Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 115/ШШ2022/0006

 

                                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                           хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /*******/-ын ирүүлсэн, зөрчлийн холбогдогч иргэн *******д 100,000 төгрөг /нэг зуун мянга/-ийн торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0087506 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол /Прокурорын дүгнэлт/-оор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч /*******/-д холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор дүгнэлтдээ: Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад ******* иргэн ******* нь галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн холбогдогч иргэн *******д 0087506 дугаартай шийтгэлийн хуудсаар 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэснийг шалгалтын хүрээнд хянав.

Материалд цугларсан *******ын мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр *******ын хүнсний дэлгүүр нь ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна.

*******д Монгол улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулжээ.

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Шийтгэлийг хуудас, маягт батлах тухай Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 194 дүгээр тогтоол хүчингүй болсонд тооцсон байх тул *******д торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Гал түймрийн хяналтын улсын байцаагч, ахмад *******ын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр *******д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /*******/-ын гаргасан дээрх дүгнэлт буюу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр зөрчлийн холбогдогч иргэн *******д 0087506 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийн торгох шийтгэлийг Монгол улсын Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан хавсралт бүхий шийтгэлийн хуудас /хх-ийн 11-р хуудас/-аар оногдуулсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар тогтоолоор дээрх тогтоолыг буюу 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Шийтгэлийн хуудас, маягт батлах тухай Засгийн газрын 194 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байх тул уг үндэслэлээр иргэн *******д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар ирүүлсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын гомдол /дүгнэлт/-оор тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч /*******/-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд,

Хариуцагчаас тус гомдол /Прокурорын дүгнэлт/-д 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар бүхий эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтээр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн иргэн *******д оногдуулсан 0087506 дугаартай шийтгэлийн хуудсаар 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэснийг шалгалтын хүрээнд хянан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байх тул иргэн *******д оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар бүхий эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохицуулсан 67 дугаар зүйлийн 67.1-д заасан Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ... гэх үндэслэлд хамаарч байхын хамт, уг зөвшөөрөл нь бусад этгээдийн буюу зөрчилд холбогдогч иргэн *******ын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг үндэслэн, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /*******/-ын гомдол /дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч иргэн *******д 100000 төгрөг /нэг зуун мянга/-ийн торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0087506 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч /*******/-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч /*******/-ийн зөрчлийн холбогдогч иргэн *******д торгуулийн шийтгэл оногдуулсан 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0087506 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болсон үр дагавар үүсэж байгаа тул иргэн *******аас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 12-р хуудас/-ээр Төрийн сан банкны 100060000955 тоот дансанд төлсөн торгуулийн шийтгэл болох 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулж *******д олгох нь зүйтэй байх ба, хэрэв буцаан олгохгүй байх тохиолдолд тэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, ... шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар гаргуулан авах боломжтой болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор /*******/-ын гомдол /дүгнэлт/ дахь зөрчлийн холбогдогч иргэн *******д 100,000 төгрөг /нэг зуун мянга/-ийн торгох шийтгэл оногдуулсан 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0087506 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч /*******/-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь зүйлд зааснаар гомдол /Прокурорын дүгнэлт/ гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд заасныг баримтлан 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгээр Төрийн сан банкны 100060000955 тоот дансанд төлөгдсөн торгуулийн шийтгэлийн 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулж, иргэн *******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦЭНД