| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0009/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/126 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 27.2.1., 27.3.1., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,
Улсын яллагчаар Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.Болор
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “... хувь нийлүүлсэн нийгэмлэгийн” хууль ёсны төлөөлөгч Х.Э,
Хохирогч,иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Х.Ариунзаяа,
Хохирогч,иргэний нэхэмжлэгч “С” байгууллагын төлөөлөгчийн газрын хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа, түүний өмгөөлөгч Б.Уранцэцэг/цахимаар/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Батнасан,
Иргэний хариуцагч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.С, түүний өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгч А.Ц, З.Х нарын өмгөөлөгчөөр томилогдсон өмгөөлөгч М.Чулуун,
Шүүгдэгч Ж.Э, Ж.Д, А.Ц, З.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2219003930514 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Ж.Э,
2. Монгол улсын иргэн, Ж.Д,
3. Монгол улсын иргэн, А.Ц,
4. Монгол улсын иргэн, З.Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Э нь “...” ХХК-ийн захирал М.Стай Зүтгүүрийн ашиглалтын инженер албан тушаалд ХГ-22/13 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 2 /Ашиглалтын хэсгийн нийт ажилтнууд ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ажлын байр, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл болон илчит тэрэгний түлхүүр багаж, галын хорны ХАБЭА-н 3 шатны үзлэгийг хийж 1, 2-р шатанд үзлэг хийсэн тэмдэглэл хөтөлж байгаад хяналт тавьж ажиллах/ гэсэн заалтыг,
шүүгдэгч Ж.Д нь “...” ХХК-ийн захирал М.Стай зааварлагч машинч албан тушаалд ХГ-22/57 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа зааварлагч машинчийн ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 1/Илчит тэрэгний машинч, тусах машинч нарт ажлын байрны өдөр тутмын зааварчилга өгч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ачаа зөөвөр, сэлгээ, депо дээр ажиллах зүтгүүрийн бригадуудыг ажлын чиг үүргээр ханган ажиллах/ гэсэн заалтыг зөрчин илчит тэрэгний машинч З.Х, туслах машинч А.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хяналт тавьж, хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлыг журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас машинч З.Х, туслах машинч Н.А.Ц нар нь зүтгүүрийн хяналтын камерыг салгаж согтууруулах ундааны зүйл хэрэглэж явахдаа замаас гарч осолдсоны улмаас “...” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.47 төгрөг, “...” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “...” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “...” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “...” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч А.Ц нь .... дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүрийн туслах машинчаар, шүүгдэгч З.Х нь нь .... дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүрийн машинчаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.Ажилтан дараах үндсэн үүрэгтэй 42.2.3 /ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон... хэрэглэхгүй байх/, 42.2.5 /техник, технологийн горим баримтлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах/ заалтууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, “...” ХХК-ийн өмчлөлийн Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын Зүүнбаян өртөөнөөс 77 км-т байх “Х” өртөө орох замд “2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 50 минутад .... дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүр хагас вагон 3 ширхэг үүнд 128.9 тонн дэр бетон, тавцант вагон 14 ширхэг 744.8 тонн төмөр замын рейс төмөр тээвэрлэн явахдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчиж зүтгүүрийн хяналтын камерыг салгаж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж явахдаа замаас гарч осолдсоны улмаас “...” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.47 төгрөг, “...” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “...” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “...” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “...” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...09 дүгээр сарын 27-ны өдөр .... дугаартай илчит тэрэгтэй ажиллаж байсан. Оронд нь 3006 дугаартай илчит тэргийг сольж өгөөд явуулсан. Тэр өдөр машинчаар З.Х, туслах машинчаар А.Ц 2 явсан. Энэ 2-оос зааварчилгаагаа авсан уу гэхэд авсан гэж байсан. Хэргийн газарт дэвтэр нь байхгүй байсан боловч амаар зааварчилгаа өгсөн. Яагаад зааварчилгаа өгсөн гэж үзэж байгаа вэ гэхээр ажилд гараад 18 цаг ажиллаад, Зүүнбаян өртөө орчхоод буцаад ирж байгаа. ...ын өртөөгөөр дамжаад Зүүнбаян ороод, Зүүнбаянгаас галт тэргээ хүлээж аваад ирэхэд 18-19 цаг явдаг. Тийм болохоор 3 хүний цай, цуйван хийлгэж өгсөн. З.Хаас зааварчилгаагаа авсан уу гэхэд авсан гэсэн. Яагаад ингэж асуусан гэхээр .... дугаартай тэрэгний компрессорыг солих ажилтай байсан. Үйл баримт нь осол болсон газраас зааварчилгааны дэвтэр олдоогүй. Би хоол ундыг нь бэлдэж өгөөд 11 цаг өнгөрөөгөөд явуулсан. Машинчаас юмнуудаа үзсэн үү гэхэд үзсэн гэсэн. 3006 дугаартай тэрэг хойноос шууд ирсэн болохоор тоормосыг нь үзүүлэхээр зааварлагчийг томилж явуулаад би өөрөө үлдсэн. Шөнө 03:00 цагт осол болчихлоо туслах машинистыг эмнэлэгт авчирлаа гэж ярихаар нь очиход хоёулаа согтуу, согтолтын зэрэг 0,7%, 0,9%-тай гарсан байсан. Энэ 2-ыг осол болсон газарт нь аваад ир гэхээр би машин бариад осол болсон газар очсон...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би 11 цагийн үед машинч А.Ц, З.Х 2-той Цагаан цав өртөөнөөс Зүүнбаяны чиглэлд хамт аялал хийсэн. Илчит тэрэгний дугуйнд чирэгч гарчихсан байсан гэдэг нь үнэн. Би авто тоормос хариуцдаг ажилтай. Миний гол зорилго бол Зүүнбаян өртөө хүртэлх хоорондын замын аяс ямар байгаа, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц, жолоодоход хүндрэлтэй газруудыг тэмдэглэж авах, дараа дараагийн хүмүүст сургалт хийх зорилгоор галт тэргийг дагаж явсан. Тухайн үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр дээр гарын үсэг зурсан, зураагүй гэдэг асуудал дээр өөрөө тэр дэвтрийг харж, шалгаагүй учраас хэлэх зүйл байхгүй байна. Ослын дараа тийм дэвтэр олдоогүй гэсэн. Тэргэнд байсан үгүйг үнэхээр мэдэхгүй. Илчит тэрэгний хувьд хэвийн ажиллагаатай, радио станц хэвийн ажиллагаатай байсан. Мөн сэргээн шалгах прокурорын шуудан дээр радио станц хэвийн ажилтай явж байсан. Радио станц яагаад хэвийн ажиллагаатай байсан гэхээр тухайн үед хамт явж байхдаа камераа залгасан уу гэж асуухад залгаатай байна гэсэн. 2 камер хоёулаа ажиллаж байсан. Би Зүүнбаян өртөө хүртэл хамт аялал хийсэн. Зүүнбаян өртөөнд 18:00 цагийн үед очоод 18:30 цагийн үед өртөөн дээрээс өртөөний дарга Баярсайхантай машинаа буцаад явчихсан. Миний замаа үзэх зорилго маань биеллээ гэж бодож байсан. .... дугаартай тэрэгний компрессор сольж байсан. Агаарын хангамжийн систем нь надтай холбоотой ажил. Би эргээд тэрийгээ харах бодолтой эрт очсон. Галт тэргийг 23:00 цагаас нааш явахгүй гээд байсан. Энэ галт тэргийг Зүүнбаян өртөөнөөс буцаж явах болоогүй, шөнө дундаас нааш эргээд очихгүй юм байна гэж ойлгосон. Машинаар буцаж явж байхад замдаа машин эвдэрсэн. Х өртөөнөөс машин янзлах гэж авсан багажаа хүргэж өгөх гээд шөнө 01:00 цагийн үед буцаж очиход танай вагон уначихлаа гэж хэлсэн. Тухайн үед галт тэрэг унасны дараа би тэнд очсон...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.А.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө болсон ослын хэрэгт яллагдагчаар орж байгаа. 27-ны өглөө 3006 дугаартай илчит тэргийг хүлээж аваад Цагаан цав өртөөнөөс 10 цаг 50 минутын үед хөдөлсөн байдаг. Зүүнбаян өртөөн дээр 17 цаг 30 минутын үед очоод Зүүнбаян өртөө нь зам байхгүй гэсэн шалтгаанаар дохионы цаана хүлээж байгаад 19 цагийн үед өртөө рүү орсон. Өртөөний 2 дугаар зам дээр парклаад зогсох хооронд дэлгүүр орж хүмүүсийн захиасыг аваад, Зүүнбаян өртөөнөөс 22 цаг 15 минутад Цагаан цав өртөө рүү хөдөлсөн. 00:00 цагийн үед осол болсон. Зүүнбаян өртөөн дээрээ зогсох хооронд дэлгүүрээс хүмүүсийн захиасыг авахдаа бид 2 өөрсдөө 6, 6 лааз пиво авч уусан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч З.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Осол болдог өдөр өглөө 09:00 цаг өнгөрөөгөөд зааварлагч Ж.Д, Ж.Э инженер 2 ажилд явна гэсэн. Би 11:00 цагийн үед Цагаан цав өртөөнөөс дан тэрэг буюу резерв тэрэгтэй Х өртөө рүү явсан. Х өртөөн дээр очоод хэдэн хоосон вагон аваад Зүүнбаян өртөө рүү явсан. Тухайн үед 50-н хоосон вагон байсан санагдаж байна. Зүүнбаян өртөөнд 16:00 цагийн үед очсон санагдаж байна. Өртөөний зааг дээр 2 цаг зогссон. Зүүнбаян өртөө замгүй, цаанаас галт тэрэгтэй ч гэсэн. Тэгээд 18:00 цаг өнгөрөөж Зүүнбаян өртөөний 3 дугаар замаар орж зогсож, би ард тэргээ салгаад 2 дугаар зам дээр ирж зогссон. 2 дугаар зам дээр 22:20 цаг хүртэл бараг зогссон байх. 23:15 минутад 17 вагоныхоо баримтыг шалгаад, өртөөнийхөө жижүүртэй яриад 23:15 цагт Зүүнбаян өртөөнөөс хөдөлсөн. 00:50 цагийн орчимд осол гарсан гэж хар хайрцаг дээр гарсан. Тэр шөнө ийм л зүйл болсон. 23:15 цагт Зүүнбаян өртөөнөөс хөдөлсөн...” гэх мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан: “...Итгэмжлэлийн хүрээнд оролцож байгаа У-ын хуулийн зөвлөлийн Хууль зүйн албанд хууль зүйн захирал ажилтай Х.Э. Тэгэхээр осолтой холбогдуулан манай байгууллагад учирсан хохиролд байгаа хор уршгийг бүхэлд нь нэхэмжилж байгаа хохиролд нийт 1.377.867.581 төгрөгийг одоо гаргуулахаар нэхэмжилж байгаа. Яллагдагч болон иргэний хариуцагч байгууллагатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлая. Төмөр замын тээврийн тухай хуулийн 24 дүгээр зүйлээр төмөр замын тээвэрт оролцогч бүх байгууллагуудад 24 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийтлэг үүрэг бол хийж чаддаг. Энэ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийтлэг үүрэг үүрэг нь зөвхөн яллагдагч нарт ч хамаарахгүй түүнийг ажиллуулж байгаа тээвэрлэгч компанид бас хамаарах ийм үүрэг байгаа. Өнөөдрийн хэрэг үйл баримтыг ярилцах явцад энэ яллагдагч нар луу илүү гэм бурууг, зөрчлийг бодох чиглэлээр их ярилаа. Миний зүгээс болохоор иргэний хариуцагч байгууллага буюу ... байгууллага хууль, хуульд нийцүүлэн гарсан дүрэм журам буюу захиргааны хэмжээний актад нийцсэн одоо үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж болохоор энэ хэргийн шаардлагаа гаргаж байгаа. Төмөр замын тээврийн тухай хуулийн 24.1.2-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд одоо төмөр замын бүх үйлчилгээ тээвэрлэлт эрхэлдэг бүх байгууллагад одоо хэрэгжүүлэхээр энэ зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан техник ашиглалтын журам гэж үйлчилдэг. Энэ болохоор Монгол Улсын хэмжээнд төмөр замын тээвэр эрхэлж байгаа бүх тээврийн байгууллага суурь бүтэц эзэмшигч нарт одоо хэрэгждэг ийм захиргааны хэмжээний акт байгаа. Техник ашиглалтын журмаар одоо төмөр замын байгууламж, техник тоног төхөөрөмж хөтлөх бүрэлдэхүүн, за тэдгээр ашиглалт, засвар үйлчилгээ, зам галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах журам горим зарчмыг тогтоодог ийм маш том үндсэн баримт бичиг байгаа юм. Хэргийг материалтай танилцах болон прокурорын дүгнэлтээс ингээд харахаар энэ иргэний хариуцагч байгууллага маань энэ техник ашиглалтын журам, төмөр замын тээврийн тухай хууль зэргийг одоо хангалттай хэрэгжүүлж биелүүлж ажиллаагүй байна гэж үзээд байгаа юм. Галт тэрэгний машинч, туслах машинч, зааварлагч машинч хөдөлмөр эрүүл ахуй хариуцсан албан тушаалтнуудыг одоо хэрхэн яаж ажиллах тэр ажлын үйл явц процесс бүгд энэ техник ашиглалтын журмаар нарийвчлан бүх үйл дараалал нь бүгдийг нь заачихсан байдаг юм. Энийг төмөр замын оролцогч аливаа байгууллага өөрийн дураар одоо зохион байгуулж хийх ийм эрхгүй. Сайдын баталсан энэ тушаалд төмөр техник ашиглалтын журамд нийцүүлж дотооддоо баримт бичгээ боловсруулдаг. Техник ашиглалтын журамд нийцүүлж иргэний хариуцагч байгууллага нь дотооддоо баримтлах энэ ажилчдадаа дагаж мөрдөх төмөр замын тээврийн үйлчилгээгээ эрхлэхэд одоо хэрэгжүүлж ажиллах баримт бичгээ хангалттай бат батлуулж мөрдүүлж ажиллаагүй байна. Энэ Монголиан тран ложистик компани өөрөө төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авсан ийм тээвэрлэгч компани юм. Төмөр замын тээврийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан энэ сайдын техник ашиглалтын журмыг биелүүлж ажиллуулах ийм үүрэгтэй ажиллах үүрэгтэй. Тэгэхлээр сая энэ яллагдагч нараас асуусан тайлбар зэргээс харахад энэ машинчийн ажил амралтын дэглэм хэрэгжээгүй байна. Машинч галт тэрэгний хөдөлгөөн эхлэхээс өмнөх ажлын дэглэм огт хэрэгжээгүй байна. Үүнийг зөвхөн энэ ХАБ-ын хариуцсан эрх бүхий албан тушаалтан зааварлагч хэрэгжүүлэх үүрэг давхар түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хяналт тавих хэрэгжүүлэх ийм нийтлэг үүрэгтэй. Энэ машинчийн ажил амралтын дэглэм гэдэг бол энэ машинчийн хамгийн чухал үйл явц. Аялалд гарахаас 24 цагийн өмнө амарсан байх. Амарсан үгүйг шалгах буюу үйлдвэрт өртөө зөрлөгийн эмч шалгаж судасны цохилт, даралт, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх ажилд гарахад хэвийн хөдөлгөөний аюулгүй байдал хангах зэрэг бүгд нарийн маш нарийн үйл явцыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ үйл явц огт хэрэгжээгүйгээс улбаалж өнөөдөр энэ осол гарч нэр бүхий компаниудад одоо байгууллагууд их хэмжээний хохирол хор уршиг учирчхаад байна. Тэгэхээр энэ иргэний хариуцагч байгууллагын ажил үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс улбаалж энэ хохирол учирсан учраас шалтгаант холбоо энэ иргэний хариуцагч байгууллагад холбогдож байна гэж хараад байгаа юм. Манай байгууллагын нийт хохирол түрүүн би хэлсэн 1,377,867,581 гэсэн. Цуваанд нийт 17 вагон явж байсан. 17 вагоны 14 нь У-ын эзэмшлийн вагон байсан. 14-үүлээ тавцант вагон буюу хүнд жингийн одоо ачаа ачихын тавцант вагон байсан. Ослын улмаас энэ вагонууд маань одоо ашиглах боломжгүй цаашид тээвэрлэлтэд явах боломжгүй гэдэг комиссын акт гарсан байгаа. Комиссын акт нь 4 дүгээр хавтаст хэрэгт бүрэн авагдсан байсан. Ингээд одоо манай байгууллагын 14 вагон түүний төлбөрийг одоо нэхэмжилж байгаа. Төмөр замын тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаалтын шатанд хөндлөнгийн эрх бүхий үнэлгээ гаргах зөвшөөрөл бүхий компаниар үнэлгээг гаргуулсан байсан. Ингээд Уваа уул аудит гэх үнэлгээний компани манай өөрийн өмчлөлийн 11 вагоныг одоо үнэлээд зах зээлийн ханш болон үйлдвэрлэгдсэн он, ашиглалтын жил, элэгдэл хорогдол зэргийг одоо үнэлгээний бүх стандартынх нь дагуу тооцоод манай эзэмшлийн 11 вагоныг 1,168, 491,788 төгрөгөөр одоо үнэлсэн байгаа. Бид энэ үнэлгээгээр одоо хохирлоо шаардаж байгаа. Үлдэх 3 вагон нь болохоор манай байгууллага ОХУ-ын транс контейнер гэж одоо тээврийн компаниас чингэлэг тээврийн компаниас энэ 3 вагоныг түрээсэлж тээвэрт явуулж ашигладаг байсан. Энэ ашигладаг 3 вагоноос 2 нь одоо уг ослоор ашиглах боломжгүй гэдэг маань акт тавигдаж нэг нь болохоор дахин засварлагдаж манай өөрсдийн дотоод нөөц бол зүгээр өөрсдөө бид тээврийн зас засварыг оролцуулж тээвэрт хэвийн явуулж байгаа. Тэр устсан 2 вагоны хохирлыг болохоор одоо ОХУ-ын транс контейнер байгуулсан үнэлгээнийх нь дагуу бид өөрсдөө төлчихсөн. Учир нь энэ тус компанитай байгуулсан түрээс вагон ашиглах түрээсийн гэрээгээр одоо түрээсийн зүйл устах хохирол хор уршиг гарсан тохиолдолд түрээслэгч буюу У 100% хохирлыг барагдуулна гэдэгтэй гэрээ байгуулсан учраас тус компанийн нэхэмжлэл ирүүлж байгаа үндсэн дээр манай компани 2023 оны 11 сарын 29-ний өдөр тус 2 вагоны үнэлгээ бол 3 сая 304 мянган рублийг рублиэр нь тус компанийн дансанд шилжүүлсэн байгаа. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө би шилжүүлэг хийсэн баримтыг гаргаж өгсөн байгаа. Энэ 3 сая 304 мянган рублийг мөн шаардаж байгаа осол болох үед У-д сэргээн босгох галт тэрэг мөн улсын хэмжээнд нийлүүлдэг сэргээн босгох галт тэрэг ажилласан байгаа. Сэргээн босгох галт тэрэг болон сэргээн босгох ажиллагааны зардалд одоо нийт зардалд одоо 140,720,735 төгрөг 69 мөнгөний зардал гарсан байгаа. Энэ дотор одоо тэр сэргээн босгох ажилд ажилласан ажилтнууд ажилтнуудын илүү цаг ажилласан цалин хөлс, нийгмийн даатгал шимтгэл, тэр зүтгүүрийн бригад, тэр зүтгүүрийн сэргээн босгох галт тэрэгний зүтгүүрийн бригадын цалин тэр ажилчдын хоол хүнс тэр сэргээн босголтод гарсан сэлбэг хэрэгсэл гээд бүгд багтсан байгаа юм 140,723,435 төгрөг. Зардал одоо багтсан байгаа нь энэ. Манай төмөр замын манай байгууллагын 11 вагон тавцанд вагоны үнэлгээг гаргасан Уваа уул аудит гэж компанийн үнэлгээний ажлын хөлс багтсан байгаа. Тэгэхлээр энэ тус компаниас энэ манай хохирлыг үнэлэхдээ олон улсын стандартад нийцүүлж гарахдаа одоо энэ хохирол мөнгө тогтоохдоо үнэлгээний ажлын хөлсөө өөрсдийн дотоод үнэлгээгээрээ 39 сая 800 мянган төгрөг гэж гэж гаргаж ирүүлсэн байдаг. Мөрдөгчийн тогтоолоор энэ компани үнэлгээний компани нь тогт тогтоогдож үнэлгээ хийгээд төлбөрийг нь бол манай байгууллага төлчихсөн юм. Тийм учраас энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5.2 дахь хэсэгт заасан энэ зохицуулалтаар энэ гэмт хэргээс түүнээс гарсан үр дагаврыг одоо манай байгууллагаас энэ үнэлгээний ажлын үеэс гарсан 39800-г нэхэмжилж байгаа. За мөн энэ ОХУ-ын транс контейнероос устсан 2 вагоноо 3 сая 304 мянган рубль гэж хувилж ирүүлсэн. Энэ ОХУ-ын гадаад улсын үнэлгээг мөрдөгчийн тогтоолоор мөн нөгөө Уваа уул аудит компани нь зах зээлийн үнэлгээнд нийцэж, гарсан эсэх, элэгдэл хорогдол зэрэг одоо тэр бүхий л тооцоолол нь үнэн зөв гаргасан эсэх буюу зах зээлийн үнэ ханшаа ханшид нийцэж байгаа эсэхийг магадалж энэ дахин үнэлгээ хийлгүүлэхээр гүйцэтгэж шийдвэрлэсний дагуу тус овоо үйл компани нь тэр 3 сая 304 мянган рубль бүхий одоо үнэлгээг дахин үнэлж одоо хэрэг хянан шийд мөрдөн байцаалтын шатанд үнэлгээг ирүүлсэн байгаа. Үнэлгээний ажлын хөлс нь 4.000.320 гэж одоо тодорхойлогдсон байдаг. Энийг манай байгууллагаас мөн төлчихсөн. Ингээд үндсэндээ гэмт хэргийн улмаас учирсан одоо энэ хор уршиг болохын зардал мөнгө болох 1.472.373.569 мөнгийг гаргуулах ийм шаардлага гаргаж байна. Ийм учраас одоо энэ ажилтнуудыгаа за ажлын үүрэгтэй гүйцэтгэх холбоотой энэ дүрэм журмыг бүрэн хэрэгжүүлж ажиллах эрх үүргээ бүрэн хэрэгжүүлээд энэ иргэний хариуцагч байгууллага ... компаниас нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 497,498,590,510 дахь заалтаар энэ ажиллагсад болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын учруулсан хор хохирлыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцна гэж одоо энэ урагш нь заасан байдаг. Иргэний хуулийн тус заалтаар ... компаниас эдгээр зардлаа нэхэмжилж байна...” гэх тайлбар,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Аийн шүүх хуралдаанд гаргасан: “...Манайх хохирсон гээд гаргаад байгаа тооцооллоо Хятад ард улсаас ирсэн үнийн саналыг шинэ сэлбэг хэрэгслийн үнийн саналаар аваагүй ашиглачихсан байсан 19 жилийнхээ хугацааг хасаад хувь тэнцүү тооцсон байгаа орчуулгынх нь хамт хэрэгт гаргаж өгсөн. Компанид бол нийтдээ манайх өөрсдөө гаргахдаа болохоор 1,665,790,533 төгрөгийн хохирол учирсан. Энэ нь бол одоо 3 зардлаас бүрдэж байгаа. 1 дүгээрт шаардлагатай солих засварлах сэлбэг хэрэгслийн дүн бол 1,028,361,681 төгрөг болж байна 2 дугаарт У-ын даргын 2012 оны 121 тоот тушаал байгаа энэ тушаал болохоороо захиргаа аж ахуй болон ажил үйлчилгээний зардлын хувь хэмжээг тогтоосон тушаал. Энэ нь гаднын байгууллагын зүтгүүрийг засварлах энэ засварын үнэлгээг тушаалаар баталгаажуулсан байдаг.Тушаалын дагуу манайх зүтгүүрээ У-ын замд аваачиж засварлуулахад нийт гарах зардал нь 137,428,852 төгрөг болно гэж тушаалын дагуу гарч ирсэн байгаа. 3 дугаар зардал нь Дорноговь аймгаас Сэлэнгэ аймаг руу энэ зүтгүүрийг тээвэрлэх зөөх ачих буулгах ийм зардал гарна. Энийг бид нар ... компани нь бас ... компанид хүсэлт тавьсны дагуу зардлынх нь тооцоог гаргаж өгч байдаг юм. Энэ тээвэрлэх зардал нь 500 сая төгрөг болж байгаа. 500 саяынхаа задаргааг нь хэрэгт гаргаж өгсөн байгаа. 500 сая төгрөгийг манайд одоогоор төлөөгүй байгаа. Энэ 500 саяыг манай компанийн хувьд шүүхээс хэн гэм буруутайд тооцогдож гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тэр тогтоогдсон этгээдээс гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн тайлбар,
С байгууллагын өмгөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан: “...Бүгд Найрамдах Солонгос улсын С байгууллага 2021 онд З чиглэлийн төмөр замын дохиолол холбооны системийн зураг төсөл, программ хангамжийг боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, угсралт суурилуулалтын цогц ажлын гэрээтэй ... болон ...тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажил гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх явцад ...ын түншлэгч байгууллагаар ... гэдэг компани орсон. ТТ чиглэлийн дохиолол холбооны системийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулалтын ажил хийгдэж дуусаад байтал 2022 оны 09 сарын 27-28-нд шилжих шөнө З чиглэлийн төмөр замын Зүүнбаян өртөөнөөс 77км-т энэ осол болсон. Осол болсны дараа захиалагч тал болох ... буюу ..., ... ХХК, С нийлээд хамтарсан ажлын хэсэг гаргаж байсан. Газар дээр нь хяналт шалгалт хийгээд дохиолол холбооны ангийн тоног төхөөрөмж эвдэрсэн байна. Энэ талаар акт үйлдээд 4 талт гарын үсэг зурсан байгаа. Үүний дараа дохиолол холбооны системийг сэргээхийн тулд Бүгд Найрамдах Солонгос улсаас тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, туслан гүйцэтгэгч компаниудаас үнийн санал авсан. Энэ үнийн саналыг бодитой гарсан эсэхийг ажил гүйцэтгэх гэрээний төсөвтэй харьцуулж шинжээчийн дүгнэлт гарсан. ... ХХК 442,315,262 төгрөг нэхэмжилж байсан боловч шинжээчийн дүгнэлт 401,906,669 төгрөг гарсан. Үүнийг манайх долларын ханшны зөрүү гэж бодоод хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гарсан дүнг хариуцагч байгууллага болох ... компаниас нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэдэг. Х.Э итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр төмөр замын тээврийн үйл ажиллагаа, эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага Төмөр замын тээврийн тухай хууль, Зам тээврийн яамны сайдын 154 дүгээр журмыг баримталж төмөр замын үйл ажиллагааг эрхлэх ёстой байсан. Хэдийгээр хавтаст хэрэгт өөрийнхөө ажилтнуудад хөдөлмөр аюулгүй байдлыг хангуулах, хөдөлмөрийн дотоод журам гэсэн материалуудыг өгсөн боловч хангалттай ажиллаагүй. Тийм учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу хариуцагчаар татагдсан ... компаниас 401,906,669 төгрөгийг манайх нэхэмжилж байгаа. Хавтаст хэрэгт ... компанийн захирал М.С мэдүүлэхдээ миний бие бусад компанийн гарч байгаа хохиролтой маргаагүй, үнэлгээний компаниудын үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа, бодит байдалтай нийцэж байгаа гэж ингэж мэдүүлэг өгсөн байгаа. Тэгэхээр манай нэхэмжилж байгаа үнийг хүлээн зөвшөөрч байгаа гэж бид нар ойлгож байгаа. 401,906,669 төгрөгийн бодит хохирол гарсан боловч гэм буруутай үйлдлийн улмаас хор уршиг гараад байна гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар Солонгосын компаниуд ажил гүйцэтгэх гэрээнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэчихсэн. Зөвхөн шүүх хурал, хохирлын мөнгөө хүлээгээд байж байна. Энэ хугацаанд буудаллах зардлууд гарч байна. Дээрээс нь Бүгд Найрамдах Солонгос Улсын компани хохирогч болсон учраас өмгөөллийн гэрээ байгуулж, гэрээнд төлбөр төлсөн байгаа. Тийм учраас эдгээр гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна гэв....” гэх тайлбар,
Иргэний хариуцагч ... ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Сын шүүх хуралдаанд гаргасан: “...Өмнөх шүүх хурлын шийдвэрээр өнөөдрийг хүртэл манай компани ажил олгогч гэдгээрээ хариуцагч болж байгаа. Гэтэл өнөөдрийн шүүх хурлын явцад бидний зүгээс барьж байгаа зарчим бол манай компанийн зүгээс ямар нэгэн хууль зөрчөөгүй, техникийн бүрэн бүтэн байдалтай зүтгүүр гаргасан, холбогдох бүх хоол унд, амрах байр, ажиллах нөхцөл, камерын хяналт, эко гэж ярьж байгаа сонор сэрэмж шалгах төхөөрөмжийг ажиллагаатай байдлаар явуулж байсан. Шүүх хурлын явцад ... ХХК-ийн төлөөлөгчийн ярьсныг давхцуулахгүй ярихад өнөөдрийн байдлаар зүтгүүрийг сэргээн босгосон 1,064,238,800 төгрөгийг шүүхээс гэм буруутайд тогтоосон этгээдээс нэхэмжилье гэж бодож байна. Үнэлгээний явцад Домно компанийн үнэлгээ гаргасан үнэлгээний зардлыг бас гэм буруутай гэж тогтоогдсон этгээдээс нэхэмжилнэ гэж бодож байна. Хохирлын хувьд төмөр замын салбарын компани учраас бололцоотой байдлаараа ...ы зардлыг хаасан. Бусад зардлуудыг бололцоотой хэмжээгээр бүгдийг нь хаагаад явж байгаа. Цаашид бид нар энэ зардлыг ямар нэгэн байдлаар төлөх бололцоогүй байгаа. Тэгэхээр гэм буруутай этгээдээс эдгээрийг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв...” гэх тайлбар
1.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-26-70 тал/,
2.Зүтгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2022.09.27-ний өдрийн 12-19 цаг хүртэлх бичлэгтэй 19 цагаас хойш бичлэг хийгдээгүй/, /1хх-71-76 тал/,
3.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /... ХХК/ “... хохирлын актыг зүтгүүр түрээслэгч ... ХХК-ний мэргэжлийн хүмүүс ажлын хэсэг гаргаж зүтгүүрт шинээр авч суурилуулах сэлбэг хэрэгсэл, түүнийг авч ирэх болон ачилт буулгалтын зардал, бусад зардал гэсэн тооцооллоор актыг нотлох баримтын хамт манай компанид танилцуулж, манай компанийн зүгээс зардлын хэмжээг зөвшөөрсөн. Зүтгүүрт хийгдэх засварын тооцоо нь 1.665.790.533 төгрөг болсон...”/1-хх 117-118 тал/, “...Манай байгууллагаас учирсан хохирлын талаарх баримтуудыг хэрэгт гарган өгч, хавсаргуулсан, мөн шинжээчийн дүгнэлтээр гарсан байгаа. 1,564,238,800 төгрөгийн хохирлоос иргэний хариуцагч “...” ХХК-с 3006 дугаарын зүтгүүрийн сэлбэг хэрэгслийг захиалж оруулж ирж, манай компанид хүлээлгэн өгсөн, манай компанид хохирлоос 1,064,238,800 төгрөгийг барагдуулсан байгаа. Одоо 3006 дугаарын зүтгүүрийг Алтан ширээ дэх Ачилт буулгалтын талбайгаас Сэлэнгэ аймгийн Хандгайт өртөө рүү ачих, буулгах тээвэрлэх зардалд үнэлгээгээр тогтоогдсон үлдэгдэл 500,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Уг тээвэрлэх зардлын талаарх баримтыг гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг /1хх-126 тал/,
4.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /... ХХК/ “...... ХХК-нь төмөр зам барих ажилд тээвэрлэлтийг хариуцан ажиллаж, манай компани төмөр зам барих ажлыг хийж гүйцэтгэж байсан. Тухайн осол гаргасан ... ХХК-ны зүтгүүрт манай компани төмөр зам барих ажилд ашиглах материал буюу 576 ширхэг дэр бетон, 744,8 тонн төмөр замын рейс төмөр тээвэрлүүлж байсан...”, “...Ослын улмаас манай компанийн бараа материал эвдэрч гэмтсэн үнийн дүн 2.761.287.589 /хоёр тэр бум долоон зуун жаран нэгэн сая хоёр зуун наян долоон мянга таван зуун наян ес/ төгрөг...”, “...Тухайн осол болсны дараа манай компани ...ын өмчлөлийн Х өртөө орох хэсгийн ослын улмаас төмөр замын эвдэрсэн хэсгийг өөрийн бараа материалыг гарган сэргээн засварласан, сэргээн засварлахад...”, “...нийт 3.306.105.491 /гурван тэр бум гурван зуун зургаан сая нэг зуун таван мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөг...”, “...Манай компанид нийт 6.067.393.081 /зургаан тэр бум жаран долоон сая гурван зуун ерэн гурван мянга наян нэг/ төгрөгийн хохирол учраад байна...”/1-хх-132 тал/, “...Хохирлын талаар урьд өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй дурдсан. Уг хохирлоос иргэний хариуцагч ... ХХК нь биет байдлаар болон хоорондын тооцоогоор төлж барагдуулсан. Иргэний хариуцагчаас гарган өгсөн “Х зөрлөгт гарсан ослын хохирлын зардлын судалгаа”-тай танилцаа, уг хүснэгтийн 2-т дурдагдсан 2 ширхэг суман шилжүүлэг, 402 ширхэг бетонон дэрийг биет байдлаар, мөн хүснэгтийн 9, 10, 11, 12-т дурдсан хохирлуудыг хоорондын тооцоогоор бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-145 тал/ ,
5.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /.../ “....... дугаар галт тэрэг замаас гарч осолдох үед манай байгууллагын өмчлөлийн 11 ширхэг чингэлэг тээврийн вагон, ОХУ-ын тээврийн компаниас түрээсэлж байсан 3 тавцант вагон, нийт 14 вагонд хохирол учирсан...”, “...14 вагоны үнэлгээгээр хохирлыг гаргуулах хүсэлтэй байна. Хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд ямар нэгэн гомдол, саналгүй болно...” гэсэн мэдүүлэг /1хх-153-154 тал/,
6.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Түвшинтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /.../ “...Ямар нэгэн гэрээгүй тээвэрлэлт хийх явцад осол болсон...”, “...ОХУ-ын Трансконтейнер ХХК-аас 2 ширхэг тавцант вагоны үнэлгээг гаргаж ирүүлсэн. 1 ширхэг тавцант вагоны үнэ 1.968.000 рубль гэж ирүүлсэн. Ослын актаар ...ын эзэмшлийн 11 вагон нь цаашид ашиглах боломжгүй, ОХУ-ын Трансконтейнер ХХК-ний 3 тавцант вагоны 2-ыг мөн адил ашиглах боломжгүй гэж гарсан. Үлдсэн 1 ширхэг тавцант вагоныг засварлах боломжтой гэж гарсан...”, “...Цаашид манай 11 тавцант вагоны үнэлгээ болон засвар хийх вагоны засварын үнэлгээ нэмэгдэж нийт хохирол гарна...”, “...11 тавцант вагоны үнэлгээг бид өөрсдөө гаргаж ... ХХК-руу албан ёсоор мэдэгдэнэ. Мөн засвар хийгдэх 1 вагоны засварын зардлыг нийт хохирол дээрээ нэмж хүргүүлнэ. Хохирол нөхөн төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд манай байгууллагаас гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /1хх-158-159 тал/, дахин мэдүүлэхдээ У ХНН болон Трансконтейнер олон нийтийн хувьцаат нийгэмлэг /ПАО Трансконтейнер/-тэй байгуулсан №ТКд/17/07/0001 дугаартай Түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйл түрээслэгчид шилжсэнээс хойш учирсан аливаа эвдрэл, гэмтэл хохирлыг түрээслэгч шууд хариуцахаар уг түрээсийн гэрээний 6.2 дахь заалтаар харилцан тохиролцсон. Монгол Улсын иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээний зохицуулалтаар мөн адил түрээсийн зүйл түрээслэгчид шилжсэнээс хойших хор хохирлыг түрээслэгч хүлээхээр зохицуулсан тул түрээслэгч байгууллага болох У ХННийгэмлэг нь ашиглалтгүй болсон 2 вагоны хохирлыг хариуцахаар байна. Засварлагдсан 1 вагоны сэргээн засварлах зардал, ажилчдын хөлс зэрэг бүх зардлыг У ХННийгэмлэг буюу манай байгууллага хариуцан гаргасан уг түрээсийн гэрээний 6.3 дахь заалтаар түрээсийн вагон эвдэрч гэмтсэн тохиолдолд түрээслэгч өөрийн зардлаар засварлах үүргийг хүлээсэн, үүнтэй холбоотой засварын зардлыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн байгаа. Ийм учраас үнэлгээгээр тогтоогдсон ашиглалтгүй болсон 2 вагон, сэргээн засварласан 1 вагоны хохирлыг буруутай этгээдээс гаргаж өгнө үү. Дээрх дурдсан У ХНН болон Трансконтейнер олон нийтийн хувьцаат нийгэмлэг /ПАО Трансконтейнер/-тэй байгуулсан №ТКд/17/07/0001 дугаартай Түрээсийн гэрээний дагуу манай байгууллага хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон, манай байгууллагын эзэмшлийн 11вагон, Оросын холбооны улсын Трансконтейнер олон нийтийн хувьцаат нийгэмлэг /ПАО Трансконтейнер/-ийн эзэмшлийн 3 вагоны хохирол тогтоохтой холбоотой гарсан зардлуудыг нэхэмжил байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-161-162 тал/,
7.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Хны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /.../ “...Зүүнбаянгаас Таван толгой чиглэлийн төмөр зам нь ... ТӨХК-ын өмчлөлийн зам байгаа юм. Уг зам нь 2019 оны 04-р сараас эхлэн шинээр баригдсан, 2021 онд Зам тээвэр хөгжлийн яамны сайдын Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн замд зүгшрүүлэх тээвэр хийх тушаал гарч бэлтгэл ажил хийгдэж байгаад 2022 оны 03-р сараас эхлэн зүгшрүүлэх тээвэр хийгдэж эхэлсэн. Ослын улмаас төмөр замын суман шилжүүлэг, дохиолол холбооны байгууламжид 140.848 доллар /нэг зуун дөчин мянга найман зуун дөчин найман ам доллар/-ын хохирол, эвдэрсэн дохиолол холбооны байгууламжийг Солонгос улсаас татан авахад гарсан гаалийн татвар болон НӨАТ-н 15.111.787 /арван таван сая нэг зуун арван нэгэн мянга долоон зуун наян долоо/ төгрөг, зам хаагдсан үеийн тээврийн орлогын зардал 180.858.126 /нэг зуун наян сая найман зуун тавин найман мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийн хохирол тус тус учирсан. Эдгээр учирсан хохирол төлбөрөөс “...” ХХК нь өөрийн хөрөнгөөр суман шилжүүлэг замыг засаж өгч хэвийн байдалд оруулсан бусад учирсан хохирол төлбөрийг тухайн компаниас төлж барагдуулахаар удирдлагын түвшинд уулзалт хийж хохирол төлбөрийг ... ХХК-нь төлж барагдуулахаар тохирсон байгаа тул эрүүгийн хэрэгт манай компанийн зүгээс гаргах өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-166 тал/, дахин мэдүүлэхдээ “...Ослын улмаа Х зөрлөгийн төмөр замын засварлах, сэргээн босгох ажил явагдаж тухайн ажлыг “...” ХХК хийж гүйцэтгэсэн. “...” ХХК нь уг засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ манай байгууллагаас Р-65 зам төмөр 20 ширхэг, Р-65 суман шилжүүлгийн бетон дүнз /ком/, Р-65 суман шилжүүлэг /ком/ зэрэг бараа, материалыг авч сэргээн босголт засварын ажлыг хийж гүйцэтгэн хэвийн ажиллагаанд оруулсан. Манай байгууллагаас Р-65 зам төмөр 20 ширхэг, Р-65 суман шилжүүлгийн бетон дүнз /ком/, Р-65 суман шилжүүлэг /ком/ зэрэг бараа, материалыг тухайн ослын үед “...” ХХК нь хүлээлгэж өгсөн, тухайн материалыг манай байгууллагад биет байдлаар нь эргүүлэн хүлээлгэн өгөх юм бол манай байгууллага уг материалыг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-173-174 тал/,
8.Иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /.../ “...Шинжээчийн дүгнэлтээр гарсан 143.895.197.27 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-178 тал/,
9.Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /С/ “...Төмөр замын дохиолол холбооны бүх техник хэрэгслүүдийг БНСУ-аас өөрсдөө татан оруулж ирж, гэрээний дагуу угсралтын ажлыг явуулж байсан. Уг гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэж байх үед уг төмөр замд осол гарч, манай суурилуулж байсан дохиолол холбооны төхөөрөмж дайрагдаж, ашиглах боломжгүй болсон учир “...” ТӨХК, “У” ХНН-ийн төлөөлөгч нартай ярилцаж гэрээний дагуу манайх өөрсдийн зардлаар шинээр суурилуулсан. Ашиглах боломжгүй гэдэг нь тухайн осол болсон газарт хийсэн албаны байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Манай байгууллага уг хохирлыг нэхэмжилж байгаа. Энэ талаарх баримтыг тухайн осол болох үед нь гаргаж өгсөн, мөн би энэ талаарх гэрээ, баримтыг гаргаж өгсөн... БНСУлсаас тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, туслан гүйцэтгэгч компаниас үнийн санал авсан. Уг үнийн саналыг бодитой гарсан эсэхийг ажил гүйцэтгэх гэрээний төсөвтэй харьцуулж, хянаж үзсэн. Энэ нь бөөний болон жижиглэнгийн үнэ болон долларын ханшийн зөрүү гарсан, ямар учраас гэвэл анх гэрээний дагуу ажил гүйцэтгэх үед их хэмжээгээр буюу бөөний авч нийлүүлж байсан, харин уг ослоос үүдэж гарсан тоног төхөөрөмж нь ширхгийн буюу жижиглэнгийн үнээр гарсан, тийм учраас бага зэргийн зөрүү гарсан. Тэгээд туслан гүйцэтгэгч компанитайгаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх, Монгол улсад талбай дээр угсрах, суурилуулах цогц ажлыг хийх үнэ нь БНСУ-ын воноор 174.742.654, Америкийн нэгдсэн улсын доллароор 133,137, Монгол улсын төгрөгөөр 442,315,262 төгрөг гарсан. Энэ үнийн дүнг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу осол гарсан өдрөөр гаргасан ...Энэ нэхэмжилж байгаа үнэнд гаалийн татвар, нэмэн өртгийн албан татварын үнийн дүн ороогүй учир нь ... уг төлбөрийг төлсөн болохоор өөрөө нэхэмжилнэ. ...бид нар зөвхөн энэ ослоос үүссэн хохирлын тооцож багасгасан дүнгээр гаргасан, бид нар багасгасан бодит хохирлын дүнгээ хүснэгт оруулж хэргийн материалд хавсаргуулахаар өгсөн. Манай компаниас өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа авсан гэрээний төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, орчуулгын хөлс, нотариат зэрэг зардлууд гарч байгаа, үүнийг дараа нь нэгтгэж нэхэмжилнэ. Хохирлын талаарх зардлын баримтуудыг бүгдийг нь гаргаж өгсөн байгаа” гэх мэдүүлэг /1хх-190-197 тал/,
10.Иргэний хариуцагч М.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /.../ ...”Тухайн үед ажиллаж байсан ашиглалтын инженер Ж.Э ажилд гарахад нь зааварчилж, уг зааварчилгааг машинч, туслах машинч нарт ээлж бүрт танилцуулж баталгаажуулах ажлыг зааварчлагч машинч нарт ээлж бүрт танилцуулж баталгаажуулах ажлыг зааварчлагч машинч хариуцдаг, тухайн үед зааварчлагч машинч Ж.Д хариуцаж байсан. ...Ажил үүргийн хуваариар ашиглалтын инженер Ж.Э болон тухайн өдөрт ээлжинд гарч байгаа зааварлагч машинч нар хариуцдаг. Машинч туслах машинч нар нь аялалд гараад тухайн байгаа байрлалаасаа өдөр тутмын зааварчилга авч өгдөг. ХАБЭА хариуцсан инженер нь бүх газарт ажиллах боломжгүй, өдөр тутамд бол хариуцсан инженер, хэсгийн дарга нь өгдөг. Харин ХАБЭА хариуцсан инженер нь анхан шатны зааварчилга давтан зааварчилга, сургалтуудыг хийж ажлын нөхцөлийг тодорхойлж явдаг. Энэ осол гарах үед Алтайсүмбэр 20 хоног ажиллаад 10 хоног амардаг, тэр үед байсан, Аийг амрах үед ХАБЭА хариуцсан инженер С.Ж.Э хариуцдаг юм. ...Хөдөлгөөний аюулгүй байдлыг шууд сахин хангуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд тогтсон журмын дагуу ээлж тутмын аюулгүй байдлыг хангаж, зааварчилга өгч биелэлтэд нь хяналт тавьж байх үүрэгтэй /1хх-204 тал/ ...”дахин мэдүүлэхдээ “...Уг ослын талаар жилийн өмнөөс холбогдох байгууллагаар нь, нэр төрлөөр нь ангилж гаргаад жагсаалтаар гаргаж өгсөн, уг жагсаалтад хохирлын хэмжээ, барагдуулсан хэмжээ, үлдсэн хэмжээг тайлбар бүхий тусгасан байгаа. ... ХХК-д 2,458,368,366.96 төгрөгийн 2 ширхэг суман шилжүүлэг, 402 ширхэг бетонон дэрийг хүлээлгэн өгч хохирлыг биетээр барагдуулсан, ... ХХК-д 1,064,238,800.00 төгрөгийн зүтгүүр сэргээн босгох зардлыг шийдвэрлэсэн, одоо харин зүтгүүрийг Алтанширээгээс Хандгайт руу тээвэрлэсэн төлбөрийг нэмж төлөх үлдсэн байгаа. Бусад байгууллагын хохирлыг тодорхой үе шаттайгаар хохирлыг барагдуулна, уг байгууллагуудтай одоог хүртэл хамтран ажиллаж байгаа ба ... ТӨХК, У ХНН-ийн холбогдох албан тушаалтан нартай төлбөр барагдуулалтын талаар санал солилцсон байгаа, уг байгууллагуудтай байнгын санхүүгийн харилцаатай байдаг. Уг харилцааны улмаас өр, авлага байнга үүсдэг ба байгууллага хооронд хохирлыг шийдвэрлэх боломжтой юм...” гэсэн мэдүүлэг /1хх-206 тал/,
11.Гэрч Г.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болохоос өмнө ... ХХК-ий зүгээс мөрдөгдөж байгаа хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрэм журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хяналт тавьж ажиллах ажилтнуудыг тушаалаар томилсон байдаг... Миний ажил нь 20 хоног ажиллаад 10 хоног амардаг юм. Тухайн осол болох үед би 10 хоногийн амралттай байсан. ...Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр ээлжинд гарахын өмнө тухайн ээлжээ хариуцан ажиллаж байгаа ахлах ажилтан, зааварлагч нар өгдөг. Тухайн осол болдог өдөр ашиглалтын инженер Ж.Э болон зааварлагч Ж.Д нар хариуцан ажиллаж байсан ...Ажилд гарахаас өмнө өдөр тутмын зааварчилга өгдөг. Зааварчилгааны дэвтэр нь ажлын баран дээр байдаг. Машинч З.Х, туслах машинч Ц нарт тухайн осол болохын өмнө ажилд гарахад нь зааварчилгаа өгч бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулсан байх ёстой. ...Тухайн өдөр Ж.Д, Ж.Э нарын хэн нь зааварчилгаа танилцуулж гарын үсэг зуруулсныг би мэдэхгүй байна ...Ж.Э, Ж.Д нар болон тухайн ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан нь өөрөө аюулгүй ажиллагаагаа хариуцан ажиллах ёстой байсан. ...Ер нь бол ХАБЭА-ны тухай хууль болон холбогдох журам стандартуудад өдөр тутмын зааварчилгааг тухайн ажлыг ахлах ажиллаж байгаа ахлах ажилтан өгдөг талаар тусгасан байдаг. ...Зүүнбаян өртөөнд ирэхэд аюулгүй ажиллагаагаа машинч туслах машинч нар нь өөрсдөө хариуцна. Харин тэд нарыг шалгаад гаргах үүрэг нь тухайн төмөр замын суурь бүтцийг хариуцаж байгаа байгууллага нь хариуцах ёстой гэж ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-1хх-35-36 тал/,
12.Гэрч Ж.Эны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай зүтгүүрийн албаны дарга Б 2022 оны 09-р сарын 27-ны шөнө над руу залган Х өртөөнд осол болсон талаар мэдэгдэж намайг дуудсан. Би 2022 оны 09-р сарын 28-ны өдрийн 22 цагийн үед тус осол болсон газарт очсон. Би өөрийн мэргэжлийн чиг үүргийн дагуу осолдсон зүтгүүрийн тууз орчуулгын хийхээр болсон. ...би цагдаагийн алба хаагчийн хамт Х өртөөнд уг хар хайрцгийг нээж бичлэгтэй картыг авч компьютерт оруулан бичлэгийг тоглуулсан. ...Уг галт тэрэгний зүтгүүрийн марк нь CKD-4B, зүтгүүрийн дугаар нь 3006, галт тэрэгний дугаар .... жин 1621, голын тоо 68, аяллын чиглэл Зүүнбаянгаас Х, Зүүнбаянгаас хөдөлгөөн эхэлсэн цаг 23 цаг 43 минут, осол болсон цаг 00 цаг 12 минут байсан. Уг зүтгүүрийн орчуулгаар Зүүнбаянгаас гараад 8 минут 30 секунд яваад 45 км/цагийн хурдтай сонор шалгах ЭПК төхөөрөмж нэг удаа дуугарсан, цааш сонор шалгах төхөөрөмж нь хаалттай буюу гараар хааж явсан байсан. Сүүлийн тоормос хийсний дараа Зүүнбаянгаас 48 км яваад хурд 21 км/цагаас зүтгүүрийг татлагын дэглэмд шилжүүлсэн 25 минут 5 секундийн хугацаанд хурд тогтмол өсөж эхэлсэн 23 цаг 56 минутад хурд 69 км/цаг, 00 цаг 02 минутад хурд 100км/цаг, 00 цаг 03 минутад хурд 105 км/цаг00 цаг 07 минутад хурд 115 км/цаг, 00 цагт 11 минутад 122 км/цагийн хурдтай явсан ба цааш 30 секундийн хугацаанд 995м, хурд 118 км/цагийн хурдтай ачаалалтыг хааж 8 секундийн хугацаанд 160м зам туулаад замаас гарсан байсан. Татлагын дэглэм гэдэг нь хурдны ачааллыг нэмсэн гэсэн үг...” гэсэн мэдүүлэг /1хх-41-42 тал/,
13.Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн вагон 1,489,6 тонн рейлс төмрийн 14 вагон 744.8 тонн рейлс төмөр нь осол болдог тухайн өдөр ачигдаж яваад осолдож, дахин ашиглагдах боломжгүй болсон. ...Ингэхээр тухайн ослын улмаас манай байгууллагад учирсан шууд материалын хохирол нийт 2.761.287.589.28 төгрөг юм. Тухайн ослын улмаас сэргээн засварлахад хэрэгцээ шаардлагатай материалыг манай компаниас гаргаж, засварлах ажлыг ч бас манай компани гүйцэтгэсэн. ...ослын дараагаар төмөр замыг сэргээн засварлахад гарсан материалын зардалд 2,576,510,374,84 төгрөг, бусад зардалд /ажилчдын хоол, түлш, шатахуун, тээвэрлэлт, зөөвөрлөлтийн/ 729,595,117 төгрөг нийт 6,067,393,081,12 төгрөгийн /зургаан тэрбум жаран долоон сая гурван зуун ерэн гурван мянга наян нэгэн төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийн хохирол учирсан байна” гэсэн мэдүүлэг /1хх-49 тал/,
14.Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 он 09 дүгээр сарын 28-ны өдрийн шөнө хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Амрах байрандаа унтах гээд хэвтэж байтал гаднаас машинист Б аялалд явах гээд галт тэрэг авсан байж байгаад их сандарсан байдалтай амрах байранд орж ирээд Болд Ерөөгийн тэрэг уначих шиг боллоо гээд сандарсан байдалтай орж ирээд хэлэхээр нь машинч Жийн хамт би тухайн унасан зүтгүүр дээр гүйж очиход зүтгүүр төмөр замын ертөнцийн зүгээр хойд талд хажуу тийшээ харсан байдалтай байсан ба хүн байхгүй байсан...зүтгүүрийн арын кабин буюу ертөнцийн зүгээр зүүн талын кабин дээр очиход дотор талд нь нэг танихгүй эрэгтэй хүн гарах газраа хайсан байдалтай байж байсан. Тухайн хүнийг унасан талын дээд хаалгаар машинч Ж татаж гаргасан...дотор шороо тоос бужигнаад юм харагдахааргүй байсан ба тухайн машинчаас нөгөө хүн чинь хаана байна гэж асуухад тухайн зүтгүүрийн салхины шил рүү заагаад энэ хавьд байгаа гэхээр нь гэрэл тусгаад газар унасан талын хаалга нээлттэй тэр хаалгаар нь шороо түрж орж ирээд машинчийг булсан байсан ба шороон доороос хүний өвдөг, тохой цухуйж байхаар нь толгой талаас нь ухаж эхэлж байтал туслах машинч Э бас орж ирээд хамт шороог ухсан юм. Мөн тухайн зүтгүүрийн машин шар өнгийн хувцастай хүн бас шороог ухалцсан ба эхлээд тухайн хүний хамар амыг нь шорооноос ухаж үлээгээд амьсгаа авсан ба сүүлд нь цээжин хэсгийг гаргасан...машинч Мөнхнасанг гал гарч магадгүй гээд батарейг нь салгуулсан...шороонд булагдсан хүнийг бүрэн гаргаж ирээд яаж байна, бие нь зүгээр үү? Гэж асуухад хариу хэлэхгүй байсан...Би шороонд булагдсан залууг салхины шилний доод хэсгээр өргөөд хамт гаргаад тухайн залуу салхинд гараад ухаан ороод Х зөрлөгийн эмч тухайн залууд тариа хийж байсан...намайг байх хугацаанд унасан зүтгүүрээс ямар нэг эд зүйл авч гараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-71-72 тал/,
15.Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 00 цаг 51 минутын үед Х зөрлөгөөс Зүүн баян өртөө рүү явахаар Х өртөөний 1 дүгээр зам дээр ачааны ... чиглэлийн галт тэргээр явахаар зогсож байтал миний явах галт тэрэгтэй зөрөх Зүүн баян өртөөнөөс ирэх байсан .... чиглэлийн галт тэрэгний гэрэл харагдаж байсан ба 2-3 секундэд тухайн галт тэрэг ертөнцийн зүгээр зүүн зүгээс ирж байгаад ирж байгаа талынхаа баруун гар тал руу унаж байгаа харагдсан ба харанхуй байсан учир юм харагдахаа байсан...Х зөрлөгийн амрах байр луу ганцаараа явж, амарч байсан бригадын хүмүүсийг сэрээж болсон явдлыг хэлээд ...тухайн унасан галт тэрэгний машинист З.Х нь хажуу талаараа унасан зүтгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд шороо тоос болсон байдалтай зогсож байсан...зүтгүүрийн туслах машинист гэх залуус дээр орсон хүмүүс ...өргөж аваад газар туслах машинистыг газар хэвтүүлээд Хын зөрлөгийн эмч Х туслах машинистад 2 тариа хийгээд дуусаад...эмч Х тухайн машинч, машинист З.Х нарыг аваад Зүүнбаян багийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-76-77 тал/,
16.Гэрч Ч.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас Зүүнбаян өртөө рүү ачаа авахаар зүтгүүртэй явсан юм. Машинист З.Х, туслах машинист А.Ц, зааварлагч С нар нь зүтгүүрийн урд талын кабинд, дадлагын оюутан эмэгтэй, пүүлэгч Т бид 3 арын кабинд явсан. Тэгээд Цагаан цав постноос 76 км зайд байдаг. Х зөрлөг дээр пүүлэгч У нар зүтгүүрийн арын кабинд сууж нийтдээ 8 уулаа Зүүнбаян өртөө рүү яваад Зүүнбаян өртөөнд 14 цагийн орчимд очсон. Зүүнбаян өртөө рүү ороход гэхэд Зүүнбаян өртөө сэлгээ хийж байсан болохоор бид нар зам дээр 2 цаг гаруй хугацаанд зогссон бөгөөд Зүүнбаян өртөө рүү ороход бүгд зүтгүүрээсээ бууцгаасан. Тэгээд би Зүүнбаян өртөөний вагон үзэгч нарын өртөөнд усанд орчхоод ажлын өрөөнд байж байгаад буцаад 23 цаг 20 минутын орчимд Зүүнбаян өртөөнөөс машинист З.Х, туслах машинст А.Ц нарын хамт Цагаан цав постын чиглэлд ачаагаа аваад /17 вагон рес төмөр, бетон дэр/ явсан. Би тухайн үед зүтгүүрийн арын кабинд ганцаараа суусан, харин машинист З.Х, туслах машинист А.Ц нар явсан...Цагаан цавын пост хүртэлх хугацаанд архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Харин машинист З.Х, туслах машинист А.Ц нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үгүйг мэдэхгүй байна. Би галт тэрэг хөдлөх дохио өгөхөд нь л зүтгүүрийн арын кабинд суусан...Одоогийн байдлаар ил харагдах гэмтэл шарх байхгүй, өвдөх зовуурилж байгаа зүйл байхгүй байна. ...Осол юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна, гэнэт л түг таг гэх чимээ гараад зүтгүүр өнхөрчихсөн. Яг ямар шалтгааны улмаас онхолдсон бэ гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 хх-79-80 тал/,
17.Гэрч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2022 оны 09 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчимд галт тэрэг ирсэн. Тэгээд би ахлах үзэгч Бын хамт галт тэргийг тосож авч үзлэг хийсэн тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 28-ний 00 цаг 20 минутын орчимд үзлэг дуусаад өртөө рүү ороод буцаж гарч галт тэргэнд бүрэн тоормос шалгаад 2022 оны 09 дүгээр сарын 28-ний 00 цаг 50 минутад дуусаад баримтаа өгөх гэж байх үед Зүүнбаян талаас галт тэрэг орж ирж байсан. Тэгээд би баримтаа өгөөд байж байсан чинь станцаар хүмүүс яриад байсан. Тэгээд би нөгөө галт тэрэг рүү харахад гэрэлгүй болцон байсан...Зүүнбаян өртөөнөөс Х өртөө хүртэл 1 цаг 50 минут явдаг. Тухайн .... дугаар галт тэрэг нь Зүүнбаян өртөөнөөс 23 цаг 20 минутад хөдөлсөн. Харин Х өртөөнд 00 цаг 50 минутад орж ирсэн, тэгэхээр бодож үзэхээр ирэх ёстой цагаас 20 минутаар түрүүлж ирсэн үг...” гэсэн мэдүүлэг /2хх-82-83 тал/,
18.Гэрч Я.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гадаа үзэгч нарын нэг нь Галт тэрэг ирж байна гэхийг нь би сонсоод жижүүрийн өрөөндөө галт тэрэгний албан яриа буюу машинч над руу холбогдохыг хүлээгээд сууж байсан, тэгээд 7-8 минутын дараагаар гадаа байсан үзэгч нар галт тэрэг ямар хурдтай ирж байна гэж байсан. Тэгээд ерөөсөө удалгүй холбоогоор зүтгүүр уначихлаа гэсэн тэгэхээр нь би жижүүрийн холбоогоор сумчин дохиочин руу наана чинь одоо юу болоод байна гэж асуухад хэсэг юу ч дугарахгүй чимээгүй болчихсон сумчин дохиочин Түмэнчулуун надад галт тэрэг уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би хамгийн эхлээд өртөөний дарга Гантөмөр гэх хүнд мэдэгдсэн тэгээд өртөөний дарга диспетчерт яаралтай мэдэгд гэсэн тэгээд би диспетчер буюу галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч Бд мэдэгдсэн тэгээд манай хүмүүс тийшээ очсон би бол өрөөнөөс гарах ёсгүй. Өртөөний дарга Гантөмөр түргэн шуурхай эмчилгээ үзүүлээрэй гээд үүрэг өгсөн ба эмч түргэн шуурхай очиж анхны тусламж үзүүлсэн. ...Эхний ээлжинд машинч шар зээрэнхийд ойртож ирэх үедээ тухайн өртөөний жижүүр лүү холбоо тогтоож хэлэх ёстой байдаг. Тэгэхгүй бол өрөөнд байгаа жижүүр тухайн галт тэргийг аль хэсэгт явж байгааг мэдэх боломжгүй. Шар зээрэнхий нь улаан салбараасаа 1000 метрийн зайтай байдаг. Тухайн шар зээрэнхийд ойртож ирээд жижүүрт мэдэгдээд хурдаа галт тэрэг хасаж улаан самбарын өмнө ирж зогсож сумчин дохиочноос билет номер буюу өртөө рүү орох эрхээ авах бөгөөд билет газарч авсан машинч нь жижүүр лүү орох эрхээ авчихлаа гэж мэдэгдэнэ тэгснээр өртөөнд ирнэ гэсэн үг. Улаан самбар 50 метрийн зайнд байрладаг. ...Над руу .... дугаар галт тэрэг ямар ч албан яриа холбоо тогтоогоогүй. Гадаа байсан хүмүүс л галт тэрэг ирж байна хурдтай ирж байна гэсэн тэрнээс өөрөөр би .... дугаар галт тэрэгний машинчтай холбоо тогтоогоогүй...Зүүнбаянгаас Цогтцэций хүртэл өртөөнүүдийн жижүүр болон диспечртэй ярих шууд холбогдох утастай. Зүүнбаянгийн жижүүрийн өчигдөр надад 23 цаг 15 минутад .... дугаар галт тэрэг Зүүнбаянгаас хөдөлсөн гэж мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-86-87 тал/,
19.Д.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны 13 цаг 40 минутад Х өртөөнөөс Зүүнбаян өртөө рүү хөдөлсөн тэгэхэд би уг 6021 дугаар галт тэрэг дотор Зүүнбаян руу явсан учир нь би уг галт тэргийг Зүүнбаян өртөөний вагон үзэгч нарт хүлээлцэж өгөх ёстой болохоор явсан тэгээд Зүүнбаян өртөөний хилийн зааг буюу улаан самбар дээр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 15 цаг 40 минутад очиж зогссон. ...2022 оны 09 дүгээр сарын 27-ны 21 цаг 40 минутад үзлэг дууссан. Тэгээд .... дугаар галт тэргийг 21 цаг 50 минутаас эхлэн хамгаалалтад авч үзлэг хийж эхлээд 22 цаг 40 минутад үзлэг дууссан 22 цаг 45 минутад .... дугаар галт тэрэгний тоормос шалгаж эхлээд 23 цаг 20 минутад баримтаа өгөөд бэлэн болсон. Уг галт тэргэн дээр вагон үзэгч Золхүүгийн хамт .... дугаар галт тэрэгний тоормос шалгаад .... дугаар галт тэрэг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 23 цаг 20 минутад Х зөрлөг рүү хөдөлсөн. Уг .... дугаар галт тэргэнд тоормос шалгах гээд ороход машинч, туслах машинч хоёр байсан өөр хүн байгаагүй....... дугаар галт тэргэнд орж үзлэг хийхэд 2 цонх онгорхой машинч талын хаалга онгорхой байсан ба машинчтай тулж яриагүй болохоор тухайн хүнийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үгүйг мэдэхгүй байна...машинчийг бол шалгадаггүй. Тодорхой машинчийг шалгаж хянадаг хүн байхгүй, өртөөнүүдийн эмч нар үзлэг хийх үе байдаг. Манай ... төрийн өмчит хувьцаат компани харин .... дугаар галт тэрэг нь Монголиан транс пожистак ХХК болохоор манай дээр машинч нар үзлэгт хамрагддаггүй зөвхөн галт тэргийг үздэг...” гэсэн мэдүүлэг /2хх-90 тал/,
20.Гэрч А.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цаг 04 минутын орчимд ... ХХК-ны төмөр замын ажилчдын хувцастай хоёр эрэгтэй хүн орж ирээд “байгаль нойтон салфетка 1 ширхэг, скоч 1 ширхэг, кенгэрүү гутлын тос 1 ширхэг, гутал өнгөлөгч 1 ширхэг, кастер тамхи 3 хайрцаг, Алибаба чихэр 1 ширхэг, ягаан өнгийн нойтон салфетка 1 ширхэг, 0.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво 10 ширхэг, блок нэртэй шоколад 2 ширхэг, 0.75 литрийн Хараа архи 1 ширхэг, 0.75 литрийн Зэс Икс архи 1 ширхэг, 1.5 литрийн Punch ундаа 2 ширхэг, 0.5 литрийн Voyage цэвэр ус 1 ширхэг, 0.75 литрийн Зэс Икс архи 1 ширхэг, Esee тамхи 5 хайрцаг, Балкан нэртэй иогрут 2 ширхэг, Масам чихэр 1 уут, paprika чипс 1 уутыг худалдаж аваад 40.100 төгрөгийг бэлнээр, 159.200 төгрөгийг посс машинд уншуулж тооцоо хийсэн. Тэгээд 19 цаг 20 минутын орчимд буцаж орж ирээд 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 8 ширхгийг худалдаж аваад 26.600 төгрөгийг посс машинд уншуулж тооцоо хийсэн. Мөн 19 цаг 52 минутын орчимд ахиж буцаж орж ирээд 1.75 литрийн кока кола ундаа 5 ширхэг, 0.5 литрийн Хараа архи 1 ширхэг, 1 литрийн цэвэр сүү 1 ширхгийг худалдаж аваад 38.900 төгрөгийг мобайл банкаар 5365004049 тоот данс руу шилжүүлээд гараад явсан бөгөөд тэр хоёр хүмүүс ахиж орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-93 тал/
21.Гэрч Э.Тны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай өртөө рүү .... дугаар галт тэрэг 23 цаг 15 минутад наашаа хөдөлсөн гэж мэдэгдэн би тэгээд ... дугаар галт тэргээ угтаж авчхаад замдаа бүх юмаа бэлдээд байж байгаа 23 цаг 50 минутад жижүүрээс .... дугаар галт тэргийг 3 дугаар замаар хүлээж авахаар зүүдэг цоожны түлхүүр, шор баригчийн түлхүүр, күрбел нарыг хүлээж аваад зам руу явсан...жижүүрт авсан юмаа бүгдийг нь хүлээлгэж өгөөд замнал бэлдсэн талаар жижүүрт мэдэгдсэн. Тэгээд байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 28-ны 00 цаг 35 минутад билет газарч номер 14-г жижүүр хүлээн авч .... дугаар галт тэргийг угтаж авахаар зам руу явсан. Тэгээд очингуутаа улаан самбар хаалттай дохионоос цааш 50 метр зайд зогсож .... дугаартай галт тэргийг хүлээсэн ойролцоогоор 10 минут орчмын дараагаар галт тэрэг харагдаж эхэлсэн .... дугаар галт тэргийг угтаж авахын тулд би шөнийн цагт улаан дохиогоо бариад зогсож байсан. Тэгсэн чинь .... дугаар галт тэрэг хурдтай ирээд над дээр ирж зогсолгүй шууд явсан. Тэгээд хажуугийн замаар ороод тоос шороо босоод дуу чимээ гараад явсан би яг юу болсныг мэдэхгүй байна...ирэх ёстой хурднаасаа ямар ч байсан их хурдан ирээд зогсолгүй шууд өнгөрөөд хажуу зам руу ороод осол гаргасан...Шар зээрэнхий хараад галт тэрэгний машинч өртөөний жижүүртэй холбогдож шар зээрэнхий буюу хурд бууруулах талбайд орсон талаар албан ярилцлага хийх ёстой тэгээд хурдаа бууруулаад улаан самбараас цааш 50 метр зайд миний зогсож байгаа газар галт тэрэг зогсож билет газарчийг авч байж өртөө рүү орох тасалбартаа болно гэсэн үг...” гэсэн мэдүүлэг /2хх-95-96 тал/,
22.Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг зам нь ... төрийн өмчит компанийн эзэмшлийн зам нь одоо туршилтын тээвэр хийгдэж байгаа. Уг төмөр замаар Зүүнбаян Ханги Мандалын чиглэлд бүтээг байгуулалтын ажил хийж гүйцэтгэж байгаа ... ХХК-ны /зүтгүүр/ галт тэрэг тээвэрлэлт хийж байгаа мөн таван толгой чиглэлээс сайжруулсан түлшний метлэнг бэлдцийг ...ын хөдлөх бүрэлдэхүүн зөөж байгаа. Төмөр замаас гарч осол гаргасан галт тэрэг /зүтгүүр/ нь Зүүнбаян Ханги мандлын чиглэлд бүтээн байгуулалтын ажил хийж байгаа ... ХХК-ны галт тэрэг /зүтгүүр/ ачаа байсан...Галт тэрэгний машинч нь өртөөний зааг тэмдгээс 1000 м-н өмнө байрлах хурд бууруулах шар зээрэнхийд дөхөж ирэх үедээ зөрлөгийн жижүүрт мэдэгдэж зөрлөгийн жижүүртэй албан ярилцлага хийж өртөөний зааг тэмдгийн өмнө зогсож /улаан самбар/ сумчин дохиочноос билет газарч буюу өртөөнд нэвтрэх зөвшөөрөл авч өртөөний жижүүртэй билет газарч авсан талаар албан ярилцлага хийж байж орж ирэх ёстой /албан ярилцлага гэдэг нь өртөөний жижүүр машинч нарын өртөөний хэддүгээр замаар нэвтрэх аль хэсэгт зогсолт хийх зэргийг ярилцахыг хэлнэ /Замаас гарч осол гаргасан .... дугаартай галт тэрэгний хувьд өртөөний жижүүрт ямар нэгэн мэдээ өгөөгүй холоос орж байгаа гэрлийг хараад орж ирж байна гэж мэдээд сумчин дохиочин угтаж авахаар явсан сумчин дохиочныг байрлал дээрээ очиход галт тэрэг зогсолгүй хурдтай өнгөрч цааш яваад замаас гарч осол гаргасан байна. Тухайн галт тэргийг орж ирэхэд 3 дугаар замаар орж ирэхээр сум номер 2, 4, 6 дугаар сумыг шилжүүлж зүүдэг цоожоор цоожилж шор баригчаар түгжиж замналыг бэлтгэсэн байна...” гэсэн мэдүүлэг /2хх-105 тал/,
23.Гэрч С.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүүнбаян өртөөнөөс СКД 4в 3006 галт тэрэг нь 23 цаг 20 минутад хөдлөөд Зүүнбаян өртөөнд ахлах үзэгч Ц, ачаа вагон хүлээлцэгч У нарын хамт үлдээд ахлах үзэгч Ц ачаа вагон хүлээлцэгч У нар нь Зүүнбаян өртөөний амрах байранд үлдээд, б өөрийн гэр болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн Төмөр замын 2-5 тоотод гэртээ орж амарсан...” гэх мэдүүлэг /2хх-109 тал/,
24.Гэрч Э.Тны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Галт тэрэг миний хажуугаар өнгөрөхдөө их хурдтай явсан хэдэн орчим км цагийн хурдтай явсан талаар нь хэлж мэдэхгүй байна, миний хажуугаар өнгөрөөд удалгүй нүргэлсэн дуу чимээ гарч төмөр хоорондоо хавирч байгаа юм шиг оч гараад битүү шороо боссон тухайн үед би айж балмагдсан байсан болохоор галт тэргийг замаас гарч унасан талаар жижүүрт мэдээлж чадаагүй. Би галт тэрэг хүлээн авахаар зогсож байсан газраас осол болсон газар луу алхаж очиход галт тэрэгний чирч явсан вагон болон ачиж явсан ачаа замаас гарч унасан далангаас доош унасан байсан. Галт тэрэгний зүтгүүр толгойн унасан газарт очиход манай өртөөний дарга Гантөмөр, ахлах үзэгч Батням, машинч нар болон бусад олон хүн ирсэн байсан бусад хүмүүс нь ямар ямар хүн байсныг хэлж мэдэхгүй байна, олон хүн бужигналдаад галт тэрэгнээс хүн гаргаж авах гэж байсан. Галт тэрэг осолдсон байсан хүмүүсээс 2-3 хүн галт тэрэгний хаалгаар дотогш орж гаднаас нь манай ажилчид урд салхины шилийг хагалахаар лантуугаар цохиж байсан энэ үед манай эмч намайг өртөө ороод ор аваад ир гэж хэлээд би өртөө рүү эмчийн орыг авч ирэхээр явсан...” гэсэн мэдүүлэг /2хх-117 тал/,
25.Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Л.Э, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Б.Ч, Б.У нарын багаар гаргуулсан 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23/Х-01 дугаартай дүгнэлт,
26.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Аын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4792 дугаартай З.Хын цуснаас 0,7 промилли спирт илэрсэн гэсэн дүгнэлт /1хх-171 тал/,
27.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Аын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4794 дугаартай А.Цын цуснаас 0,9 промилли спирт илэрсэн гэсэн дүгнэлт/1хх-202 тал/,
28.Зам, тээвэр хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын төмөр замын хяналтын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ш.Бийн гаргасан №23/012/04 дугаартай “....... дугаар галт тэрэг нь Х зөрлөгийн 3 дугаар замд тус бүр 300 метр радиустай хажуугийн байрлалтай 2,4,6 дугаар суман шилжүүлэг (P65 зам төмөр, 1/11 тоонолжийн марк)-үүд дээгүүр хөдлөх бүрэлдэхүүн өнгөрүүлэх техникийн боломжит хамгийн их хурд 50 км/ц-аас 2,34 дахин их буюу 117 км/ц хурдтай орж ирснээс тус галт тэрэгний зүтгүүр, вагонууд замаас гарч, замын байгууламжийг эвдэлж, зам дээр болон далангийн хажууд унасан байна. ...Зүүнбаян өртөөнөөс Х зөрлөг рүү аялахаас өмнө техникийн үзлэг үйлчилгээ хийсэн нь акт, бичлэгүүдээр нотлогдож байна. СВД4В маягийн 3006 дугаартай зүтгүүр нь техникийн шаардлага хангаж байсан нь төлөвлөгөөт засварт орсон баримт, техникийн үзлэг, зүтгүүрийн бригадын үзлэг, илчит тэрэгний ширээний журнал зэргээр нотлогдож байна...Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.5:г дахь заалтад хориглосон үйлдэл болох машинчийн сонор сэрэмж шалгах төхөөрөмж болон зүтгүүрийн камерыг унтраасан, ...Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 7.5.2 дахь заалтыг зөрчиж ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн ...Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.3 дахь заалтад заасан дохио тэмдгийг ажиглаж бие биедээ давталцах, зүтгүүр тасралтгүй хэвийн, аюулгүй ажиллагааг хянах, өртөөнд ороход дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээ нэн даруй авах үүргийг биелүүлээгүй ...Зүүнбаян Цогтцэций өртөө хооронд галт тэрэгний хөдөлгөөний зөвшөөрөл дээд хурд 60 км/ц-аар тогтоосныг зөрчиж 122 км/ц хүртэл хурд хэтрүүлсэн. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 11.12 дахь заалтын дагуу Х зөрлөгийн жижүүртэй радио холбоогоор албан ярилцлага хийгээгүй ...зүтгүүрийн машинч З.Х, А.Ц нар нь ажлын байр дахь өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга биечлэн, ярилцаж авсан нь тогтоогдохгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /3хх-119-122 тал/,
29.2023 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн Тууз орчуулгын хар хайрцагт шинжилгээ хийсэн тухай “ ...... нэртэй төрийн байгууллагын зам байсан. Тус Зүүнбаян өртөөнөөс Х өртөөний чиглэлд тогтоосон дээд хурд 60 км/цаг гүүр хоолойн дээр 40 км/цаг хурдтай явах байсан. Тухайн өдөр 2022 оны 09 сарын 27-28ны шилжих шөнө ....-р галт тэрэг тогтоосон хурд хэтрүүлж дээд хурд 122 км/цаг хурдтай явсан байгаа. Тухайн хурд нь Зүүнбаян өртөөнөөс гараад 48 км зам туулж яваад 21 км/цагийн хурдтай явж байхад татлаг буюу /зүтгүүрийг ачаалуулж урагш зүтгүүлсэн /цааш хурд тогтмол өсөж 89 км/цаг, 100 км/цаг, 105 км/цаг, 115км/цаг, тэгээд сүүлд 122км/цаг хүрсэн. ...Тухайн ....-р галт тэрэг Зүүнбаян өртөөнөөс гараад дан зүтгүүрийн тоормос буюу 254 нэртэй тоормосны краныг ашиглан тоормос хийсэн зөрчил байсан. Уг тоормосны краныг зүтгүүр дангаараа явж буй үед хийнэ. ....-р галт тэрэг нь Зүүнбаян өртөөнөөс 48км яваад цааш огт хийгдээгүй хурд тогтмол өссөөр явсан. ...Тухайн 3008 зүтгүүр нь техникийн үзлэг засвар нь техник үйлчилгээний ТУ-154, дэвтэр дээрээ засвар хийгдсэн хугацаа болон хийгдэх ажлууд болон тухайн машинч өглөө зүтгүүрээ хүлээж авахдаа буюу /ажилд/ гарахдаа харж хүлээж авч ажилдаа гардаг. Зүтгүүрийн хар хайрцгийн хувьд бичлэг хэвийн хийгдсэн. ...СКD4в 3006 зүтгүүрийн ЭПК сонорын төхөөрөмж нь галт тэрэг хөдөлгөөн эхлэхийн өмнө гараар нээж хаадаг төхөөрөмж, Машинчийг унтахаас сэргийлсэн 55 секунд өртөө зөрлөгт 15 секунд болгонд дугарч дарсан үед дугарахаа больж явдаг. Дараагүй үед энэ төхөөрөмж 3 удаа дугарч ажиллаж буюу /клапан/ буудаж гол хоолойн агаарын огцом гаргаж яаралтай тоормос хийж галт тэргийг зогсоодог төхөөрөмж юм. Тухайн өдөр 3006 зүтгүүрийн ЭПК төхөөрөмж Зүүнбаян өртөөнөөс гараад эхний 2 удаа дуугаралт дарагдаж цааш бүх аяллын турш хаалттай явсан байсан. Сүүлд ЭПК төхөөрөмжийг гараар хаасан байсан нь тогтоогдсон...” гэсэн тэмдэглэл /3хх-72-73 тал/,
30.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Аын 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр гаргасан 02/0467 дугаартай: 1. З.Хын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, хэвлийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэсэн дүгнэлт /хх 2-119-120 тал/,
31.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Аын 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр гаргасан 02/0468 дугаартай: 1. А.Цын биед тархи доргилт, духны зулгаралт, зүүн дал, зүүн гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэсэн дүгнэлт /хх 2-136-137 тал/,
32.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Аын 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр гаргасан 02/0469 дугаартай: 1. Ч.Мийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэсэн дүгнэлт /хх 2-153 тал/,
33.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч цагдаагийн дэслэгч М.А 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдөр гаргасан 4792 дугаартай: “1.Ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2.”З.Х” гэж хаягласан цусанд 0,7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0,7 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 2-171-172 тал/,
34.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч цагдаагийн дэслэгч М.А 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдөр гаргасан 4794 дугаартай: “1.Ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 2.”А.Ц” гэж хаягласан цусанд 0,9 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0,9 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 2-201-202 тал/,
35.Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Л.Э, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Б.Ч, Б.У нарын багаар гаргуулсан 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №23/Х-01 дугаартай:
а/ Ж.Д нь ...” ХХК-нд ашиглалтын инженерээр ажиллаж байхдаа “...” ХХК-ийн захирал М.Стай зааварлагч машинч албан тушаалд ХГ-22/57 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Зааварлагч машинчийн ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 1/Илчит тэрэгний машинч, тусах машинч нарт ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа өгч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ачаа зөөвөр, сэлгээ, депо дээр ажиллах зүтгүүрийн бригадуудыг ажлын чиг үүргээр ханган ажиллах/ гэсэн заалтыг зөрчин илчит тэрэгний машинч З.Х, туслах машинч А.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байна.
б/Ж.Э нь ...” ХХК-нд ашиглалтын инженерээр ажиллаж байхдаа “...” ХХК-ийн захирал М.Стай Зүтгүүрийн ашиглалтын инженер албан тушаалд ХГ-22/13 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Зүтгүүрийн ашиглалт хариуцсан инженерийн ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 2 /Ашиглалтын хэсгийн нийт ажилтнууд ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ажлын байр, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл болон илчит тэрэгний түлхүүр багаж, галын хорны ХАБЭА-н 3 шатны үзлэгийг хийж 1, 2-р шатанд үзлэг хийсэн тэмдэглэл хөтөлж байгаад хяналт тавьж ажиллах/ гэсэн заалтыг зөрчин илчит тэрэгний машин З.Х, туслах машинч Л.А.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байдалд хяналт тавьж ажиллаагүй байна.
в/ Илчит тэрэгний машинч З.Х нь ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.Ажилтан дараах үндсэн үүрэгтэй 42.2.3 /ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх/, 42.2.5 /техник, технологийн горим баримтлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах/ дах заалтууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/ гэсэн заалтуудыг,
г/ Туслах машинч А.Ц нь ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.Ажилтан дараах үндсэн үүрэгтэй 42.2.3 /ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхгүй байх/, 42.2.5 /техник, технологийн горим баримтлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах/ дах заалтууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт /3хх-93-97 тал/,
36. “Дамно” хөрөнгийн үнэлгээний зуучлалын компанийн шинжээч, ХЭМҮнэлгээчин Ц.Тийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №23-181 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-143-аас 4хх-45 тал/,
37. “Уваа-Уул” аудит ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гаргасан 23/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-122, 5хх-44 тал/,
38.2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гаргасан 23/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх 59-107 тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /8-р хх-ийн 239/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Х нь “...” ХХК-ийн .... дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүрийн машинчаар, шүүгдэгч А.Ц нь “...” ХХК-ийн .... дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүрийн туслах машинчаар тус тус ажиллаж байхдаа 2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 23 цаг 43 минутад 128.9 тонн дэр бетон, тавцант вагон 14 ширхэг 744.8 тонн төмөр замын рейс төмөр тээвэрлэн Зүүнбаян өртөөнөөс Х чиглэлд аялж явахдаа Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.5 “г” дахь заалтад заасан “машинчийн сонор сэрэмж шалгах төхөөрөмж болон зүтгүүрийн камерыг унтраасан”,Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.3 дахь заалтад заасан дохио тэмдгийг ажиглаж бие биедээ давталцах, зүтгүүр тасралтгүй хэвийн, аюулгүй ажиллагааг хянах, өртөөнд ороход дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээ нэн даруй авах үүргийг биелүүлээгүй ба шүүгдэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн 42.2.3-т заасан “ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа ...хэрэглэхгүй байх” үүргээ биелүүлээгүйн улмаас галт тэрэг замаас гарч осолдож “...” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,333,747,581.47 төгрөг, “...” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “...” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “...” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “...” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,511,181,328.74 төгрөгийн хохирол учруулсан буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодон хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26-70/, Зүтгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2022.09.27-ний өдрийн 12-19 цаг хүртэлх бичлэгтэй 19 цагаас хойш бичлэг хийгдээгүй /1хх71-76/, хурд хэмжүүрийн туузыг орчуулсан акт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/1хх 77-79/,
-Гэрч Ж.Эны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. 2022 оны 09-р сарын 28-ны өдрийн 22 цагийн үед тус осол болсон газарт очсон, өөрийн мэргэжлийн чиг үүргийн дагуу осолдсон зүтгүүрийн тууз орчуулгыг хийхээр болсон. ...Уг галт тэрэгний зүтгүүрийн марк нь CKD-4B, зүтгүүрийн дугаар нь 3006, галт тэрэгний дугаар .... жин 1621, голын тоо 68, аяллын чиглэл Зүүнбаянгаас Х, Зүүнбаянгаас хөдөлгөөн эхэлсэн цаг 23 цаг 43 минут, осол болсон цаг 00 цаг 12 минут байсан. Уг зүтгүүрийн орчуулгаар Зүүнбаянгаас гараад 8 минут 30 секунт яваад 45 км/цагийн хурдтай сонор шалгах ЭПК төхөөрөмж нэг удаа дуугарсан, цааш сонор шалгах төхөөрөмж нь хаалттай буюу гараар хааж явсан байсан. Сүүлийн тоормос хийсний дараа Зүүнбаянгаас 48 км яваад хурд 21 км/цагаас зүтгүүрийг татлагын дэглэмд шилжүүлсэн 25 минут 5 секунтын хугацаанд хурд тогтмол өсөж эхэлсэн. 23 цаг 56 минутад хурд 69 км/цаг, 00 цаг 02 минутад хурд 100км/цаг, 00 цаг 03 минутад хурд 105 км/цаг00 цаг 07 минутад хурд 115 км/цаг, 00 цагт 11 минутад 122 км/цагийн хурдтай явсан ба цааш 30 секунтын хугацаанд 995м, хурд 118 км/цагийн хурдтай ачаалалтыг хааж 8 секунтын хугацаанд 160м зам туулаад замаас гарсан байсан. Татлагын дэглэм гэдэг нь хурдны ачааллыг нэмсэн гэсэн үг...” гэсэн мэдүүлэг /1хх 41-42/,
-Гэрч Я.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхний ээлжинд машинч шар зээрэнхийд ойртож ирэх үедээ тухайн өртөөний жижүүр лүү холбоо тогтоож хэлэх ёстой байдаг. Шар зээрэнхий нь улаан салбараасаа 1000 метрийн зайтай байдаг. Тухайн шар зээрэнхийд ойртож ирээд жижүүрт мэдэгдээд хурдаа галт тэрэг хасаж улаан самбарын өмнө ирж зогсож сумчин дохиочноос билет номер буюу өртөө рүү орох эрхээ авах бөгөөд билет газарч авсан машинч нь жижүүр лүү орох эрхээ авчихлаа гэж мэдэгдэнэ тэгснээр өртөөнд ирнэ гэсэн үг. Улаан самбар 50 метрийн зайнд байрладаг...Над руу .... дугаарын галт тэрэг ямар ч албан яриа холбоо тогтоогоогүй...” гэсэн мэдүүлэг /2хх 86-87/,
-Гэрч Д.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг .... дугаар галт тэргэнд тоормос шалгах гээд ороход машинч, туслах машинч хоёр байсан өөр хүн байгаагүй. ....... дугаар галт тэргэнд орж үзлэг хийхэд 2 цонх онгорхой машинч талын хаалга онгорхой байсан ба машинчтай тулж яриагүй болохоор тухайн хүнийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үгүйг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх 90/,
-Гэрч Э.Тны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн чинь .... дугаар галт тэрэг хурдтай ирээд над дээр ирж зогсолгүй шууд явсан. Тэгээд хажуугийн замаар ороод тоос шороо босоод дуу чимээ гараад явсан би яг юу болсныг мэдэхгүй байна. ...Ирэх ёстой хурдаасаа ямар ч байсан их хурдан ирээд зогсолгүй шууд өнгөрөөд хажуу зам руу ороод осол гаргасан....” гэсэн мэдүүлэг /2хх 95-96/,
-Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Галт тэрэгний машинч нь өртөөний зааг тэмдгээс 1000 м-н өмнө байрлах хурд бууруулах шар зээрэнхийд дөхөж ирэх үедээ зөрлөгийн жижүүрт мэдэгдэж зөрлөгийн жижүүртэй албан ярилцлага хийж өртөөний зааг тэмдгийн өмнө зогсож /улаан самбар/ сумчин дохиочноос билет газарч буюу өртөөнд нэвтрэх зөвшөөрөл авч өртөөний жижүүртэй билет газарч авсан талаар албан ярилцлага хийж байж орж ирэх ёстой /албан ярилцлага гэдэг нь өртөөний жижүүр машинч нарын өртөөний хэддүгээр замаар нэвтрэх аль хэсэгт зогсолт хийх зэргийг ярилцахыг хэлнэ /Замаас гарч осол гаргасан .... дугаартай галт тэрэгний хувьд өртөөний жижүүрт ямар нэгэн мэдээ өгөөгүй холоос орж байгаа гэрлийг хараад орж ирж байна гэж мэдээд сумчин дохиочин угтаж авахаар явсан сумчин дохиочныг байрлал дээрээ очиход галт тэрэг зогсолгүй хурдтай өнгөрч цааш яваад замаас гарч осол гаргасан байна...” гэсэн мэдүүлэг /2хх 105/,
Зам, тээвэр хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын төмөр замын хяналтын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Ш.Батхүүгийн гаргасан 23/012/04 дугаартай “....... дугаар галт тэрэг нь Х зөрлөгийн 3 дугаар замд тус бүр 300 метр радиустай хажуугийн байрлалтай 2,4,6 дугаар суман шилжүүлэг (P65 зам төмөр, 1/11 тоонолжийн марк)-үүд дээгүүр хөдлөх бүрэлдэхүүн өнгөрүүлэх техникийн боломжит хамгийн их хурд 50 км/ц-аас 2.34 дахин их буюу 117 км/ц хурдтай орж ирснээс тус галт тэрэгний зүтгүүр, вагонууд замаас гарч, замын байгууламжийг эвдэлж, зам дээр болон далангийн хажууд унасан байна. ...Зүүнбаян өртөөнөөс Х зөрлөг рүү аялахаас өмнө техникийн үзлэг үйлчилгээ хийсэн нь акт, бичлэгүүдээр нотлогдож байна. СВД4В маягийн 3006 дугаартай зүтгүүр нь техникийн шаардлага хангаж байсан нь төлөвлөгөөт засварт орсон баримт, техникийн үзлэг, зүтгүүрийн бригадын үзлэг, илчит тэрэгний ширээний журнал зэргээр нотлогдож байна...Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.5 “г” дахь заалтад хориглосон үйлдэл болох машинчийн сонор сэрэмж шалгах төхөөрөмж болон зүтгүүрийн камерыг унтраасан, ...Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 7.5.2 дахь заалтыг зөрчиж ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ...Төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.3 дахь заалтад заасан дохио тэмдгийг ажиглаж бие биедээ давталцах, зүтгүүр тасралтгүй хэвийн, аюулгүй ажиллагааг хянах, өртөөнд ороход дохиог ажиглаж, замнал зөв, зам чөлөөтэй болохыг хянаж, өртөөний ажилтны өгөх дохио, зэргэлдээ замаар хийгдэж байгаа галт тэрэгний хөдөлгөөнийг ажиглаж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулж болох бусад тохиолдолд зогсоох арга хэмжээ нэн даруй авах үүргийг биелүүлээгүй, ...Зүүнбаян-Цогтцэций өртөө хооронд галт тэрэгний хөдөлгөөний зөвшөөрөл дээд хурд 60 км/ц-аар тогтоосныг зөрчиж 122 км/ц хүртэл хурд хэтрүүлсэн. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 11.12 дахь заалтын дагуу Х зөрлөгийн жижүүртэй радио холбоогоор албан ярилцлага хийгээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /3хх 119-122/,
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Тууз орчуулгын хар хайрцагт шинжилгээ хийсэн тухай “ ...... нэртэй төрийн байгууллагын зам байсан. Тус Зүүнбаян өртөөнөөс Х өртөөний чиглэлд тогтоосон дээд хурд 60 км/цаг гүүр хоолойн дээр 40 км/цаг хурдтай явах байсан. Тухайн өдөр 2022 оны 09 сарын 27-28-ны шилжих шөнө ....-р галт тэрэг тогтоосон хурд хэтрүүлж дээд хурд 122 км/цаг хурдтай явсан байгаа. Тухайн хурд нь Зүүнбаян өртөөнөөс гараад 48 км зам туулж яваад 21 км/цагийн хурдтай явж байхад татлаг буюу /зүтгүүрийг ачаалуулж урагш зүтгүүлсэн /цааш хурд тогтмол өсөж 89 км/цаг, 100 км/цаг, 105 км/цаг, 115 км/цаг, тэгээд сүүлд 122км/цаг хүрсэн. ...Тухайн ....-р галт тэрэг Зүүнбаян өртөөнөөс гараад дан зүтгүүрийн тоормос буюу 254 нэртэй тоормосны краныг ашиглан тоормос хийсэн зөрчил байсан. Уг тоормосны краныг зүтгүүр дангаараа явж буй үед хийнэ. ....-р галт тэрэг нь Зүүнбаян өртөөнөөс 48 км яваад цааш огт хийгдээгүй хурд тогтмол өссөөр явсан. ... Зүтгүүрийн хар хайрцгийн хувьд бичлэг хэвийн хийгдсэн. ...СКD4в 3006 зүтгүүрийн ЭПК сонорын төхөөрөмж нь галт тэрэг хөдөлгөөн эхлэхийн өмнө гараар нээж хаадаг төхөөрөмж, Машинчийг унтахаас сэргийлсэн 55 секунд өртөө зөрлөгт 15 секунд болгонд дугарч дарсан үед дугарахаа больж явдаг. Дараагүй үед энэ төхөөрөмж 3 удаа дугарч ажиллаж буюу /клапан/ буудаж гол хоолойн агаарын огцом гаргаж яаралтай тормос хийж галт тэргийг зогсоодог төхөөрөмж юм. Тухайн өдөр 3006 зүтгүүрийн ЭПК төхөөрөмж Зүүнбаян өртөөнөөс гараад эхний 2 удаа дугаралт дарагдаж цааш бүх аяллын турш хаалттай явсан байсан. Сүүлд ЭПК төхөөрөмжийг гараар хаасан байсан нь тогтоогдсон...” гэсэн дүгнэлт/3хх 72-73/ болон шүүгдэгч Ж.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...09 дүгээр сарын 27-ны өдөр .... дугаартай илчит тэрэгтэй ажиллаж байсан. Оронд нь 3006 дугаартай илчит тэргийг сольж өгөөд явуулсан. Тэр өдөр машинчаар З.Х, туслах машинчаар А.Ц 2 явсан. ...Шөнө 03:00 цагт осол болчихлоо туслах машинистыг эмнэлэгт авчирлаа гэж ярихаар нь очиход хоёулаа согтуу, согтолтын зэрэг 0.7%, 0.9%-тай гарсан байсан...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ж.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би 11 цагийн үед машинч А.Ц, З.Х 2-той Цагаан цав өртөөнөөс Зүүнбаянгийн чиглэлд хамт аялал хийсэн. ...Радио станц яагаад хэвийн ажиллагаатай байсан гэхээр тухайн үед хамт явж байхдаа камераа залгасан уу гэж асуухад залгаатай байна гэсэн. 2 камер хоёулаа ажиллаж байсан. Би Зүүнбаян өртөө хүртэл хамт аялал хийсэн. Зүүнбаян өртөөнд 18:00 цагийн үед очоод 18:30 цагийн үед өртөөн дээрээс өртөөний дарга Баярсайхантай машинаар буцаад явчихсан. ...Х өртөөнөөс машин янзлах гэж авсан багажаа хүргэж өгөх гээд шөнө 01:00 цагийн үед буцаж очиход танай вагон уначихлаа гэж хэлсэн. Тухайн үед галт тэрэг унасны дараа би тэнд очсон...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Б.А.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 3006 дугаартай илчит тэргийг хүлээж аваад Цагаан цав өртөөнөөс 10 цаг 50 минутын үед хөдөлсөн байдаг. Зүүнбаян өртөөн дээр 17 цаг 30 минутын үед очоод Зүүнбаян өртөө нь зам байхгүй гэсэн шалтгаанаар дохионы цаана хүлээж байгаад 19 цагийн үед өртөө рүү орсон. Өртөөний 2 дугаар зам дээр парклаад зогсох хооронд дэлгүүр орж хүмүүсийн захиасыг аваад, Зүүнбаян өртөөнөөс 22 цаг 15 минутад Цагаан цав өртөө рүү хөдөлсөн. 00:00 цагийн үед осол болсон. Зүүнбаян өртөөн дээрээ зогсох хооронд дэлгүүрээс хүмүүсийн захиасыг авахдаа бид 2 өөрсдөө 6, 6 лааз пиво авч уусан...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч З.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Осол болдог өдөр өглөө 09:00 цаг өнгөрөөгөөд зааварлагч Ж.Д, Ж.Э инженер 2 ажилд явна гэсэн. ...23:15 минутад 17 вагоныхоо баримтыг шалгаад, өртөөнийхөө жижүүртэй яриад 23:15 цагт Зүүнбаян өртөөнөөс хөдөлсөн. 00:50 цагийн орчимд осол гарсан гэж хар хайрцаг дээр гарсан...” гэх мэдүүлэг,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Аын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4792 дугаартай “...З.Хын цуснаас 0,7 промилли спирт илэрсэн...” гэсэн дүгнэлт /1хх 171/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Аын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4794 дугаартай “...А.Цын цуснаас 0,9 промилли спирт илэрсэн...” гэсэн дүгнэлт/1хх 202/,
гэрч А.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цаг 04 минутын орчимд “...” ХХК-ийн төмөр замын ажилчдын хувцастай хоёр эрэгтэй хүн орж ирээд “...0.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво 10 ширхэг, ... 0.75 литрийн Хараа архи 1 ширхэг, 0.75 литрийн Зэс Икс архи 1 ширхэг, 1.5 литрийн Punch ундаа 2 ширхэг, 0.5 литрийн Voyage цэвэр ус 1 ширхэг, 0.75 литрийн Зэс Икс архи 1 ширхэг, ... Тэгээд 19 цаг 20 минутын орчимд буцаж орж ирээд 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 8 ширхгийг худалдаж аваад 26,600 төгрөгийг посс машинд уншуулж тооцоо хийсэн. Мөн 19 цаг 52 минутын орчимд ахиж буцаж орж ирээд 1.75 литрийн кока кола ундаа 5 ширхэг, 0.5 литрийн Хараа архи 1 ширхэг, 1 литрийн цэвэр сүү 1 ширхгийг худалдаж аваад 38,900 төгрөгийг мобайл банкаар ... тоот данс руу шилжүүлээд гараад явсан бөгөөд тэр хоёр хүмүүс ахиж орж ирээгүй” гэсэн мэдүүлэг /2хх 93/ зэрэг хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг түүний обьектив талын шинжийг хэрхэн хуульчилснаас хамаарч хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүнтэй гэж ангилдаг бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр гэмт хэрэгт тооцогддог бол материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас заавал хор уршиг учирсан байхыг шаарддагаараа ялгагдана.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлд заасан “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчин, бусад нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлөг жолоодсон, галт тэрэгний машинч, нисгэгч, усан онгоцны ахмад, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хүн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан” байхыг тус тус шаарддаг.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-т “…“хөдлөх бүрэлдэхүүн” гэж зүтгүүр, вагон, түүнчлэн төмөр замаар явдаг бусад техникийг…” ойлгохоор хуульчилсан.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас хянан үзэхэд шүүгдэгч А.Ц нь .... дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүрийн туслах машинчаар, шүүгдэгч З.Х нь нь .... дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүрийн машинчаар ажиллаж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Аривжихын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4792 дугаартай дүгнэлтээр З.Хын цуснаас 0,7 промилли спирт илэрсэн /1хх 171/, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4794 дугаартай дүгнэлтээр А.Цын цуснаас 0,9 промилли спирт илэрсэн /1хх 202/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч нар нь сонор сэрэмж шалгах төхөөрөмж болон зүтгүүрийн камерыг унтраасан болох нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Тууз орчуулгын хар хайрцагт шинжилгээ хийсэн тухай дүгнэлт/3хх 72-73/-ээр тогтоогдож байна.
Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нар нь сонор сэрэмж шалгах төхөөрөмж унтрааж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн улмаас унтаж, улмаар хөдлөх бүрэлдэхүүн буюу галт тэрэг өөрийн хүчээр хурд нэмж Зүүн баян өртөөнөөс 77 км-т байх “Х” өртөө орох замд тогтмол хурдаа авч зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хурдалсан тул галт тэрэг замаас гарч осолдсон.
Тус ослын улмаас “...” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,333,747,581.47 төгрөг, “...” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “...” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “...” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “...” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,511,181,328.74 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Ц, З.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүрийг жолоодох үедээ сонор сэрэмжийн төхөөрөмжийг унтраан, улмаар унтсаны улмаас галт тэрэг жолоодлогогүй болж, осолдон бусдад их хэмжээний хохирол учруулсан үр дагавар хоёр нь шүүгдэгч нарын шууд үйлдэлтэй шалтгаант холбоотой, тэдний шууд үйлдлээс болж бусдад их хэмжээний хохирол учирсан байна.
Иймд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х нарт холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул шүүгдэгч А.Ц, З.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодон хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Харин Тээврийн прокурорын газраас “шүүгдэгч Ж.Э нь “...” ХХК-ийн захирал М.Стай Зүтгүүрийн ашиглалтын инженер албан тушаалд ХГ-22/13 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 2 /Ашиглалтын хэсгийн нийт ажилтнууд ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ажлын байр, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл болон илчит тэрэгний түлхүүр багаж, галын хорны ХАБЭА-н 3 шатны үзлэгийг хийж 1, 2-р шатанд үзлэг хийсэн тэмдэглэл хөтөлж байгаад хяналт тавьж ажиллах/ гэсэн заалтыг,
шүүгдэгч Ж.Д нь “...” ХХК-ийн захирал М.Стай зааварлагч машинч албан тушаалд ХГ-22/57 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа зааварлагч машинчийн ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 1/Илчит тэрэгний машинч, тусах машинч нарт ажлын байрны өдөр тутмын зааварчилга өгч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ачаа зөөвөр, сэлгээ, депо дээр ажиллах зүтгүүрийн бригадуудыг ажлын чиг үүргээр ханган ажиллах/ гэсэн заалтыг зөрчин илчит тэрэгний машинч З.Х, туслах машинч Л.Цогням нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, хяналт тавьж, хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлыг журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас машинч З.Х, туслах машинч Н.А.Ц нар нь зүтгүүрийн хяналтын камерыг салгаж согтууруулах ундааны зүйл хэрэглэж явахдаа замаас гарч осолдсоны улмаас “...” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.47 төгрөг, “...” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “...” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “...” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “...” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учруулсан” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих” гэмт хэрэг нь “…Төмөр замын... тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан…” гэх шинжийг бүрэн хангасан байхыг шаардах бөгөөд үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үр дагавар буюу хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Шүүгдэгч Ж.Э нь “...” ХХК-ийн Зүтгүүрийн ашиглалтын инженерээр ажиллаж байхдаа, шүүгдэгч Ж.Д нь “...” ХХК-ийн зааварлагч машинчаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан заалтыг зөрчин илчит тэрэгний машинч З.Х, туслах машинч А.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй хяналт тавьж, төмөр замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх нөхцөл байдал нь Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Л.Э, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын байцаагч Б.Ч, Б.У нарын багаар гаргуулсан 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №23/Х-01 дугаартай “...а/ Ж.Д нь ... Зааварлагч машинчийн ажлын байрны тодорхойлолтын С... заалтыг зөрчин илчит тэрэгний машинч З.Х, туслах машинч А.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байна. б/ Ж.Э нь ...Зүтгүүрийн ашиглалт хариуцсан инженерийн ажлын байрны тодорхойлолтын С... заалтыг зөрчин илчит тэрэгний машин З.Х, туслах машинч Л.А.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байдалд хяналт тавьж ажиллаагүй байна...” гэх дүгнэлтээр тогтоогддог хэдий ч тэдний аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хяналт тавьж ажиллаагүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учраагүй.
Харин шүүгдэгч З.Х, А.Ц нарын сонор сэрэмжийн төхөөрөмж унтраасан, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодон осол гаргасан шууд, хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бусад этгээдийн үйлдэлтэй холбогдуулан хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй юм.
Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэр, түүний улмаас учирсан хор уршиг хоорондын шалтгаант холбоог зөв тодорхойлсны эцэст гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.Х, А.Ц нарын .... дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүрийг жолоодох үедээ бусдад учруулсан их хэмжээний хохирлыг Ж.Э, Ж.Д нарын үйлдэлтэй холбон хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй бөгөөд тэдний үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учраагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж няцаагдаж байна.
Тиймээс шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарын өмгөөлөгчөөс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэсэн санал гаргасныг шүүхээс хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Э, Ж.Д, З.Х, Л.А.Ц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ яллах болон өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцэх боломжийг хангаж, талуудын оролцоотойгоор тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэдгээрийг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хуульд нийцсэн, агуулга нь нотолгооны ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг…” ойлгоно гэж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж,
498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл,эс үйлдэх/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж,
499 дүгээр зүйлийн 499.1-д “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...”
510 дугаар зүйлийн 510.1-д “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж тус тус заасан.
Үүнээс үзэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээд болон түүнийг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулж буй байгууллага бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж ойлгоно.
Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирол, гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасны дагуу иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хамтран хариуцах үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-нд 1,564,238,800 төгрөгийн хохирол учирснаас 500,000,000 төгрөгийг үлдэгдэлтэй,
хохирогч, иргэний нэхэмжлэгч “... хувь нийлүүлсэн нийгэмлэгт” 1,333,747,581.47 төгрөгийн хохирол учирснаас огт төлөгдөөгүй,
хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ТӨХК-д 143,895,187.27 төгрөгийн хохирол учирснаас 143,895,187.27 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол учирснаас 401,906,669 төгрөг төлөгдөөгүй,
хохирогч, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д 6,067,393,081 төгрөгийн хохирол учирснаас иргэний хариуцагч “...” ХХК нь бүрэн төлж барагдуулсан байна.
Тиймээс шүүгдэгч З.Х, А.Ц нарыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулж байсан иргэний хариуцагчаар тогтоогдсон “...” ХХК-аас “... хувь нийлүүлсэн нийгэмлэг”-т 1,333,747,581.40 төгрөг, “...” ТӨХК-д 143,895,187.27 төгрөг, “С байгууллага”-ын төлөөлөгчийн газарт 401,906,669 төгрөгийг, “...” ХХК-д 500,000,000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.
Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “...Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй…” гэж заасан бөгөөд иргэний хариуцагч “...” ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл шалтгааныг бий болгосон шүүгдэгч А.Ц, З.Х нараас гаргуулахаар нэхэмжилсэн тул 9,511,181,328.74 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 4,755,590,664.37 төгрөгийг гаргуулан “...” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна…” гэж, 2-т “…Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно…” гэж тус тус заасан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.4-т заасан “…аудит, эдийн засаг, байгаль орчны хохирол тооцох, шинжилгээ хийж дүгнэлт гаргах, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардлыг тухайн үйл ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээгээр…” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон гаргуулахаар журамласан бөгөөд хохирлын үнэлгээний хөлсөнд “... хувь нийлүүлсэн нийгэмлэг”-ээс 44,120,000 төгрөгийг “Уваа уул аудит” ХХК-д, иргэний хариуцагч “...” ХХК-аас 11,461,507 төгрөгийг “Дамно” ХХК-д тус тус төлж барагдуулсан байх тул гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч А.Ц, З.Х нараас тус бүрээс хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс болох 22,060,000 төгрөгийг гаргуулан “... хувь нийлүүлсэн нийгэмлэг”-т, 5,730,754 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Ц, З.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодон хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй…” гэж заасан.
Шүүгдэгч А.Ц, З.Х нарыг тус гэмт хэргийг үйлдэхэд согтууруулах ундааны үйл хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х нарт тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хорих ялын хугацааг нэмэгдүүлж оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хорихоос өөр төрлийн ял оногдуулах саналыг тус тус гаргаж оролцсон бөгөөд бусад өмгөөлөгч болон оролцогч нарын зүгээс эрүүгийн хариуцлага дээр санал гаргаагүй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, талуудын санал, тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч А.Ц, З.Х нар нь тусгай дунд боловсролтой, шүүгдэгч Ж.Э, Ж.Д нартай хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 2-т зааснаар А.Ц, З.Х нарт өмгөөлөгч томилон оролцуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Ц, З.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.Ц, З.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газарт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, гал тэрэгний зүтгүүрт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, “Савхин шарнууд” ХХК хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, Галт тэрэгний хар хайрцагт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 2 ширхэг, нийт 6 ширхэг Сидиг хэрэгт хадгалан үлдээж,
- 78 дугаартай замын утсан цахилгааны мэдээ 1 хуудас,
- 78 дугаартай хуудас 1 ширхэг,
- маягт ВУ-45 тоормосны баримт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цаг 20 минут гэсэн цаас 1 хуудас,
- тоормосны баримт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг 40 минутын хуудас 1 ширхэг,
- галт тэрэгний биечилсэн хуудас “АУ-1” №2965320 нь 2 хуудас,
- зөвшөөрөл №99 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 1 хуудас,
- анхаарамж 2 хуудас,
- зүтгүүрийн машинч, туслах машинчийн формуляр ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг,
- машинч 3.З.Хын формуляр ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг,
- илчит тэрэгний ашиглалтын үеийн техникийн тодорхойлолт СКД 4В №3006 гэсэн А4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг,
- “Соса Cola” гэсэн бичиглэлтэй тунгалаг сав 1 ширхэг,
- Тунгалаг өнгийн “Voyage” гэсэн бичиглэлтэй талдаа тунгалаг өнгийн шингэнтэй хуванцар сав 1 ширхэг,
- Хүрэн өнгийн “Гоё цай” гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн шингэн дүүрэн тунгалаг сав 1 ширхэг,
- “Гоё цай” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн дотроо ямар нэгэн шингэнгүй тунгалаг сав 1 ширхэг,
- “Voyage” гэсэн бичиглэлтэй дотроо тунгалаг өнгийн шингэн дүүрэн жижиг тунгалаг өнгийн сав 1 ширхэг,
- “Жүржийн талст” гэсэн бичиглэлтэй дотор талдаа ямар нэгэн шингэнгүй тунгалаг сав 1 ширхэг,
- “Classic original” гэсэн бичиглэлтэй улаан өнгийн цаасан сав,
- “Punch” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн дотроо ямар нэгэн шингэнгүй сав 1 ширхэг,
- “Pure milk” гэсэн бичиглэлтэй сав 1 ширхэг,
- 5 литрийн “Voyage” гэсэн бичиглэлтэй дотор талдаа бор өнгийн шингэнтэй тунгалаг өнгийн сав 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7,36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э, Ж.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овогт А.Ц, Ц овогт З.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодон хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х нарт 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.Ц, З.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “...” ХХК-аас “... хувь нийлүүлсэн нийгэмлэг”-т 1,333,747,581.40 төгрөг, “...” ТӨХК-д 143,895,187.27 төгрөг, “С байгууллага”-ын төлөөлөгчийн газарт 401,906,669 төгрөгийг, “...” ХХК-д 500,000,000 төгрөгийг гаргуулан олгож, шүүгдэгч А.Ц, З.Х нараас тус бүрээс 4,755,590,664.37 төгрөгийг гаргуулан “...” ХХК-д тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц, З.Х тус бүрээс хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс болох 22,060,000 төгрөгийг гаргуулан “... хувь нийлүүлсэн нийгэмлэг”-т, 5,730,754 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газарт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, гал тэрэгний зүтгүүрт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, “Савхин шарнууд” ХХК хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, галт тэрэгний хар хайрцагт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 2 ширхэг, нийт 6 ширхэг Сидиг хэрэгт хадгалан үлдээж,
- 78 дугаартай замын утсан цахилгааны мэдээ 1 хуудас,
- 78 дугаартай хуудас 1 ширхэг,
- маягт ВУ-45 тоормосны баримт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цаг 20 минут гэсэн цаас 1 хуудас,
- тоормосны баримт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг 40 минутын хуудас 1 ширхэг,
- галт тэрэгний биечилсэн хуудас “АУ-1” №2965320 нь 2 хуудас,
- зөвшөөрөл №99 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 1 хуудас,
- анхаарамж 2 хуудас,
- зүтгүүрийн машинч, туслах машинчийн формуляр ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг,
- машинч 3.З.Хын формуляр ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг,
- илчит тэрэгний ашиглалтын үеийн техникийн тодорхойлолт СКД 4В №3006 гэсэн А4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг,
- “Соса Cola” гэсэн бичиглэлтэй тунгалаг сав 1 ширхэг,
- Тунгалаг өнгийн “Voyage” гэсэн бичиглэлтэй талдаа тунгалаг өнгийн шингэнтэй хуванцар сав 1 ширхэг,
- Хүрэн өнгийн “Гоё цай” гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн шингэн дүүрэн тунгалаг сав 1 ширхэг,
- “Гоё цай” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн дотроо ямар нэгэн шингэнгүй тунгалаг сав 1 ширхэг,
- “Voyage” гэсэн бичиглэлтэй дотроо тунгалаг өнгийн шингэн дүүрэн жижиг тунгалаг өнгийн сав 1 ширхэг,
- “Жүржийн талст” гэсэн бичиглэлтэй дотор талдаа ямар нэгэн шингэнгүй тунгалаг сав 1 ширхэг,
- “Classic original” гэсэн бичиглэлтэй улаан өнгийн цаасан сав,
- “Punch” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн дотроо ямар нэгэн шингэнгүй сав 1 ширхэг,
- “Pure milk” гэсэн бичиглэлтэй сав 1 ширхэг,
- 5 литрийн “Voyage” гэсэн бичиглэлтэй дотор талдаа бор өнгийн шингэнтэй тунгалаг өнгийн сав 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
10. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч байгууллагууд нь өөрт учирсан хор уршиг болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР