Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/0123/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Хохирогч ******* ,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2418000000075 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** овогт************** /РД:******* /,******* оны******* дугаар сарын өдөр суманд төрсөн, , эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ажилладаг, , хамт сумын баг тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Миний буруу. Би хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг төлөөгүй байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...2023 оны 12 сарын 24-ний өдөр баарны гадаа*******д зодуулсан. Шүүгдэгчээс хамрын хагалгааны зардал 3,656,000 төгрөг, 30,000 төгрөг, нийт 3,686,000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч******* нь сумын багийн нутаг дэвсгэрт байрлах баарны гадна *******ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч*******ий холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч******* нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө сумын багийн нутаг дэвсгэрт байрлах баарны гадна хувийн маргааны улмаас *******ийг зодож эрүүл мэндэд нь зүүн талын гайморын хөндийн өмнөд хана, дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн талын нүдний ухархайн гадна хананы зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад 2023 оны 12 дугаар сарын 05, 2024 оны******* дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед баг байрны гэрээсээ ганцаараа гараад өөрийн найзууд болох ,  нартай нэртэй кафед уулзаж юм яриад нэг шил Сэнгүр нэртэй 500 граммтай пиво хувааж уусан. Ингээд , бид нар 23 цагийн үед уг газраас гараад бааранд орсон. Бааранд ороод нэг нэг шил Сэнгүр нэртэй 500 граммын пиво уусан. Ингээд тухайн үед уг баарны тамхины өрөө рүү орох үед хүмүүс хоорондоо маргалдаж байхаар нь таньдаг залуу таараад хүмүүст маргалдаж болохгүй гэж хэлээд би хамт баарнаас 01 цагийн үед гарсан. Ингээд би баарны гадна талбай дээр тамхи татаад зогсож байтал миний араас зүүн нүд рүү хүн цохисон болохоор миний толгой эргээд тонгойх үед миний баруун шанаа хэсэг рүү 2-3 удаа дахин хүн цохисон. Ингээд би гайхаад эргээд хартал зүс таних******* гэх залуу намайг цохиод шууд зугтаагаад явчихсан бөгөөд миний хамраас цус нэлээн гарсан. Тухайн үед миний хажууд байсан бөгөөд бөөр дотроос , нар гарч ирэхээр нь намайг******* зодсон талаар хэлсэн. Ингээд би залуу хүүхдүүд байж цагдаагийн байгууллагад гомдол гаргаад яахав гэж бодтол******* одоог хүртэл надаас уучлалт гуйгаагүй, миний хохирлыг барагдуулахгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний хамар хугарч зүүн талын хамар яс цөмөрсөн. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би өөрийнхөө эмчилгээнд 600,000 төгрөг зарцуулсан. Би хагалгаандаа орох болон бусад зардлыг шүүхийн шатанд нэхэмжилнэ.******* надад 450,000 төгрөгийг эмчилгээндээ хэрэглээрэй гэж өгсөн. Шүүхийн шатанд төлбөр нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад 2024 оны******* дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Тус хэргийн хохирогч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих өдрийн хооронд Нэгдсэн эмнэлгийн амбулаториос S02 оношоор 180,500 төгрөгийн эмчилгээ авсан. Иймд 180,500 төгрөгийг Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “... , бид нар 2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед бааранд орсон. Тухайн үед , бид нар бааранд ороод хүний нэг нэг шил Сэнгүр нэртэй 500 граммтай пиво уугаад сууж байтал манай найз баар дотроос гараад явсан болохоор нь бид хоёр 5 орчим минутын дараа араас нь гарталийн хамраас цус гарсан байдалтай баарны гадна талбай дээр зогсож байхаар нь бид хоёр юу болсон талаар асуусан ба нь******* гэх залуу нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохичхоод зугтчихлаа гэж хэлсэн. Хажууд нь гэх залуу зогсож байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны******* дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Баар дотор******* , , , бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд би баарны гадаа ганцаараа тамхи татаад зогсож байтал гэх зүс таних залуу гарч ирээд миний хажууд тамхи татаад зогсож байтал баарнаас******* гэрч ирээд баруун гараарааийн баруун шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 158 дугаартай. “... *******ийн биед зүүн талын гайморын хөндийн өмнөд хана, дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн талын нүдний ухархайн гадна хананы зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-2 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн толгойн компьютерт томографийн: “...Хамар ясны хугаралтай. Хамрын таславч эрч мурийсан хугаралтай. Зүүн талын гайморын хөндийн өмнөд хана, дотор хана, гайморын хөндий рүү олон хэсэгт цөмөрсөн хугаралтай, гайморын хөндийд цустай. Зүүн талын нүдний ухархайн гадна хана зөрүүгүй хугаралтай. Тархины эдэд голомтот болон эзлэхүүнт өөрчлөлтгүй. Хоёр талын хажуугийн ховдлуудын хэлбэр, хэмжээ хэвийн. Голын бүрдэл хазайлтгүй. Бага тархи болон тархины багана хэсэгт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Баруун талын гайморын хөндийн агааржилт хэвийн. Духны хөндийн агааржилт хэвийн. Sphenoid болон Ethmoid sinus-д голомтот болон эзлэхүүнт өөрчлөлгүй. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн.” гэх шинжилгээний хариу /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Ж.Тэмүүжиний мөрдөн байцаалтад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр,  02 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Баар дотор , , , бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд уг баарны тамхи татах өрөө дотор байхад гэх залуу манай найзтай маргалдах шиг болсон. Ингээд биийг манай найз юм яриад зогсож байхаар нь дургүй хүрээд баруун гараарааийн зүүн хацар хэсэг рүү нь нэг удаа цохиод яваад өгсөн. Би болсон асуудлын талаар өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22, 34 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч *******ийн биед учирсан зүүн талын гайморын хөндийн өмнөд хана, дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн талын нүдний ухархайн гадна хананы зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцарсан хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч*******ий үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч*******ий хохирогч *******ийн цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч*******ээс 180,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулж, 3,686,000 төгрөг гаргуулж хохирогч сумын баг байрныод оршин суух хаягтай овогт /РД: , утас /-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч Ж.Тэмүүжин нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Ял шалгах хуудсаар шүүгдэгч******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч ****** эрүүгийн  хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

 Шүүхээс шүүгдэгч*******д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******д 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын бүсийг сумаас гарч явахыг хориглохоор тогтоож биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт**************г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******г 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3.Шүүгдэгч*******д шүүхээс оногдуулсан 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын бүсийг сумаас гарч явахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 173, 174 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч******* нь өөрийн байнга оршин суух газраа өөрчлөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд ял эдлэх бүсээ өөрчлүүлэх үндэслэл бүхий хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд бичгээр гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч*******гээс 180,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд оруулж, 3,686,000 төгрөг гаргуулж хохирогч сумын баг байрныод оршин суух хаягтай овогт /РД: , утас /-т олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг дурдсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР