Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/180

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                                 Б.Номин,

Улсын яллагч                                                 Р.Мягмардорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        Э.Лхагва-Эрдэнэ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Шинэбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                             С.Сувдаа

шүүгдэгч Б.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  Б******* овогт Б******* Э*******д холбогдох эрүүгийн 2431001310192 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон Улсын иргэн, 1.... оны . дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, .. настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "******* *******" ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн ******* сум .. дугаар баг, ******* ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Б******* овогт Б******* Э******* (РД:),

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Э******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-д Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэх заалтыг зөрчсөний улмаас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 02 дугаар баг " " гэх нэршилтэй газар "******* *******" ХХК-ний мод бэлтгэх эрхийн дагуу тусгаарласан талбайд мод бэлтгэж байсан Г.Э нь хөрөөдөж унагааж цагаалж байсан модонд хавсрагдаж "зүүн 5-р хавирганы хугарал, хугарлын харалдаа цус хуралт, бүдүүн гэдэсний чацархайд цус хуралт, зүүн ташааны дотор хэсэгт булчинт давхаргад цус хуралт, баруун мөрний дээд хэсэг, хэвлийн баруун дээд хэсэг, баруун зүүн ташаа, баруун хөлийн өвдөгний дотор хэсэг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, хэвлийн зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий гэмтлийн улмаас механик амьсгал бүтэлт, цээж, хэвлийн дарагдлын улмаас амьсгалын хурц дутагдлаар нас барсан" буюу хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э******* мэдүүлэхдээ: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүний амь нас хохирсонд харамсаж байна. Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Гэм буруугийн талаар:  Шүүгдэгч Б.Э******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-д Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэх заалтыг зөрчсөний улмаас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын 02 дугаар баг " " гэх нэршилтэй газар "******* *******" ХХК-ний мод бэлтгэх эрхийн дагуу тусгаарласан талбайд мод бэлтгэж байсан Г.Э нь хөрөөдөж унагааж цагаалж байсан модонд хавсрагдаж "зүүн 5-р хавирганы хугарал, хугарлын харалдаа цус хуралт, бүдүүн гэдэсний чацархайд цус хуралт, зүүн ташааны дотор хэсэгт булчинт давхаргад цус хуралт, баруун мөрний дээд хэсэг, хэвлийн баруун дээд хэсэг, баруун зүүн ташаа, баруун хөлийн өвдөгний дотор хэсэг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, хэвлийн зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий гэмтлийн улмаас механик амьсгал бүтэлт, цээж, хэвлийн дарагдлын улмаас амьсгалын хурц дутагдлаар нас барсан" буюу хүний амь насыг болгоомжгүй хохироосон болох нь:

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 06 дугаар тал), хохирогч Ж.Мөнхбатын мэдүүлэг (хх-ийн 11-13 дугаар тал),  гэрч Д.Батчулууны мэдүүлэг /хх-н 17 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 20-21 дүгээр тал), шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хх-ийн 23-24 дүгээр тал), шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт (хх-ийн 41-47 дугаар тал), хохирол төлсөн баримт (хх-ийн 49 дүгээр тал) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48 дугаар тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч Б.Э*******д  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч  Б.Э*******  түүний өмгөөлөгч,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Лхагва-Эрдэнэ, түүний өмгөөлөгч нар харилцан тохирч хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах хохиролд шүүгдэгч Б.Э******* нь 49.500.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3000.000 төгрөг бүгд 52.500.000 / тавин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн баримтыг бичгээр шүүхэд гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэхийг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Э*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн  үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогт Б******* Э*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    Б.Э*******г хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э******* нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Э******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Э*******г тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах хохиролд шүүгдэгч Б.Э******* нь 49.500.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3000.000 төгрөг бүгд 52.500.000 / тавин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөө илэрхийлсэн баримтыг бичгээр шүүхэд гаргасан болохыг дурьдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг  гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ