| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2021/00346/и |
| Дугаар | 135/ШШ2021/00987 |
| Огноо | 2021-11-02 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 135/ШШ2021/00987
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/00346/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******. аймаг, ******. сум, ***** баг, ***** хороолол, ***. байр, ******. тоотод оршин суугаа, /утас *********/, ******. регистрийн дугаартай, ******. овогт Д.Э-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********. аймаг, ******. сум, ******** баг, ***** тоотод оршин суугаа, /утас ********/, ******** регистрийн дугаартай, ******** овогт Ц.Э-т холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс хувийн сууц, газрын хамт чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
Өмчлөх эрхийн Ү-*****, Г-********* дугаартай гэрчилгээ, өвлөх эрхийн 00*** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, хувийн сууц, газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц- /онлайн/, хариуцагч Ц.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Т.Ц- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Э- би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан ******. овгийн Ц-гийн О-ийн төрсөн хүү болно. Энэ нь Улсын бүртгэлийн төрсний болон нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдоно.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 515 дугээр зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө., мөн хуулийн 520 дугээр зүйлийн 520.1.1-д *** нас барагчийн төрүүлсэн хүүхэд хууль ёсны өвлөгч байна гэж хуульчилснаар талийгаач ээжийн минь өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгө тухайлбал Дархан-Уул аймаг Дархан сум *****баг *********.гудамж *****хаягт байрлалтай 40,0 мкв талбайтай хувийн орон сууц, 1500,0 м.кв газар өвлөх эрхийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжин ирсэн. Мөн Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.3-д зааснаар хууль ёсны өвлөгч Д.Э- надад өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор үл хөдлөх хөрөнгийн өвлөгч буюу өмчлөгч болсон. Талийгаач ээжийн минь үл хөдлөх хөрөнгөөс тухайлбал хувийн орон сууц, газрыг хүүгийн хувьд засан сайжруулах арчилах шаардлагатай тохиолдолд өөрөө эзэмших гэтэл Э- гэдэг хүн эзэмшиж суучихаад гарахгүй гэж байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүилиин 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-д шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэснээр шүүхэд хандаж байна. Төрсөн хүүхэд, өвлөгч, өмчлөгчийн хувьд үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулж, чадахгүй байгаа тул дараах шаардлагыг гаргаж байна.
Дархан-Уул аймаг, Дархан сум, ***.баг, *********гудамж, *****хаягт байрлалтай 40 мкв талбайтай хувийн орон сууц, 1500 мкв газрыг Э- түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлөн надад олгон миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Э-, түүний өмгөөлөгч Ж.Э- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Болсон явдлын тухайд: 2006 оны 0*****сарын үед би ***. байрны 2 өрөө байраа 7 000 000 төгрөгөөр зарчихаад ***. буудлын тэнд хашаа байшинг нэг хүнээс 2 000 000 төгрөгөөр авахаар ярилцаад байж байх үед миний дүү Б- надад “манай найз О-д хямдхан хашаа, байшин байна тэрийг авчихгүй юу, тэр хүнтэй таныг уулзуулаад өгье гэхээр нь түүний үгэнд орж О- гэгчтэй уулзаад хашаа, байшинг нь үзэхэд нэг талын хашаа нь байхгүй, байшин нь шал, хаалга, цонхгүй, хашаа нь тэр чигээрээ зэрлэгэнд баригдсан байсан. Би уг хашааны газар нь арай том юм уу гэж бодоод ярилцаж байгаад 1 500 000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож худалдаж авсан.
Тэр хашаа байшин нь Д- гэдэг хүнд 700 000 төгрөгний барьцаанд О- ломбарьданд тавигдсан байсныг нь сүүлд мэдсэн. О-э намайг эхний ээлжинд ХБ-ны 160*****салбарт Д- гэдэг хүний нэрээр мөнгө тушаа гэхээр нь би 2006 оны *****сарын 25-ны өдрөөс 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 6 сарын зээлийн хүү 191 560 төгрөг төлүүлсэн бөгөөд энэ зээл нь О-ийн нэр дээрээ авсан зээл байсан юм байна лээ. Үлдсэн мөнгийг нь О-эд өөрт нь бэлнээр цувуулж өгөөд 2007 оны 04 дүгээр сард дуусгасан юм.
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхөөр чинь өгнө гээд 50 000 төгрөг өгөлгүй үлдээгээд байсан юм. Мөн өмнөх айлын гэрлийн мөнгөний үлдэгдлийг төлнө гээд О-э надаас 100 000 төгрөг авсан. Хашаа байшингийн гэрчилгээ гаргуулж өгөхийг О-ээс удаа дараа шаардсан боловч өөдөөс согтуу дарамтлаад янз бүрээр хэлээд хойшлуулаад байдаг байсан. Би мөн ч олон удаа шаардсан. Сүүлдээ бүр намайг хүнээр дарамтлуулж үзсэн. Надаас зугтаагаад уулзахаа больсон. Би түүнийг нас барсныг нь сүүлд мэдсэн юм. Би энэ хашаа байшингийн үнийг О-эд бүрэн төлсөн тул миний өмч хөрөнгө гэж үзэж байгаа учраас Д.Э-ий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Э-, түүний өмгөөлөгч Ж.Э- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Би 2006 оны 0*****сарын үед би ***. байрны 2 өрөө байраа 7 000 000 төгрөгөөр зарчихаад ***. буудлын тэнд хашаа байшинг нэг хүнээс 2 000 000 төгрөгөөр авахаар ярилцаад байж байх үед миний дүү Б- надад манай найз О-эд хямдхан хашаа, байшин байна тэрийг авчихгүй юу тэр хүнтэй таныг уулзуулаад өгье гэхээр нь түүний үгэнд орж О-э гэгчтэй уулзаад хашаа, байшинг нь үзэхэд нэг талын хашаа нь байхгүй, байшин нь шал, хаалга, цонхгүй, хашаа нь тэр чигээрээ зэрлэгэнд баригдсан байсан. Би уг хашааны газар нь арай том юм уу гэж бодоод ярилцаж байгаад 1 500 000 төгрөгөөр авахаар харилцан тохиролцож худалдаж авсан.
Тэр хашаа байшин нь Д- гэдэг хүн 700 000 төгрөгний барьцаанд О-ий ломбарьданд тавигдсан байсныг нь сүүлд мэдсэн. О-э намайг эхний ээлжинд ХБ-ны 160*****салбарт Д- гэдэг хүний нэрээр мөнгө тушаа гэхээр нь би 2006 оны 0*****сарын 25-ны өдрөөс 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 6 сарын зээлийн хүү 101 560 төгрөг төлүүлсэн бөгөөд энэ зээл нь О-ийн нэр дээрээ авсан зээл байсан юм байна лээ. Үлдсэн мөнгийг нь О-эд өөрт нь бэлнээр цувуулж өгөөд 2007 оны 04 дүгээр сард дуусгасан юм.
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхөөр чинь өгнө гээд 50 000 төгрөг өгөлгүй үлдээгээд байсан юм. Мөн өмнөх айлын гэрлийн мөнгөний үлдэгдлийг төлнө гээд О.О-э надаас 100 000 төгрөг авсан. Хашаа байшингийн гэрчилгээ гаргуулж өгөхийг О-ээс удаа дараа шаардсан боловч өөдөөс согтуу дарамтлаад янз бүрээр хэлээд хойшлуулаад байдаг байсан. Би мөн ч олон удаа шаардсан. Сүүлдээ бүр намайг хүнээр дарамтлуулж үзсэн. Надаас зугтаагаад уулзахаа больсон. Би түүнийг нас барсныг сүүлд мэдсэн юм. Би энэ хашаа байшингийн үнийг О-эд бүрэн төлсөн тул миний өмч хөрөнгө гэж үзэж байгаа учраас Д.Э-ий нэр дээр байгаа Дархан сумын *****баг ***. ***.гудамж, ***. тоотод байрших хувийн орон сууцны байшингийн өмчлөх эрхийн Ү-200****** дугаартай гэрчилгээ, болон гэр бүлийн хэрэгцээний 1500.0 м.кв газрын өмчлөх эрхийн Г-200***** дугаартай гэрчилгээ, өвлөх эрхийн 0062 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, дээрх хувийн орон сууцны байшин болон гэр бүлийн зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Т.Ц- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний ээж Ц.О-э нь сөрөг нэхэмжлэгч Ц.Э-т тус хашааг зарж борлуулж байгаагүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаагүй. Миний ээж Ц.О-э нь надад хэлэхдээ улсын бүртгэлийн Ү-200***., Г-100******. тус тус дугаартай эдгээр үл хөдлөх хөрөнгийг хүнээр харуулаад байлгаж байгаа гэдгийг хэлж байсан. Мөн Ц.Э-ийн энэхүү бусармаг үйлдэл бурхан болооч ээжийг минь очих болгонд согтуу хүнээр дарамтлуулсан гэх гүтгэлэг доромжлол огт худлаа ёс бус үг хэллэгээр хэлж байгаад нь гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч Б.Э-т холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум *****баг, *********.гудамж *****хаягт байрлалтай 40,0 мкв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлалтай 1500 мкв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн,
хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн Ү-200***., Г-200****** дугаартай гэрчилгээ, Д.Э-д олгосон өвлөх эрхийн 00*** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, хувийн сууц, газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлийг *** Д.Э-ий талийгаач ээж Ц.О-этэй Б-гээр дамжуулан танилцаж, хувийн сууц, хашааг 1 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, ХБ-инд 700 гаруй мянган төгрөгийн өртэй байсныг нь төлөөд бэлнээр 190 500 төгрөг, цахилгааны өр 350 000 төгрөг нийт 1 ***.0 000 төгрөг өгч уг хувийн сууцанд 2005 оны зун нүүж орсон. 50 000 төгрөгийн үлдэгдэлтэй ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахаар очиход гэрчилгээг нь Ц.О-э итгэл эвдэж Д-гийн өмчлөлөөс шууд өөрийнхөө өмчлөлд авсан байсан. Гэрчилгээг гаргаж өг гэж олон жил шаардсан боловч гаргаж өгдөггүй байсан. Уг хашаа, байшин нь миний өмч тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж ХБ-ны 160***.салбарт Ц.О-ийн өмнөөс төлбөр төлсөн гэсэн баримт болон гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Б-, И.А- нарыг асуулгасан байна.
Нэхэмжлэгч Д.Э- нь шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О- нь тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. хх-ийн 4 дүгээр тал
Нэхэмжлэгч Д.Э- нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж ***миний ээж Ц.О-э нь 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан. Би ганц хүү нь тул түүний нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөж авахаар тойргийн нотариатчид хандан өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Үүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан. Маргааны зүйл болох хашаа, байшингийн талаар ээж өнгөрөхөөсөө өмнө надад хэлж бид хоёр очихоор ярьж байсан боловч очиж үзэж чадаагүй. Иймд хууль ёсны өмчлөгч тул Ц.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гэрчээр Ц.Ом-г асуулгасан ба гэрч нь маргааны зүйл болох хашаа, газрыг түүний дүү Ц.О-э худалдан авсан талаар болон тус үл хөдлөх эд хөрөнгийг харж хандаж байлгахаар Ц.Э-ийг оруулсан улмаар дүүгийн хамт үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг шаардаж байсан талаар мэдүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтуудаар Дархан-Уул аймаг Дархан сум *****баг, Хас усны *****гудамж *****хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр Г.О-, Д.Д- нар бүртгэлтэй байгаад Г.О-, Ц.О-э нарын байгуулсан 2006 оны *****сарын 15-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ болон ХБ-, Ц.О-э нарын хооронд байгуулсан 2006 оны *****сарын 18-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээгээр өмчлөх эрх 2006 оны *****сарын 18-ны өдөр Ц.О-эд шилжсэн байна. хх-ийн 42, 85, 86 дугаар тал
Ц.О-э нь 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан байна. хх-ийн 7-р дугаар тал
Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Ш.А-ийн олгосон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.О-ийн хууль ёсны өвлөгч Д.Э-д талийгаачийн нэр дээрх Дархан сум *****баг, *********.гудамж *****хаягт байрлалтай 40,0 мкв талбайтай хувийн орон сууцыг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд уг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу хувийн сууц, газрын гэрчилгээг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Д.Э-ий өмчлөлд бүртгэсэн байна. хх-ийн 5, 6, 7 дугаар тал
Иргэний хуулийн 18*****зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж авч байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэжээ.
Хариуцагчийн ХБ-инд Ц.О-ийн өмнөөс төлбөр төлсөн баримт нь хариуцагчийг төлбөр төлснийг нотолж чадахгүй байх ба өөрөөр хэлбэл би Д-гийн нэрээр төлдөг байсан гэсэн боловч хэний гарын үсэг нь тодорхойгүй байна. Харин хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ц.Б-, И.А- нарт хууль сануулан авсан гэрчүүдийн мэдүүлэгт маргааны зүйл болох хашаа байшин, газрыг хэлцлийн дагуу үнийг төлсөн талаар мэдүүлсэн байна.
Иргэний хуулийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаач Ц.О-э нь 2006 оны *****сарын 18-ны өдөр Г.О-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж улмаар ХБ-тай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус банкны зээлээр худалдан авч өөрийн өмчлөлд бүртгүүлсэн ба Т- банкны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн *** болон ******. дугаартай албан бичгээр зээлдэгч дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлж, 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр зээлээ бүрэн төлж хаасан байна. хх-ийн 49, 78 дугаар тал
Иймд Ц.О-э нь Г.О-тэй байгуулсан хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дээрх хуулийн дагуу олж авсан байна.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө Ц.О-ийн нэр дээр бүртгэгдсэнийг үнэн зөв гэж үзэх бөгөөд хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн гэж үзсэн тохиолдолд бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй байсан боловч хариуцагч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 51*****зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, 518 дугаар зүйлийн 518.1-д Өвлүүлэгч нас барсан өдрөөс ***өв нээгдэнэ, 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн ***төрүүлсэн хүүхэд *** хууль ёсны өвлөгч гэнэ гэжээ.
Иргэний хуулийн 518 дугаар зүйлд заасны дагуу талийгаачийг нас барсан 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс өв нээгджээ. /хх-ийн 8 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.Э- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан түүний хууль ёсны өвлөгч мөн тул талийгаачийн эд хөрөнгө, эрхийг өвлөн авах эрхтэй этгээд гэж үзнэ. Д.Э- нь талийгаачийн нэр дээрх Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчид хандан өвлөх эрхийн гэрчилгээ олгох, хүсэлт нотлох баримт бүрдүүлсний дагуу түүнд Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийн хэлнэ гэжээ.
Хариуцагч нь өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох сөрөг шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эрх бүхий этгээдэд холбоотой асуудал нь тухайн нэхэмжлэгчид хамааралгүй тул өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 53*****зүйлийн 535.1-д зааснаар Өв хүлээн авсан өвлөгч нь ***өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хүлээхээр хуульчилсан боловч хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулж, өмчлөгчөөр тогтоолгох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Д.Э-ий өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум *** дугаар баг, *********.гудамж *****хаягт байрлалтай 40,0 мкв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлалтай 1500 мкв газрыг хариуцагч Ц.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*****зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 53*****зүйлийн 535.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Э-ий өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум *****баг, *********.гудамж *****хаягт байрлалтай 40,0 мкв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлалтай 1500 мкв газрыг хариуцагч Ц.Э-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн Ү-200******., Г-200******. дугаартай гэрчилгээ, Д.Э-д олгосон өвлөх эрхийн 0062 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, хувийн сууц, газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг тус тус Т- сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА