| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0181/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/179 |
| Огноо | 2024-08-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/179
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
Улсын яллагч Р.Мягмардорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг,
Шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э******* Г*******, Б******* Г******* нарт холбогдох эрүүгийн 31004060138 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1******* оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Д******* аймгийн Д******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, У******* хот, Б******* дүүрэг, .. дугаар хороо, С тэнгэр хотхоны .. дугаар байр, .. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б******* Г*******, /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 16-ны өдөр У******* хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт У******* хот, Б дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар байр, .. дүгээр орц, .. тоотод оршин суух хаягтай, урьд
Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1995 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сар хорих ял,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт тус тус зааснаар 02 жил хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э******* Г*******, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :
Шүүгдэгч Э.Г******* нь Б.Г*******той бүлэглэн 20 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е сумын нутаг дэвсгэрт байрлах "Улаан хясаа" гэх нэршилтэй гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 409,61 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 407,317 төгрөгийн шууд хохирол, 970,299 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г******* нь Э.Г*******тай бүлэглэн 20 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е сумын нутаг дэвсгэрт байрлах "Улаан хясаа" гэх нэршилтэй гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 409,61 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 407,317 төгрөгийн шууд хохирол, 970,299 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,
Мөн Э.Г******* нь 20 оны 09 дүгээр сарын 07-ны өдс 17-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Е сумын 3 дугаар баг, Бугант тосгоны "Улаан хясаа" гэх нэртэй газарт экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 1163,48 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 4,423,562 төгрөгийн шууд хохирол, 14,560,893 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г******* мэдүүлэхдээ: 20 оны 09 дүгээр сард нэг найз маань санал болгоод би техник түрээслээд, өр тавиад хэдэн хүн ажиллуулъя гэж хөлсийг нь өгөөд авч ирсэн. Араас бичиг баримт нь гарна, ам******* гэхээр ирж ажиллуулсан чинь бичиг баримт нь ирээгүй би асуудалд орсон, тухай үед өр зээл их тавьсан учир дахин нэг газар очиж ухаж байгаад баригдсан. Миний буруу, өр зээлээ дарчих санаатай байсан боловч бүр өрөнд ороод миний байдал маш их хүндэрсэн. Зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдаж буруу зүйл хийсэн, гэм буруу ойлгож байна. Хохирол төлбөрийг төлсөн. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г******* мэдүүлэхдээ: Г******* ах ажиллаж өгөөч гэж гуйхаар нь би бичиг баримт зөвшөөрөл нь байгаа л юм байх гэж бодсон. Нарийн зарим зүйлийг мэдэхгүй байна. Буруу зүйл хийсэндээ харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-21 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э өгсөн: ...Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Д өгсөн "...Би "Улаан хясаа" гэх газарт 20 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр ирсэн. Тэгээд 09 дүгээр сарын 11-ний өдөр уг газарт 2 экскаватор, 1 усан буу харахаар ирсэн байхад цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны газраас ирээд шалгаад техникүүд лацдаад явсан. Тэгээд би Сэлэнгэ аймаг руу 09 дүгээр сарын 12-ны өдөр хувийн ажлаар явчхаад өчигдөр буюу 09 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед ирэхэд 1 экскаватор байхгүй байхаар нь асуусан чинь Г******* операторынх нь хамт аваад гол гараад одоо байгаа газарт ирсэн байсан. Би тухайн үед араас нь ирээд удаа ч үгүй байж байхад цагдаа нар ирсэн. Намайг ирэхэд Г******* оператор нь Г******* "Doosan 500" маркийн экскаватор, хажууд ухсан нүхнээс хол 1 шар өнгийн экскаватор байсан. Тэгээд Г*******аас асуусан чинь Бугантын хэдэн залуучууд экскаватор, буугаа авах гээд ирчихсэн байхаар нь гитаран бууг гуйгаад контролдох 4 зорилгоор ухаш үүссэн газарт тогтсон уснаас 10 орчим удаа шанагдаж гаргаад тавьчихсан юм, буу руугаа хийж угааж үзээгүй байна гэж байсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.О өгсөн "... Намайг 20 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Бугант тосгонд байхад С гэх миний танил залуу А, Б, нарын хамт яваад "Улаан хясаа"-аас экскаватор, аваад ирээч, хадлан тариалан гээд завгүй байна гэж хэлээд экскаваторт хийх түлш Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад явуулсан. Тэгээд өчигдөр орой 16 цагийн орчимд ирээд экскаваторт нь засвар хийчхээд түлшээ хийгээд явах гэж байхад дээр байсан Х гээд ах "Doosan 500" маркийн экскаватортай ирээд ахын дүү гитаран бууг ашиглаад буугаа, ус соруулнаас ганц, нэг шанагдаж үзье гутаран бууг (хаар хэрэруулагч помптой ашиглуулсан. Тэгээд бад, гуйгаад -131 маркийн тээврийн хэрэгсэл хүрээд ирэхээр нь харсан чинь Х хамт байдаг. Гэгээд удаа ирээд Х ахыг чи хааччихваа гээд асула ахтай ярьж байсан. Тэгээд удаа ч үгүй дөнгөж гэгээ тасарч байхад цагдаа хүрээд ирсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Б өгсөн "... Би 20 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн ажиллаж байсан Е сумын 3 дугаар баг Бугант тосгонд "Улаан хясаа" гэх газарт миний ажиллаж байсан байгууллага нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж 20 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Тагнуул, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагад баригдсан. Тэгээд би Г*******, Г******* гээд 2 ажилтны хамт байрлаж байсан ажилчдын кемп дээр үлдээд тэндээ байж байсан юм. Тухайн өдөр 200 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд манай 2 ажилтан болох Г*******, Г******* нар нь "Doosan" маркийн шаргал өнгөтэй экскаваторыг асаагаад голын цаашаа яваад ирье гээд явсан. Надад хаашаа явахаа хэлээгүй. Тэгээд орой 17 цагийн орчимд манай ажилтан болох Даваатулга гээд залуу Бугантын төвөөс ирээд цаад 2 чинь /Г*******, Г*******/ хайчих гээд явчихсан юм бэ? Гэхээр нь би гол гараад доошоо уруудаад явсан гэж хэлсэн чинь алив цуг явъя гээд бид 2 Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр хайж олж ирсэн. Г*******, Г******* 2 байрлаж байсан кемпээс холгүй доошоо уруудаад 3 залуутай нийлээд алт угаах тоног төхөөрөмж болох гитаран буу ашиглаж, ажиллаж байсан. Тэгээд Даваатулга бид 2 очоод удаагүй байж байтал цагдаа нар ирсэн. Тухайн үед намайг очиход Г******* "Doosan" маркийн экскаваторын оператор хийж, Г******* алт угаадаг тоног төхөөрөмж болох гитаран буун дээр ажиллаж байсан. Харин танихгүй 3 залуу нь Бугантын төвөөс үлдээгээд явсан байсан эвдэрчихсэн байсан экскаватораа янзлаад явах гэж байна гээд ярьцгааж байсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Бийн өгсөн"... Намайг 20 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн орчимд Бугант тосгонд байхад С гэх найзынхаа хашаанд хадлангийн тоног, төхөөрөмж янзлаад байж байхад А, О нарын хамт яваад "Улаан хясаа"-наас экскаватор, аваад ирээч гэж хэлээд экскаваторт хийх түлш Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад явуулсан. Тэгээд өчигдөр орой 16 цагийн орчимд ирээд экскаваторт нь засвар хийчхээд түлшээ хийгээд явах гэж байхад дээр байсан Х гээд ах "Doosan 500" маркийн экскаватортай ирээд ахын дүү гитаран бууг чинь ашиглаад энэ карьертай уснаас ганц, нэг шанагдаж үзье гээд гуйгаад байхаар нь тэг тэг гэсэн. Тэгээд тэр ах гитаран бууг аваад хуучин хэзээ эвдэгдсэн нь мэдэгдэхгүй ухаш үүсээд ус тогтсон байсан нүхний эрэг дээр тавиад экскаватораараа устай нүхнээс шороо гаргаж ирээд хажуудаа овоолго үүсгэж байсан. Бид 3 тэгэхэд хол экскаватораа янзлаад байж байсан. Тэгээд байж байтал Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл хүрээд ирэхээр нь харсан чинь Х ахтай хамт байдаг гээд бүдүүн ах ирээд Х ахыг чинь хааччихваа гээд асуугаад юм ярьж байсан. Тэгээд удаа ч үгүй дөнгөж гэгээ тасарч байхад цагдаа хүрээд ирсэн" гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Аын өгсөн "...20 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай найз С нь намайг тухайн өдөр Б, О нартай цуг яваад Улаан хясаанд байгаа найзынхаа Хюундай робекс 3000 ЛС-7 экскаваторыг янзлаад аваад ирээч би хадлан тариаландаа эртхэн бэлдэхгүй бол болохоо байлаа гээд гуйхаар нь зөвшөөд өдрийн 13 цаг өнгөрч байхад Сүхээгийн Зил- 131 тээврийн хэрэгсэл дээр түлш ачаад ирсэн. Тэгээд Улаан хясаанд ирээд экскаватороо янзлаад байж байтал Доосан 500 маркийн экскаватортой хоёр хүн өөрсдийгөө Г*******, Г******* гэж танилцуулаад алт угаах төхөөрөмж гитаран буугаа буугаа ахдаа нэг хэрэглүүлчхээч гээд Х гээд ах нь гуйсан тэгэхээр нь тэг гээд өгсөн. Хажууханд Г*******, Г******* нар Доосан 500 маркийн экскаватороо тэнд тогтсон усны газраас ухаад байх шиг байсан. Газар ухаж шороо аваад л байх шиг харагдсан" гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 оны 12 дугаар сарын 01-ний 5776 дугаартай: алтны нэршил, сорьц гаргасан "Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь алтны металл мөн байна." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний "Э н" ХХК-ны 20 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн /079 дугаартай шинжээчийн: "...иргэн Э.Г*******, Б.Г******* нар нь 409,61 м2 талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр эдэлбэр газарт ,454 төгрөг, газрын хэвлийд 276,486 төгрөг, хөрсөн бүрхэвчид 95,959 төгрөг, ургамлын нөмрөгт 12,416 төгрөг, нийт 407,317 төгрөгийн хохирол, 970,299 төгрөгийн хор уршиг учруулсан байна. Нөхөн сэргээлт хийх ажлын зардал 569,705 төгрөг байна" гэх дүгнэлт, /хх-ийн 71-77, 79-80 дугаар хуудас/,
Ашигт малтмал газрын тосны газрын 20 оны 10 дугаар сарын 18-ны едрийн 10/5111 дугаартай: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18. 11.1 дахь заалтыг үндэслэн албан тоотын хавсралтад дурдагдсан солбицол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн системд 20 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Засгийн гарын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус бүхэлдээ давхцалтай байна" гэх албан бичиг /хх-ийн 78 дугаар хуудас/,
"А б" ХХК-ний 20 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ТХҮ-8-92 дугаартай техникийн үнэлгээгээр:
| № | Төрөл | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Нэгжийн үнэ | Нийт нэгжийн үнэ |
| 1 | Doosan DH 500LC маркийн экскаватор /он тодорхойгүй | Ш | 1 | 80,000,000 | 80,000,000 |
| 2 | хонда маркийн помп /хуучин/ | Ш | 2 | 300,000 | 600,000 |
| 3 | алт угаар төхөөрөмж буюу гитаран буу /хуучин/ | Ш | 1 | 600,000 | 600,000 |
| 4 | Нийт үнэ, өртөг |
| 81,200,000 | ||
гэх хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 86-87 дугаар хуудас/,
"А б" ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №TXY-923/6978 дугаартай "2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 0,7 грамм алт нь 129,626 төгрөг байх боломжтой" гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагч Н.Э 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/29-01/068/14 дугаартай: Е сумын нутаг "Улаан хясаа" гэх газарт хууль бусаар ашиглалт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталсан Байгаль орчны хохирол тооцох тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 276.486.75*2=552.973.5 төгрөг, газарт учруулсан хохирол 454.82.46*3=67.364.46 төгрөг, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирол 95.959.13*3=287.877.39 төгрөг, ургамлан бүрхэвчид учруулсан хохирол 12.416.87*5=62.084.35 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 970.299.7 төгрөг болж байна” гэх улсын байцаагчийн акт, /хх-ийн 139 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч П.Ж 20 оны 09 дүгээр сарын 17-ны өдийн үзлэг хийсэн: "У******* хотын иргэн Э.Г******* нь тус газарт экскаватор 2 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ус сорох насос 2 ширхэг, Монгол гэр 4 ширхэг, нийт 14 ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан болно" гэсэн тэмдэглэл, /хх-ийн 167-168 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Б "...би 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Д*******-Уул аймгаас ирсэн. Миний мэдэж байгаагаар Г******* ах хариуцдаг" гэх мэдүүлэг, /хх-ийн 171-172 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Даваатулгийн "... найз Н.Г******* гэх хүн маань Бугант тосгоны Улаан хясаа гэх газарт хэдэн хүн хариуцаад ажиллаад өгөөч гээд 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгаас гараад Д******* ороод тэндээс 6 ажилчин аваад Бугант тосгонд ирсэн. Манай найз надад хэлэхдээ бичиг баримт бол байгаа асуудалгүй. Тухайн газар ирээд 20 оны 09 дүгээр сарын 07-ны өглөөнөөс эхлээд нэг карьер нээж үзэх санаатай үйл ажиллагаа явуулсан. Г******* чиглэл өгч ажил эхлүүлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 173-174 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Ц "...20 оны 09 дүгээр сарын 07-ны өглөөнөөс хөрс хуулалт хийж ажилласан. Миний мэдэж байгаагаар удирдлага нь Г******* гэдэг хүн байдаг юм шиг байна лээ" гэх мэдүүлэг, /хх-ийн 175-176 дугаар хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 190-200 дугаар хуудас/,
"Э н" ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23/030 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "... иргэн Э.Г******* нь эвдрэлд өртсөн 1163,48 м2 талбайд учирсан хохирлын үнэлгээгээр эдэлбэр газарт 63,781 төгрөг, газрын хэвлийд 1,0,132 төгрөг, хөрсөн бүрхэвчид 2,143,987 төгрөг, ургамлын нөмрөгт 1,168,669 төгрөг, нийт 4,423,562 төгрөгийн хохирол, 14,560,893 төгрөгийн хор уршиг учруулсан байна. Нөхөн сэргээлт хийх ажлын зардал 2,177,8 төгрөг байна" гэх дүгнэлт, /хх-ийн 215-4 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч А.Э өгсөн: "би 2020 онд хаягдал төмөр зардаг газраас 1,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 20 оны 09 дүгээр сарын орчим байх гэж бодож байна. Гэхдээ өдрийг нь санахгүй байна. Миний алт угаах төхөөрөмж буюу гитаран буугаа Бугант тосгоны Улаан хясаа гэх газар нуусан байхад Г******* гэх хүн түр хэрэглэсэн байсан" гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,
"А б" ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ТXY- 823/8258 дугаартай "...алт угаах төхөөрөмж буюу скубер 1 ширхэг 3,500,000 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээ, /2-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/29-01/068/24 дугаартай улсын байцаагчийн: “Бугант тосгоны Улаан хясаа гэх газарт хууль бусаар олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 тоот тушаалаар баталсан байгаль орчны хохирол тооцох аргачлал-ыг үндэслэн гаргасан "Э н" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1, 49.5.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтыг тус тус үндэслэн тооцоход газарт учруулсан хохирол 63,781.97*37=191,345,91 төгper, газрын хэвлийд учруулсан хохирол 1,0,132*2=2,094,264 төгрөг, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирол 2,143,978,95*3=6,431,936,84 төгрөг, ургамлын нөмрөгт учруулсан хохирол 1,168,669,32*5=5,843,346,6 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 14,560,893,35 төгрөг болж байна" гэх акт, /2-р хх-ийн 48 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Т.М өгсөн"...би өмнө нь Лхамаа гэх хүнээс 20,000,000 төгрөгийн авлагатай байсан юм. Тухайн хүнээс удаа дараа нэхсэн боловч надад мөнгөө өгөхгүй байсан бөгөөд оронд нь надад дээрх шар өнгийн Доосан 500ЛС загварын экскаваторыг өгөхөөр болсон. Ингээд 20 онд Лхамаа гэх хүнээс тухайн Доосан 500ЛС экскаваторыг өрөндөө бодож авсан. Гэтэл манай танил Э.Г******* гэх хүн надад таны экскаваторыг сарын 5,000,000 төгрөгөөр түрээслэх гэсэн юм. Таны экскаватороор хийх ажил байна гэсэн юм. Ингээд би зөвшөөд экскаватороо Э.Г*******т түрээслүүлсэн юм" гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 187 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 115-119 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:
Иргэний үнэмлэхийн лавлагаа, / хх-ийн 239, 241дүгээр хуудас/,
Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 240, 242 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх лавлагаа /хх-ийн 244-245 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 14, 15, 94-95 дугаар хуудас/,
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /2-р хх-ийн 13, 16, 96-98 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-ийн 201-206 дугаар хуудас/,
Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 207-211 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Г******* нь Б.Г*******той бүлэглэн 20 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е сумын нутаг дэвсгэрт байрлах "Улаан хясаа" гэх нэршилтэй гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 409,61 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 407,317 төгрөгийн шууд хохирол, 970,299 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г******* нь Э.Г*******тай бүлэглэн 20 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е сумын нутаг дэвсгэрт байрлах "Улаан хясаа" гэх нэршилтэй гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 409,61 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 407,317 төгрөгийн шууд хохирол, 970,299 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,
Мөн Э.Г******* нь 20 оны 09 дүгээр дүгээр сарын 07-ны өдс 17-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Е сумын 3 дугаар сарын Бугант тосгоны "Улаан хясаа" гэх нэртэй газарт экскаватор, гитаран буу /алт угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 1163,48 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 4,423,562 төгрөгийн шууд хохирол, 14,560,893 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-21 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Н.Д өгсөн мэдүүлэг, /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.О өгсөн мэдүүлэг, /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Б өгсөн мэдүүлэг, /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч А.Бийн өгсөн мэдүүлэг, /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Аын өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 оны 12 дугаар сарын 01-ний 5776 дугаартай: алтны нэршил, сорьц гаргасан "Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлууд нь алтны металл мөн байна." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний "Э н" ХХК-ны 20 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн /079 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 71-77, 79-80 дугаар хуудас/,
Ашигт малтмал газрын тосны газрын 20 оны 10 дугаар сарын 18-ны едрийн 10/5111 дугаартай албан бичиг /хх-ийн 78 дугаар хуудас/,
"А б" ХХК-ний 20 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №ТХҮ-8-92 дугаартай техникийн үнэлгээгээр:
| № | Төрөл | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Нэгжийн үнэ | Нийт нэгжийн үнэ |
| 1 | Doosan DH 500LC маркийн экскаватор /он тодорхойгүй/ | Ш | 1 | 80,000,000 | 80,000,000 |
| 2 | хонда маркийн помп /хуучин/ | Ш | 2 | 300,000 | 600,000 |
| 3 | алт угаах төхөөрөмж буюу гитаран буу /хуучин/ | Ш | 1 | 600,000 | 600,000 |
| 4 | Нийт үнэ, өртөг |
| 81,200,000 | ||
гэх хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 86-87 дугаар хуудас/,
"А б" ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №TXY-923/6978 дугаартай "2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 0,7 грамм алт нь 129,626 төгрөг байх боломжтой" гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 94-95 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагч Н.Э 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/29-01/068/14 дугаартай: Е сумын нутаг "Улаан хясаа" гэх газарт хууль бусаар ашиглалт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталсан Байгаль орчны хохирол тооцох тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 276.486.75*2=552.973.5 төгрөг, газарт учруулсан хохирол 454.82.46*3=67.364.46 төгрөг, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирол 95.959.13*3=287.877.39 төгрөг, ургамлан бүрхэвчид учруулсан хохирол 12.416.87*5=62.084.35 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 970.299.7 төгрөг болж байна” гэх улсын байцаагчийн акт, /хх-ийн 139 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч П.Ж 20 оны 09 дүгээр сарын 17-ны өдийн үзлэг хийсэн: "У******* хотын иргэн Э.Г******* нь тус газарт экскаватор 2 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхэг, ус сорох насос 2 ширхэг, Монгол гэр 4 ширхэг, нийт 14 ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан болно" гэсэн тэмдэглэл, /хх-ийн 167-168 дугаар хуудас/,
Гэрч С.Б өгсөн мэдүүлэг, /хх-ийн 171-172 дугаар хуудас/,
Гэрч Н.Даваатулгагийн өгсөн мэдүүлэг, /хх-ийн 173-174 дүгээр хуудас/,
Гэрч А.Ц өгсөн мэдүүлэг, /хх-ийн 175-176 дугаар хуудас/,
2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 190-200 дугаар хуудас/,
"Э н" ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23/030 дугаартай шинжээчийн дүгнэлтээр "... иргэн Э.Г******* нь эвдрэлд өртсөн 1163,48 м2 талбайд учирсан хохирлын үнэлгээгээр эдэлбэр газарт 63,781 төгрөг, газрын хэвлийд 1,0,132 төгрөг, хөрсөн бүрхэвчид 2,143,987 төгрөг, ургамлын нөмрөгт 1,168,669 төгрөг, нийт 4,423,562 төгрөгийн хохирол, 14,560,893 төгрөгийн хор уршиг учруулсан байна. Нөхөн сэргээлт хийх ажлын зардал 2,177,8 төгрөг байна" гэх дүгнэлт, /хх-ийн 215-4 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч А.Э өгсөн мэдүүлэг, /2-р хх-ийн 29-30 дугаар хуудас/,
"А б" ХХК-ний 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ТXY- 823/8258 дугаартай "...алт угаах төхөөрөмж буюу скубер 1 ширхэг 3,500,000 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээ, /2-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01/29-01/068/24 дугаартай улсын байцаагчийн: “Бугант тосгоны Улаан хясаа гэх газарт хууль бусаар олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 тоот тушаалаар баталсан байгаль орчны хохирол тооцох аргачлал-ыг үндэслэн гаргасан "Э н" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1, 49.5.2, 49.4.3, 49.4.5 дахь заалтыг тус тус үндэслэн тооцоход газарт учруулсан хохирол 63,781.97*37=191,345,91 төгper, газрын хэвлийд учруулсан хохирол 1,0,132*2=2,094,264 төгрөг, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирол 2,143,978,95*3=6,431,936,84 төгрөг, ургамлын нөмрөгт учруулсан хохирол 1,168,669,32*5=5,843,346,6 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 14,560,893,35 төгрөг болж байна" гэх акт, /2-р хх-ийн 48 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Т.М өгсөн мэдүүлэг, /2-р хх-ийн 187 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нарын гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөр заагаагүй бол сонгон шалгалтын журмаар олгоно”, мөн хуулийн 7.3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нар нь тус тус зөрчсөн байна.
Шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ...” Иргэн аж ахуйн нэгж , байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө “ гэж хуульчилан заасан байна. Иймд шүүгдэгч нар нь байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нар нь байгаль экологид 4,423,562 төгрөгийн шууд хохирол, 14,560,893 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардал 2,177,8 төгрөг, мөн 407,317 төгрөгийн шууд хохирол, 970,299 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардал 569,705 төгрөг, нийт 4,830,879 төгрөгийн хохирол, 15,531,192 төгрөгийн хор уршиг учруулсаныг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ Doosan DH 500LC маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэргийг ашигласан болох нь шүүгдэгч нарын өөрсдийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд Doosan DH 500LC маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Т.М эзэмшлийнх гэж, алт угаах төхөөрөмж буюу гитаран бууг иргэний нэхэмжлэгч А.Эх гэж шалгаж, мөн иргэний нэхэмжлэгч Т.Мөнхбат нь ... би өмнө нь Лхамаа гэх хүнээс 20,000,000 төгрөгийн авлагатай байсан юм. Тухайн хүнээс удаа дараа нэхсэн боловч надад мөнгөө өгөхгүй байсан бөгөөд оронд нь надад дээрх шар өнгийн Доосан 500ЛС загварын экскаваторыг өгөхөөр болсон. Ингээд 20 онд Лхамаа гэх хүнээс тухайн Доосан 500ЛС экскаваторыг өрөндөө бодож авсан. Гэтэл манай танил Э.Г******* гэх хүн надад таны экскаваторыг сарын 5,000,000 төгрөгөөр түрээслэх гэсэн юм. Таны экскаватороор хийх ажил байна гэсэн юм. Ингээд би зөвшөөд экскаватороо Э.Г*******т түрээслүүлсэн юм, би дээрх хэргээс өөрийн экскаватороо гаргуулж авмаар байна, иргэний нэхэмжлэгч А.Энхсүх нь .... би 2020 онд хаягдал төмөр зардаг газраас 1,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх боловч хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд иргэний нэхэмжлэгч Т.Мөнхбат, А.Энхсүх нарын эзэмшил, өмчлөлийнх болох нь нотлогдон тогтоогдохгүй байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ байхгүй уг Doosan DH 500LC маркийн экскаватор, мөн алт угаах төхөөрөмж, ус татах насос зэрэг нь ямар нэг бичиг баримтгүй, экскаватор нь гаалийн бичиг болон арлын дугааргүй, номер дугаар аваагүй, хэний эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, Т.М эзэмшлийн гэх үнэлгээний байгууллагаар 80,000.000 төгрөгөөр үнэлэгдсэн шар өнгийн Doosan DH 500LC маркийн экскаватор, А.Э эзэмшлийн гэх үнэлгээний байгууллагаар 3,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж буюу скуберыг, мөн энэ хэрэгт хураагдсан 600,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 ширхэг ус татах насос, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 129,626 төгрөгөөр үнэлэгдсэн 0.7 грамм алт зэргийг тус тус хураан авч улсын орлого болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч гэх Т.Мөнхбат нь Doosan DH 500LC маркийн экскаватор, иргэний нэхэмжлэгч А.Энхсүх нь алт угаах төхөөрөмж болон түүний үнийг гэм буруутай этгээд Э.Г*******, Б.Г******* нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим” -ын дагуу, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзсэн боловч шүүгдэгч Б.Г*******ыг тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд учруулсан хохирол нь байгаль орчинд нөхөгдөшгүй хохирол, хор уршиг гэж дүгнэсэн учир хөнгөрүүлэх нөхцөлд тооцоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ, гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон түүний хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийг төлсөн байдал болон гэмт хэргийн оролцоо зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Э.Г*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр / жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх, шүүгдэгч Б.Г*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхаах нь зүйтэй байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Э.Г*******, Б.Г******* нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Doosan DH 500LC маркийн /он тодорхойгүй/ экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скубер, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг ус татах насосыг дахин гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдах магадлал өндөр байдаг тул хураан авч улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн бөгөөд гитаран буюу усан буу гэж нэрлэгддэг алт угаах төхөөрөмж нь том оврын төмөр хэрэгсэл буюу техник, төхөөрөмж тул түүнийг зөөвөрлөх болон улсын орлого болгохтой холбоотой зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нараас холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doosan DH 500LC маркийн /он тодорхойгүй/ экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скуберыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б******* Г*******, Б овогт Э******* Г******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлож газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э******* Г*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх, шүүгдэгч Б******* Г*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нар нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Г*******, Б.Г******* нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Э.Г*******, Б.Г******* нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, Т.М эзэмшлийн гэх үнэлгээний байгууллагаар 80,000.000 төгрөгөөр үнэлэгдсэн шар өнгийн Doosan DH 500LC маркийн экскаватор, А.Э эзэмшлийн гэх үнэлгээний байгууллагаар 3,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн алт угаах төхөөрөмж буюу скуберыг, мөн энэ хэрэгт хураагдсан 600,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 ширхэг ус татах насос, 129,626 төгрөгөөр үнэлэгдсэн 0.7 грамм алт зэргийг тус тус хураан авч улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хураагдсан эд хөрөнгийг улсын орлого болгохтой холбогдуулан гаргах зардлыг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Doosan DH 500LC маркийн /он тодорхойгүй/ экскаватор, алт угаах төхөөрөмж буюу скуберыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Иргэний нэхэмжлэгч Т.Мөнхбат нь Doosan DH 500LC маркийн экскаватор, иргэний нэхэмжлэгч А.Энхсүх нь алт угаах төхөөрөмж болон түүний үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд Э.Г*******, Б.Г******* нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10. Шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
11. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан шинжээчийн зардал 70,000 төлөгдөөгүй тохиолдолд “А б” ХХК нь иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
12.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г*******, Б.Г******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөвөл гардан авсан өдс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хон дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ