Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 35

 

Ч.Оад холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                  Прокурор                      Ц.С

Насанд хүрээгүй хохирогчийн

            хууль ёсны төлөөлөгч                        Г.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Н.Э 

Нарийн бичгийн дарга    Б.Д нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Ж-ийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ч.Оад холбогдох 1912007950100 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, төрсөн эх, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 23-02 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч.О 

Шүүгдэгч Ч.О нь өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Б.О-ийг гадуур тэнэлээ, гэртээ хоносонгүй гэх шалтгааны улмаас байнга буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 30-17 тоотод, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний үеэр Архангай аймгийн Хотонт сумын нутагт, 2019 оны 12 дугаар сарын 04-ний үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн спорт сургуулийн гадна, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагдаагийн газрын гадна тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Б.О-гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Оад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж,  прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ч.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн сандал 1 ширхгийг устгаж, Шүүгдэгч Ч.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Оын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Дээд шатны прокурор Д.Ж-ийн бичсэн эсэргүүцэлд: Архангай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Д.Ж би тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Ч.О нь өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Б.О-ийг гадуур тэнэлээ, гэртээ хоносонгүй гэх шалтгааны улмаас байнга буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 30-17 тоотод, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний үеэр Архангай аймгийн Хотонт сумын нутагт, 2019 оны 12 дугаар сарын 04-ний үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн спорт сургуулийн гадна, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагдаагийн газрын гадна тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, дээрх хугацаанд насанд хүрээгүй хохирогчид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодох явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. 

Тус прокурорын газраас Ч.Оад холбогдох эрүүгийн 1912007950100 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Оад холбогдох хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэжээ. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчилжээ. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх зохицуулалт байхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэг, заалтад заасан ялыг оногдуулалгүйгээр шууд ялаас чөлөөлнө гэж ойлгогдохоор байхад анхан шатны шүүх хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна. 

Иймд Ч.Оад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчилжээ. Анхан шатны шүүхийн баримталсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх зохицуулалт байхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсэг, заалтад заасан ялыг оногдуулалгүйгээр шууд ялаас чөлөөлнө гэж ойлгогдохоор байхад анхан шатны шүүх хорих ял оногдуулж, уг ялаас чөлөөлж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын асуудал хариуцсан ажилтны хувьд хохирогч хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд хохирогч хүүхдийг түр хамгаалах байранд байрлуулж ажилласан. Хүүхдийг 28 хоногийн хугацаанд түр хамгаалах байранд байрлуулж байгаад 2020 оны 01 дүгээр сард гаргасан. Харин хохирогчийн хувьд 2020 оны 04 дүгээр сард гэрээсээ явчихлаа гэдэг асуудал болсон. Хүүхдийн хувьд гэрээс явах болсон шалтгаан нь эцгийнх нь зүгээс эх чинь ял авахаар болчихлоо гэдэг асуудал ярьсан гэсэн. Тэгээд өөрөө ч гэсэн Улаанбаатар хотод ажил хийхээр явсан гэдэг. Үүнээс хойш тухайн хүүхэдтэй холбогдож чадаагүй. Тухайн хүүхдийг Улаанбаатар хотод байгаа талаар миний бие гэрийнхэнд нь мэдэгдэж, хүүхдийг ирүүлэх талаар арга хэмжээ авахыг хүссэн. Хэдийгээр хүүхдийг эх нь зодож, хүмүүжүүлэх аргаа олохгүй байсан хэдий ч гэсэн хүүхдийн цаашдын хүмүүжил болоод эрхийг нь хамгаалах хүн бол эх нь юм байна лээ. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээд шатны прокурорын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэсэн байдаг. Гэвч Ч.Оад анхан шатны шүүхээс ял оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3, 6 дахь заалтуудад зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурор Д.Ж-ийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

              Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.О нь өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Б.О-ийг гадуур тэнэлээ, гэртээ хоносонгүй гэх шалтгааны улмаас байнга буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бортолгойн 30-17 тоотод, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний үеэр Архангай аймгийн Хотонт сумын нутагт, 2019 оны 12 дугаар сарын 04-ний үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн спорт сургуулийн гадна, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагдаагийн газрын гадна тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 

             2019 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн охин насанд хүрээгүй хохирогч Б.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Ч.Оын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд тус тус үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна. 

Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар чөлөөлсөн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч  шүүгдэгч Ч.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байх тул давж заалдах шатны шүүх хуулийг зөвтгөж өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч Ч.Оыг 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай” гэснийг “Шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж, 6 дахь заалтыг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                Г.УЛАМБАЯР

                                                                  В.ЦЭЦЭНБИЛЭГ