Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/90

 

   

 

 

 

 

 

         

 

 

                       

      2024         04             24                                       2024/ШЦТ/90

 

                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

           Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,  

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Шинэбаяр,

           Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн 2319001010089 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгчийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Б,

 

Яллагдагч Б.Б нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Дорноговь аймгийн 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А/102 дугаартай олон улсын чанартай авто замд¹ 241/418 тэмдэглэгээнээс урд зүгт 250 метр зайд Тоёота Приүс 20 загварын ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7 “в” дүгээр заалт “Жолоочид... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг... хориглоно...” 12.4 дүгээр заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг... суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж байсан ... УАН улсын дугаартай автобусыг мөргөж, Тоёота Приүс 20 загварын ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан насанд хүрээгүй О.Бгийн эрүүл мэндэд хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвал, тархины эдийн цусан хураа, зүүн хажуугийн ховдлын цусан хураа, дэлүүний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол,

Мөн Тоёота Приүс 20 загварын ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан О.Дийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол,

Мөн ... УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Ц.Ший эрүүл мэндэд баруун атгаал ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Дорноговь аймгийн 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А/102 дугаартай олон улсын чанартай авто замд 241/418 тэмдэглэгээнээс урд зүгт 250 метр зайд Тоёота Приүс 20 загварын ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7 “в” дүгээр заалт “Жолоочид... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг... хориглоно...” 12.4 дүгээр заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг... суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж байсан ... УАН улсын дугаартай автобусыг мөргөж, Тоёота Приүс 20 загварын ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан насанд хүрээгүй О.Бгийн эрүүл мэндэд хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвал, тархины эдийн цусан хураа, зүүн хажуугийн ховдлын цусан хураа, дэлүүний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол,

Мөн Тоёота Приүс 20 загварын ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан О.Дийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол,

Мөн ... УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Ц.Ший эрүүл мэндэд баруун атгаал ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч О.Дийн “... Б.Б ах, хүү О.Б бид 3 Сайншанд сумаас Чойр луу 19 цагийн орчим гарсан бөгөөд 35 дугаар зөрлөг арай ороогүй байхад эсрэг урсгалаас ирж байсан тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд явж байтал гэнэт зам дээр хар бараан зүсмийн үхэр байж байсан. Тэгээд би хүүгээ тэврээд буруу харж суусан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна... машиныг Б.Б жолоодон явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дугаар тал),

           Гэрч П.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...19 цаг 20 минутын орчим 35 дугаар зөрлөг дөнгөж өнгөрөөд 418 дугаар шонгоос урагш явж байтал зам тээврийн осол болсон... өөдөөс явж байсан тээврийн хэрэгсэл нь үхэр тойрох гэж байгаа юм шиг дарж орж ирээд миний унаж явсан тээврийн хэрэгслийн жолооч тал руу хүчтэй орж ирээд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар тал),

           Хохирогч Ц.Ший мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би... автобусанд зорчиж явж байхдаа суудлаасаа босож дээлээ өмсөн, бүсээ бүслэн зогсож байхад гэнэт л түр тар хийх чимээ гарч урдах суудлыг гараараа түшсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар тал),

           Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Зам тээврийн осол болохын өмнө автобус хурдаа хасахаар нь би яагаад хурдаа хасаж байгаа юм бол гэж бодоо жолоочийн араас автобусны миллийг харсан чинь 20 километрээс 15 километр лүү буурч байсан. Автобусны урдуур үхрүүд гарч байсан чинь хамгийн сүүлийн үхэр зам дээгүүр гарах гэсэн чинь эсрэг урсгалаас машин гарч ирэн жолооч талаас мөргөж зам тээврийн осол гарсан. Миний зорчиж байсан автобус ойрын гэрэлтэй явж байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар тал),

           Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02/139 дугаартай “...Ц.Ший биед баруун атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна... Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр тал),

           Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 02/192 дугаартай “...О.Дийн биед зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо... Учирсан зүүн дунд чөмөгний хугарал ил хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр тал),

           Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02/239 дугаартай “...О.Бгийн биед хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвал, тархины эдийн цусан хураа, зүүн хажуугийн ховдлын цусан хураа, дэлүүний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 127-129 дүгээр тал),

           Хас үнэлгээ ХХК-ий шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 273 дугаартай “... УАН... 7,920,000 төгрөг...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 226-229 дүгээр тал),

           Хас үнэлгээ ХХК-ий шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 274 дугаартай “... ДГС... 6,261,000 төгрөг...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 234-236 дугаар тал),

           Техникийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 03/19 дугаартай “...... УАН улсын дугаартай ... маркийн автобусны техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан зам тээврийн осол болоогүй байна. ... УАН улсын дугаартай ... маркийн автобусны жолооч П.Э нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 241-244 дүгээр тал),

            Техникийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн 06/27 дугаартай “... ДГС улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн автомашины хамгийн бага хурдыг тогтооё... автомашин 80.17 километр цагаас их хурдтай явсан байна. ... ДГС улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн автомашины жолооч Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “в”-р заалт “Жолоочид... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг... хориглоно...” 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг... суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

           Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-924/8846 дугаартай “...Хар зүсмийн 5 настай үнээ... 1,000,000...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 34-36 дугаар тал),

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бүдүүвч зураг (хавтаст хэргийн 15-24 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.

 

           Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг. 

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндэс шинжийг хуульчилсан ба мөн зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

          

           Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд юм.

 

           Дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

 

           Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7 “в” дүгээр заалт “Жолоочид... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг... хориглоно...” 12.4 дүгээр заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг... суурин газрын гадна 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж байсан ... УАН улсын дугаартай автобусыг мөргөж, Тоёота Приүс 20 загварын ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан насанд хүрээгүй О.Бгийн эрүүл мэндэд хатуу хальсан доорх цусан хураа, баруун дух, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвал, тархины эдийн цусан хураа, зүүн хажуугийн ховдлын цусан хураа, дэлүүний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол,

           Мөн Тоёота Приүс 20 загварын ... ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан О.Дийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол,

           Мөн ... УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Ц.Ший эрүүл мэндэд баруун атгаал ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.           

 

           Прокуророос шүүгдэгч Б.Бын үйлдлийг автотээврийн хэрэгслийн  жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Иймд шүүгдэгч Б.Быг дээрх болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

           Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, 2-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно...” гэж тус тус заасан. 

 

           Шүүгдэгч Б.Б.Баас хохирогч О.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн /хх-ийн 79-рт/, хохирогч Ц.Шд эмчилгээний зардал 500,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн /хх-ийн 81-рт/ байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

           Мөн уг гэмт хэргийн улмаас Н.Тын үхрийн төлбөр болох 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн /хх-ийн 80-рт/, мөн иргэний нэхэмжлэгч “Автобус тав” ХХК-д 11,420,000 төгрөг учруулснаас 7,920,000 төгрөгийг төлж үлдэх 3,500,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах талаар хүсэлт гаргаж иргэний нэхэмжлэгчтэй тохиролцсон байна.

 

           Тиймээс бусдад учруулсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 3.500.000 төгрөгийг  шүүгдэгч Б.Баас гаргуулан иргэний нэхэмжлэгч “Автобус тав” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

  Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно…” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь тус гэмт хэргийг үйлдэх үед буюу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөгдөж байсан эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд “…тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр…” хуульчилсан,

 

Харин 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр: Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байна.

 

           Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгчид шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

           Бусад асуудлаар:

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.  

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Бын ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 3,500,000 / зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Автобус тав” ХХК-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

           9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР