Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/174

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                     2024/ШЦТ/

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгч:М.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М Бөд холбогдох 2412.................. дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ............ аймгийн ............ сумын .............. багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Б овогт М Б /РД:............./

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2024 оны 03 дугаар сард .............аймгийн .............сумын ............багт иргэн Ц.Мгийн ижил сүргээсээ тасарсан хүрэн зүсмийн байдсыг өөрийнхөн малд ирж нийлсэн талаар Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй...” болно гэж хуульд заасан үүргийг эс биелүүлж, хохирогч Ц.Мгийн хүрэн зүсмийн байдсыг өөрийн өмчийн адил захиран зарцуулж иргэн Ж.Рт худалдан борлуулж, бусдад 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Мгийн “...би 2024 оны 03 дугаар сарын сүүлээр хүрэн зүсмийн хязаалан байдсаа Архангай аймгийн Хотонт сумын бургалтай багийн хар балгас гэх газраас алдсан тийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний алдсан гэх хүрэн зүсмийн хязаалан байдас нь буруу талын чих нь цуулбар, зөв талын чих нь араасаа ухам имтэй өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Миний унаган адуу бөгөөд ямар нэгэн хурдан удмын угшилгүй. 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр Архангай аймагт ченж хийдэг Р гэх залуу нэлээн хэдээн тооны адууг ачиж ирэн манай хөрш П гэх айлд орхин явсан. Тэгээд удалгүй Рын авч ирсэн адуун дунд манай алдсан хүрэн зүсмийн байдас байсан. Би байдсаа имээр нь таньсан бөгөөд манай азарга очиж байдсаа адуу руугаа авч явахаар хурааж байсан. Тэгээд Ртай холбогдоход дээрх байдсыг Бургалтай багийн малчин Б гэх залуу надад 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр худалдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуу/,

Гэрч Л.Пын “...2024 он 04 дүгээр сарын сүүлээр манай эгчийн хүү Р нь хөх өнгийн Бонго 3 маркийн тээврийн хэрэгслээр 10 тооны адууг ачиж ирээд та энэ хэдэн адууг маллаж байгаарай гэж хэлээд орхиод явсан. Удалгүй манай хажуу айлын М гэх хүн дээрх 10 тооны адуун дотроос 1 тооны хар хүрэн зүсмийн байдсыг имээр нь таньж, миний хулгайд алдсан байдас мөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/,

Гэрч Ж.Рын “...Би 2024 оны 04 дүгээр сарын эхээр Архангай аймгийн Хотонт суманд очиж мал авсан. Энэ үед Б гэх залуу гэрийнхээ гаднаас надад 6 тооны адууг зарсан. Тухайн адуунууд нь зээрд байдас, хүрэн байдас, хоёр хээр даага, хээр байдас, хээр шүдлэн зэрэг 6 тооны адуу байсан. Би тухайн 6 тооны адууг авч Архангай аймагт хэсэгт тэжээж байх явцад хээр зүсмийн даага үхсэн. Хэд хоногийн дараа тухайн 5 тооны адуун дотор байсан хүрэн байдас нь тухайн нутгийн ах болох Мгийнх болж таарсан. Хүрэн байдсаа тухайн ах им болон содон шинжээр нь таньж мөн азарга нь байдсаа таньж хурааж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/,

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуу/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан “Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн АЦ-24-120 дугаартай “... хүрэн зүсмийн хязаалан байдас зах зээлийн үнэлгээ 900.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 19-23 хуу/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “...Би алдсан гэх хүрэн зүсмийн байдсаа буруу талын чих нь голоосоо цуулбар, зөв талын чих нь араасаа ухам им, мөн хур дэл зэрэг шинжээр нь таньж байна... ” гэх тэмдэглэл /хх-ийн 26-31 хуу/,

Мал амьтанд үзлэг хийсэн тухай “...хүрэн зүстэй буруу талын чих үзүүрээсээ цуулбар имтэй, хур дэлтэй, өтгөн сүүлтэй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 32-34 хуу/,

Ж.Рын “...би иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй...” гэх хүсэлт /хх-ийн 151 хуу/

Яллагдагч М.Бийн “...Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 хуу/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Мд 900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь алдсан адуугаа хүлээн авсан, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Ж.Р нь М.Бөөс 400,000 төгрөг авсан, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлтүүд хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч М.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч М.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.              

 

          Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

         

          Шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах тухай эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М Б /РД:........... /-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Баямөнхөд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч М.Бөд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 1 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ДОНИДДОЛГОР