| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2021/01073/И |
| Дугаар | 135/ШШ2021/01143 |
| Огноо | 2021-12-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 135/ШШ2021/01143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/01073/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: БНСУ, С хот, Т дүүрэг, ...хороо, ... байр ... тоотод оршин суух ... овогт Ж.С /РД:..., утас:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймаг, ... сум ... баг, Ш.н ... гудамж ... тоотод оршин суух ... овогт Ц.М /РД:..., утас:.../-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие Ц овогтой М-тай 1997 онд анх танилцсан. ... аймаг, ... сумын Улсын бүртгэлийн хэлтэст 1999.02.23-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 1998.12.09-ний өдөр том охин М.Н, 2007.02.12-ны өдөр охин М.Д, 2012.06.24-ний өдөр охин М.Ц нар төрсөн. Бидний хамтын амьдрал эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан боловч намайг С улс руу ажиллахаар явахаас өмнө буюу сүүлийн нэгээс хоёр жилийн хугацаанд бол гэр бүлийн харилцаа хөндийрсөн. Миний бие хувиараа таксинд явдаг тогтсон тодорхой ажилгүй байсан тул амьдралын шаардлагаар 2018 онд С улсруу ажил хөдөлмөр эрхлэхээр ирснээс хойш өнөөдрийг хүртэл энд амьдарч байна. С улсад ирснээс хойш 3 жил өнгөрч байна. Ц.М бид хоёрын харилцаа энэ хугацаанд улам хөндийрсөн, хоорондоо бол 2019 оноос хойш харилцаагүй байгаа. Би ойрын хугацаанд Монгол улс руу очих бодолгүй байна. Бидний том охин М.Н нь 23 настай өөрийн гэсэн гэр бүлтэй болсон. Бага охин М.Ц нь өөрийн төрсөн эгч М.Н-тай хамт Улаанбаатар хотод амьдардаг. Дунд охин М.Д өөрийн төрсөн эцэг Ц.М-тай амьдардаг. Бид нэгэнт хамтран амьдрахгүй нь тодорхой болсон тул гэрлэлтээ цуцлуулах, мөн дунд охин М.Д-ийг өөрийн төрсөн эгч дүү хоёртой нь цуг байлгаж 3 охиноо хамтад нь ойр дотно өсгөх хүсэлтэй байгаа тул М.Н-тай нь амьдруулмаар байна. Би БНСУ-аас М.Д-ий хэрэглээний зардал болон бусад зардлыг тогтмол шилжүүлдэг. Ц.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй группэд байдаг. М.Д-ий өөрийн хүсэлтийг хүндэтгэнэ. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ж.С нь миний авга эгч, С улсад амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Нэхэмжлэлийн шаардлага нь Ц.М-аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамжийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Эд хөрөнгийн маргаан байхгүй. С улс руу 2018 онд аяллын визээр явсан.” гэв.
Хариуцагч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие Ж.С-тэй 1997 онд танилцаад 1999 онд гэрлэлтээ батлуулсан. 1998 онд том охин төрсөн. Бид 3 охинтой болоод бусдын адилаар сайхан амьдарч байсан. Тэгээд амьдралын шаардлагаар эхнэр маань С улс руу явсан. Ингээд эхний жил сайхан байсан. 2 дахь жилээс маргаад таарамжгүй харилцаатай байх болсон. Сүүлдээ холбогдохоо ч байсан. Том охин Н маань насанд хүрч тусдаа гарсан. Том охин маань нэг дүүгээ хараад байдаг. Дунд охин Д-ий хувьд аавтайгаа байгаа. Дархан сумын 4 дүгээр сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Бага охин Ц маань 4 дүгээр ангид сурч байгаа. Энэ жил Улаанбаатар хот руу шилжиж очсон. Эгч дээрээ байгаа. Хичээл номдоо сайн. Би ч хүүхдүүдийнхээ төлөө явдаг байсан. Бага юм болохоор аавыгаа гэр орноо санаад байдаг юм байна лээ. Надтай өдөр бүр утсаар ярьдаг. Ярихгүй болохоор гоморхоод байдаг. Амралтаараа гэртээ ирнэ гэсэн. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Ээж нь хүүхдүүдээ С руу авч явна гэвэл тухайн үедээ шийдэж болох байх. Надад явуулахгүй гээд татгалзаад байх зүйлгүй. Асрамж өөрчлөх асуудал нь дараа болох байлгүй. Эхэндээ сална гэхэд хэцүү байсан. Сүүлдээ С-ийн өөрийнх нь сонгосон зам юм гэж бодоод уужирсан. Цаашид С хүүхдээ авна гэвэл татгалзах зүйлгүй. Гэхдээ бодлын гүнд тэнд нь боломж бололцоо юу бол гэсэн нэг эмээх бодол байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.С хариуцагч Ц.М-аад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Ц.М нар 1997 онд танилцан, 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдон хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүд байна. /хэргийн 10 дугаар хуудас/
Зохигчдын хамтран амьдрах хугацаанд охин М.Н 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, охин М.Д 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, охин М.Ц 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, одоо эцгийн асрамжид хүмүүжиж байгаа гэрлэгчид хэн аль нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаагаас гэрлэлт цуцлуулах талаар маргаангүй байна.
Зохигчид тусдаа амьдран, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах талаар маргаангүй, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасан гэрлэгчид гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрх, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдлыг бий болгосон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-2-д заасан гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл тогтоогдоогүй.
Иймд шүүх нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Ц.М нарын гэрлэлтийг цуцлав.
1998 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин М.Н насанд хүрсэн, өрх тусгаарласан, 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М.Д эцэг Ц.М-ын асрамжид ... аймагт амьдран, ерөнхий боловсрол эзэмшиж байгаа, 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.Ц 2021 оны 9 сараас ... хотод том эгч М.Н-ы асрамжид, бага боловсрол эзэмшиж байгаа нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл явдалын талаар талууд маргаангүй.
2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин М.Д, 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин М.Ц нар гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд эцэг Ц.М-тын асрамжид ... аймагт амьдран, ерөнхий боловсролын бага болон дунд боловсрол эзмшиж байгаа, бага М.Ц 2021 оны 09 дүгээр сараас ... хотод амьдарч байгаа, нэхэмжлэгч Ж.С С улсад ажиллаж, амьдарч байгаагаас хүүхдээ өөрөө өсгөж, асран хамгаалах үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байгаа байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.С бага охин М.Ц-ийг өөрөө асрамжлах боломжгүй үед эгч М.Н-ыг асран хамгаалах үүргийг хариуцуулах талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө дамжуулж байгаа бөгөөд бага охин М.Ц-ий тухайд эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хасуулаагүй тохиолдолд эгч М.Н-д асран хамгаалах, тэжээн тэтгэх эрх, үүргийг шилжүүлэх боломжгүй болно.
Иймд насанд хүрээгүй М.Д, М.Ц нарыг эцэг Ц.М-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан байна.
Насанд хүрээгүй хүүхдүүд М.Д, М.Ц нарыг эцэг Ц.М-ын асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь хүүхэд эцгийн оршин суугаа газрын харьяаллаар боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Ц.М, эх Ж.С нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, хэн аль нь хүүхдийн өмнө хүлээх үүрэг, эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд нэг нь нөгөөдөө хориглох үндэслэл байхгүй болохыг дурдаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж хуульчилснаар насанд хүрээгүй хүүхдүүд М.Д, М.Ц нарт тэдний оршин сууж буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хуульд заасны дагуу эх Ж.С-эс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан 131 дүгээр зүйлийн 131.1-д зохичгийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгч Ж.С С улсад ажиллаж, амьдарч байгаа, өөрийн авга дүү З.Т-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон хэдий ч шүүх хуралдаанд С улсаас онлайнаар оролцоход түүний ажлын нөхцөл, цаг таарахгүй, дүрс тасалдах зэрэг боломжгүй байдал үүссэнийг хариуцагч Ц.М зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэхэмжлэгч Ж.С-ийн оролцоогүйгээр явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч Ж.С-ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-аас гэрлэлт цуцлуулах шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, төрийн сангийн орлогоос илүү улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 47,764 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ