Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/02473

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сры н   10 өдөр

                        181/ШШ2021/02473

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.А  -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: О.Б -д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А , хариуцагч О.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “ Б.А  миний бие 2003 онд О.Б тэй танилцаж амьдрах болсон. Бидний хамт амьдрах хугацаанд 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.А ийн Б  төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2006 оноос тус тусдаа амьдрах болсон. Тэр үеийн хүү Б  нь миний асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон учир хүү Б т тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хүүхдээ ерөөсөө харж байгаагүй. Миний биеийн байдал муу байсан. Одоо гайгүй болсон. Хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг өгөх үүрэгтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А   нь хариуцагч О.Б д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.А  , хариуцагч О.Б   нарын дундаас 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүү А.Б  төрсөн болох нь 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж олгосон 104 дугаартай төрсний гэрчилгээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

2005 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.Б ыг эх Б.А аар овоглосон ба хариуцагч О.Б   нь хүү А.Б ын төрсөн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл /Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэг хүлээнэ /-ийн 12.1.1-т “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” гэж заасны дагуу хариуцагч О.Б   нь өөрийн төрсөн хүү А.Б ыг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.Б ыг сар бүр 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч О.Б гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.Б  ын төрсөн эцэг нь О.Б   мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү А.Б ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Б гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 68,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Б гээс 68,780 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.А ид  олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР