Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/342

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0332/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2418000000496 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг4 оны 07 сарын 30-ны өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** овогт************** (РД:******* ),******* -ний өдөр******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , хамт******* сумын баг дүгээр хэсэг гудамж тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.   

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч ******* нь4 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шөнө 04:00 цагийн орчим  Дархан-Уул аймгийн Дархан сумын багт байрлах буудлын тоот өрөөнд иргэн эзэмшлийн Хаан банкны дугаартай данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 2,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай ... нь бичгээр гаргасан******* сумын багт байрлах буудлын тоот өрөөнд4 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 04:55 цаг минутад миний Хаан банкны дугаарын данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 2,500,000 төгрөгийн гүйлгээ гарсан байна гэх гомдол, мэдээллийг4 оны 07 дугаар сарын 09-ний өдөр*******:00 цагт хүлээн авч тэмдэглэл үйлдэв. гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

Хаан банк дахь *******ы эзэмшлийн , , тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 14-16 дахь тал),

 

Хаан банк дахь *******ы эзэмшлийн тоот дансанд үзлэг хийсэн тухай ...4 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04 цаг 55 минут, 04 цаг 57 минутад 2 удаагийн гүйлгээгээр данснаас нийт 2,500,000 төгрөгийн орлого орсон нь тогтоогдож байна. .... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

Хохирогч өгсөн: ...4 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 01 цагийн үед******* сумын багт байрлах буудлын тоот өрөөнд ганцаараа байхад найз******* нь миний утас руу залгаад Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар байна. Ирээд авчих боломж байна уу гэж асуухаар нь зөвшөөрөөд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас*******ыг аваад бид хоёр хамт хонож байсан буудал руу явсан. Тэгээд ойр зуурын юм ярьж байгаад унтаж амарсан. Би4 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 07 цагийн үед сэрэхэд буудлын өрөөнд  ганцаараа байсан болохоор өрөөнөөсөө гараад өөртөө ундаа авах гэтэл миний дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байхаар нь интернэт банкаа шалгах гэтэл нэвтрэх нэр буруу байна гэсэн болохоор дахин нэвтрэх нэрээ шинэчлээд дансаа шалгахад миний Хаан банкны дугаарын данснаас4 оны 05 дугаар сарын 31-ний 04 цаг 55 минутад 1,000,000 төгрөгийг 1 гэсэн утгатай дугаарын данс руу шилжүүлсэн байсан. Дахин миний Хаан банкны дугаарын данснаас4 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04 цаг 57 минутад 1,500,000 төгрөгийг soryy гэсэн утгатай дугаарын данс руу шилжүүлсэн байсан бөгөөд Хаан банкны дугаарын данс нь манай найз *******ы данс болохоор би утас руу нь залгаад чи яагаад миний дансыг дураараа ашиглаж мөнгө авч байгаа юм бэ гэж хэлэхэд уучлаарай найз гэсэн. Би чиний мөнгийг бооцоонд тавиад алдчихсан гэж хэлсэн бөгөөд******* миний мөнгийг удахгүй өгнө гэж хэлсэн болохоор одоог хүртэл хүлээж байгаад өгөхгүй болохоор нь цагдаад хандсан. ******* нь миний гар утасны нууц үгийг мэдэж байсан байж магадгүй. Харин миний интернэт банкны нууц үгийг миний түрийвчинд байсан иргэний үнэмлэх ашиглаад сольсон байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал)

 

*******ы сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: ... Би тэр өдөр буюу 22 цагийн үед үйлчилгээний GS-25 дэлгүүрт уулзсан. Тэгтэл надад хандаж сод буудалд өрөө авчхаад байж байя. Андаа хамт ууж идэх охин байна уу. Дагуулаад ирээч гэсэн. Тэгэхээр нь тэндээ үлдээд хэсэг байж байгаад гарах гэтэл үүдэнд сууж байсан ажилтан нь та хэсэг байж байгаарай гэхээр нь яасан юу болсон юм бэ гэхэд юм хэлээгүй. Тэгээд хэсэг байж байтал гаднаас цагдаа ороод ирсэн. Ингээд цагдаа намайг дагуулаад төв цагдаа дээр ирээд миний регистрийн дугаараар шалгаад дараа нь надад юу болсон талаар хэлсэн. Тэгээд андуурал гарсан юм шиг байна гээд намайг яв яв гэж хэлэхээр нь би руу залгаад намайг цагдаагаас ирээд авчхаач гэсэн. Тэгээд удалгүй UB CAB-тай ирээд намайг аваад бид хоёр Диди  баарны ар талын буудлын тоот өрөөнд орсон. Тэгээд тэндээ бид хоёр Сөжү, пиво ууж хэсэг байж байгаад унтсан. Тэгээд би утсаараа 1XBET-н crystal нэртэй тоглоомыг тоглож байгаад өөрт байсан 40,000 төгрөгөө алдчихсан. Ингээд дахиад тогломоор санагдаад утсыг аваад интернэт банк руу нь ороод  кодыг нь мэдэхгүй болохоор паспортыг нь түрийвчнээс нь аваад тэрийг нь ашиглаад Хаан банкны интернэт банкны кодыг нь солиод эхлээд 1 сая төгрөгийг дараа нь 1,500,000 төгрөгийг авсан. Тэгээд алдчихсан. данс нь миний эзэмшлийн данс.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. .... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 33 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогчт 2,500,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгчид 2,150,200 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 349,800 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 349,800 төгрөг гаргуулж хохирогчт олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулх ундааны зүйл хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч *******д оногдуулахгүйгээр 1 жилээр тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар ажлаа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 349,800 төгрөг гаргуулж хохирогчт олгосугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй боохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг  мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Б.БАТ-АМГАЛАН