Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2021/02286

 

                         

 

 

 

 

 

 

2021 оны 11 срын 25 өдөр

                          181/ШШ2021/02286

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.О-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н Е Б 116 С д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин 2,092,800 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О , хариуцагчийн төлөөлөгч Э.Нүрзэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Н Е Б 116 С д анх 2009 онд дотуур байрны багшаар ажилд ороод тасралтгүй ажиллаж байхад 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/44 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тул тус дүүргийн шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 701 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ажил олгогч энэхүү шийдвэрийг давж заалдах гомдол гаргаагүй боловч намайг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 тоот тушаалаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс ажил эгүүлэн авсан.

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн авсан 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөө Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалингаа авахаар дахин нэхэмжлэл гаргаж байна. 3 сард ажлын 4, 4 сард ажлын 22, 5 сард ажлын 6, нийт ажлын 32 өдөр гарч байгаа бөгөөд үүнийг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 65,400 төгрөгөөр үржүүлэхэд нийт 2,092,800 төгрөг гарч байгааг авахаар тус шүүхэд хандаад байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс ажилд эгүүлэн авсан 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цалин хөлс 2,092,800 төгрөгийг гаргуулан мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие шийдвэр гаргасан ажилтан биш. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн захирлын албан үүргийг авч ажиллаж байгаа. Иймээс шүүх ямар шийдвэр гаргана уг шийдвэрийг дагана гэсэн байр суурьтай оролцож байгаа” гэжээ.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                   

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О  нь хариуцагч Н Е Б 116 С д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2,092,800 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,  баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч “...шүүх ямар шийдвэр гаргана уг шийдвэрийг дагана, одоо шууд зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 701 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.О ийг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн Хөдөлгөөн орон зайн баримжааны багшийн ажилд эгүүлэн тогтоож... шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

            Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 701 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойшхи хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг Н Е Б 116 С –аас шаардах эрхтэй.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заанаар нэхэмжлэгч Ц.О т 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 701 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэлд дурдсан 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох үндэслэлтэй байна.

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 701 дүгээр шийдвэрт дурдсанаар Ц.О ийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1,406,100 төгрөг /нэг өдрийн дундаж цалин 65,400 төгрөг/ гэж тооцох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 701 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоосон 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 сард ажлын 3 хоног, 4 сард ажлын 22 хоног, 5 сард ажлын 6 хоног нийт ажлын 31 хоногийн цалин гэж 2,027,400 /31 хоног * 65,400= 2,027,400/ төгрөгийг гаргуулж, илүү нэхэмжилсэн 65,400 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.О ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагч Н Е Б 116 С д даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,027,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 65,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,388 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР