Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2021/02327

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны11 срын30 өдөр

                        181/ШШ2021/02327

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хаалттай хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Б-ын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: А.Н-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Б  миний бие нь 2011 онд А.Н той танилцаж улмаар 2014 оны 2 сард гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 онд охин минь төрж өвчний улмаас нас барсан. Ингээд хүүхэдгүй байсан тул А.Н  бид хоёр харилцан ярилцаж байгаад 2014 онд хүү Н.Д  ыг үрчилж авсан. Миний нөхөр болох А.Н  нь зан харилцааны хувьд ширүүн, байнга хэрүүл хийж элдэв дээдийн үгээр доромжлон дарамталж зовоодог байсан учир зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2019 оны 02 дугаар сараас салж тусдаа амьдрах болсон. Хэдий тусдаа амьдарч байгаа ч гэсэн үргэлж хэл амаар доромжлон, дарамталж байгаа тул цаашид ямар ч хамт амьдрах боломжгүй.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, хүү Н.Д  ыг миний асрамжид үлдээж өгнө үү, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие А.Н  нь 2011 онд С.Б тай танилцаж 2013 онд охинтой болсон ч охин маань эндсэн. Иймд С.Б ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б  нь хариуцагч А.Н ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Б , хариуцагч А.Н  нар нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлж, гэрлэлтээ батлуулсан, мөн тэдний дундаас 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Н.Д   төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Н.Д  ын төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.Б , хариуцагч А.Н  нар нь  2019 оноос хойш тусдаа амьдарсан, мөн цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамт хүүхдийн асрамжийг хамт шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй ба талууд хүү Н.Д  ыг эх С.Б ын асрамжид  үлдээхээр тохиролцсон тул хүү Н.Д  ыг эх С.Б ын асрамжид үлдээх нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, мөн зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар С.Б, А.Н  нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.Д  ыг эх С.Б ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч С.Б , хариуцагч А.Н  нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н оос 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Б т  олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР