| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2021/01517/И |
| Дугаар | 181/ШШ2021/02367 |
| Огноо | 2021-12-30 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2021/02367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “МОҮУДХ” ТББ/РД: /,
Нэхэмжлэгч: Б.Х/РД: /,
Нэхэмжлэгч: М.У/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ТЗБ” ХХК/РД: /-д холбогдох,
Нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэг, уран зураг /морины/ жижиг 1/нэг/ ширхэг, уран зураг /бодол/ 2/хоёр/ ширхэг, уран зураг /гэр/ 2/хоёр/ ширхэг, антик /эртний эдлэл/ 1/нэг/ ширхэгийг нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ-д буцааж өгөхийг даалгах тухай, уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэгийг нэхэмжлэгч Б.Хд буцааж өгөхийг даалгах тухай, уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг нэхэмжлэгч М.Уэд буцааж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ-ын итгэмжлэгсэн төлөөлөгч М.Отгонмаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа, А.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ, Б.Х, М.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч МОҮУДХ ТББ нь хариуцагч “Туушин зочин буудал” ХХК-тай 2014 оны 08 сарын 25-ны өдөр №ТГ/2014/.. тоот түрээсийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамжид байрлах Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудлын 1 давхарт байрлах 135 м.кв талбай бүхий өрөөг урлагийн үзэсгэлэнгийн зориулалтаар 3 жилийн хугацаатай эзэмшиж, ажиглахаар түрээсийн гэрээ байгуулсан. 2014 оны 08 сарын 25-ны өдөр 3 жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 2016 оны 09 сард түрээсийн гэрээг цуцалж уг обьектээс гарсан. Уг түрээсэлж байсан обьектоос гарахдаа 6 төрлийн сувинер 3 уран зураг, 1 антик тус тус үлдээж гарсан. Үүнд:
6 төрлийн сувинерт:
1. Нэг талт зоосны уут 1 ширхэг 9.900 төгрөгийн үнэтэй.
2. Жижиг казах цүнх 1 ширхэг 25.200 төгрөгийн үнэтэй.
3. Panel bag 1 ширхэг 39.600 төгрөгийн үнэтэй.
4. Дөрвөлжин цүнх 1 ширхэг 54.000 төгрөгийн үнэтэй.
5. Хулганы тавиур 1 ширхэг 10.500 төгрөгийн үнэтэй.
6. Аяга 3 ширхэг 1 ширхэг нь 8.400 төгрөг, нийт 25.200 төгрөгийн үнэтэй.
3 төрлийн 5 ширхэг уран зураг:
1. Уран зураг /морины/ жижиг 1 ширхэг 175.000 төгрөгийн үнэтэй.
2. Уран зураг /бодол/ 2 ширхэг 1 ширхэг нь 350.000 төгрөгийн үнэтэй, нийт 700.000 төгрөгийн үнэтэй.
1 ширхэг антикт:
1. Антик /эртний эдлэл/ 1 ширхэг 500.000 төгрөгийн үнэтэй.
Нийт 2.539.400 төгрөгийн дээрх 6 төрлийн сувинер, 5 ширхэг уран зураг, 1 ширхэг антикийг “МОҮУДХ” ТББ нь хариуцагч “ТЗБ” ХХК-д үлдээж гарсан.
Нэхэмжлэгч Б.Х, М.У нар нь “МОҮУДХ” ТББ-ийн захирал Б.Гантуяад өөрсдийн уран бүтээлүүдийг өгч заруулдаг байсан. 2018 оны 04 дүгээр сарын үед Б.Гантуяа нь Б.Х, М.У нар руу утсаар ярьж “ТЗБ” ХХК-д ОХУ-аас сайд, төлөөлөгч нар ирэх гэж байгаа гэнэ буудлын өрөөг тохижуулахаар уран зураг байна уу? гэж ярьсан.
Нэхэмжлэгч Б.Х нь тус бүр нь 9.000.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг уран зургийг Б.Гантуяагаар дамжуулан “ТЗБ” хүлээлгэн өгсөн.
Уран зургийн нэр:
1. Морь
2. Хийморийн морь
Нэхэмжлэгч М.У нь 9.000.000 төгрөгийн үнэтэй уран зургийг мөн адил Б.Гантуяагаар дамжуулан хариуцагчид өгсөн.
Уран бүтээлийн нэр:
1. Бэр гуйх цаг
Нэхэмжлэгч М.У, Б.Х нар хариуцагч “ТЗБ ХХК-д хэд хэдэн удаа очиж уулзсан. Эхний удаад та нарын уран зургийг худалдаж авна гэж хэлдэг байсан бол сүүлдээ уулзахаа больсон.
Нэхэмжлэгч М.У, Б.Х нарын уран зургууд нь хариуцагч “ТЗБ”-ын өмчлөлд байгаа. Нэхэмжлэгч нар нь “ТЗБ” ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээ хэлэлцээр байхгүй ч өөрсдийн өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх нь нээлттэй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна. гэж заажээ.
Нэхэмжлэгч М.У, Б.Х нар нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйлсээ буцаан шаардаж байгаа бөгөөд уг эд зүйл нь “ТЗБ” ХХК-д байна. Иймд өөрийн өмчлөлийн зүйлээ байгаа газраас нь шаардах нь зүйтэй ба М.У, Б.Х нарын өмнө үүрэг гүйцэтгэгч нь “ТЗБ” ХХК юм.
Иймд хариуцагч “ТЗБ” ХХК-иас нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйлсийг нэхэмжлэгч нарт буцааж өгөхийг даалгаж өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгч Б.Х, М.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.Х, М.У нараас хүлээж аваагүй, н.Гантуяагаас хүлээж авсан гэж байна. Тэгэхээр Б.Х, М.У нар шаардах эрхгүй гэж асуусан асуултад хариулсан. Б.Х, М.У нарын өмнө МОҮУДХ ТББ болон “ТЗБ” ХХК нар хамтран үүрэг гүйцэтгэгч байгаа. Иргэний хуулийн 242.1-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч. Иргэний хуулийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс өөрийн үзэмжээрээ бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрх нээлттэй байдаг. Нэхэмжлэгч нарын уран бүтээлүүд ТЗБд байгаа учраас “ТЗБ” ХХК-иас гаргуулах нь зүйтэй. Мөн нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой мэйлд хийсэн үзлэг дээр МОҮУДХ ТББ-ын захирал н.Гантуяа болон Б.Х, М.У гэх хүмүүсийн уран бүтээлүүдийг буцааж өгөөч ээ гэж мэйлээр харьцсан ийм баримт байгаа. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу “ТЗБ” ХХК үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдал байна. Гэрээний бус үүрэг үүссэн. Иргэний хуулийн 492.1, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар “ТЗБ” ХХК-иас Б.Хгийн 2 ширхэг морины зураг буюу хийморийн морь, морь гэсэн 2 зургийг, М.Уийн бэр гуйх цаг гэсэн уран зургийг тус тус гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.
Хариуцагч “ТЗБ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Танай шүүхэд хянан шийдвэрлэж буй “МОҮУДХ” ТББ, иргэн Б.Х, М.У нарын нэхэмжлэлтэй манай компанид холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
“МОҮУДХ” ТББ нь манай компанитай Түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаад түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй удсаны улмаас гэрээ цуцлагдаж, түрээсийн үлдэгдэл төлбөрт 39,991,557/гучин есөн сая есөн зуун ерэн нэгэн мянга таван зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг манай компани гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 183/ШШ2018/00049 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн билээ. Уг холбоо нь түрээсийн байрыг хүлээлгэн өгч гарахдаа манай компанид 23 нэр төрлийн эд хөрөнгийг жагсаалтаар хүлээлгэн өгч, түрээсийн төлбөртөө тооцон өгөхөөр санал хүргүүлж байсан бөгөөд бид уг саналыг нь хүлээн авахаас татгалзаж, харин төлбөрөө төлөөд уг эд хөрөнгүүдээ буцаан авах талаар хэлж байсан болохыг 183/ШШ2018/00049 тоот шийдвэрээс харж болно.
Гэхдээ “МОҮУДХ” ТББ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу дэлгүүрт байсан дараах бараануудыг түрээсийн төлбөрт тооцож авсан болно. Үүнд:
| № | Барааны нэр | Тоо | Үнэ | Нийт үнэ |
| 1 | Хулганы тавиур | 1 | 15,000 | 15,000 |
| 2 | Аяга | 2 | 12,000 | 24,000 |
| 3 | Жижиг казах цүнх | 2 | 28,000 | 56,000 |
| 4 | Нэг талт зоосны уут | 1 | 11,000 | 11,000 |
| 5 | Panel bag | 2 | 44,000 | 88,000 |
| Нийт үнийн дүн | 194,000 | |||
Бидний зүгээс 2018 оны 09 сар хүртэл эвлэрлийн журмаар түрээсийн авлагаа авах тал дээр ажиллаж, холбоонд түрээсийн үлдэгдэл төлбөрийг 100 хувь уран бүтээлээр барагдуулах боломжийг олгосон. Гэвч тус холбооны зүгээс утсаар холбогдох, мессежинд хариу өгөхгүй, холбогдсон тохиолдолд өөр бусад ажилтай гэх мэт шалтгаануудын улмаас тодорхой хариу авч шийдэлд хүрээгүй. Тиймээс бид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсны үр дүнд 18,001,000 төгрөгийг гаргуулж авсан ба одоогоор 22,349,967 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэлд дурдсан бүтээлүүдийн хувьд:
1.Нэхэмжлэлд дурдсан 6 төрлийн сувинерийг манай байгууллага түрээсийн авлагад хасч тооцсон.
2. 3 төрлийн 5 ширхэг уран зураг, 1 ширхэг антикт болон 2 ширхэг уран зургийг тус холбооны хүсэлт болон санаачилгаар борлуулах зорилгоор “ТЗБ” ХХК-ийн “Le Cabernet” кофе шопийн талбайг ашиглан байршуулсан боловч одоогоор зарагдаагүй байна.
3. Мөн манай байгууллага тус нэхэмжлэлийн нэхэмжлэгч Б.Х болон М.У нартай шууд харилцан уг бүтээлүүдийг аваагүй. МОҮУДХолбооны захирал Б.Гантуяа нь бидэнд эдгээр бүтээлүүдийг тус холбооны нэрийн өмнөөс өгсөн.
Иймд бид эдгээр тайлбар болон МОҮУДХолбоо нь шүүхийн шийдвэрийн дагуух төлбөрөөс нийт 22,349,967 төгрөг төлөөгүй байгаа нөхцлүүдийг харгалзан тус бүтээлүүдийг бид буцаан олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Зургаан сувинер зарагдсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Гэм хорыг шаардана гээд байх шиг байна. 6 төрлийн сувинер нь өөрөө Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2016 онд аль хэдийнээ зарагдсан байсан. Эндээс түрээсийн төлбөртөө суутгаад нэхэмжлэлийн шаардлагаа хасч тооцсон дүн буюу 26,661,038 төгрөг, алданги 13,330,519 төгрөг нийт 39,994,557 төгрөгийг нэхэмжилсэн байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Яригдаад байгаа Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Туушин зочид буудлын гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдаад 39,994,557 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид 357,910 төгрөгийг төлөх ёстойгоос шүүхийн шийдвэр гарснаас хойш МОҮУДХ ТББ нь 18,001,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Эд зүйлсээс 60,000 төгрөгийг шийдвэр гарснаас хойш хасч суутгаад 22,349,967 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гуравдугаарт нэхэмжлэгч МОҮУДХ ТББ-ын захирал н.Гантуяа нь нэхэмжлэлд дурдсан уран зургуудыг өөрсдийн санаачлагаар сайн дураар төлбөрт тооцуулах санал гаргаж “Туушил зочид буудал” ХХК-ийн байранд үлдээсэн. Мөн “Туушил зочид буудал” ХХК тус нэхэмжлэлийг нэхэмжлэх Б.Х, М.У нартай шууд харилцаж уг бүтээлүүдийг хүлээн аваагүй. МОҮУДХ ТББ-ын захирал н.Гантуяа нь бидэнд өгсөн байдаг.” гэв.
Хариуцагч “ТЗБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МОҮУДХ ТББ-аас ирсэн нийт 3 морины зураг байдаг. Жижиг морь 1 ширхэг, хийморийн морь, морь гэсэн 3 морины нэхэмжлэл ирсэн. Тэрнээс манай дээр том, жижиг нийлсэн 10 гаруй морины зураг байдгаас ерөнхийдөө байж болох 5 мориноос сонголт хийлгүүлсэн байгаа. 5 морины зураг тавуулаа эднийх гэсэн үг биш юм. МОҮУДХ ТББ-аас албан ёсны шаардлагаар өөрсдөө авч ирж тавьсан. Хийморийн морь, морь, бэр гуйх цаг гэсэн энэ зурагнуудыг нэхэмжлэх юм бол манайх харилцан тохиролцож буцааж өгөхөд асуудалгүй.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ хариуцагч “ТЗБ” ХХК-д холбогдуулан нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэг, уран зураг /морины/ жижиг 1/нэг/ ширхэг, ураг зураг /бодол/ 2/хоёр/ ширхэг, уран зураг /гэр/ 2/хоёр/ ширхэг, антик /эртний эдлэл/ 1/нэг/ ширхэгийг буцааж өгөхийг даалгах тухай, нэхэмжлэгч Б.Х хариуцагч “ТЗБ” ХХК-д холбогдуулан уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэгийг буцааж өгөхийг даалгах тухай, нэхэмжлэгч М.У хариуцагч “ТЗБ” ХХК-д холбогдуулан уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг буцааж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч “ТЗБ” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуух төлбөрөөс төлөөгүй байгаа нөхцлүүдийг харгалзан тус бүтээлүүдийг буцаан олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ-аас нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэг, уран зураг /морины/ жижиг 1/нэг/ ширхэг, ураг зураг /бодол/ 2/хоёр/ ширхэг, уран зураг /гэр/ 2/хоёр/ ширхэг, антик /эртний эдлэл/ 1/нэг/ ширхэг, уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг хүлээж авсан талаар маргахгүй байгаа болох нь хариуцагчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбар, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ нь хариуцагч “ТЗБ” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудлын 1-р давхарт байрлах 135/нэг зуун гучин тав/ м.кв талбайг урлагийн үзэсгэлэнгийн зориулалтаар эзэмшиж, ашигласан болох нь зохигчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00049 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 00049 дугаар шийдвэрт зааснаар нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ нь хариуцагч “ТЗБ” ХХК-д түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.
Дээрх түрээсийн гэрээг цуцлахад нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ нь хариуцагчид нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэгийг түрээсийн төлбөрт тооцуулахаар үлдээсэн болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр и-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн [email protected] цахим шуудангийн хаягаас хариуцагчийн [email protected] цахим шуудангийн хаягт 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн цахим шууданд 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн үзлэг болон хариуцагчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан хариу тайлбараар нэхэмжлэгч нь нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэг гэсэн эд хөрөнгөөр түрээсийн төлбөрийн зарим хэсгийг гүйцэтгэх санал гаргаж байсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ-ын зөвшөөрөлгүйгээр нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэгийг бусдад худалдан борлуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь дээрх хөрөнгүүдийг бусдад худалдан борлуулсан байх тул нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ-ын хариуцагчаас нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэгийг бодитоор буцааж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ-ын хөрөнгө болох уран зураг /морины/ жижиг 1/нэг/ ширхэг, ураг зураг /бодол/ 2/хоёр/ ширхэг, уран зураг /гэр/ 2/хоёр/ ширхэг, антик /эртний эдлэл/ 1/нэг/ ширхэгийг буцаан өгөхөөс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчаас уг эд хөрөнгүүдийг гаргуулан нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ-д олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгч М.У нар нь уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг худалдан борлуулах даалгаврыг нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ-д өгсөн болох нь нэхэмжлэгч нарын энэ тухай тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх ... даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгч М.У нар нь нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ-д дээр дурдсан уран зургуудыг худалдан борлуулах, нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ нь худалдах үүргийг хүлээсэн байх тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан “Даалгаврын гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ нь дээрх уран зургуудыг худалдан борлуулах зорилгоор хариуцагчийн талбайд байршуулахаар шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь уг уран зургуудыг шилжүүлэн авсан талаар маргаагүй болно.
Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Х уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэгийн, мөн нэхэмжлэгч М.У уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг өмчлөгч болох нь тодорхой бус гэж маргаж байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг ... эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.”, 91 дүгээр зүйлийн 91.1-т “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.” гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгч М.У нар нь дээрх уран зургуудыг нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ”-д хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хувьд нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгч М.У нарыг дээрх уран зургуудын өмчлөгч гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ...”, 493 дугаар зүйлийн 493.1-т “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... хамаарна.” гэж заасан.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч болон нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгч М.У нарын хооронд үүрэг үүсээгүй боловч хариуцагч нь нэхэмжлэгч нарын хөрөнгийг олж авсан байна.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд, уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч М.Уэд тус тус олгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТЗБ” ХХК-иас уран зураг /морины/ жижиг 1/нэг/ ширхэг, ураг зураг /бодол/ 2/хоёр/ ширхэг, уран зураг /гэр/ 2/хоёр/ ширхэг, антик /эртний эдлэл/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч “МОҮУДХ” ТББ-д, уран зураг /морь/ 1/нэг/ ширхэг, уран зураг /хийморийн морь/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд, уран зураг /бэр гуйх цаг/ 1/нэг/ ширхэгийг гаргуулан нэхэмжлэгч М.Уэд тус тус олгож, үлдсэн нэг талт зоосны уут 1/нэг/ ширхэг, жижиг казах цүнх 1/нэг/ ширхэг, панел байг/panel bag/ 1/нэг/ ширхэг, дөрвөлжин цүнх 1/нэг/ ширхэг, хулганы тавиур 1/нэг/ ширхэг, аяга 3/гурав/ ширхэгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ