Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/375

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                           Хэргийн индекс: 166/2024/0328/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* ,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2318002770443 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, ********* овогт************** , (РД:******* ),******* оны******* дүгээр сарын******* -ны өдөр хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , хамт аймгийн сумын баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
  2. Монгол Улсын иргэн, ******** овогт ****** (РД: ), оны дүгээр сарын******* -ний өдөр аймагт төрсөн, эмэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , , хамт аймгийн сумын баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* , ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2023 оны дүгээр сарын 20-ны өдөр сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын өрөөнөөс иргэн өмчлөлийн монетан гинж 1 ширхэг, монетан кулон 1 ширхэг, монетан өрөөсөн ээмэг 1 ширхэг, арьсан цүнх, савхин куртик, хөх өнгийн 1 хос пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,600,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч******* , ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2023 оны дүгээр сарын 20-ны өдөр сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын өрөөнөөс иргэн өмчлөлийн монетан гинж 1 ширхэг, монетан кулон 1 ширхэг, монетан өрөөсөн ээмэг 1 ширхэг, арьсан цүнх, савхин куртик, хөх өнгийн 1 хос пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

 1.2.Нотлох баримтын үнэлгээ

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Гэмт хэрэг үйлдээгүй гэж маргах зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхгүй.” гэж мэдүүлэв.

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Гэмт хэрэг үйлдээгүй гэж маргах зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхгүй.” гэж мэдүүлэв.

 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “... 2023 оны дүгээр сарын 20-ны өглөө 11 цагийн үед сумын багт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын өрөөнөөс эд зүйлээ алдчихлаа гэх гомдол, мэдээллийг 2023 оны дүгээр сарын 23-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 24 дэх тал),

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай “... Цүнхэнд хийх үзлэгийг эхлүүлж тухайн цүнхийг эзэмшигч ******* өөрөө онгойлгож дотор байгаа эд зүйлийг нэг нэгээр нь гаргаж шалан дээр тавьсан бөгөөд цүнхийг онгойлгож доторх эд зүйлийг гаргаж тавихад хоёр талаараа шар оруулгатай юүдэнтэй nike бичиглэл бүхий логотой хар өнгийн урд хэсгээрээ цахилгаантай биеийн тамирын цамц нэг ширхэг, цэнхэр өнгийн суга хэсгээрээ цагаан өнгийн оруулга бүхий хөх өнгийн  хагас ханцуйтай даавуун фудволк байх бөгөөд The north face гэсэн бичигтэй фудволк нэг ширхэг, хар өнгийн эмэгтэй хүний богино түрийтэй 35 размерын  хоёр хоёр хөлийн пүүз хоёр ширхэг, богино захтай урд хэсгээрээ цахилгаантай, хажуу талдаа хоёр халаастай, зүүн тохой дээрээ халаастай эмэгтэй хүний 46 размерын савхин куртик нэг ширхэг, саарал өнгийн хоёр үүргэвчтэй жижиг дээд хэсгээрээ цахилгаантай, урд хэсэгтэй нэг цахилгаантай халаастай эмэгтэй хүний цүнх нэг ширхэг байх бөгөөд цүнхийг онгойлгож дотор талд байрлах эд зүйлийн эзэмшигчээр онгойлгож дотор талд нь байсан эд зүйлийг гаргаж ширээн дээр тавиулахад цэнхэр өнгийн eclipse гэсэн нэртэй төмөр хайрцаг байх бөгөөд уг хайрцаг нь хоосон байсан ба өөр хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй байсан тул тухайн эд зүйлсийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж тэмдэглэлд тусгуулахаар тогтов.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал)

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “... иргэн *******эс хураан авсан эд зүйл болох хар өнгийн эмэгтэй хүний богино түрийтэй 35 размерын нэг хос хоёр хөлийн пүүз хоёр ширхэг, богино захтай, урд хэсгээрээ цахилгаантай, хажуу талдаа хоёр кармаатай, зүүн тохой дээрээ халаастай эмэгтэй хүний 46 размерын савхин куртик нэг ширхэг, саарал өнгийн хоёр үүргэвчтэй жижиг дээд хэсгээрээ цахилгаантай, урд хэсэгтэй нэг цахилгаантай халаастай эмэгтэй хүний цүнх нэг ширхэг байх бөгөөд онгойлгож дотор талд нь байрлах эд зүйлийн хамт 2023  оны дүгээр сарын 25-ны өдрийн 11:27 цагт хохирогч хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. Хүлээн авсан хохирогч .” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 31 дэх тал)

 

Хохирогч өгсөн: “... Манай ажлын төрсөн өдөр 2023 оны дүгээр сарын 19-ний өдөр болж гэрт төрсөн өдрийг нь тэмдэглэсэн бөгөөд би гэрт архи ууж байгаад муудаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2023 оны дүгээр сарын 20-ны өглөө сумын багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй зочид буудлын өрөөнд ажлын газрын хүн болох , гэх залуучуудтай өглөөний 08 цагийн үед дэлгүүрээс 1 шил 750 граммын савлагаатай хар Чингис нэртэй архи авч буудлын өрөөнд уусан. Тэгээд би унтаад өгсөн. Гэтэл манай ажлын газрын залуучууд болох, нар намайг тэр буудалд орхичхоод гараад явчихсан байсан. Намайг унтаж байхад гаднаас танихгүй хүмүүс орж ирээд миний гутал, савхи, цүнхийг дотор нь байсан монетан гинж, кулон, нэг өрөөсөн ээмэг зэргийг аваад явчихсан байсан. Монетан гинж нь болохоор 600,000 төгрөгөөр авч байсан. Граммыг нь санахгүй байна. Монетан кулон нь бөөрөнхий кулон байсан. Граммыг нь мэдэхгүй байна. Ойролцоогоор үнэ нь 400,000 төгрөг орчим үнэтэй. Өрөөсөн монетан ээмэг нь 150,000 төгрөгийн үнэтэй жижиг ээмэг байсан. Цүх нь саарал өнгийн арьсан цүнх байсан бөгөөд би 100,000 төгрөгөөр худалдан авч байсан. Савхин куртикийг 600,000 төгрөгөөр худалдан авч байсан. Богино хар өнгийн хоёр талдаа халаастай захгүй куртик. Гутал нь болохоор 280,000 төгрөгөөр худалдан авч байсан хар өнгийн пүүз.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)

 

Гэрч өгсөн: “... нэг их согтуу бол байгаагүй. бид хоёр өглөө босоод хүний хоёр лааз пиво уугаад араас нь архи уусан болохоор согтуу байсан. Би маргааш нь буюу 2023 оны дүгээр сарын 21-ний өглөө болсон асуудлын талаар сонссон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал)

 

****** сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “... Би нөхөр болох*******ын хамт 2023 оны 08 дугаар сард Дархан-Уул аймагт барилга дээр ажил хийх гэж ирсэн. Тухайн ажиллаж байсан барилгын хашаан дотор гэрт амьдарч байсан. Тэгээд нөхөр цалингаа аваад хэд хоног архи уугаад ажлын гэрт байж болохгүй гээд бид хоёр хамт караокед орж архи ууж байгаад буудалд хонохоор болсон. гэсэн нэртэй буудалд ороод маргааш нь буюу 2023 оны дүгээр сарын 20-ны өдөр гэж санаж байна.******* намайг хэвтэж байхад өрөөнөөс гарчхаад орж ирсэн. Орж ирэхдээ Чингис нэртэй архи барьж орж ирэхээр нь би хаанаас ямар архи аваад ирж байгаа юм гэж асуухад хажуу талын өрөөнөөс авчихсан гэж надад хэлсэн. Тэгээд би уурлаад чи өрөөндөө амарч байж болохгүй байна уу. Битгий өөр өрөөнд хамаагүй ороод бай гээд уурлахад урдаас би өөрөө мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр буудлаас гарах гээд өрөөнөөс гарахад******* байж байгаарай гэж хэлээд хажуу талын өрөө рүү орохоор нь би айгаад буцаад өөрсдийн байсан өрөөнд ороод хүлээж байтал саарал өнгийн эмэгтэй хүний хоёр үүргэвчтэй цүнх, эмэгтэй хүний хар пүүз, эмэгтэй хүний хар богино савхи барьж орж ирсэн.

Би тэр үед яах гэж байгаа юм бэ хүний юм буцааж оруулж тавь гэхэд би мэдэж байна зүгээр цүнхэндээ хийгээд аваад гаръя гээд цүнхэндээ хийгээд бид хоёр 12 цаг болж байхад буудлаас гарсан. Тэгээд ажлынхаа ойролцоо очиж цүнхэнд байгаа эд зүйлийг ухаж үзэхэд дөрвөлжин цэнхэр өнгийн саванд монетан кулонтой гинж, өрөөсөн хатгаж зүүдэг монетан ээмэг, нүүрний будаг, бичиг баримт, урт том ширхэгтэй эрх, хоёр ширхэг түлхүүр зэрэг эд зүйлс байсан. Өдөр хоёр цагийн үед такси зогсоогоод*******ыг суулгаад бид хоёр хамт таксины жолоочоос бид хоёр Дарханы хүмүүс биш болохоор ойрхон ломбард мэдэхгүй байна. Та хүргэд өгөөч гэж гуйхад бор шаргал өнгөтэй байрны доор байдаг ломбардын гадна буулгасан.

Би уг ломбард руу ганцаараа ороод монетан кулонтой гинж, ээмэг хоёрыг нийлүүлээд 350,000 төгрөгөөр барьцаанд тавьчхаад буцаад хүргэж өгсөн таксиндаа суугаад нэг буудлын гадна хүргүүлж буусан. Бид хоёр орж өрөө асуухад байхгүй байсан ба гарч ирэхэд такси явчихсан байсан учир алхаж явсаар байгаад Улаан-Үүд нэртэй будалд ороод гурав хоног байж байгаад өнөөдөр цагдаа нар орж ирээд нөхөр бид хоёрыг саатуулсан. Би нөхрийнхөө буруутай үйлдлийг мэдэж байсан ба тухайн үед боль гэж хэлэхэд архи уучихсан над руу би өөрөө мэдэж байна гэж уурлаад байсан болохоор тухайн үйлдлийг нь болиулж чадаагүй. ... Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43, 66-67 дахь тал)

 

****** сэжигтнээр  болон яллагдагчаар өгсөн: “... Би хамт 2023 оны дүгээр сард Дархан-Уул аймагт барилгын ажил хийж байгаад цалингаа аваад хэд хоног архи уусан. Тэгээд хэдний өдөр гэдгийг нь санахгүй байгаа чийнхээ хамт нэрийг нь мэдэхгүй буудалд орж хоноод маргааш өглөө нь өрөөнөөсөө гараад хажуу өрөөний хаалга онгорхой байхаар нь орж хартал ширээн дээр шилтэй архи байхаар нь тухайн архийг аваад өрөөндөө орсон. Тэгтэл хаанаас архи аваад ороод ирэв гэж уурлахаар нь би мэдэж байна гэж хэлсэн гэдгээ санаж байна. Тэгээд бид хоёр тухайн буудлаас гарах гээд өрөөнөөсөө гарч явж байгаад би хажуу талын өрөө рүү дахин орж эмэгтэй хүний үүргэвчтэй цүнх, гутал, савхин куртик аваад гарч ирсэн. Тэр үед яах гэж байгаа юм. Хүний юм буцааж оруулж тавь гэж хэлэхээр нь би зүгээр цүнхэндээ хийгээд аваад гаръя гэж хэлээд цүнхэндээ хийгээд бид хоёр буудлаас гарсан. Тэгээд тухайн үед ажиллаж байсан ажлынхаа ойролцоо очиж цүнхэнд байгаа эд зүйлийг ухаж үзэхэд монетан ээмэг, гинж, нүүрний будаг, бичиг аримт байсан бөгөөд бид хоёр таксинд суугаад жолоочоор нь ломбард заалгажийг ломбард руу оруулж монетан эд зүйлийг барьцаанд тавиулсан. Эхнэр надад сүүлд хэлэхдээ монетан кулонтой гинж, өрөөсөн монетан ээмэг зэрэг эд зүйлийг нийлүүлээд 350,000 төгрөгөөр барьцаанд авьсан гэж хэлж байсан. ... Би бусдад учруулсан хохирлоо ажил хийж удахгүй төлж барагдуулна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46, 60 дахь тал)

 

Капитал зууч ХХК-ийн 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн “... монетан гинж 1ш (грамм тодорхойгүй), монетан кулон 1ш (грамм тодорхойгүй), монетан ээмэг 1ш (грамм тодорхойгүй, өрөөсөн), арьсан цүнх 1ш (хуучин), савхин куртик 1ш (хуучин), хөх өнгийн nike брэндийн 35 размерын пүүз 1 хос (хуучин) зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны дүгээр сарын 20-ын өдрийн байдлаар 1600000=00 (нэг сая зургаан зуун мянга) төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ******* ,******* нар нь хууль зүйн хувь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, хохирогч ****** эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч ******* ,******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 1.5. Хохирол, хор уршиг:

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

  Улсын яллагч: “Шүүгдэгч ******* ,******* нарт холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялыг аймгийн сумаас гарахыг хязгаарлуулах, шүүгдэгч*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” санал, дүгнэлтийг гаргав.

 

  Шүүгдэгч  нар хэлэх зүйл байхгүй гэв. 

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч ******* ,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч ******* ,******* нарын  иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73, 86, 75, 82, 70, 71 дэх тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******* ,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нарыг дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтооно гэж заажээ. Иймд шүүгдэгч ******* ,******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Орхон аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

Мөн Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийг хорихоос өөр төрлийн ял шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт**************, овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нарыг тус бүр 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ,******* нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ,******* нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* ,******* нар нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.БАТ-АМГАЛАН