| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0309/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/324 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0309/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2418000000426 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн -ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 113.3, 124 дүгээр зүйлийн 124.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар 2 жил 3 сар 36 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн -ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч******* нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн байрлах MZ гоо сайханы салоноос иргэн ****** эзэмшлийн Iphone 11 promax загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,125,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт,
мөн яллагдагч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дугаартай гар утасны лангуу ажиллуулж байхдаа*******аас Iphone 11 promax загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 70,000 төгрөгөөр худалдан авч, хохирогчид 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч******* нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн байрлах MZ гоо сайханы салоноос иргэн ****** эзэмшлийн Iphone 11 promax загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан.
Тэрээр хулгайлсан гар утсаа сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дугаартай гар утасны лангуу ажиллуулдаг *******т Iphone 11 promax загварын гар утсыг 70,000 төгрөгөөр худалдсан.
Шүүгдэгч *******т гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг лавтай мэдсээр байж худалдан авч эзэмшсэн нь хохирогчид 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “... бичгээр гаргасан дэлгүүрийн байрлах гоо сайхны салон дотроос хар өнгийн загварын 128гб багтаамжтай гар утсыг 2024 оны 06 дугаар сарын ы08-ны өдөр 13 цаг 30 минутын үед алдсан гэх гомдол, мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал)
Хохирогч өгсөн: “... Би 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед сумын баг дэлгүүрийн байрлах гоо сайхны салон буюу ажил дээрээ очсон. Ингээд удалгүй нэг эмэгтэй хүн орж ирээд надаар үсээ угаалгасан бөгөөд уг эмэгтэйн үсийг хойд талын өрөөнд угааж байтал үүдний өрөөнөөс манай найз нь хүмүүс ороод ирлээ үс засах үнэ хэд вэ гэж асууж байна гэхээр нь би эрэгтэй хүний үсийг 15,000 төгрөгөөр засдаг гэж хэлээд тухайн эрэгтэй нь за за гэж хэлэх шиг болсон. Ингээд би 3 орчим минутын дараа уг өрөөнөөс гараад иртэл миний үс засдаг тавиурын зүүн талын тавиур дээр байсан хар өнгийн загварын 128гб багтаамжтай, ягаан өнгийн эрвээхийн дүрстэй гэртэй гар утас алга босон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би гар утсаа 2022 оны 05 дугаар сарын орчим 2,600,000 төгрөгөөр худалдан авч байсан. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
Гэрч өгсөн: “... Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод найз , нартай тааралдаад Дархан-Уул аймаг руу хүүхдүүдтэйгээ ирж Дарханд ажил олж хийх зорилгоор Улаанбаатар хотоос ирээд найзий гэрт хоноод маргааш өглөө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 08-ны өглөө босоод 11 цагийн үед шорт худалдаж авч өмсөнө гээд бид гурав дээр би эхлээд хүнтэй уулзах гэсэн чинь уулзах хүн байхгүй болохоор шинэ Дархан руу яваад дэлгүүр орсон. ... Би дэлгүүр дотроос хүний гар утас авсныг хараагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
Гэрч өгсөн: “... Би дэлгүүр дотроос бусдын гар утас авсныг мэдээгүй. Надад гар утас авсан талаараа яриагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
****** сэжигтнээр өгсөн: “... дэлгүүр орсон. Тэгээд их дэлгүүр явж байгаад нөгөө хоёр бие засах гээд нойл орсон хойгуур нь би Их дэлгүүрийн хоёр давхарт байсан үсчний хаалга нь онгорхой байхаар нь орсон чинь үс засдаг хэсэгт хүн байхгүй. Өрөөний хойд талд нэг эмэгтэй хүн хүний толгойг угааж байхаар нь би тэр хүнээс үс засах юм уу гэж асуухад 15,000 төгрөгөөр үс засна гэсэн. Би үсчний өрөөнөөс гарах замдаа үс засдаг ширээн дээр нэг гар утас байхаар нь аваад гарсан. Тэгээд гараад хүнтэй уулзах гээд машинаас буухаар нь гар утсаа Ихэр могой худалдааны төвийн гар утас зардаг газар нэг танихгүй залууд 70,000 төгрөгөөр зарсан. Намайг гар утас хулгай хийгээд зарсан асуудлыг манай хоёр найз мэдэхгүй. Би тухайн үед өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж байсан. ... Би гар утас зарсан мөнгөөрөө архи авч уусан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 39 дэх тал),
*******ын сэжигтнээр өгсөн: “... 2024 оны 06 дугаар сарын өдөр ажил дээрээ сууж байхад гаднаас нэг ах орж ирээд гар утас авах уу гэхээр нь кодтой юм уу. Та кодыг нь мэдэх үү гэхэд ах нь кодыг нь мэдэхгүй осон юмаа. Хулгайн гар утас биш биз гэхэд ах нь гаднаас олсон юмаа гэхээр нь би уг гар утсыг үзэж байгаад авсан. Миний худалдаж авсан гар утас нь iphone 11 promax загварын гар утас байсан. Би уг гар утсыг 70,000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн үед хууль бус гэдгийг мэдэж байсан. ... Хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас ийм юм болчихлоо.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 45 дахь тал),
Капитал зууч ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “ маркийн 256 гб багтаамжтай хар хөх өнгийн гар утас /хэрэглэж байсан/ 1ш, гар утасны кейс /хэрэглэж байсан/ 1ш, 925 сорьцтой эмэгтэй хүний мөнгөн бугуйн цаг /хэрэглэж байсан/ эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 1975000=00 (нэг сая есөн зуун далан таван мянга) төгрөг байна. ....Эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтад маркийн багтаамжтай гар утас 1ш нь 1,100,000 төгрөг, гар утасны кейс /хэрэглэж байсан/ 1ш нь 25,000 төгрөг, 925 сорьцтой эмэгтэй хүний мөнгөн бугуйвч /хэрэглэж байсан/ 1ш нь 850,000 төгрөг. .../” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28 дахь тал)
Эд зүйл хураан авсан тухай “... загварын хар ногоон өнгийн гар утсыг түр хураан авч тэмдэглэл үйлдэв. Хураалгасан ******* ” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 51 дэх тал)
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “... Iphone 11 promax маркийн хар ногоон өнгийн гар утсыг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 35 минутад хохирогч овогтой хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. Эд зүйл хүлээн авсан хохирогч ” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ****** нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр шунахайн сэдэлтээр хохирогч эзэмшлийн гар утсыг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч ******* нь*******ын худалдсан гар утсыг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч******* нь хохирогч эзэмшлийн эд эд хөрөнгө болох гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан, шүүгдэгч ******* нь шүүгдэгч*******ын худалдсан эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан болон хохирогч эд хөрөнгөд хохирол учирсан зэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нарын шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, архидан согтуурах гэсэн санаа сэдэлтийн улмаас болжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг, шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг:
Гэмт хэргийн улмаас хохирогчд 1,125,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар нь дээрх эд зүйлийг хохирогчид биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж шүүх үзлээ.
Мөрдөгч, цагдаагийн дэслэгч 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлд “.... мөнгөн бугуйн цаг алга болсон. ...” гэж дурдсан (хавтаст хэргийн 13 дахь тал) бөгөөд Капитал зууч ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээнд (хавтаст хэргийн 29 дэх тал) мөнгөн бугуйн цаг нь 850,000 төгрөг гэж үнэлсэн боловч хохирогч гэмт хэргийн талаар гаргасан гомдол, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мөнгөн бугуйн цагийн талаар дурдаагүй. Мөн хохирогчийн мөнгөн бугуйн цаг алга болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчээс мөнгөн бугуйн цагийн үнэ болох 850,000 төгрөгийг гаргуулаагүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч******* , ******* нарт ял, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах” санал дүгнэлтийг,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч: “...Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Хохирол төлбөр, учруулсан хор уршиг байхгүй. Мөнгө угаах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг. Дахиж олдмол эх үүсвэр нь тодорхойгүй эд хөрөнгийг ашиглаж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон. Зорчих эрхийг хязгаарлах ял нь амьдралын эх үүсвэрт сөргөөр нөлөөлнө. Зах дээр гар утас борлуулдаг. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр Улаанбаатар хотоос борлуулах гар утсаа авах боломжгүй нөхцөл байдал үүснэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх” санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна.” гэв.
Шүүдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Шударгаар хөдөлмөрлөж, ажлаа хийгээд сайхан амьдрахыг хичээнэ. Хөнгөн ял оногдуулахыг хүсэж байна.” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59, 60 дахь тал), шүүгдэгч*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54, 55, 65, 66-82 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т зан үйлээ засах, оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөн явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******д оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг шүүгдэгч нар мэдэгдэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэрэг,
Шүүгдэгч ****** овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т зан үйлээ засах, оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөн явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******д оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй боохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН