Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

                                                          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 2419000000039 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж.Б

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын ... П.Үийн эзэмшлийн хувцас оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг түрээсийн байрны цоожтой хаалганы цоожийг дугуйн торцовоор хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 8 ширхэг, мөнгөн ээмэг 4 хос, мөнгөн гоёл 1 хосыг хулгайлан авч нийт 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

мөн 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сор рестораны хүн байнга амьдрах зориулалттай түрээсийн байранд оршин суух Ш.Дын эзэмшлийн орон сууцанд хууль бусаар нэвтрэхдээ учрах саадыг зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан хаалгыг хөшиж, цоожийг эвдэн нэвтэрч 1 хос ажлын гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 130,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сор” рестораны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу түрээсийн байрны цонхоор нэвтрэн орж хохирогч Г.Саранчимэгийн эзэмшлийн мөнгөн бөгж 2 ширхэг, шармал гинж 2 ширхэг, 4 ширхэг ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын ... тоот Ж.Сын эзэмшлийн байшингаас эд зүйл хулгайлах зорилгоор хууль бусаар нэвтэрч орсон боловч хяналтын камер ажиллаж байсны улмаас хулгай хийлгүй цонхоор гарч явсан,

мөн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын ... тоот Э.Эын эзэмшлийн байшингийн хаалгыг арматур төмрөөр цохиж эвдэн хууль бусаар нэвтэрч авдар дотор байсан хүрэн өнгийн модон тагш аяга 1 ширхэг, модон эрх /нэг талын урт 38 см урттай/ 3 ширхэг, 47см урттай модон эрх 1 ширхэг, 31 см урттай эрх 1 ширхэг, 1 төгрөгийн зоосон мөнгө 90 ширхэг, улаан хүрэн өнгийн хөөрөг 1 ширхэг, цөгц 1 ширхэг, төмөр толгойтой 14.5 см урттай соруултай гаанс 1 ширхэг, төмөр толгойтой 13.5 см урттай соруултай гаанс 1 ширхэг, төмөр толгойн урт 11 см урттай, соруулгүй гаанс 1 ширхэг, гаансны цохиур сэтгүүр 1 ширхэг, гуулин бурхан 2 ширхэг, судар 1 ширхэг, улаан модон бариултай зүйл 1 ширхэг, дуран 1 ширхэг, дурангийн хайрцаг 1 ширхэг, даалин 1 ширхэг, гуулин хайрцаг 1 ширхэг, сувдан зүүлт 1 ширхэг, кошлак 1 ширхэг, төмөр материалтай луугийн дүрстэй эрэгтэй хүний бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний сэтэрхий бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний улаан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний улаан хүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний улаан шигтгээгүй мөнгөн бөгж 1 ширхэг, хар шигтгээтэй хугарсан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний гуулин мэт улаан шигтгээтэй бөгж 2 ширхэг, цагаан шигтгээтэй мөнгөн хос ээмэг 1 ширхэг, цагариган төмөр ээмэг, улаан шигтгээтэй гуулин мэт 3 ширхэг ээмэг, гуулин мэт цэнхэр шигтгээтэй хос ээмэг 1 ширхэг, хос биш өрөөсөн 3 ширхэг ээмэг, 1 ширхэг гуулин ээмэг, 5 ширхэг хагас цагариган мөнгөн эдлэл, эрхийвч 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэр 100 юань 1 ширхэг, 20000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн,

мөн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын ...тоот М.Эийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож хууль бусаар нэвтэрч улмаар мөнгөн ээмэг 1 хос, төмөр ээмэг 1 хос, хөх савтай бугуйвч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           1. Шүүгдэгчийг гэм буруутай тооцох:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ж.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Залуучууд ... тоот П.Үийн эзэмшлийн хувцас оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг түрээсийн байрны цоожтой хаалганы цоожийг дугуйн торцовоор хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 8 ширхэг, мөнгөн ээмэг 4 хос, мөнгөн гоёл 1 хосыг хулгайлан авч нийт 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

мөн 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сор рестораны хүн байнга амьдрах зориулалттай түрээсийн байранд оршин суух Ш.Дын эзэмшлийн орон сууцанд хууль бусаар нэвтрэхдээ учрах саадыг зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан хаалгыг хөшиж, цоожийг эвдэн нэвтэрч 1 хос ажлын гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 130,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сор” рестораны үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу түрээсийн байрны цонхоор нэвтрэн орж хохирогч Г.Саранчимэгийн эзэмшлийн мөнгөн бөгж 2 ширхэг, шармал гинж 2 ширхэг, 4 ширхэг ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг ... тоот Ж.Сын эзэмшлийн байшингаас эд зүйл хулгайлах зорилгоор хууль бусаар нэвтэрч орсон боловч хяналтын камер ажиллаж байсны улмаас хулгай хийлгүй цонхоор гарч явсан,

мөн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын ... тоот Э.Эын эзэмшлийн байшингийн хаалгыг арматур төмрөөр цохиж эвдэн хууль бусаар нэвтэрч авдар дотор байсан хүрэн өнгийн модон тагш аяга 1 ширхэг, модон эрх /нэг талын урт 38 см урттай/ 3 ширхэг, 47см урттай модон эрх 1 ширхэг, 31 см урттай эрх 1 ширхэг, 1 төгрөгийн зоосон мөнгө 90 ширхэг, улаан хүрэн өнгийн хөөрөг 1 ширхэг, цөгц 1 ширхэг, төмөр толгойтой 14.5 см урттай соруултай гаанс 1 ширхэг, төмөр толгойтой 13.5 см урттай соруултай гаанс 1 ширхэг, төмөр толгойн урт 11 см урттай, соруулгүй гаанс 1 ширхэг, гаансны цохиур сэтгүүр 1 ширхэг, гуулин бурхан 2 ширхэг, судар 1 ширхэг, улаан модон бариултай зүйл 1 ширхэг, дуран 1 ширхэг, дурангийн хайрцаг 1 ширхэг, даалин 1 ширхэг, гуулин хайрцаг 1 ширхэг, сувдан зүүлт 1 ширхэг, кошлак 1 ширхэг, төмөр материалтай луугийн дүрстэй эрэгтэй хүний бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний сэтэрхий бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний улаан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний улаан хүрэн шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний улаан шигтгээгүй мөнгөн бөгж 1 ширхэг, хар шигтгээтэй хугарсан бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний гуулин мэт улаан шигтгээтэй бөгж 2 ширхэг, цагаан шигтгээтэй мөнгөн хос ээмэг 1 ширхэг, цагариган төмөр ээмэг, улаан шигтгээтэй гуулин мэт 3 ширхэг ээмэг, гуулин мэт цэнхэр шигтгээтэй хос ээмэг 1 ширхэг, хос биш өрөөсөн 3 ширхэг ээмэг, 1 ширхэг гуулин ээмэг, 5 ширхэг хагас цагариган мөнгөн эдлэл, эрхийвч 1 ширхэг, БНХАУ-ын мөнгөн дэвсгэр 100 юань 1 ширхэг, 20000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж үйлдсэн,

           мөн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Айраг сумын ... тоот М.Эийн эзэмшлийн байшингийн цонхыг түлхэн онгойлгож хууль бусаар нэвтэрч улмаар мөнгөн ээмэг 1 хос, төмөр ээмэг 1 хос, хөх савтай бугуйвч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн үйл баримтууд тогтоогдлоо.

 

           Тус үйл баримт нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

           Тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б нь үйлдсэн гэм буруутай болох нь:

 

           Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ ярьсан учраас одоо мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-9, 51-55-р тал/,

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх 10-р тал,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 13-14-р тал/,

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 15-17, 79-81-р тал/,

Хохирогч П. П.Үийн “...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байран дээрээ ирэх үед ажлын байрны хаалганы цоожийг нь эвдсэн байсан....Миний 3 ширхэг унждаг Монгол мөнгөн ээмэг, 6 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг монет бөгж, 1 ширхэг албан бөгж, 1 ширхэг алтан ээмэг, 4 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг монет гинж, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 4 ширхэг мөнгөн ээмэг алга болсон.... Миний алга болсон зүйлд алт, монет эдлэл байхгүй байсан байна. Тухайн үед би алт, монет эдлэлээ алга болсон гэж бодсон чинь манай хүүхдүүд худалдаж авсан байсан саванд нь хийгээд цааш нь тавьсан байсан. Миний олдсон эд зүйлсэд 4 ширхэг мөнгөн өрөөсөн ээмэг, 2 мөнгөн гинж байхгүй байна. Бусад эд зүйлс нь байна...” гэх мэдүүлэг /1-р хх 22-р тал/,

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгч О.Аийн тэмдэглэл /1-р хх 23-р тал/,

Хөрөнгө, даатгалын хохирлын “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1726 дугаартай дүгнэлт /1-р хх 28-31-р тал/,

Мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл /1-р хх 40-р тал/,

Хохирогч Ш.Дын “... Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сор рестораны түрээсийн байран дээрээ хоночхоод маргааш нь буюу 01 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд ажилд дуудагдаад ажилдаа явсан. Тэгээд ажилдаа явчхаад 1 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг 30 минутад манай эхнэр Д ... гэсэн дугаараасаа залгаад түрээсийн байранд хулгай орсон байна гэж хэлсний дагуу ирж шалгахад манай гэрийн цоожийг эвдээд гэр дотор байсан ажлын гутал, куртик алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 63-р тал/,

Хөрөнгө, даатгалын хохирлын “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1727 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх63-67-р тал/,

Хохирогч Г.Сийн “... Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ өдөр 12 цагийн орчимд төрсөн эгч Сийн гэрт обой наана гээд явсан байсан. Тэгээд би гэртээ ирэлгүй Сийн эгчийн гэрт нь обой наагаад 2 хоносон байсан чинь өнөөдөр буюу 1 дүгээр сарын 15-ны өдөр байрны эзэн Ц ... гэсэн дугаараас миний ... гэсэн дугаар руу залгаад танай гэрт хулгай орсон байна хурдан ир гэж хэлсэн. Миний 2 мөнгөн бөгж, 2 шармал гинж, сувдан 4 ширхэг дуураймал ээмэг алга болсон...” гэх мэдүүлэг /1-р хх85-р тал/,

 Хөрөнгө, даатгалын хохирлын “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1725 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх87-90-р тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 181-184, 199-202, 236-239-р тал/,

Хохирогч Ж.Сын “... Байшин дотор 3 камертай. Гадна хойд талын камер хэвийн, урд талын камер эвдэрсэн. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байшиндаа очиж үзэхэд зүүн талын цонх онгорхой байсан. Урд хаалгаараа дотогш ороход хаалга зүгээр хэвийн дотор камерын хяналтыг залгуураар нь салгаад орхисон байсан. Камераа асааж шүүж үзэхэд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагаас хойш камерын бичлэг байхгүй, цонхоор хүн орж гарсан ямар нэг бичлэг байхгүй. Тогийг нь салгаж л хүн орсон байх. Байшин дотор байсан барилгын материал эд зүйлсээ шалгаж үзэхэд алдагдсан эд зүйлс байхгүй байхаа.... Онгорхой цонхны дор үүссэн гутлын нэг бүдэг мөр байсан.... хулгайд эд зүйл алдагдаагүй учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.....” гэх мэдүүлэг /1-р хх 187-р тал/,

Хохирогч Э.Эын “...2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед нохойндоо хоол өгөх, гэрээ эргэх гээд ... тоот байшиндаа очоод ороход байшингийн гадна хаалга хадаас зүүж орхисон, дотор хаалганы цоожийг эвдэж, хаалга нь онгорхой байсан. Дотогш ороход хойд талын харанхуй өрөөний авдрын цоожийг нь эвдэж, цүүг нь мулт татаад онгойлгоод авдар дотор байсан торго дурдан хоргой эд зүйлсийг гаргасан байдалтай, хамаг юмыг нь хольж хутгаад гаргасан байсан. Тэгээд хулгай орж гээд эд зүйлсээ бүртгэж үзэхэд модон тагш аяга /жижгэвтэр/, хөөрөг 1ш /тунгалаг өнгөтэй доторх тамхи нь харагддаг/, хар мөнгөн дээжний цөгц 1ш, сувдан зүүлт хүзүүнд зүүдэг, шүртэй зандан эрх 2, модон эрх 3ш, 2 ширхэг төмөр толгойтой шаазан соруултай гаанс, мөн нэг ширхэг төмөр гаансны толгой, улаан баринтигтай судар 1ш, улаан модон бариултай шашны нэг төмөр юм /нэрийг нь мэдэхгүй/, гаанс цэвэрлэдэг сэтгүүр тоног 1ш, улбар шар өнгийн дээр үений даалин 1ш, ээмэг бөгж хийдэг гуулин сав 1ш, хар өнгийн орос дуран, гадар савхин гэрийн хамт, дуран нь ногоон өнгийн даавуу уясан байгаа, жижиг хүрэн эрээн кошлак, эмэгтэй хүний мөнгөн бөгж 3 ш, эрэгтэй хүний мөнгөн бөгж 2ш, дотор мөнгөн бөгж, дээр үеийн мөнгөн ээмэг 10 ш, бусад нь төмөр зүйлс байсан, нийтэд нь ээмэг бөгжний сэгнүүд гээд кошлканд хийсэн байсан, гуулин бурхан 1ш, тус тус алдагдсан байна. Мөн түрийвчнээс 100 юань алдагдсан байна, 20000 төгрөг авсан байсан, түрийвчийг нь үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 206-207-р тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 210-222-р тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 223-225-р тал/,

Хохирогч М.Эийн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг өглөө 3 хүүхдийн хамтаар Сайншанд суманд орж хоносон. 03 дугаар сарын 19-ний манай дүү Б.У над руу утасдаад танай байшингийн түлхүүр чинь болохгүй байна гэж хэлсэн. Манай дүү гал түлэх гээд очсон юм. Тэгээд байшин тойроод харахад зүүн талын том өрөөний цонх онгорхой байна гэж хэлсэн. Цонхоор нь ороод доторхыг нь үзээдэх гээд дүүгээ оруулсан. Доторх зүйлс нь зүгээр байна гэж хэлсэн. Тэгээд би Сайншандаас Айраг суманд гэртээ ирээд орж үзэхэд доторх тавилга эд зүйлс хэвийн байсан. Тольтой тавилгын өмнө байсан цагаан өнгийн хуванцар саванд байсан мөнгөн ээмэг 1 хос, төмөр гоёлын цагирган ээмэг 1 хос, хөх савтай гоёлын шар өнгөтэй төмөр бугуйвч бас алдагдсан байсан. ... Нэхэмжлээд байх үнэт зүйл алдагдаагүй тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх 242-243-р тал/,

Соёлын өвийн Үндэсний төвийн “Эд зүйлд хийсэн шинжилгээ /2-р хх 121-127-р тал/,

“Хас үнэлгээ” ХХК, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээнээс татгалзах тухай албан бичиг /2-р хх-ийн 134-135-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

            Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

           

            Хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “...Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгч Ж.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

            Иймд шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Ү, Ш.Д, Г.С, Э.Э, М.Э нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Ж.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

         Шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг яллагдагч Ж.Бд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          

            Иймд шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдан ирсэн төмөр дорцов 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б овогт Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Бд 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр дорцов 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Б.ОДБАЯР