Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/340

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/0327/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

улсын яллагч Г.Уянга,

шүүгдэгч Б.****** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2418000000379 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,******* овогт******* ****** , (РД:******* )******* оны******* дүгээр сарын******* -ний өдөр******* хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хамт******* хот дүүрэг дугаар хороо тоотод оршин суух хаягтай, урьд

Сүхбаатар дүүргийн шүүхийн -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.******г “заилах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Б.****** нь 2024 оны 03 дугаар сарын*******-ний өдөр сумын иргэн “хямдхан зарах өвс байгаа, нэг боодлыг 18,000 төгрөгөөр бодож өгнө” гэж  худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс ****** гэх хүний эзэмшлийн Хаан банк ****** дугаартай дансаар 3,000,000 төгрөг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.

 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай “...*******аас бичгээр гаргасан ****** гэх хүнээс өвс худалдан авах зоригоор тоот данс руу 2024 оны 03 дугаар сарын*******-ний өдөр 3,00,000 төгрөг шилжүүлэн залилуулсан гэх гомдол, мэдээллийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15:26 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

Хохирогч өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын сүүлээр ****** гэх хүнтэй , гэх дугаараар холбогдон суманд очиж 600 боодол өвсийг, нэг боодлыг 13,800 төгрөгөөр бодон нэг удаагийн гүйлгээгээр 8,280,000 төгрөгийг өөрийн ах тоот данснаас ****** гэх хүний хэлсэн тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь суманд очиж өвс ачихад ****** гэх хүн байгаагүй. ******гийн хэлсэн / / гэх айлаас очиж авсан юм. Удалгүй хэдхэн өдрийн дараа ****** нь надтай холбогдоод “Дорнод аймгаас манай ах 4 машин өвс татаж байгаа, тэрний нэг шланз өвсийг чамд хямдхан 18,000 төгрөгөөр бодоод өгье” гэж хэлэхээр нь би түүнд хандаад “Би үзэж байж болно” гэж хэлээд тоогоогүй, үүний дараахан ****** нь “хүүхэд өвдөөд эмнэлгээр явах гэж байгаа тул мөнгөний хэрэг гараад хямд зарах гэж байгаа юм, урьдчилгаа 3,000,000 төгрөг өгчих би найдвартай, өвс асуудалгүй” гэж олон дахин яриад байсан тул түүнд итгээд ах зээлээд түүний тоот данснаас ******гийн хэлсэн тоот данс руу 3,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын*******-ний өдөр нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.

Энэ өвс нь******* хотод 03 дугаар сарын 07-ны өдөр ирнэ гэж хэлсэн. ****** нь эхний хэлсэн дансны эзэмшигчийг манай нөхөр байгаа юм гэж хэлсэн. Харин дахь шилжүүлэг нь ******гийн тоот данс руу хийчих гэж хэлэхээр нь хийсэн. ... Шаамар сумаас авсан өвсөнд ямар ч тооцоо байхгүй. Нэг удаагийн гүйлгээгээр 600 боодол өвсний мөнгө гэж 8,280,000 төгрөг шилжүүлсэн. Нэг боодол өвсийг нь 13,800 төгрөгөөр бодож авсан. ... 03 дугаар сарын 16-ны өдөр ****** эгч рүү залгаад 3 сая төгрөгөө нэхэхэд төрийн банкны данс явуулчих гээд утсаа тасалсан. Тэгээд утсаа авахгүй болохоор нь ****** эгчийн утас руу Төрийн банк байхгүй. Тэр цагдаа дээр нөхөр чинь очих ёстой юм  байна лээ.  .... Тэгээд хийнэ ээ уучлаарай, яг өнөөдөр гэж мессеж бичээд мөнгөө хийгээгүй. Үүнээс хойш утсаа огт авахгүй байж байгаад 03 дугаар сарын 26-ны өдөр ****** эгчээс гараад яръя гэсэн мессеж ирсэн ба удалгүй над руу залгаад эгч нь удахгүй мөнгийг чинь хийнэ гэхээр нь та худлаа юм байна. Би цагдаад өргөдлөө өгнө гэсэн чинь өөдөөс тэг тэг би чамтай уулзахгүй. Чи надтай уулзахгүй хоёулаа цагдаагаар асуудлаа шийдүүлье гээд утсаа салгасан. ... Би ****** гэх хүнээс 3,000,000 төгрөг авах ёстой байснаас над руу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2,605,000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ үлдсэн мөнгийг нь өөрөө сэтгэлээрээ өгвөл тэр биздээ. Ямар ч байсан миний зүгээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9, 11, 13 дахь тал)

            Гэрч өгсөн: “...Би******* хотод ажилтай явж байхад төрсөн дүү болох******* нь анх над руу 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр утсаар залгаад “ сумаас 600 боодол өвс авахаар боллоо та надад мөнгө зээлээч гэхээр нь би зөвшөөрч дугаартай гэх хүний данс руу 8,280,000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа 2024 оны 03 дугаар сарын*******-ний өдөр Өвөрхангай аймаг руу явж байх замд дүү******* нал руу утсаар залгаад “өмнө өвс зарсан эгч залгаад Дорнод аймгаас 1000 боодол өвс нь ирж байгаа гэнэ. Тэгээд намайг авах уу гэж байна хэрвээ авахаар бол урьдчилгаа 3,000,000 төгрөг өгчих гэнэ” гэхээр нь би түүнийг “наад  хүн чинь найдвартай юм уу” гэхэд “найдвартай” гэсэн. Тэгэхээр нь би итгээд... гэх дугаартай******* гэх хүний данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл одоог хүртэл өвс ч байхгүй, мөнгө ч байхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Гэрч өгсөн: “...Манай нөхөрбаатар , ******гийн нөхөр 2023 оны намар хамтарч өвс хийсэн юм. Тухайн үед 600 боодол өвс хийсэн ба 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ****** надтай утсаар яриад 600 боодол өвсөө нэг ширхгийг нь 13,000 төгрөгөөр бодож зарчихлаа шүү гэж хэлсэн. Тэр өдөртөө миний данс руу эхлээд 2,950,000 төгрөг, дараа нь 2024 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01 цагийн үед 1,300,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг дугаарын данснаас шилжүүлж байсан. Тэгээд би энэ мөнгөнөөс нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өвс боож өгсөн хүний данс руу 600,000 төгрөг, өвс хадаж өгсөн данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд зарлагаа хасаад хэн хэнд нь 3,350,000 төгрөгийн ашиг үлдсэн. ...Тэгээд******* гэх залуу удалгүй том машинтай ирээд манай гаднаас 600 боодол өвсөө бүгдийг нь ачаад аваад явсан. ... ****** надтай утсаар ярихдаа 600 боодол өвснийхөө мөнгөө бүгдийг нь авчихлаа, одоо таны авах ёстой мөнгийг шилжүүлэх гэж байна. Та надад дансаа өгөөрэй гэж хэлээд над руу шилжүүлсэн. Тийм учраас одоо******* гэх хүнтэй хийх яар ч тооцоо байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст  хэргийн 20 дахь тал),

            Гэрч өгсөн: “...Тухайн үед манай эхнэр болох ****** надтай утсаар яриад 600 боодол өвсийг нэг боодлыг нь 13,800 төгрөгөөр хүн авъя гэнэ зарчих уу гэж хэлээд дээрх өвсний мөнгийг миний данс руу шилжүүлсэн юм...Тухайн үед эхнэр надад хэлэхдээ нэг боодол өвсийг нь 13,800 зарлаа шүү гэж хэлээд дээрх мөнгийг миний данс руу шилжүүлж авсан учраас тэр залуутай ямар нэгэн тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Б.******гийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “... гэх залуу над руу дахин залгаад өвс чинь байгаа юу гэхээр нь байгаа гэж хэлсэн чинь чиний утасны дугаарыг нэг хүнд өглөө чам руу өөрөө залгах байх гэхээр нь  би тэг тэг гээд зөвшөөрсөн. Гэтэл орой нь 16 цагийн үед******* гэх залуу над руу утсаар залгаад эгчээ танд зарах өвс байгаа гэж ах хэлсэн юмаа. Танд хэдэн боодол өвс байгаа юм бэ гэхээр нь 600 боодол өвс байгаа гэж хэлсэн. Тэгээд маргааш нь******* гэх залуу над руу утсаар дахин залгаад эгчээ өвсийг чинь  авахаар боллоо. Тооцоогоо хийчихье гэж хэлсэн. Тухайн үед би хээ хамт эмнэлэгт хэвтэж байсан. эгчийн дугаарыг өгөөд энэ хүнтэй ярьж байгаад очоод өвсөө үзчих гэж хэлсэн. Гэтэл өөдөөс үзэх шаардлага байхгүй. Тооцоогоо хийе. Гэхдээ би ахаас өмнө нь 16-17 мянган төгрөгөөр өвсөө авсан. Уг нь би  ахыг өвсөнд анх гарахад нь мөнгийг нь өгөөд шал өөр зүйл бодоод тооцоолсон чинь өвс тоондоо хүрэхгүй байна. Мөн өвснийхөө үнийг нэмсэн байна гэж хэлэхээр нь би эгчид нь бас чамд хэлэх асуудал байна. Би өөрийнхөө өвсийг 18,000 төгрөгөөс доош өгөхгүй. Харин 17,000 төгрөгөөр миний өвсийг авах гээд хүн ирчихсэн байна гэж хэлсэн чинь хамаагүй ээ эгч би танаас 18,000 төгрөгөөр бодож авъя. Гэхдээ надад нэг асуудал байна гэсэн. Би танаас авсан өвсөө Баянхонгор аймаг руу зарах гэж байгаа юм. Тэгээд өвсөө зараад тооцооноос дутах 3,000,000 төгрөгийг танд буцаагаад шилжүүлье. Харин та доороос өвсөө ачаад том машин руу зөөх жижиг ачааны машин олчих. Надад зөөх хүн байгаа гэхээр нь би зөвшөөрч өвсөө зарах болсон. Ингэхдээ миний нэг алдаа бол өвс хийсэн хүнээсээ жаахан илүү ашиг олох санаатай 18,000 төгрөгөөр бодож 600 боодол өвс зарсныгаа эгчид 13,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн.*******аас нэг боодлыг нь 18,000 төгрөгөөр бодож зарсан. Тэгээд 7,800,000 төгрөгийг хуваагаад шилжүүлсэн. Харин*******д 600 боодол өвсийг 1 боодлыг нь 18,000 төгрөгөөр зарахаар 10,800,000 төгрөг болж байгаа юм. Ингээд******* надад 2,600,000 төгрөгийн өртэй болсон бөгөөд илүү 400,000 төгрөг нь Сэлэнгэ аймгийн Цагаан нуур, Шаамар, Зүүнбүрэн сум  руу намайг өвс үзүүлэхээр явуулсан тээврийн хөлсний шатахууны мөнгө байгаа юм. Ингээд надад нийт 3,000,000 төгрөгийн өртэй болсон юм. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын*******-ний өдөр байсан санагдаж байна.*******тай холбогдож эгчдээ үлдэгдэл 3,000,000 төгрөгөө өгөөч гэж хэлэхэд өөр хүний данснаас 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд******* бидын тооцоо дууссан. .... Би тухайн үед******* хотын дүүргийн дугаар хороо тоотод гэртээ байсан. Энэ үед******* өөрөө Чингэлтэй дүүргийн 3 дугаар сургуулийн ард байна гэж утсаар ярьж байсан. Тийм учраас энэ асуудал Дархан-Уул аймагтай ямар ч холбогдолгүй. ...*******ын ах болох гэх залуу энэ үед Өвөрхангай аймагт замд явж байсан. Мөн******* өөрөө надад хэлэхдээ миний ах  Дархан-Уул аймгийн Прокурорын дарга гэж хэлсэн. Бас намайг******* хотод байхад******* нэг өндөр хүний хамтаар Сэлэнгэ аймагт манай хадам ээж дээр очоод намайг асуугаад явсан байсан. Тухайн үед би*******тай утсаар ярихад прокурорын машинтай танайхаар очоод гарлаа гэж өөрөө ярьж байсан. Энэ талаар ээжээс асуухад нэг өндөр залуу нэг намхан залуугийн хамтаар саарал өнгийн машинтай ирээд чамайг асуугаад гараад явлаа гэж хэлж байсан. Мөн анх намайг*******тай зуучилж өгсөн гэх хүн надаас 200,000 төгрөг дансандаа аваад сүүлд над руу утсаар холбогдоод******* 3 сая төгрөг өгчих, намайг би чамд өвс ногоон тэжээл өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25, 34 дэх тал)

 

Хаан банк дахьын эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 51, 53-54, 66 дахь тал)

Хаан банк дахьбаатарын , нарын эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 55 дахь тал)

****** Хаан банк дахь дансны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 03 угаар сарын*******-ний өдөр хүртэлх гүйлгээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

Хаан банк дахьын эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 61-65 дахь тал)

Хаан банк дахьын*******ын эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 67 дахь тал)

Хохирогчоос гаргасан өгсөн маркийн хар өнгийн гар утсанд үзлэг хийсэн тухай ... 1. Яллагдагч Б.******тай харилцсан мессежнүүд байх бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр******* цаг 31 минутад хохирогч*******аас Өвс Шаамар гэж хадгалсан дугаар руу Сайн уу залгаарай, 2. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 51 минутад эгч би цагдаад өргөдөл өгөх үү дээ та ч худлаа юм байнаа гэсэн мессежийг явуулсан байх бөгөөд өвс Шаамар гэх хаягаас залга гэсэн хариу мессеж ирсэн байв. 3. 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 22 минутад хохирогч*******аас өвс Шаамар гэх  хаягтай дугаар руу би явж ажлаа бодмоор байна шүү. 4. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 02 минутад өргөдлөө Дарханд өгөх ёстой юм байна. Би өгөх гээд явж байна. Цагдаагаараа учраа олоё доо гэж мессежийг явуулсан байх бөгөөд өвс Шаамар гэх дугаараас 6 гээд мөнгө орно гэсэн хариу явуулсан байв. Хохирогч*******аас өвс Шаамар гэх хаягтай дугаараас ямар ч байсан өргөдлөө өгчихье өөрөө бол үнэн худ юм байна., 5. 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 10 цаг 29 минутад Төрийн банк айхгүй. Тэр цагдаа дээр нөхөр чинь очих ёстой юм байна лээ шүү данс нь нөхрийнх чинь байна гэсэн мессеж явуулсан байх ба өвс Шаамар гэх дугаараас үгүй миний дүү байна уу гэх хариу явсан байв. 6. 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 10 цаг минутад өвс Шаамар гэх дугаараас хохирогч*******ын дугаар руу хийнэ уучлаарай, яг өнөөдөр гэх мессеж явуулсан байв. 7. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 10 минутад өвс Шаамар гэх дугаараас хохирогч*******ын дугаар руу гараад яръя гэсэн мессежийг явуулсан байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж гэрэл зургар бэхжүүлэв. ... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 96 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.****** нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч 3,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,605,000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.****** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Шүүгдэгч Б.****** нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******ын ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******д прокурорын саналын хүрээнд 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.****** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Б.БАТ-АМГАЛАН