Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч М.Ганбаатар, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зогдор овогт Мөнгөнбаатарын Ганбаатарт холбогдох эрүүгийн 201725011063 дугаартай, 105/2017/0246/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дарьганга, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0151 ангид ахлах офицер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сум, 4 баг, Цөнгөрөгт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Харуул-Алтай хотхоны 104-142 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Зогдор овогт Мөнгөнбаатарын Ганбаатар, /РД:ЛЮ83100817/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Ганбаатар нь төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Ганбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч М.Ганбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тухайн үед тасарчихсан байсан болохоор юу ч мэдэхгүй байна. Цагдаагийн албан хаагчтай таарсанаа ч мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх 37-41 дүгээр хуудас/,

Хохирогч М.Азбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...М.Ганбаатар гэгч нь машины хойно сууж байхдаа намайг болон Төгөлдөрийг хэл амаар доромжилж, хойноос өшиглөж, цохиж, машины баруун талын хаалга, цонх хэсэг рүү хөлөөрөө жийгээд байсан. Би машины жолооч талаас бууж тойрч очоод хаалгыг онгойлготол М.Ганбаатар гэгч нь өөдөөс үзэлцэе гээд гараа зангидаад эхэлсэн. Тэгэхээр нь Төгөлдөр бид хоёр гарыг нь гавлах гэтэл Ганбаатар гараа сугалж аваад баруун гараараа миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон, би жаахан манараад суусан...” гэх мэдүүлэг. /хх 9-11 дүгээр хуудас/,

Гэрч Т.Төгөлдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дуудлагаар очиход нэг эрэгтэй хүн “энэ хүн машин эвдчих гээд машин руу өшиглөөд байна” гэсний дагуу согтуу хүн болох Ганбаатар гэгчийг машиндаа суулгаж дараагийн дуудлаганд явсан. Араас нөгөө согтуу хүн “намайг буулга” гэх зэргээр агсраад байсан. Ганбаатар гэгч нь машины хойд хаалганы шил рүү гараараа цохиод дараа нь хөлөөрөө өшиглөөд байсан. Мөн Азбаярыг урд сууж байхад араас нь гараараа сарвалзаад байсан. ...Бид хоёр гаваа зүүх гэтэл баруун гараа мулталж аваад жолооч цагдаа Азбаярын нүүр хэсэгт нэг удаа цохичихсон. Азбаяр нүүрээ дараад суусан...” гэх мэдүүлэг. /хх 12-13 дугаар хуудас/,

Гэрч Д.Төрбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Машин дотроос нэг эрэгтэй гарч ирсэн бөгөөд нөгөө хоёр цагдаа барих гэхэд эсэргүүцээд, зууралдаад байсан. Тэгж байгаад нэг цагдааг нь цохичих шиг болсон. Тэр цагдаа нүүрээ дараад суугаад байсан...” гэх мэдүүлэг. /хх 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹4015 дүгнэлтэд “М.Азбаярын биед нэг шүдний булгарал, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 30 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 55 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 59-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Ганбаатар нь төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Ганбаатарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч М.Ганбаатарт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Шүүгдэгч нь хохирогч М.Азбаярт 3.5 сая төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр болон хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байгаа болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.