| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2021/00146/И |
| Дугаар | 134/ШШ2022/00006 |
| Огноо | 2022-01-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 134/ШШ2022/00006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19** онд төрсөн,******* настай, эрэгтэй,*******, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 5 дугаар баг,******* гэх газар оршин суух,******* овогт**************,
Хариуцагч: 19** онд төрсөн,******* настай, эрэгтэй,*******, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, * дугаар баг, гэх газар оршин суух,******* овогт,
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс ******-гийн ******-гийн өвөлжөөг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов. (хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******-ы ********* миний бие нь*******гийн өвөлжөөнд 1998 оноос 2021 оныг хүртэл амьдарч ирсэн. Сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 22 өдрийн А/28 тоот шийдвэрийг үндэслэн өвөлжөө, нийт 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон. Уг өвөлжөөнд гэдэг иргэн 10 сарын эхээр буугаад одоо хүртэл байгаа учир энэ айлыг өвөлжөөнөөс албадан нүүлгэж өгнө үү. Үнэ 5,000,000 төгрөг. Дундговь аймгийн хүн ба түүний хадам аав, ээж нь манай тэр хавиар нутагладаг байсан гэв.
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
*********-ын нэхэмжлэлтэй, ***********-д холбогдох газар чөлөөлөх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Учир нь******* гэх газар ньын өвөлжөөний газар биш бөгөөд манай хадам ээж******* эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газар юм. Ямар учраасын газар гээд байгааг ойлгохгүй байна. Иймээс газар чөлөөлөх боломжгүй юм. Зохих нотлох баримтыг шүүх хурлаас өмнө бэлтгэн гаргаж өгөх болно. Хариуцагчтай эвлэрэн хэлэлцэхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 383 дугаартай тодорхойлолт,
3.2.******-ы ***********-ын иргэний үнэмлэхийн хуулбар,
3.3.0000001639 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ,
3.4.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг,******* гэх газрын кадастрын зураг зэрэг баримтыг хавсаргаж өгсөн. Харин хариуцагчаас хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчд холбогдуулан хууль бус эзэмшлээс*******гийн өвөлжөөг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч нь Сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/28 тоот шийдвэрийг үндэслэн нийт 700 м.кв талбайтай,******* өвөлжөөг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон тулгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэж шаардах эрхээ тодорхойлсон.
2.Хариуцагч нь *****-гийн******* гэх газар нь ********-ын өвөлжөөний газар биш бөгөөд манай хадам ээж******* эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газар тул газар чөлөөлөх боломжгүй юм гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 383 дугаартай тодорхойлолт,**************ын иргэний үнэмлэхийн хуулбар, ********** дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг,******* гэх газрын кадастрын зураг зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.Сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/28 тоот шийдвэрийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг,******* хаягт байрлах, нэгж талбарын ************ дугаар бүхий 700 м.кв талбайтай, өвөлжөө хаваржааны газрыг 15 жилийн хугацаатай**************ад эзэмшүүлжээ.
3.2.Нэхэмжлэгч нь*******гийн өвөлжөөнд 1998 оноос амьдарч байгаа гэж тайлбарласан ба түүний эзэмшлийн өвөлжөө болох нь ************** дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба түүнчлэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 383 дугаартай тодорхойлолтод************** нь ам бүл 5, гэр бүлийн хамт*******д оршин суудаг болохыг тодорхойлов, мөнын иргэний үнэмлэхийн хаяг гэх хэсэгт Говьсүмбэр, Сүмбэр, 5 дугаар баг гэсэн байгаа зэргээс дүгнэхэдын өвөлжөөний газар биш гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн зүйлийн 106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь хууль бусаар эзэмшиж буйгийн эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй. Тодруулбал: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж заасан тул*******гийн газрын хууль ёсны эзэмшигч болох нь өөрийн эзэмшлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан тул энэ журмын дагуу эзэмших эрхийг олж аваагүй хариуцагчийн эзэмшил хууль бус болно.
Иймд нэхэмжлэгчын эзэмшлийн******* хаягт байрлах, өвөлжөө хаваржааны газрыг хариуцагчгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаартай тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 12 дугаар зүйлийн 12.2.-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь эрх бүхий байгууллагын баталгаажуулсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг "ХУР-төрийн мэдээлэл солилцооны цахим систем" эсвэл "ДАН-танилт нэвтрэлтийн нэгдсэн систем"-ээр дамжуулан өөрөө хэвлэн авна гэж журамласан байх тул хэрэгт авагдсан гэрчилгээг эх хувийн хэмжээнд үнэлсэн болно.
5.Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцээгүй, шүүх хуралдаанд биеэр оролцож, үг хэлэх эрхээ эдлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
6.Нэхэмжлэгчаас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг төлсөн байх ба хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх маргаанд 70,200 төгрөг төлөх тул түүний төлсөн хураамжаас 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, илүү төлсөн 24,750 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчгээс 70,200 төгрөг гаргуулж,ад олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар нэхэмжлэгч *********-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг,******* хаягт байрлах, нэгж талбарын ***************** дугаар бүхий 700 м.кв талбайтай, өвөлжөө хаваржааны газрыг ***********-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч **********-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 24,750 /хорин дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***********-гээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ