| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2021/01107/и |
| Дугаар | 135/шш2021/00993 |
| Огноо | 2021-11-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 135/шш2021/00993
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Õýðãèéí èíäåêñ 135/2021/01107/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** хот, ***** дүүрэг, ***** хороо, ***** тоотод оршин байгаа, “ИМН” ХХК-ий íýõýìæëýëòýé
Хариуцагч: ***** аймаг, ***** сум, ***** баг, ***** хороолол, ***** тоотод оршин суух, ***** овогт Х.Б-т холбогдох,
“10,675,238 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Нэхэмжлэгч “ИМН” ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ИМН ХХК нь зээлдэгч Х.Б-тай 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ***** тоот зээлийн гэрээ байгуулж 7,200,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай, 6.3 хувийн хүүтэйгээр, харилцан тохиролцож зээл олгосон.
Зээлдэгч Х.Б нь зээл авснаас хойш нийт 2,930,850 төгрөг төлсөн бөгөөд үүнээс үндсэн зээлэнд 2,304,000 төгрөг, хүүнд 145,200 төгрөг, алданги 481,650 төгрөг тооцогдож хасагдсан боловч гэрээгээр тохирсон хугацаан дахь хүү болон үндсэн зээлийг бүрэн барагдуулж дуусаагүй байна. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш уг хугацааг сунгуулахаар удаа дараа утсаар болон биечлэн хүсэлт өгч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, гэрээний хугацаа дууссанаас хойш уг хугацааг сунгуулахаар удаа дараа утсаар болон биечлэн хүсэлт өгч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, гэрээний хугацаа сунгаж байсан боловч тохиролцсон хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг хохироосоор байна.
Иймд Иргэний хуулийн 281.1, 222.5 дахь хэсэг мөн зээлдэгчтэй байгуулсан *****тоот Зээлийн гэрээнд заасныг тус тус үндэслэн хариуцагч Х.Б-ас үндсэн зээлийн үлдэгдэл болох 4,896,000 төгрөг, зээлийн хүүнд 3,331,238 төгрөг, алданги 2,448,000 төгрөг, нийт 10,675,238 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Х.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Миний бие үндсэн зээлийн үлдэгдлээ төлж барагдуулах саналтай байна. Хүү алданги төлөх ямар ч боломж байхгүй. манай нөхөр 2-3 удаа хагалгаанд орсон одоо ч хагалгаанд орох шаардлагатай байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ИМН” ХХК нь хариуцагч Х.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 10,675,238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Зохигч талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ***** дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээгээр “ИМН” ХХК нь хариуцагч Х.Б-д 7,200,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай, 6,3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Талуудын байгуулсан ***** тоот зээлийн гэрээний 2.1.6-т “Зээлийн хугацаа: Зээлийг 25 хоногийн хугацаатай олгоно. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хугацааг тоолно” гэж заасан боловч нэхэмжлэгч “ИМН” ХХК нь үндсэн зээл 7,200,000 төгрөг, түүний хүү 453,600 төгрөгийг тус тус гэрээний хугацаа буюу 25 хоногт хувааж, 2020 оны 02 дугаар сарын 07-нөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл өдөр бүр хариуцагч Х.Б-йг үндсэн зээл 288,000 төгрөг, түүний хүү 18,150 төгрөг, өдрийн нийт төлөлт нь 306,150 төгрөг төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь байгуулсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хариуцагчийн зээлийн төлбөр төлсөн баримт /хх-8-9/ зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ***** тоот зээлийн гэрээний 2.1.5-т “Алданги: Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг хавсралт 1-т заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд зээл төлөх эцсийн хугацаа дуусахаас үл хамааран хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж зааж гэрээний хугацаанд буюу дээрх өдөр бүрийн зээлийн төлөлтийг хийгээгүй тохиолдолд алданги тооцсон байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусах боловч хариуцагч Х.Б-аас зээлийн төлбөрт төлсөн нийт 2,930,850 төгрөгийг нэхэмжлэгч “ИМН” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн төлбөрт 2,304,000 төгрөг, хүүнд 145,200 төгрөг, алдангид 61,650 төгрөгийг тооцож, хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр төлсөн 420,000 төгрөгийг алдангид тооцон авсан болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн төлсөн төлөлт /хх-8-9/ баримтаар тогтоогдож байна.
2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ***** тоот зээлийн гэрээний 2.1.5-т заасан алдангийн талаарх зохицуулалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль буюу гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан зохицуулалтанд нийцэхгүй байх тул зээлийн гэрээний 2.1.5-т заасны дагуу алданги тооцож хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно.
Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний 2.1.5 дахь заалт нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу зээл төлөх эцсийн хугацаа дуусахаас үл хамааран хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр зохицуулсан байх тул энэхүү гэрээний заалтыг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус зохицуулалт гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс эхлэн 1 жилийн хугацаатай сунгасан гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд зээлийн гэрээний хугацааг сунгасан гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээний хугацааг сунгасантай холбоотой үйл баримт хэрэгт байхгүй байна.
Иймд ***** тоот зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нь үндсэн зээл 7,200,000 төгрөг, түүний 453,600 төгрөг, нийт 7,653,600 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 2,930,850 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 4,722,750 төгрөгийг хариуцагч Х.Б-аас гаргуулан нэхэмжлэгч “ИМН” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн 5,952,488 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.1, 115.2.2, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñíûã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.3,56 дугаар зүйлийн 56.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Х.Б-аас 4,722,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ИМН” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 5,952,488 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,755 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 91,042 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ИМН” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× З.ТУНГАЛАГМАА