| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0175/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/177 |
| Огноо | 2024-08-23 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/177
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
Улсын яллагч Р.Мягмардорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,
Шүүгдэгч Ц.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Ц******* Н*******т холбогдох эрүүгийн 243100000018******* дугаартай хэргийг 2024 оны ******* дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1******* оны 04 дүгээр сарын 2*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Х******* суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Х******* сумын Т******* .. дүгээр баг .. дугаар хэсэг .. тоотод оршин суух хаягтай, урьд
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил 0******* сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ар Т******* ургийн овогт Ц******* Н*******, Регистрийн дугаар: М*****
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Н******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу Сэлэнгэ аймгийн Х******* сумын төвд 2024 оны 07 дугаар сарны 01-ний өдрийн 17 цагийн үед согтуурсан үедээ Приус 20 загварын *******- улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,28 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Н*******ын гэрчээр өгсөн: Би 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед Х******* төвд гэрийнхээ хашаан дотор найз О хамт 0.5 литрийн Сэнгүр нэртэй нэг хүний дөрөв дөрөв пиво /шар айраг уусан/. Манай эхнэр Г намайг дэлгүүр яваад талх, хүнс аваад ир гэхээр нь би манай хашаанд байсан Приус маркийн машиныг жолоодон найз О хамт "Од" хүнсний дэлгүүр рүү явсан. Тэгээд "Од" хүнсний дэлгүүрээс гараад машинаа бариад харих гээд явж байхад "Намуун" хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр цагдаа зогсоож намайг бичиг баримтаа шалгуулна уу? Гэсэн. Тухайн үед надад бичиг баримт байгаагүй. Цагдаа танаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна гээд цагдаагийн хэсэг рүү дагуулж очоод согтуурал хэмжих багажаар шалгахад би 2.28 хувийн согтолттой байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр би Шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Миний тээврийн хэрэгсэл жолоодох эрх 202******* оны 07 дугаар сарын 09-ны өдөр сэргэнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Оюунсүрэнгийн өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Х******* сумын Т******* 1 дүгээр багийн Засаг даргаар 2019 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Ц.Н******* нь Х******* суманд төрж өссөн. Х******* сумын Ерөнхий Боловсролын сургуулийг төгссөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2021 онд зам тээврийн осол гарган Шүүхээр орж шийтгэгдэж байсан. 2021 оноос хойш ямар нэгэн нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар сонсож байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
Согтолтын хувийг гэрэл зургаар харуулсан тухай баримт /хх-ийн 03 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 09-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 20 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүгдэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 2******* дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 35-*******9 дүгээр хуудас/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 73 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /хх-ийн 7******* дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Н******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу Сэлэнгэ аймгийн Х******* сумын төвд 2024 оны 07 дугаар сарны 01-ний өдрийн 17 цагийн үед согтуурсан үедээ Приус 20 загварын *******- улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,28 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 20 дугаар хуудас/,
Согтолтын хувийг гэрэл зургаар харуулсан тухай баримт /хх-ийн 03 дугаар хуудас/, зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.Н*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Ц.Н******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасуулсан үедээ Сэлэнгэ аймгийн Х******* сумын төвд 2024 оны 07 дугаар сарны 01-ний өдрийн 17 цагийн үед согтуугаар Приус 20 загварын *******- улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,28 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцож,Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..." гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Ц.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, манссуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Н******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Ц.Н******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Н*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Н******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу ... согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож хүний амь нас хохироож 5 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан үедээ дахин 2,28 хувийн буюу их хэмжээний согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал , мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон дахин гэмт хэрэг үйлдэх өндөртэй эрсдэлтэй зэрэг байдлийг харгалзан шүүх хорих ял оногдуулах зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, ******* сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол улсын “Өршөөл үзүүлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт зааснаар ...Ц.Н*******т оногдуулсан ялын 2 жилийг хасч, ******* сарын ялыг биечлэн эдэлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял нь хэвээр үлдсэн ба уг ялаас *******94 хоногийн ялыг эдлээгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Н*******т энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* сарын хорих ялаа эдлэж дууссаны дараа үеэс, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.9 дугаар зүйлийн 2-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар эрх хассан нэмэгдэл ял буюу *******94 хоногийн ялыг мөн эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тус тус тооцуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Н******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 1, 4, 3*******.3, 3*******.4, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Арт******* ургийн овогт Ц******* Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, ******* сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Н*******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Н*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Н*******т энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, ******* сарын хорих ялаа эдлэж дууссаны дараа үеэс, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.9 дугаар зүйлийн 2-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар эрх хассан нэмэгдэл ял буюу *******94 хоногийн ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тус тус тооцсугай.
*******. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ