт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  3. Осол болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /1 хх-ийн 67-68 хуу/

           Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 214 дугаартай

  1. Ж.Лгийн биед их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан

дээрх цусан хураа авах мэс заслын дараах байдал, зүүн чамархайн хэсгийн тархины эдийн няцралт, баруун зулай, чамархай ясны хугарал, цээжний баруун талын 10 дугаар хавирганы хугарал, баруун шилбэ ясны далд зөрүүтэй хугарал, баруун зулай, чамархай орчим зөөлөн эдийн няцрал, зүүн зулай орчим няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

          2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

          3. Гэмтлүүд нь осол болох цаг хугацаанд үүснэ.

          4. Их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн хэсгийн тархины эдийн няцралт, баруун зулай, чамархай ясны хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /1 хх-ийн 87-90 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 03-10 хуу, 209-210 хуу/, ослын газрын схем зураг /1 хх-ийн 11-12 хуу/, Б.Рийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хх-ийн 53-57 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 58 хуу/, Дамно үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 161-166 хуу/,  тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх-ийн 60, 172 хуу/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 211-216 дугаар тал, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1 хх-ийн 217-220 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Р нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ................ аймгийн ................... сумын .............. багийн нутаг Солонготын давааны хатуу хучилттай шороон зам дээр 64-02 АРХ улсын дугаартай Тоёота хайлукс маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн тус дүрмийн 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: 3.4.6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан -ээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган хохирогч Ж.Лгийн биед их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа авах мэс заслын дараах байдал, зүүн чамархайн хэсгийн тархины эдийн няцралт, баруун зулай, чамархай ясны хугарал, цээжний баруун талын 10 дугаар хавирганы хугарал, баруун шилбэ ясны далд зөрүүтэй хугарал, баруун зулай, чамархай орчим зөөлөн эдийн няцрал, зүүн зулай орчим няцарсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Рийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Р нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Б.Рид авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ж.Лгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Харин хохирогч Ж.Лгийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан  7.867.791 /долоон сая найман зуун жаран долоон мянга долоон зуун ерөн нэг/ төгрөгийг шүүгдэгч Б.Роос гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Чны М   /РД:................. /-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100.................... тоот дансанд олгох нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Р нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч Б.Р нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.              

 

           Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.  Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэх тухай эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг  ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Р нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б овогт Бын Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Рийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Р нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгуул лагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Роос 7.867.791 /долоон сая найман зуун жаран долоон мянга долоон зуун ерөн нэг/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Чны М /РД:........./-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.   

 

7. Шүүгдэгч Б.Рид хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч Б.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Рид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.ДОНИДДОЛГОР