Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/152

 

 

 

 

 

 

           

 

                

   

                                                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам,

            Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,

            Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангоо,

           Өсвөр насны шүүгдэгч М.Сын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Л.М,

           Өсвөр насны шүүгдэгч Б.Бгийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Э.Б,

           Өсвөр насны шүүгдэгч С.Тын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ц.М,

           Өсвөр насны шүүгдэгч Б.Чын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Э.Р,

         Өсвөр насны шүүгдэгч М.С, Б.Б, Б.Ч, С.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

           Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С, Б.Б, Б.Ч, С.Т нарт холбогдох эрүүгийн 2319004020009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

         Монгол Улсын иргэн, Б.Ч,

         Монгол Улсын иргэн, С.Т,

         Монгол Улсын иргэн, Б.Б,

         Монгол Улсын иргэн, М.С.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Т, Б.Ч нар нь насанд хүрээгүй Б.Ттэй бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандахнаран хорооллын ... дугаар байрны “...” хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 166,700 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нар нь насанд хүрээгүй О.Ц, А.М нартай бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 569,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч “Хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Өсвөр насны шүүгдэгч М.Сын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Өвөл болсон явдал. М, Ц 2 гэрийн гадаа ирчхээд дуудсан. Би тухайн үед ийм хэрэг хийнэ гэсэн бодолгүй гарсан. 2 дугаар сургуулийн тэнд онгорхой дэлгүүр байна гэж байсан. Тэр дэлгүүр нь хаалттай байсан. Тэгээд тэр дэлгүүр лүү орсон. Юу авснаа сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг,     

            Өсвөр насны шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Өмнө мэдүүлэг өгсөн учраас энэ удаад татгалзаж байна...” гэсэн мэдүүлэг,

            Өсвөр насны шүүгдэгч С.Т шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэсэн мэдүүлэг,

            Өсвөр насны шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Өмнө мэдүүлэг өгсөн учраас энэ удаад татгалзаж байна...” гэсэн мэдүүлэг,

            Өсвөр насны С.Т нь Б.Т, Б.Ч, Б.Б нартай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандахнаран хорооллын 207 дугаар байрны “...” хүнсний дэлгүүрт нүүцаар, хууль бусаар нэвтэрч 166,700 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн тухайд:

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 05-09 дүгээр тал/,

         Хохирогч Г.Уын 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “... Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 40 минутын орчимд өөрийн ажиллуулдаг Мандахнаран-1 хорооллын 207 дугаар байрны баруун буланд байх хүнсний дэлгүүрээ нээгээд хаалгаар ороход техникийн хэсэг ундуу, сундуу бүх юм нь тараагдсан байсан тэгэхээр нь манай байранд яваад байдаг том муур байдаг тэрийг л юм байх гэж бодсон тэгээд би тэр муурыг дэлгүүрт хоносон юм байна гэж бодоод байж байгаад цонхныхоо хөшгийг нээхэд цонх онгорхой төмөр хашлага ялааны тор нар нь байхгүй байсан тэгэхээр нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг, 11-р хх-ийн 14 дүгээр тал/

         Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1-р хх-ийн 16-18 дугаар тал/,

         Насанд хүрээгүй Б.Тийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн “... Хоорондоо ярилцаж байгаад Б.Ч, С.Т, Б.Б бид 4 шөнийн 02 цагийн орчимд Мандахнаран-1 хорооллын хамгийн хойд талын байрны буланд байх дэлгүүр рүү очсон тэгээд цонхных нь төмөр торыг С.Т болон Б.Б нар нь дээш гаран торноос татах үед Б.Б нь С.Тт яаж тор татах талаар хэлж байсан. Цонхны торыг унагаан Б.Б нь цонхыг өшиглөн онгойлгон, намайг түрүүлж дотогш орчих гэхээр нь би түрүүлж цонхоор дэлгүүр рүү орсон, миний дараа Б.Ч, С.Т, Б.Б нар орсон. Намайг доороос өргөхөд нь би дэлгүүр рүү цонхоор нь орсон...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 54-55 дугаар тал/,

         Иргэний хариуцагч У.Сийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Төгөлдөр нь Батжаргал гэх айлын 7 хүүхдийн 2 дахь хүүхэд байгаа юм. Төгөлдөр нь Дорноговь аймгийн 1 дүгээр сургуулийн 8 В ангид сурдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102 дугаар тал/,

         Өсвөр насны яллагдагч С.Тын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “... Б.Б бид хоёр цонх руу авиран цонхны гаднах торыг Б.Б 3 тоолоод татна шүү гэж хэлээд би цуг төмөр торыг татаж аван, Б.Б цонхыг гаднаас өшиглөн онгойлгон, Төгөлдөрийг Б.Б бид хоёр өргөн дэлгүүрийн цонхоор дотогш оруулсан...” ,“...Өмнө нь хулгай хийж байгаагүй...” гэх мэдүүлэг, 11-р хх-ийн 57, 87-88 дугаар тал/,

         Иргэний хариуцагч Ц.Мын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн “... С.Т нь С гэх айлын 4 хүүхдийн 2 дахь хүүхэд байгаа юм. С.Т нь Дорноговь аймгийн ... арван жилийн ... ангид сурдаг. Зан байдлын хувьд дуу цөөтэй, томоотой хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92 дугаар тал/

         Өсвөр насны яллагдагч Б.Чын 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн ... Бид 4 бүгдээрээ пиво уусан Б.Б тасартлаа пиво уусан тэгээд дэлгүүрт орж хулгай хийсэн...”, “... Дэлгүүрийн эзэнтэй уулзахад гомдол саналгүй гэж байсан. Дэлгүүрээс авсан зүйлүүдээ цагдаад хураалгасан...” гэх мэдүүлэг, 11-р хх-ийн 67, 75-76 дугаар тал/,

         Иргэний хариуцагч Б.Нын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн Б.Чын зан байдлын хувьд гэвэл дуугүй, даруу, нээх тийм хурц ааш араншин байхгүй хүүхэд...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 80 дугаар тал/,

         Өсвөр насны яллагдагч Б.Бгийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...Мандахнарангийн хойд талын дэлгүүр рүү очин цонхны гаднах төмөр торыг нь С.Т бид хоёр татаж төмөр нь торыг аван, Б.Ч нь цонхыг өшиглөж онгойлгосон. Дэлгүүр рүү цонхоор орон бид нар чихэр, гоймон, ундаа авчхаад шууд Б.Чын гэрт очсон...”, “... Би дэлгүүрээс авсан зүйлүүдээ маргааш нь цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг, 11-р хх-ийн 61, 109 дүгээр тал/,

         Хас-Үнэлгээ ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №166 дугаартай нийт үнэ 166,700 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 43-45 дугаар тал/,

 

         Өсвөр насны яллагдагч М.С, Б.Б нар нь насанд хүрээгүй О.Ц, А.М нартай бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 569,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн тухайд:

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 166-171 дүгээр тал/,

         Хохирогч Э.Үийн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 10 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК- ний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд байдаг айлын хүн манай нөхөр болох Түмэн рүү залгаж дэлгүүрийн цонхыг чинь нээж хулгай орсон байна гэж хэлсэн гэж нөхөр над руу залгаж хэлсэн. Намайг дэлгүүр дээрээ очиход, дэлгүүрийн хойд тал байх хоёр цонхны баруун талын цонхны төмөр хаалтыг татаж эвдэн, цонхыг эвдэж дэлгүүр рүү орсон байсан. Мөн дэлгүүрийн баруун хойд талд байх тогийн шийдийг эвдэн тогийг унтрааж, гаднах камерыг дээш болгосон байсан. Манай дэлгүүрийн хяналтын камерын бичлэг нь шөнийн 02 цагийн үед унтарсан байсан. Дэлгүүрийн баруун хойд талд байх тогийн шийд нь манай дэлгүүрийн цахилгааны эх үүсвэр байдаг, дэлгүүрт хулгай хийсэн хүмүүс манай дэлгүүрийн тогийг унтраан хулгай хийсэн байсан... Хохирлоо барагдуулаад авчихвал өөр гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 173, 2-р хх-ийн 15 дугаар тал/,

         Ашид Билгүүн ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №TXY- 924/9313 дугаартай “...нийт үнэ 569,000 төгрөг...” Гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 183 дугаар тал/,

         Насанд хүрээгүй О.Цын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн “... Тэгээд дэлгүүрийн гадаа бид 4 очоод Б.Б дэлгүүрийн дээр байсан камерын хашаан дээр гараад эргүүлсэн. С, Б.Б хоёр дэлгүүрийн цонхоор орсон Ж бид хоёрыг наанаа зогсож бай гэж хэлсэн.”, “...Идэж уух юмсыг бол Залуус хорооллын зүүн хойд талын сааданд байхдаа бүгдээрээ идэж дуусгасан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 173 дугаар тал/,

         Насанд хүрээгүй А.Мийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн “...Идэж уух юмсыг бол Залуус хорооллын зүүн хойд талын сааданд байхдаа бүгдээрээ дуусгасан. Электрон тамхинаас 1 ширхгийг авсан бусдыг нь бүгдийг нь идсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226 дугаар тал/,

         Өсвөр насны шүүгдэгч М.Сын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн “... Дэлгүүрийн гадна талд камер байхаар нь Б.Б намайг өргөөд би камерыг дээш нь эргүүлсэн. Камер эргүүлсний дараа Б.Б бид хоёр дэлгүүрийн баруун талд гараад би цахилгааны пускатлыг нь буулгаж тогийг нь тасалсан. Тэгээд дэлгүүрийн цонх гадуураа төмөр тортой байхаар нь бид дөрөв нийлж байгаад торыг нь татсан. Тэгээд торыг нь онгойлгоод вакум цонхыг нь хөлөөрөө жийж нээсэн. Б.Б бид хоёр дэлгүүр рүү ороод худалдагчийн ширээний ард очсон. Б.Б бэлнээр 15,000 төгрөгийг аваад би бэлнээр 16,000 төгрөг авсан. Дэлгүүрийн гадна зогсож байсан Мө, Цэ хоёр электрон тамхи аваарай гэж хэлэхээр нь 600 соролттой vаре /электрон тамхи/ авсан, тэгээд 2 ширхэг под, кастер 4, кастер 5 гэсэн нэртэй тамхинаас тус тус 1 ширхгийг авсан. Блок гэсэн жижиг шоколаднаас 2 ширхэг, шоколадтай сүү 2 ширхэг, 2 ширхэг пичень, ууттай бэлэн гоймон 2 ширхэг, 2 литр хэмжээтэй пиво 3 ширхэг, вакус 2 ширхгийг авсан...”. “... Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол мөнгийг нь яаралтай төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж хулгайн үйлдэл гаргахгүй...” гэх мэдүүлэг, 11-р хх-ийн 237 дугаар тал/ зэрэг болно.

 

           1. Гэм буруугийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Т, Б.Ч нар нь насанд хүрээгүй Б.Ттэй бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандахнаран хорооллын ... дугаар байрны “...” хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 166,700 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,

         Өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нар нь насанд хүрээгүй О.Ц, А.М нартай бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 569,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

          Дээрхи  үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.У 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн... Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 40 минутын орчимд өөрийн ажиллуулдаг Мандахнаран-1 хорооллын ... дугаар байрны баруун буланд байх хүнсний дэлгүүрээ нээгээд хаалгаар ороход техникийн хэсэг ундуу, сундуу бүх юм нь тараагдсан байсан тэгэхээр нь манай байранд яваад байдаг том муур байдаг тэрийг л юм байх гэж бодсон тэгээд би тэр муурыг дэлгүүрт хоносон юм байна гэж бодоод байж байгаад цонхныхоо хөшгийг нээхэд цонх онгорхой төмөр хашлага ялааны тор нар нь байхгүй байсан тэгэхээр нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад хэлсэн” гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, насанд хүрээгүй Б.Тийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн “... Хоорондоо ярилцаж байгаад Б.Ч, С.Т, Б.Б бид 4 шөнийн 02 цагийн орчимд Мандахнаран-1 хорооллын хамгийн хойд талын байрны буланд байх дэлгүүр рүү очсон тэгээд цонхных нь төмөр торыг С.Т болон Б.Б нар нь дээш гаран торноос татах үед Б.Б нь С.Тт яаж тор татах талаар хэлж байсан. Цонхны торыг унагаан Б.Б нь цонхыг өшиглөн онгойлгон, намайг түрүүлж дотогш орчих гэхээр нь би түрүүлж цонхоор дэлгүүр рүү орсон, миний дараа Б.Ч, С.Т, Б.Б нар орсон. Намайг доороос өргөхөд нь би дэлгүүр рүү цонхоор нь орсон...” гэх мэдүүлэг, Иргэний хариуцагч У.Сийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Төгөлдөр нь Батжаргал гэх айлын 7 хүүхдийн 2 дахь хүүхэд байгаа юм. Төгөлдөр нь Дорноговь аймгийн 1 дүгээр сургуулийн ... ангид сурдаг...” гэх мэдүүлэг, өсвөр насны яллагдагч С.Тын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “... Б.Б бид хоёр цонх руу авиран цонхны гаднах торыг Б.Б 3 тоолоод татна шүү гэж хэлээд би цуг төмөр торыг татаж аван, Б.Б цонхыг гаднаас өшиглөн онгойлгон, Тийг Б.Б бид хоёр өргөн дэлгүүрийн цонхоор дотогш оруулсан...”, “...Өмнө нь хулгай хийж байгаагүй...” гэх мэдүүлэг, Иргэний хариуцагч Ц.Мын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн “... С.Т нь Сосорбурам гэх айлын 4 хүүхдийн 2 дахь хүүхэд байгаа юм. С.Т нь Дорноговь аймгийн нэгдүгээр арван жилийн 9г ангид сурдаг. Зан байдлын хувьд дуу цөөтэй, томоотой хүүхэд байгаа юм. гэх мэдүүлэг, өсвөр насны яллагдагч Б. Б.Чын 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн ... Бид 4 бүгдээрээ пиво уусан Б.Б тасартлаа пиво уусан тэгээд дэлгүүрт орж хулгай хийсэн...”, “... Дэлгүүрийн эзэнтэй уулзахад гомдол саналгүй гэж байсан. Дэлгүүрээс авсан зүйлүүдээ цагдаад хураалгасан...” гэх мэдүүлэг, Иргэний хариуцагч Б.Нармандахын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн Б.Чын зан байдлын хувьд гэвэл дуугүй, даруу, нээх тийм хурц ааш араншин байхгүй хүүхэд...” гэх мэдүүлэг, өсвөр насны яллагдагч Б.Бгийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн “...Мандахнарангийн хойд талын дэлгүүр рүү очин цонхны гаднах төмөр торыг нь С.Т бид хоёр татаж төмөр нь торыг аван, Б.Ч нь цонхыг өшиглөж онгойлгосон. Дэлгүүр рүү цонхоор орон бид нар чихэр, гоймон, ундаа авчхаад шууд Б.Чын гэрт очсон...”. Би дэлгүүрээс авсан зүйлүүдээ маргааш нь цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг, Хас-Үнэлгээ ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №166 дугаартай нийт үнэ 166,700 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт, хохирогч Э.Үийн 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 10 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК- ний дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд байдаг айлын хүн манай нөхөр болох Түмэн рүү залгаж дэлгүүрийн цонхыг чинь нээж хулгай орсон байна гэж хэлсэн гэж нөхөр над руу залгаж хэлсэн. Намайг дэлгүүр дээрээ очиход, дэлгүүрийн хойд тал байх хоёр цонхны баруун талын цонхны төмөр хаалтыг татаж эвдэн, цонхыг эвдэж дэлгүүр рүү орсон байсан. Мөн дэлгүүрийн баруун хойд талд байх тогийн шийдийг эвдэн тогийг унтрааж, гаднах камерыг дээш болгосон байсан. Манай дэлгүүрийн хяналтын камерын бичлэг нь шөнийн 02 цагийн үед унтарсан байсан. Дэлгүүрийн баруун хойд талд байх тогийн шийд нь манай дэлгүүрийн цахилгааны эх үүсвэр байдаг, дэлгүүрт хулгай хийсэн хүмүүс манай дэлгүүрийн тогийг унтраан хулгай хийсэн байсан... Хохирлоо барагдуулаад авчихвал өөр гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ний 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №TXY- 924/9313 дугаартай “...нийт үнэ 569,000 төгрөг.” Гэх шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй О.Цэрэнбатын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “... Тэгээд дэлгүүрийн гадаа бид 4 очоод Б.Б дэлгүүрийн дээр байсан камерын хашаан дээр гараад эргүүлсэн. С, Б.Б хоёр дэлгүүрийн цонхоор орсон Ж бид хоёрыг наанаа зогсож бай гэж хэлсэн...”, “...Идэж уух юмсыг бол Залуус хорооллын зүүн хойд талын сааданд байхдаа бүгдээрээ идэж дуусгасан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй А.Мийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн Идэж уух юмсыг бол Залуус хорооллын зүүн хойд талын сааданд байхдаа бүгдээрээ дуусгасан. Электрон тамхинаас 1 ширхгийг авсан бусдыг нь бүгдийг нь идсэн...” гэх мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч М. М.Сын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн “... Дэлгүүрийн гадна талд камер байхаар нь Б.Б намайг өргөөд би камерыг дээш нь эргүүлсэн. Камер эргүүлсний дараа Б.Б бид хоёр дэлгүүрийн баруун талд гараад би цахилгааны пускатлыг нь буулгаж тогийг нь тасалсан. Тэгээд дэлгүүрийн цонх гадуураа төмөр тортой байхаар нь бид дөрөв нийлж байгаад торыг нь татсан. Тэгээд торыг нь онгойлгоод вакум цонхыг нь хөлөөрөө жийж нээсэн. Б.Б бид хоёр дэлгүүр рүү ороод худалдагчийн ширээний ард очсон. Б.Б бэлнээр 15,000 төгрөгийг аваад би бэлнээр 16,000 төгрөг авсан. Дэлгүүрийн гадна зогсож байсан Мөнхжавхлан, Цэрэнбат хоёр электрон тамхи аваарай гэж хэлэхээр нь 600 соролттой vаре /электрон тамхи/ авсан, тэгээд 2 ширхэг под, кастер 4, кастер 5 гэсэн нэртэй тамхинаас тус тус 1 ширхгийг авсан. Блок гэсэн жижиг шоколаднаас 2 ширхэг, шоколадтай сүү 2 ширхэг, 2 ширхэг пичень, ууттай бэлэн гоймон 2 ширхэг, 2 литр хэмжээтэй пиво 3 ширхэг, вакус 2 ширхгийг авсан...” зэрэг бичгийн болон бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

         Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...”, “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална...” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван Долоодугаар бүлэгт тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах эрх олж авахыг хэлнэ.

 

Хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

           Өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Т, Б.Ч нар нь насанд хүрээгүй Б.Ттэй бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандахнаран хорооллын 207 дугаар байрны “...” хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 166,700 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нар нь насанд хүрээгүй О.Ц, А.М нартай бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 569,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн удаагийн үйлдлээр нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд өсвөр насны шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой болохыг бүрэн гүйцэд тогтоосон байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б, С.Т, Б.Ч нар нь насанд хүрээгүй Б.Ттэй бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Мандахнаран хорооллын ... дугаар байрны “...” хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 166,700 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нар нь насанд хүрээгүй О.Цэрэнбат, А.Мөнхжавхлан нартай бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 569,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

        

            Хохирлын тухайд:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Уд 166.700 төгрөгийн хохирлыг учруулсан бөгөөд учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн гомдол, саналгүй. Харин хохирогч Э.Үд 569,000 төгрөгийн хохирол учруулснаас өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нараас хохирогч Э.Үд 285.000 төгрөг төлсөн байна.

 

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар иргэний хариуцагч Н.О, Б.Э нараас тус бүрээс 142.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Үд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            2. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

            Өсвөр насны шүүгдэгч М.С, Б.Б, С.Т, Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Өсвөр насны шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, өсвөр насны шүүгдэгч М.С, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна…” гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч М.Ст Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ст ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Ст энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрийн дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

өсвөр насны шүүгдэгч М.С, Б.Б нарт мөн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч М.Ст ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Бд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, өсвөр насны шүүгдэгч М.Ст гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч М.Ст энэ тогтоолоор оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнээс тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна .

Гэвч өсвөр насны шүүгдэгч М.С, Б.Б нар нь өмнө шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчиж дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн байх тул тэднийг нийгэмд өөрийн байр сууриа олох, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг нь ухамсарлуулах зорилгоор тэднийг хорьж хүмүүжүүлэх шаардлагатай байх тул Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсгээс өсвөр насны шүүгдэгч М.Ст холбогдох хэсгийг, 5, 6 дахь заалтыг, мөн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

         Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгон, мөн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “...Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна...” гэснийг баримтлан шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх нь тэдний нас, биеийн онцлогт тохирно гэж үзлээ.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч М.С, Б.Б нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М.С, Б.Б нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсгээс өсвөр насны шүүгдэгч М.Ст холбогдох хэсгийг, 5, 6 дахь заалтыг, мөн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М.С, Б.Б нарт тус бүрийг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М.С, Б.Б нарт оногдуулсан 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 07 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М.С, Б.Б нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М.С, Б.Б нарт оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “...Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 2-т “...Өсвөр насны шүүгдэгчтэй харьцахдаа түүний нэр төрийг хүндэтгэн харьцаж, насны онцлогийг харгалзан хүмүүжих, алдаагаа засах боломж олгохыг анхаарч ажиллана...” гэж тус тус заасан бөгөөд шүүхээс өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарын насны байдал, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх зэрэг хуулийн үндсэн зорилтыг тал бүрээс нь харгалзан үзэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

           

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорноговь аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Э.Р, Ц.М нарт тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

         Бусад асуудлаар:

 

         Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.    

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Б.Б, Г овогт М.С, Б овогт Б.Ч, А овогт С.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

         2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М.С, Б.Б нарт 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

            - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Ч, С.Т нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М.С, Б.Б нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсгээс өсвөр насны шүүгдэгч М.Ст холбогдох хэсгийг, 5, 6 дахь заалтыг, мөн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М.С, Б.Б нарт тус бүрийг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М.С, Б.Б нарт оногдуулсан 1 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 07 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М.С, Б.Б нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.М.С, Б.Б нарт оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Дорноговь аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Э.Р, Ц.М нарт даалгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1-д зааснаар иргэний хариуцагч Н.О, Б.Э нараас тус бүрээс 142.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Үд олгосугай.

          10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргах хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

          13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч С.Т, Б.Ч нарт сэргийлэх хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОДБАЯР