| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2020/01139/И |
| Дугаар | 135/ШШ2021/00989 |
| Огноо | 2021-11-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 135/ШШ2021/00989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2020/01139/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, ******* хороолол, байр, оршин суух овогт /РД:/-т холбогдох
"Хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн овог солиулах, 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.******* /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр /онлайн/, хариуцагч З., хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шинжээч Г.Галбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ...Миний бие 2012 онд Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суралцаж байхдаа З.тэй танилцсан. 2012-2013 оны хичээлийн жилд үерхээд З. Новосибирск рүү зам харилцааны их сургуульд суралцахаар явсан. 2013 онд буцаж ирээд надтай холбогдож, найзалж эхэлсэн. 2016 оны 05 дугаар сарын 27-нд хүү М. мэндэлсэн. Хүүг мэндэлснээс 2 долоо хоногийн дараа хот руу манайх руу явахаар болсон. Тэгээд хотод ирээд 7 хоног амьдарч байх хугацаанд ааш нь олдохгүй, ер нь Дархан явна гэдэг байр суурьтай болж эхэлсэн. Тэгээд хотдоо амьдаръя хүүхдээ нялх байхад нааш, цааш яваад яах вэ гэхэд сүүлийн өдөр өлсгөлөн зарласан, хүүхдээ хөхүүлэхгүй нэлээн олон цаг болсон. Тэгээд яах ч арга үгүй шалтгааны улмаас хүүхдээ Дархан руу авч явсан. Иймэрхүү байдалтай зуны 6 сараас 9 сарын хугацаанд 4-5 удаа Дархан, Улаанбаатар хоёрын дунд нялх хүүхэдтэйгээ явж байсан. Миний хүү 5 сартай байхаас намайг төгсөх хүртэл, түрүү оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл манай асрамжид байсан. Энэ хугацаанд З. хүүхдээ амралтынхаа хугацаанд авч явдаг байсан, эхний жил зуныхаа амралтын хугацаагаар 2 настай байхад нь авч явдаг байсан. Тэрнээс хойш хоёр талд байх хугацаанд өөрөө хүрч ирж уулздаг болсон. 7 хоногт 1, 2 удаа, заримдаа дээд тал нь 14 хоногт 1 удаа ирж хүүхэдтэйгээ цуг хамтдаа байдаг байсан. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү маань хордлогод орж эмнэлэгт хэвтсэн. Гэтэл хүүгээ эргэж ирээгүй, мөнгөний тусламж үзүүлээгүй, иймэрхүү халамжийн зүйл байгаагүй. Тэрэнд нь их гомдож явдаг. Түүнээс гадна хадам ээж гэх н. утсаар ярьсан ...та нар хүүхдийг хотод гайгүй эмнэлэгт хэвтүүлж байгаарай... гэх мэтчилэн яриад би Гурван гал эмнэлэгт хэвтүүлсэн. Харин тэр үед ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй бид нар өөрсдийнхөө мөнгө төгрөгөөр, өөрсдийн эм тариа хийлгээд эдгээсэн. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр З. ирээд хүүг маань цэцэрлэгээс нь уйлуулаад аваад явсан. Багш нь над руу ээж нь гэж нэг хүн ирээд авч явах гээд байна гээд бөөн юм болсон. Би тухайн үед хөдөө томилолтоор явж байсан. Ийм болохоор би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хоёр талдаа өгч аваад хүүгээ өөр дээрээ байлгаад эхийг нь уулзуулаад явъя гэсэн боловч иймэрхүү зүйлс гараад ирэхээр асуудалтай болсон. З. ирээд хүүг маань зөвшөөрөлгүй авч яваад тэрнээс хойш хүүг маань уулзуулж, утсаар яриулах нь ховорхон болсон. Мөнгө авах болохоороо л яриулж байгаад, тэгээд больчихдог. Иймэрхүү байдалтай байхаар асуудлыг нэг тийш нь шийдье гэсэн үндэслэлээр нэхэмжлэл өгсөн. Манайх шар хаданд байхад хүүгийн цэцэрлэг Баянхошуунд байдаг байсан. 2017 оноос хойш цэцэрлэгт нь аав, ээж, бид гурав хол гэлгүй өглөө, оройдоо хүргэж өгч, очиж аваад явдаг байсан. Тэр нь сайн цэцэрлэг байсан. Сүүлд ******* дүүрэгт Улсын тэргүүний 119 дүгээр цэцэрлэг шинээр баригдсан. Тэр цэцэрлэгт явуулж эхэлсэн, ерөнхийдөө би хүүгийнхээ хүмүүжилд сайн нөлөөлсөн гэж боддог. Миний хүү чинь 1-100 хүртэл асуудалгүй тоолдог, 26 англи үсгээ мэддэг, монгол 35 үсгээ мэддэг, машины марк андахгүй, өнгө андахгүй, тэгээд дээрээс нь аж ахуйд нэлээн сургасан. Ногоо тарьдаг, өөрсдөө загас тэжээдэг, амьтан тэжээдэг болохоор юмыг хайрлах энэрэх сэтгэлтэй, ийм үзлээр би хүүхдээ хүмүүжүүлсэн. З. нь зан харилцааны хувьд түргэн, хүмүүстэй байнга хэрэлдэж маргалддаг, хүү маань ээжээсээ айдаг, утсаар ярихаас хүртэл зугтаадаг. Дархан явах дургүй айдастай байдаг. Ээж нь буюу З.ийн эдгээр үйлдлийн улмаас миний хүү М. зан авир, хүмүүжилд нь өөрчлөлт орж, цаашид буруу өсөх вий гэж эмээж байна. Иймд хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэл гаргаж байна. Ерөнхийдөө сөрөг нэхэмжлэлийг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдийн овог солиулна гэж байна, овог солиулахыг би эрс эсэргүүцэж байна. Яагаад овог солиулах гээд байгаа юм бол, ингэх нотлох баримт, үндэслэлээ эцгээс нь асуугаагүй. Өмнө нь бас цэцэрлэгээс авч явах гэж байхад надаас бас асуугаагүй. Ямар ч зөвшилцөл байхгүй. Тухайн үед З. хотод ажиллаж байсан. Тэгээд Дархан руу хүрч ирсэн. Намайг нэг эмэгтэй хүнтэй болсон гэсэн ярианаас үндэслээд ажил нь нүүх болсон, тэгээд хүүхэд зөвшөөрөлгүй авч явсан. Хоорондоо ямар ч ярилцсан зүйл байхгүй, тэгээд хамт очоод уулзъя гээд хоолонд ороход хүртэл би ийм хоол идэхгүй гээд халуун дотно орчин үүсгэж чаддаггүй. Би эцгийн хариуцлагыг хангалттай хүлээж чадна. Харин би зүгээр яах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бэ гэхээр би өөрөө хүүхэдтэйгээ баймаар байна. Хүүхдийнхээ асрамжийг өөр дээрээ авч, байнгын уулзаатай баймаар байна. Н. гуайгаас орж ирсэн мөнгийг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр би тухайн үед бас хэлж байсан, З. өөрөө картгүй байсан. Хэрвээ З. өөрөө карттай, түүнээсээ мөнгө авч хэрэглэж байсан бол тэрийгээ хуулгаар гаргаж өгч болно. Бид хоёр дундын данстай, хамтран амьдарч байсан, дундаасаа 1 нялх хүүхэдтэй. Тийм хүмүүс яагаад нэг данснаас хэрэглэж болдоггүй юм бэ. Тэрний зарцуулалтын хувьд бол шал ондоо, тэр хүнээс мөнгө орсныг би тэмдэглэсэн байгаа, З.ийн өвөө нь өгсөн, ээж нь өгсөн мөнгө, Э.*******гийн аав нь өгсөн мөнгө гээд л тэмдэглэсэн. Энэ хоорондын харилцаатай байдлыг хараад үзэх юм бол манай гэрээс ирсэн мөнгө арай их байсан юм уу даа. Тэгэхээр дээрх мөнгөний захиран зарцуулалт нь шал ондоо, тэгж л хэлмээр байна. Би үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч З. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 2013-2014 онд зүгээр л тусдаа байгаагүй, салсан байсан. Гэвч Э.******* нь 2014 онд хамт байж сургуульдаа хамт суръя гэж гуйж бид хамт Зам харилцааны их сургуульд суралцаж, хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан, энэ хугацаанд бидний дундаас 2016 оны 05 сарын 27-ны өдөр хүү мэндэлсэн. Намайг жирэмсэн 3 сартай байхад Э.******* согтуу ирж намайг гичий, янхан, явдалтай хүүхэн минь аав, ээждээ хүлээн зөвшөөрөгдөөгүй хүүхэд гаргаж яах гээд байгаа юм, ер нь угаасаа миний хүүхэд биш биздээ гэж хэл амаар доромжилж, надад хэзээ ч хайр халамж үзүүлж, надад хэзээ ч хайртай байгаагүй, маш харгис хатуу хүн байсан. Би маш их зориг гаргаж хүүхдээ авахуулахаар Монгол явж ээж дээрээ ирэхэд ээж маань анхны хүүхдээ авахуулж хэрэггүй гаргаад өгчих, ээж нь өсгөөд өгье гээд надад хүүхэд тогтоох эм уулгаад би хүүхдээ төрүүлэхээр болж Эрхүү хот руу сургуульдаа сурахаар явсан. Э.*******гийн аав, ээж намайг жирэмсэн гэдгийг ч мэдээгүй, төрөх дөхсөн том гэдэстэй байхад минь л мэдэж надтай анх утсаар ярьснаас биш би тэр хүмүүстэй хэзээ ч уулзаж байгаагүй. Б.*******г хүүгээ төрөхөөр ааш араншин нь засарч өөрчлөгдөх байх гэж бодсон боловч хүүхэд төрсний дараа мөн л үгээр доромжилж, нүүрийг минь хавдаж хөхөртөл зодсон. Би ОХУ-д сургуульдаа сурч байсан учир хандах хүн байгаагүй, 14 хоног хичээлдээ явж чадаагүй, тасалсан. Би хүүхдээ төрснөөс хойш байнга өөрөө ганцаараа асарч харж байсан. Хүүхдээ 3 сартай болсноос хойш өөрийн ээжийн хамт ОХУ-руу сургуульдаа сурахаар явж, намайг хичээлдээ явсан хойгуур манай ээж миний хүүг хардаг байсан. Ер нь хүүгээ төрснөөс хойш Э.******* хэсэг хугацаанд л хамт байснаас биш хүүгээ гэдэггүй, анхаарал халамж тавьдаггүй байсан. Би хүүгээ 6 сар хүртэл нь хөхүүлж, бор хоолонд оруулаад Монголд яах аргагүй З.*******гийн аав, ээжид орхиод явахаас өөр арга байгаагүй. Намайг хүүтэй минь яриулдаггүй, албаар надаас салгах үйлдлүүд хийдэг байсан нь үнэн. Би хүүтэйгээ уулзахын тулд хичээлээсээ чөлөө авч, эсвэл ямар нэг баяр ёслолын амралтаар аль болох хүүтэйгээ уулзах гэж Э.*******гийн гэрт нь хононгоо хүүтэйгээ цагийг өнгөрөөдөг байсан ч уулзуулахгүй гэдэг байсан тул надад хэцүү байсан. Намайг очиход Э.******* гэртээ байдаггүй, ихэнхдээ түүний настай аав, ээж нь л хараад байж байдаг байсан юм. Хүүхдээ хөхүүлэхгүй, хоосон байлгасан гэдэг мэдээж ор үндэсгүй. Би хүүхдээ хөхүүлээд харин өөрөө л юм идээгүй. Хойно хамт амьдрах хугацаанд бид 2 хүүхдээ дотуур байранд байлгадаггүй, байр түрээсэлдэг байсан, сарын 21,000 рублиэр түрээсэлдэг байсан. Тэгээд тэр мөнгийг өвөөгийн өгсөн сургалтын төлбөрөөс авдаг байсан. Аав, ээж хоёр нь ерөөсөө байрны мөнгө явуулж байгаагүй. Хүүхдийг булааж авч явсан гэж ярьж байна, би аав, ээжид нь ээлжийн амралттай, хүүхдээ авч явна гэж хэлж байгаад авч явсан. Аль боломжоороо цалин буухаар би тус дэм болоод мөнгө төгрөг хүүдээ явуулдаг байсан, Болохгүй бол тэр аав, ээжийнх нь дансны хуулгыг хүртэл би харуулмаар байна. Намайг нэг ч мөнгө явуулж байгаагүй гэж арай хэлж болохгүй, би боломжоороо тусалж байсан. Хүүхэд эмнэлэгт хэвтсэн өдөр гэх юм бол би очиж чадаагүй, би тэр өдөр ажилтай байсан. Гэхдээ би аав, ээжтэй нь ярьсан. Хүүхдээ авах гээд очиход аав нь манай хүү найз охинтой болсон, 1 сар орчим болж байгаа гэх маягтай зүйл ярьсан. Би зүгээр л хүүхдээ авах гэж очсон. Аав нь манай ээжид тийм утгын юм хэлсэн, хүүхдийг нь гаргаж өгсөн, би бэр нь шүү дээ. Тэгэхэд тийм муухай хатуу үг хэлж болдог юм уу, энийг нотлох гэрч байгаа, манай ээж байна. Э.*******гийнх аягүй бохир заваан, гэр хороололд байдаг, тоос шороотой, цэцэрлэг нь хол, цэцэрлэгийн багш нартай хуйвалдан хүүг минь надтай яриулдаггүй байсан. Ерөнхийдөө би хүүхдээ авч яваад эндээ байлгана гэсэн сэтгэхүйтэй байсан. Би хүүхдээ цэцэрлэгт явуулж байгаа, сарын 80,000 төгрөгөөр нэмэлт сарапон сампинд явуулдаг. Би хүүхдэдээ шаардлагатай бүх зүйлийг нь хийж өгдөг. Би хүүхдээ Э.*******той яриулдаг, Э.******* өөрөө утсаа авдаггүй, аав, ээж хоёр нь ч утсаа авдаггүй, хааяа л нэг залгадаг. Хааяа л нэг залгаж утсаар ярьдаг, заавал нэг намайг ажилтай, завгүй үед залгадаг. ...Э.******* нь манай гэр бүл, ээж болон намайг хүүхдээ асарч хүмүүжүүлж, өсгөж чадахгүй байгаа мэтээр доромжилж эх үрс бидний эрх ашигт хууль бусаар халдаж шүүхэд өргөдөл гаргасанд гомдолтой байна. Э.******* намайг жирэмсэн болон төрөх үед хаяж яваад эргэж ирж, уулзаж байгаагүй, мөнгө төгрөгийн ямар ч дэмжлэг үзүүлж байгаагүй, намайг 4-р курст байхад миний сургалтын төлбөр болох 2,000,000 төгрөгийг дансандаа шилжүүлж авчихаад одоо болтол шүүхдээд аваарай гээд өгөөгүй. Э.******* нь миний хань, хүүгийн минь эцэг байж чадахгүй, найдваргүй этгээд учир гэр бүлийн хүчирхийлэлд автахаас урьдчилан сэргийлж явахаас өөр замгүй байсан. Э.*******гийн эцсийн зорилго нь хүүхдийн тэтгэмж төлөхөөс зайлсхийсэн. Иймд сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Миний хүү миний асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү, хүүгээ би өөрийн нэрээр овоглож овгийг нь солиулах хүсэлттэй банйа, надаас авсан сургалтын төлбөр 2,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний үйлчлүүлэгч Э.******* шүүхэд яагаад нэхэмжлэл гаргах болсон бэ гэхээр хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэх гээд нэхэмжлэл гаргасан. Энэ Э.*******, эсхүл З.ийн эрх ашгийн төлөө биш хүү М. эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа асуудал юм. Яагаад нэхэмжлэл гаргасан юм гэхээр 2020 оны 09 дүгээр сард З. хүүхдээ цэцэрлэгээс нь шууд аваад явсан, ямар ч харилцаа холбоогүй, зөвшөөрөлгүй, ярилцаж тохиролцолгүй шууд аваад явчихсан. Уг талууд зөвшилцөөд хүүхдийн орчныг солиход ийм байна шүү гээд заавал ярилцах ёстой шүү дээ. Ингээд авч явсан хугацаандаа эцэг, эмээ, өвөөтэй нь хязгаарлагдмал яриулдаг, яриулахгүй. Тэгээд мессеж, чатаар би хүүхэдтэйгээ үхэж хатна, үхлээ хатлаа, чамд хамаагүй гэдэг байдлаар маргах, эрүүл бус чат бичих зэргийг voicе record хийгээд нотлох баримтаар гаргаж өгсөн. Ингээд ийм нөхцөл байдлаас болоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс өмнө бол эхтэй нь уулзуулаад явж байсан, хүүхэд хэнтэй нь уулзмаар байна энэ бол явж явж хүүхдийн эрхийн л асуудал шүү дээ.
Э.*******гийн зүгээс яагаад нэхэмжлэл гаргаад байна вэ гэхээр түүний асрамжид байснаар тэр хүүхдийн эрх хязгаарлагдахгүй. Төрснөөс хойш 05 нас хүртэл хүүхэд аавынхаа асрамжид байсан. Аавынхаа асрамжид байх хугацаанд бодож сурах, аж ахуйд суралцах, эмнэлэгт үзүүлэх, хүүхдээ өсгөж торниулах, сурлага хүмүүжлийн ажилд оролцож, энгийн аав нараас илүү ихээхэн анхаардаг гэж үзэж байна. Энэ маань нотлох баримтаар хүртэл авагдсан, нийт хүүхдүүдийг тохилог орчинд байлгахын тулд бүхэл бүтэн цэцэрлэгийн ханын зургийг зурж тохижуулсан, цэцэрлэгийн уралдаанд байнга оролцох, хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт байнга хамруулах, Э.******* өөрөө биечлэн авч очиж үзүүлдэг, хүүхдийг үсэг сургах гээд нэг бүрчлэн Э.******* өөрөө бүгдийг зааж өгч, ийм л нөхцөл байдалтай байсан.
Ээж З.ийн асрамжид 2020 оны 09 дүгээр сарын 15-наас хойш өнөөдрийг хүртэл байсан. Энэ хугацаанд юу ажиглагддаг вэ гэхээр эцэгтэй нь хязгаарлагдмал утсаар яриулдаг, тэгээд эмээ, өвөөтэй нь хүртэл хязгаарлагдмал утсаар яриулдаг. Тэр хүүхдэдээ утсаар ярьж байхад нь янз бүрийн үг зааж өгдөг, энэ нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа, янз бүрийн асуудлууд байгаа учраас эцэг Э.*******гийн асрамжид байснаар хүүхдийн эрх ашиг хөндөгдөхгүй. Би өмгөөлөгч гэхээсээ илүү хувь хүний зүгээс хэлэхэд талууд маргаад байгаа л даа, гэхдээ эцэг, эхийнх хэний асрамжид байхыг яг одоо л шийдэх ёстой. Нэг З. аваад, нэг Э.******* аваад байх хэцүү, яг хэний асрамжид байвал илүү дээр байна гэвэл яах ч аргагүй эцэг Э.*******гийн асрамжид байвал хүү н. эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, хүссэн үедээ эцэг эхийнхээ аль алинтай нь уулзаж болно, хүссэн үедээ эмээ, өвөөтэйгөө уулзчихдаг, чөлөөтэй ярилцдаг, хүүхэд бол аль аль талынхаа бусдын хайр энэрлийг хүртээд явах боломжтой нөхцөл байдал байна. Харамсалтай нь З.ийн асрамжид байх хугацаанд энэ эрх нь хязгаарлагдсан, илэрхийлэх боломжгүй болсон.
Тэр утсаар бичсэн мессеж бол үнэхээр аймшигтай мессеж байсан, хүү бид хоёр ингээд үхчихье гэх мессеж асар их байдаг. Ийм мессеж бичээд байхаар чинь ямар ч эцэг айж сандарч, хүүхдийн төлөө нэхэмжлэл гаргаж зүтгэхээс өөр арга байхгүй шүү дээ. Тэр мессежээр Э.*******гийн найз охинтой гэх асуудал яригдаад л, чи тэр охинтойгоо яв, бид нарт хамаагүй, хүүхдээ чамтай уулзуулахгүй гээд, янз бүрийн тэр гичий, янхан гэх зүй бус үг хэллэгүүд маш ихээр агуулагдсан байдаг. Ийм учраас хүүхдийн асрамжийн асуудлыг аав Э.*******гийн асрамжид өгөх нь зүйтэй юм. Амьдрах орчны хувьд ч гэсэн Э.******* хамгийн сайн цэцэрлэгүүдэд өгсөн, хүүхдийн өрөөнд хүүхдийн амьдрах, сурч хүмүүжих орчинг тохижуулсан, цаашаа гадаад орчинтой харилцах, аж ахуй ч юм уу бусад нөхцөл байдал, зуны амралтын хугацаанд Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулж, хүүхдэдээ танин мэдэхүйн ийм аялал хийсэн талаар баримтууд хэрэгт авагдсан. Миний гол хэлэх гээд байгаа зүйл хүү М. эцэг Э.*******гийн асрамжид байснаар эцэг, эхийн эрх хязгаарлагдахгүй гэж л хэлмээр байна. Өнөөдрийн байдлаар З.ийн асрамжид байснаар эрх нь хязгаарлагдаад явж байгааг хэн хүнгүй харж байгаа, тийм учраас Э.*******гийн асрамжид байлгах нь зөв, түүний асрамжид байснаар эцэг эхийнхээ аль алинтай нь уулзах, боловсрол эзэмших тал дээр анхаарах юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Амьдрах орчны хувьд Э.******* бол 2 давхар хувийн хауст байдаг, энэ нь 200 гаруй метр квадрат талбайтай, нийт 5 өрөө, тэр чигээрээ хүүхдийн сурч боловсрох, хүмүүжих, амьдрахад тохижуулсан. Гаднаа хүүхдэдээ зориулаад хүлэмж барьсан, яг хүүхдэдээ зориулж хүлэмж барьсан. Өмнө нь хүүхдэдээ загас тэжээх, тэжээвэр амьтан тэжээх орчин, нөхцөлийг бүгдийг хангаад өгчихсөн. Энэ хүүхэд чинь дан ганц эцэг, эхтэйгээ амьдраад байхгүй шүү дээ, амьдрал ахуй, байгаль орчин, цаг уур, гадаад орчин гээд бүх юмтайгаа харьцана. Энэ амьдралын ахуй бололцоог бүрэн хангачихсан, дээрээс нь Э.*******гийн үндсэн цалин 1,800,000 төгрөг, нэмэгдэл нэмэгдээд сардаа доод тал нь 3,500,000 төгрөгийн цалин авдаг. Энэ бол хүүхдийн амьдралд хангалттай хүрнэ. Хүүхдийн овог нэрийг солиулна гэх юм, энэ бол хүүхдийг эцгээс нь тастах гэж байгаа маш том тодорхой жишээ шүү дээ. Одоо хүүхдийг аваад аавтай нь уулзуулахгүй байтал хүүхдийн овгийг солиулчихвал хүүхдийн эцгийн зөвшөөрөлгүйгээр З. нь хил нэвтрэх, хаашаа ч хамаагүй явах ийм эрхтэй болчихож байгаа юм. Э.*******гийн зөвшөөрөлгүйгээр ийм аймшигтай нөхцөл зориуд үүсгэж байна шүү дээ. Хүүхдийг ингэж болохгүй шүү дээ. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөөч ээ, нэхэмжлэгч тал З.ийн эрхийг хэзээ ч хязгаарлахгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Э.******* хүүхдийнхээ асрамжийг өөр дээрээ авъя гэсэн шаардлага гаргасан байдаг. Энэ шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлохдоо миний хүү бага байхаасаа эхлээд манай ээж, аав дээр буюу эмээ, өвөө дээрээ өссөн, гэвч хүүхдээ З. цэцэрлэгт байхад нь уйлуулаад аваад явсан, цаашид миний асрамжид байх нь илүү дээрээ ийм агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж би ойлгож байна. Гэтэл талуудын хамтын амьдралын хугацаанд төрсөн хүүхэд төрснийхөө дараа аав талынхаа асрамжид тодорхой хугацаанд байсантай маргахгүй, ийм үйл баримт бий, тэр шалтгаан нь З. Иркутскийн Техникийн Улсын Их сургуульд сурч байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэгчийн аав, ээж дээр байсан юм байна гэж би үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдээсээ татгалзаад, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүүхдээ хэн нэгэн дээр орхиод явсан асуудал биш юм байна, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан юм байна. Ирээдүйд мэргэжил эзэмших хүсэл мөрөөдлийнхөө улмаас хүүхдээ үлдээж байсан, гэхдээ ирж очоод уулзаад явж байсан, ийм амьдрал байсан байна. Харин нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь З. нь ямар нэг хууль зөрчөөд байна, хүүхдийн эрх ашгийг ингэж ноцтойгоор зөрчөөд байна гэсэн ийм тайлбар гаргахгүй байна гэж харж байна. Өөрөөр хэлэх юм бол хүүхдийн эрх ашиг, хайр халамж, ёс зүйн байдал мөн хүчирхийллийг хүүхэд дээрээ ингэж үйлдээд энэ нь ийм нотлох баримтаар тогтоогдоод хүүхэд ээжийнхээ асрамжид байх ямар ч бололцоогүй, яаралтай авмаар байна гэсэн ийм шаардлага харагдахгүй байна. Зөвхөн удаа дараагийн яриандаа манай аав, ээж би бас хөдөө байсан гэх яриа дурдагдаж байна, өөрөөр хэлбэл хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын цаана нэхэмжлэгч Э.*******гийн ээж, аав буюу эмээ, өвөө нь тэр хүүхдийг авах ашиг сонирхол байна гэж би харж байна. Хэрэв Э.******* хүүхдээ хайрлаж энэрэх сэтгэл байсан бол өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд, энэ хэрэг маргаан шүүх дээр үргэлжилж байх явцад хүүхэд цэцэрлэгт байна, хаана амьдарч байгаа нь тодорхой байна, 24 дүгээр цэцэрлэгт явж байгаа нотлох баримт байна, аль дээр энэ баримтыг гаргаж өгсөн, сургууль байна уу, цэцэрлэг байна уу гээд бүгдийг мэдээд, багштай нь уулзаад, хүүхэдтэйгээ монголын сайхан орноор дагуулж явж болно, тэрийгээ алдагдуулахгүй үргэлжлүүлээд хүүхдээ зуны дэлгэр цагт дахиад авч явах боломжтой байсан, гэтэл ийм сайхан дотно харьцаа харагдаагүй. Тэгээд одоо би хүүхдээ авсан нь дээр, би урьд хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж байсан, ээж нь ирээгүй гээд амьдралд байж болохгүй шалтгааныг ярьж, хүүхдээ асрамждаа авна гэж маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойшхи цаг хугацаанд хүүхэд хэрхэн эрх ашиг нь зөрчигдөөгүйгээр эхийн асрамжид байгаа вэ гэдгийг хангалттай тогтоолоо гэж үзэж байна. Мөн хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа, багшийг нь асуулгасан, эх нь хүүхдэдээ байнга анхаарал халамж тавьж байгаа гэсэн хариулт өгсөн. Мөн өмнө нь хүүхдээ өөрийн асрамжид байж чадаагүй хугацаанд З. ОХУ-д мэргэжил эзэмшихээр сурч байсан ийм үйл баримтыг дипломын хавсралт хуудсаар болон тухайн ОХУ-ын хэл дээр байгаа дипломыг монгол хэл дээр хөрвүүлэн гаргаж өгснөөр тухайн цаг хугацаанд буюу 2019 онд төгссөн ийм үйл баримт бий. Ингээд сургуулиа төгсөөд, ажилтай болоод өөрийн ажил амьдралаа цэгцлээд хүүхдээ өөрийнхөө асрамжид авсан юм байна. Энэ бол буруутгах үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.
Хамгийн гол нь хүүхэд ээнэгшин дассан одоогийн нөхцөл байдал дээр шүүх дүгнэлтээ гаргаад, ээнэгшсэн байдал нь хүүхэд эх дээрээ байна, хүүхэд ямар нэг бараа таваар биш, өмнө нь бага насанд нь байсан ээнэгшлийг нэгэнтээ сольсон байгаа энэ нөхцөлд буцаагаад аавынх асрамжид өгөх нь зүйтэй гэж шийдэх харин хүүхдийн эрх ашгийг, хүүхдийн сэтгэл зүйн байдлыг эвдэх ийм эрсдэл учруулж байна. Тийм учраас одоогийн ээждээ ээнэгшсэн байдлыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Магадгүй цааш цаашдаа З. хуульд заасан байдлыг хангахгүй, хүүхдийн эрх ашгийг зөрчсөн ийм байдал тогтоогдох юм бол дахиж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх Э.*******д байгаа, энэ удаадаа бол хүүхдийг заавал ээнэгшлийг солих шаардлагагүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хүүхдийг эх З.ийн асрамжид үлдээж, эцгээс нь хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох шаардлага бий.
Хамтран амьдрах хугацаанд буюу ОХУ-д байх хугацаанд өвөө н. нь дансаар 2,250,000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага дээрээ болохоор 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн байгаа, энэ сургалтын төлбөрийг Э.******* авч хэрэглэсэн, тийм учраас би энэ мөнгөө гаргуулж авмаар байна гэсэн. Үүн дээр бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.ээс миний дансанд мөнгө орж ирсэн гэдэг үйл баримт дээр маргахгүй байна гэж үзэж байна. Харин буцааж өгөх үндэслэлгүй юм гэх үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Тиймээс энэ нэхэмжлэлийг хангаж, Э.*******гоос мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хүүхэд 7 нас хүрэхээр дахиж асрамжийн асуудал шийдвэрлэх үед эцэг, эхийнхээ хэний асрамжид байх талаар сонголт хийх боломжтой байдаг. Хүүхдээ бодоод энэ удаа ээжийнх нь асрамжид өгөх тал дээр маргалдахгүй байгаач ээ гэж эцэг, эх хоёроос нь хүсэж байна. гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч З.т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчид болох Э.*******, З. нар нь 2014 оноос хамтран амьдарч байгаад 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү М. төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан 4501000801 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.
Э.*******, З. нар нь 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү М. эцэг Э.*******гийн асрамжид 2020 оны 09 дүгээр сарыг хүртэл байсан нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байна.
Зохигчид хүү М. асрамждаа авах талаар маргаж байх тул гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар эцэг Э.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
З.ийн Э.*******д холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн овог солиулах, надаас авсан миний сургалтын төлбөр болох 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хүүхэд М. 2017 оноос хойш эцгийнхээ асрамжид байсан, эцэг Э.*******гийн халамж, гэр орны нөхцөл, ахуй амьдралын бололцоо, ёс суртахууны байдал нь ирээдүйд хүү М. зөв хүн болгож төлөвшүүлэх, сурч боловсрох хэрэгцээ шаардлагыг хангах зэрэг нь илүү, давуу талтай байна гэж шүүх үзлээ.
Харин хариуцагч З.ийн хувьд ёс суртахууны байдал нь хүүхдийн хүмүүжил, ирээдүйд сөргөөр нөлөөлөх бодит нөхцөл байдал үүсэх боломжтой гэдэг нь хэрэгт авагдсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байна.
М. хувьд Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хүүхэд эцгийн нэрийг авч Э.*******гоор овоглосон, хэдий З., Э.******* нар гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй ч төрийн захиргааны байгууллага болох улсын бүртгэлийн байгууллага захиргааны журмаар хүүхдийн эцгийг тогтоож төрсний гэрчилгээ олгосон байна.
Э.******* эцэг байх эрхээ хасуулаагүй, эцгийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээд явж байх тул овог солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны 5017165888 тоот Эрдэнэбаатарын *******гийн дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд гэж хүнээс 2,000,000 төгрөгийн орлого орж ирсэн, түүнийг Э.******* бидний хамтын амьдралын хугацаанд З.ийн өвөг эцгээс өгсөн, амьдралдаа зарцуулсан гэж, З. миний өвөг эцэг сургалтын төлбөр гэж шилжүүлсэн мөнгийг Э.******* үрсэн гэж тайлбарладаг боловч З. нь н.ээс итгэмжлэл аваагүй байх тул энэ талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэв.
Иймд хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн овог солиулах, сургалтын төлбөр болох 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү М. эцэг Э.*******гийн асрамжид үлдээсүгэй_
2. З.ийн Э.*******д холбогдуулан гаргасан М. өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгох, хүү М. овгийг солиулах, сургалтын төлбөр болох 2,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 187,350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 34,416 төгрөгийг З.ээс гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС