| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2021/01076/И |
| Дугаар | 135/шш2021/01175 |
| Огноо | 2021-12-06 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 135/шш2021/01175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/01076/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí Ерөнхий ø¿¿ã÷ З.Тунгалагмаа äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí òàíõèìä õèéñýí õóðàëäààíààð
Нэхэмжлэгч: ***** аймаг, ***** сум, ***** баг ***** байр ***** тоотод оршин суух ***** овогт А.С/утас:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** аймаг дахь ШШГГ*****дугаар нээлттэй хорих ангид холбогдох,
“Дуудлага худалдааг хүчингүй болгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Нэхэмжлэгч А.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаартай шүүгчийн захирамжаар А.С надаас 4,150,000 төгрөг “А” ББСБ-д олгохоор шийдвэрлэгдсэн. Барьцаа хөрөнгө болох ***** улсын дугаартай ***** хот, ***** дүүрэг, ***** хороо, ***** хороолол, ***** байр, ***** тоот, 2 өрөө орон сууцны үнэлгээн дээр маргаантай байсан. Гэтэл шинжээчийн үнэлсэн 78,000,000 төгрөг гэсэн үнийг 50 хувь бууруулж өмчлөгч намайг оролцуулалгүй худалдан борлуулсан нь хууль бус гэж үзэж байна.
Хэдий өр төлбөртэй ч гэсэн хэтэрхий нэг талыг барин хүний хөрөнгийг үнэгүйдүүлж иргэн намайг хохироосон юм. Удаа дараа санал хүсэлт гаргасан боловч авч үзээгүй. Миний бие 2019 оны 06 дугаар сарын 04-нд анхан шатны шүүхээр шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 09-нд суллагдсан.
2019 оны 11 сарын 21-ний өдрийн дуудлага худалдаа хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул уг дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдолтой байгаа юм. Би өөрөө хорих ангид дээрээс нь улс орон даяар нийтийг хамарсан цар тахлаас болж хөл хөдөлгөөн хоригдоод байдал хүнд байсан. Намайг гарч ирэхэд дуудлага худалдаанд оруулсан хоёр орон сууцнаас болж, ар гэрт асуудал үүсч нэг эмэгтэй дүү байраа эгчдээ өгч алдсан гэдэг шалтгаанаар нөхөртөө зодуулж, амь насаа алдсан байсан.
Дээр дурдагдсан хоёр байр бол бодит байдал дээр миний хөрөнгө биш байсан. Би бизнес хийх гээд нэр дээрээ шижлүүлж байгаад үйл ажиллагаа дампуурч өрөнд орсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс түр хүлээж байгаа ч боломж гарангуут мөнгийг нь төлнө гэж зөндөө хэлсэн боловч намайг оролцуулалгүй дуудлага худалдаа явуулсанд гомдолтой байгаа юм. Би ***** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан, өмгөөлөгчөөр дамжуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандсан надад боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Энэ асуудлаар хорих ангиас гараад өөрийн биеэр хөөцөлдөж байгаа болно. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дуудалга худалдаа хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул уг дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч ***** аймаг дахь ШШГГдугаар нээлттэй хорих ангийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“*****Тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаартай шүүгчийн захирамжаар А.С-эс 40,015,000 төгрөгийг гаргуулж, “А” ББСБ-д олгохоор, хэрвээ дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдролд барьцаа хөрөнгө болох ***** хот ***** дүүрэг ***** хороо ***** хороолол ***** байрны ***** тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэн 2020 онд дуудсгавар болгосон.
Төлбөр төлөгч А.С-тэй уулзан төлбөрөө төлөхийг шаардан сайн дураар биелүүлэх мэдэгдийг гардуулан өгч холбогдох газруудаас лавлагаа авч банкны дансны хасалтуудыг хийхэд ажилгүй, орлогогүй байсан бөгөөд түүний өмчлөлийн төлбөрийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны адгуу анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад талууд үнийн санал дээр харилцан тохироогүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчний дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг “КЗ” ХХК-ийг томилж, үнэлгээний тайланг 2018 оны 09 үгээр сарын 18-ны өдөр манай албанд ирүүлснийг талуудад биечлэн уулзан танилцуулан мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн байна.
*****2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөрийн 10:00 цагт Анхны дуудлага худалдаанд оруулах болсныг мэгдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч А.С нь хүлээн аваад 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаснаар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10/0039 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Улмаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шүүгчийн захирамж болон Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2019/00943 дугаар тогтоолоор тус тус гомдол гаргагч А.С-гийн ***** аймаг дахь ШШГГ-т холбогдуулан гаргасан албадан дуудлага худалдаагаар дуудах орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж төлбөрт хураагдсан А.С-йн өмчлөлийн орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 78,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 66,500,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт ***** аймаг дахь ШШГГ дугаар нээлттэй хорих ангийн хурлын зааланд зохион байгуулагдах нхны албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн мэдэгдлийг төлбөр төлөгч А.С-эд биечлэн гардуулан өгсөн бөгөөд өмгөөлөгч А.А-гаас манай газарт хандан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хянаад 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/09 дугаар шийдвэр гүйцэлгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолоор гомдол хүлээн авахаас татгалзсаныг өмгөөлөгч А.А-д мэдэгдэн шуудангаар хүргүүлсэн байна.
*****Төлбөр төлөгч А.С-йн өмчлөлийн төлбөрийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 78,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 39,000,000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад дээр дурьдсан 2 өрөө орон сууц нь 41,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор сайн дураар султган чөлөөлхийг мэдэгдлийг биечлэн хүргүүлж 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагч “А” ББСБайгууллага нь төлбөрөө шилжүүлэн авч дуусгавар болгох хүсэлтээ манай газарт ирүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5/333 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.
*****2020 онд хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гүйцэтгэн дуусгавар болгон эцэслэн шийдвэрлэгдсэн ажиллагаанд А.С нь мэдсээр байгаа атал мэдээгүй хэмээн ахин гомдол гаргаж байгаа нь хууль нийцэхгүй цаг хугацаа үрсэн, шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 жил өнгөрсөн байхад төлбөр төлөгдөхгүй хохирсон төлбөр авагч нарын хохирлыг барагдуулах бус улам чирэгдүүлж байгаа нь өөрөө шүүхээс гарсан шийдвэрийг нэн даруй барагдуулахад саад учруулж байгаа үйлдэл гэж үзэж байна.
Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.С нь хариуцагч ***** аймаг дахь ШШГГдугаар нээлттэй хорих ангид холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ***** аймаг дахь ШШГГ дугаар нээлттэй хорих анги нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйийн 122.5-т “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана” гэж хуульчилжээ.
Шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан төлбөр төлөгч А.С-д холбогдох ***** бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичиг /хувийн хэрэг/-ээс үзэхэд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаартай захирамжаар “А” ББСБ-т төлөх үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг, нийт 40,015,000 төгрөгийг төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд ***** хот, ***** дүүрэг, ***** хороо, ***** хороолол, ***** байрны ***** тоот, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4640 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, мөн өдрийн 767 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн ***** аймаг дахь ШШГГ дугаар нээлттэй хорих анги шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.
Тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоолоор улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн ***** хот, ***** дүүрэг, ***** хороо, ***** хороолол, ***** байрны ***** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаартай Шинжээч томилох тухай тогтоол гарган шинжээч томилсны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайлангаар “КЗ” ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 78,000,000 төгрөгөөр тогтоосон байна.
Нэхэмжлэгч А.С нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу шинжээчийн үнэлгээнд гомдол гаргаж, шүүхээс түүний гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн болох нь талуудыг тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “*****хот, ***** дүүрэг, ***** хороо, ***** хороолол, ***** байрны ***** тоот орон сууц нь байрлал сайтай, зах зээлийн ханшаас доогуур үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Орон сууцыг худалдах албадан дуудлага худалдаа болохыг надад мэдэгдээгүй, намайг оролцуулахгүй, нийтэд мэдэгдээгүй, хоёрхон хүн оролцуулан дуудлага худалдааг явуулсан тул 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хоёрдох албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” заасан учир өмнө шүүхээс хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул дахин үнэлгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхгүй болно.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 10/30 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу дээрх 2 өрөө орон сууцыг шинжээчийн үнэлсэн үнэ болох 78,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 54,600,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт анхны дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтож, тогтоолын хуулбарыг төлбөр төлөгч А.С-д 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гардуулж өгч, Зууны мэдээ сонинд нийтэлж, нийтэд дуудлага худалдаа болохыг зарласан байна.
Хариуцагч талаас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны дуудлага худалдааг зохион байгуулахад оролцогч болон үнийн санал ирээгүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 11/32 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэ болох 78,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 39,000,000 төгрөгөөр доод үнийг тогтоон үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэж, тогтоолын хувийг төлбөр төлөгч А.С-д 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гардуулсан бөгөөд Зууны мэдээ сонины 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №221 /6188/ дугаарт хоёрдахь дуудлага худалдаа болох талаар нийтэд зарлаж нийтэлсэн байна.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/05 дугаартай “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоолоор 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгуулагдсан хоёр дахь дуудлага худалдаагаар *****дүүрэг ***** хороо ***** дугаар байрны ***** тоот 2 өрөө орон сууцыг 41,000,000 төгрөгөөр худалдаж, өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч Э.Ү-д шилжүүлж, энэ талаар А.С-д хариуцагч байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/2891 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдсэн байна.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 5/333 дугаартай тогтоолоор “Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3705 дугаартай захирамжтай 767 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг хянахад төлбөр төлөгч А.С нь төлбөрөө бүрэн төлсөн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан үндэслэлээр төлбөр төлөгч А.С-эд холбогдох 17071082 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгожээ.
Иймд нэхэмжлэгч А.С-йн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.С-йн хариуцагч ***** аймаг дахь ШШГГ дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.С-эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА