| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0171/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/208 |
| Огноо | 2024-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0171/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Л.Цуурай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2118002800102 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** овогт************** /РД:******* /,******* оны******* дугаар сарын******* өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , хамт сумын баг дугаар гудамж оршин суух хаягийн бүртгэлтэй боловч сумын баг дугаар гудамжны оршин сууж байсан, урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны******* дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 14.52 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас зарим хэсгийг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн*******58 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 6 сар 3 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 25 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,050,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч *******г нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Тухайн өдөр “ ” гэх бааранд танилцсан. Бааран дотор тооцоо хийх гээд миний картыг авсан. Тэгээд “ ” буудал руу орчхоод гарч ирээгүй. Би нэлээд согтуу байсан. Машины цонхыг нь хагалсан. Дотор нь хар өнгөтэй цүнх, гар утас байсан. Би гар утсыг нь аваад цүнхийг нь үлдээсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “ ” зочид буудлын гадна байрлуулсан улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалан нэвтэрч “ ” маркийн гар утас болон, хар өнгийн арьсан цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 330,000 төгрөгийн хохирол, 80,000 төгрөгийн хор уршиг учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Л.Цуурай нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө сумын багт байрлах “ ” зочид буудлын гадна байрлуулсан улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалан нэвтэрч “ ” маркийн гар утас болон хар өнгийн арьсан цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 410,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
****** зочид буудлын гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “... аймгийн багт байрлах зочид буудлын камерын бичлэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоох зорилгоор үзлэг хийхэд зочид буудлын гадна талд тавьсан маркийн тээврийн хэрэгсэл байрлуулсан байх бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 26-ны 02 цаг 47 минутад том болон арай жижиг биетэй хоёр эрэгтэй хүн 15 дугаар сургууль талаас дээш өгсөн ирээд зочид буудлын гадна талд байрлуулан тавьсан маркийн тээврийн хэрэгслийн хажууд очих ба жижиг биетэй залуу нь 02 цаг 48 минутад гудамжны дээш өгсөн явж байгаа бичлэг байв. Арай биерхүү залуу нь тухайн салхивчны шил хагардаг тээврийн хэрэгслийг тойрч харах бөгөөд хяналтын камерыг харвал тухайн залуу нь ямар нэгэн малгай байхгүй, хоёр хөл нь шилбээрээ поспортдог хувцастай ижил төстэй, дээд талаараа нурууны дал хэсгээр мөн поспортдог байж болзошгүй канттай ажлын хувцас мэт харагдах бөгөөд 02 цаг 48 минут 53 секундэд тээврийн хэрэгслийн дохиоллын гэрэл асаж биерхүү гэгдэх залуу ямар нэгэн зүйл барин гудамжны дээш явж байгаа бичлэг үлдсэн байсныг тэмдэглэл болгон бичив.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Хохирогч мөрдөн байцаалтад 2021 оны 08 дугаар сарын 26, 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 25-ны 18 цагийн үед аймагт эгчийн улсын дугаартай цэнхэр өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн. Тэгээд оройдоо ороод шууд багт байрлах гэх зочид буудалд өрөө аваад 21 цагийн үед нэртэй баар руу ороод юм ууж сууж байгаад нэг үл таних залуу танилцъя гэхээр нь үгүй гээд 23 цагийн үед буудал руугаа явсан. Тэгтэл нөгөө залуу дагаад явж байсан. Би нэрийг нь мартчихсан байна. Тэгээд л тухайн залууг яв гэж хэрэлдээд буудал руугаа орж амарсан. Тэгээд өглөө 06 цагийн үед босоод явах гэтэл миний унаж явсан тээврийн хэрэгслийн цонх хагарсан байдалтай, миний цүнх эд зүйлтэйгээ алга болсон байхаар нь цагдаад хандсан. Миний унаж явсан тээврийн хэрэгслийн жолооч талын салхивчны шил хагарсан байдалтай байсан. Цүнх*******0,000 төгрөгийн арьсан цүнх байсан. Түүнийг 2021 оны 06 дугаар сард авсан. Мөн маркийн гар утас байсан. Түүнийг 2021 оны 07 дугаар сард авсан. ... Миний цүнхэнд ****** маркийн гар утас 1 ширхэг, иргэний үнэмлэх, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, 4 хүүхдийн төрсний гэрчилгээ болон 200,000 төгрөгийн үнэ бүхий гоо сайхны хэрэгсэл байсан. Мэргэжил дээшлүүлэх шалгалтын дэвтрийн завсар нь бэлнээр 100,000 төгрөг хийсэн байсан. Дээрх хохирлоо нийт 500,000-600,000 төгрөг болно гэж бодож байна. Би тухайн үед унаж явсан машины эзэн болох гэдэг хүнд өөрөөсөө мөнгө өгч хохиролгүй болгосон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35, 39-40 дэх тал/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 41-42, 43-45 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “... улсын дугаартай, цэнхэр өнгийн маркийн тээврийн хэрэгсэл нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн бадйлаар манай хуурай ах гэх хүний өмчлөлд байсан хэдий ч би тухайн хүнээс 9,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн үед гэрээ байгуулсан учраас би зарахад ямар нэгэн асуудал үүсээгүй гэрээтэй хэвээр нь 2023 оны 07 дугаар сард худалдсан. Тухайн үед миний төрсөн эгчгоос нь миний машиныг гуйж аваад явсныг машины шил эвдэрсэн байдалтай Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирэхэд нь мэдсэн. надад хэлэхдээ машин дотор миний цүнх, гар утас байсан, чиний машины шилийг хагалаад миний эд зүйлийг аваад явчихсан байна гэж хэлсэн. Машины шилийг янзлуулсан тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 46 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “... маркийн 16gb багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1ш, маркийн тээврийн хэрэгслийн баруун талын салхивчны шил 1ш, хар арьсан цүнх /хэрэглэж байсан/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 410000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 54, 55 дахь тал,/
*******гийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө би Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг нэртэй бааранд архи ууж байгаад 00 цагийн үед баар хаасны дараа гарч ирээд ****** сургуулийн хажуу талд үйл ажиллагаа явуулдаг буудлын үүдэнд саарал өнгийн маркийн машин байхаар нь жолооч талын хаалганы том шилийг нь гараараа цохиж хагалаад дотроос нь маркийн гар утас авсан. Тэгээд би тухайн гар утсыг аваад гэр рүүгээ явсан. Би тухайн гар утсыг дээр явуулын хүнд 150,000 төгрөгөөр зарчихсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Ямар нэгэн хүнтэй энэ хэргийг хамт үйлдээгүй. Тухайн машин дотор цүнх болон*******0,000 төгрөг байгаагүй. ...Өмнө нь энэ талаар тодорхой ярьсан тул өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52, 68-69 дэх тал/ зэрэг дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авах хэлбэрээр үйлдэгддэг.
Үйл ажиллагаа явуулах зориулалтттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахын халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан хүндрүүлэн зүйлчилнэ.
Үйл ажиллагаа явуулах зориулалтттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд шүүгдэгч нь энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн байхыг шаардах ба шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр хууль бусаар тээврийн хэрэгслийн цонхыг хагалж нэвтэрсэн, мөн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч *******гийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эд хөрөнгөд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч *******г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогч учирсан хохирол болох 330,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч учирсан хохирол болох 80,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******г шилжүүлэн цагдан хорих ажиллагаатай холбоотойгоор 138,320 төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гарсан байх тул шүүгдэгчээс 138,320 төгрөг гаргуулж аймгийн Цагдаагийн газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай шитгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 28 хоногийн хорх ялыг нэмж нэгтгэж нийт 7 жил 1 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2-8 жилийн хугацаагаар хорих оногдуулах зохицуулалттай. Шүүгдэгч ******* нь хохирол төлбөрт 410,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд 7 удаагийн ял шийтгэлтэй ба аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг эдэлж байгаа хувийн байдалтай байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 5 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь 41 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт************** хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******г 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 5 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан 4 жил 5 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 138,320 төгрөгийг гаргуулж аймгийн Цагдаагийн газарт олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 41 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР