| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/219 |
| Огноо | 2024-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 11.7.2.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/219
2024 05 16 2024/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
хохирогч Д.Б, Д.А,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч О.Э /үнэмлэхийн дугаар 2670/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.Д холбогдох эрүүгийн 2325000000511 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Б.Д
шүүгдэгч Б.Д нь;
2022 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг Д.Б “архи уулаа” гэх шалтгаанаар зүүн хөл дээр нь дэвсэж, эрүүл мэндэд нь “шагайн гадна, дотно хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
2023 оны 1 дүгээр сард ахмад настан, төрсөн эцэг Д.Б “баашиллаа” гэх шалтгаанаар таягийг нь хугалж, хугарсан байсан хөлний булчин хэсэг рүү нь өшиглөсөн,
2023 оны 5 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоот гэртээ, төрсөн эцэг Д.Б үл ялих шалтгаанаар маргалдан эрүүн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоот гэртээ, төрсөн эцэг Д.Б “чанга дуугарлаа, намайг цагдаад өгөх гэсэн юм уу” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цус хуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоот гэртээ, төрсөн эх Д.А үл ялих шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь “зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоот гэртээ, ээж, аавыгаа загнаж агсамнахад нь хохирогч Б.Х “ээж, аавыгаа загналаа, хөгшин хүмүүстэй ингэж харьцаж болохгүй” гэж хэлэхэд нь уурлан хутга авч хохирогчийн хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Д “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Ялаа тултал аваад хаалттай дэглэм рүү явмаар байна.” гэв.
хохирогч Д.Б “...хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэв.
хохирогч Д.А “...хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэв.
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Д.Б ын “...2023 оны 10 дугаар сарын 02-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоот гэртээ ирэхэд хүү Д ганцаараа нэг шил архи тавьчихсан сууж байсан, эхнэр бид хоёр Дарханаас авч ирсэн айрагнаас хүүг “уух уу” гэхэд хүү “уухгүй” гээд өөрийнхөө ууж байсан архинаас хундгалж өгөөд бид гурав хувааж уугаад дуусчихаар нь эхнэр бид хоёр дэлгүүрээс “Стандарт” нэртэй 0.75гр архи авч ирээд ууж дуусаад байж байхад хүү Д “шагийн хүмүүстэй ярина” гээд ярьж байгаад “машин ирчихлээ” гээд гэрээс гарч яваад архи аваад ороод ирсэн. ...Нэг сэрсэн чинь “пид, пад” гээд дуу гарахаар нь сэрсэн чинь миний өөдөөс аяга шидэх шиг болсон, зуухны урд байсан төмөр плитканы тагийг аваад миний хөлрүү цохихоор нь “ёо” гэсэн чинь “ямар чанга дуугардаг юм, намайг цагдаад өгөх гээ юу” гэсэн, хүү унтах гээд хэвтэхээр нь эхнэр А харсан чинь хөл, гарнаас нь нилээн их цус гарчихсан байхаар нь эмнэлэгт ирж оёдол тавиулсан. ...эмнэлэг байхад цагдаа нар ирээд эхнэр бид хоёрыг аваад гэрт очиж үзлэг хийсэн, ...2023 оны 5 дугаар сард хүү маань гаднаас согтуу орж ирээд...би юу гэж хэлсэн юм одоо санахгүй байна, нэг үг хэлсэн чинь уурлаад цохисон, миний “хугарсан эрүүний ар талаар шинээр хугарчихсан байна” гээд Улаанбаатар хотод очиж хагалгаанд орж байсан, ...2023 оны 10 дугаар сарын 03-нд гар хүрсэн, ...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ээжийнхээ гарыг гэрт байдаг шар иштэй хутгаар зүсэж гэмтээсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 10-12 дахь тал/,
“...2022 оны 12 дугаар сарын 06-07-ны өдөр...би гэрт байсан архины шил болон пивоны лаазыг хорооллын эцсийн түүхий эд авдаг газар тушаачихаад зам дагуу зогсож байсан чинь машинтай залуу гэрт очоод “мөнгөөр мод хагалаад өгөөч” гэхээр нь тухайн залуугийн гэрт очоод мод хагалж өгсөн чинь надад 40.000 төгрөг, дөрвөн шил архи өгсөн, ...би гэртээ харих гээд явж байхдаа нэг шил архийг нь ганцаараа уугаад явж байснаа санаж байна. ...маргааш өглөө нь миний зүүн хөлийн шагай хавдчихсан байхаар нь өчигдөр архи уугаад явж байхдаа замдаа унаад хөлөө гэмтээчихсэн юм байх гэж бодож байсан. Тухайн үед Д миний хөлийг хугалсан талаараа хэлээгүй, дараа нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн газарт байхдаа миний хөлийг хугалсан талаараа хэлсэн. ...миний зүүн талын хөлийн шагайн ар хэсэг буюу өсгий холбосон холбоос яс нь хугарч яаралтай мэс засал хийлгүүлж байсан, ...2023 оны 1 дүгээр сарын эхэн үеэр миний хэрэглэдэг таягийг хугалаад “одоо наад хөл чинь зүгээр болчихсон биз дээ, битгий баашлаад бай” гэж хэлээд хугарсан хөлний ар тал эрээн булчин руу өшиглөөд долоо хоног хөл хавдаж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
хохирогч Д.А ийн “...би өөрийн хүү Б.Д ын эсрэг мэдүүлэг өгмөөргүй байна, нөхөр Баярцогт бид хоёрт нэхэмжлэх зүйл байхгүй, нэмж гаргах санал гомдол байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах маягттай танилцлаа, сэтгэл санаа хэвийн байгаас учраас сэтгэцийн эмчид үзүүлэх шаардлагагүй, ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,
гэрч Б.Х “...2015 онд аавын эрүүг хугалж байсан талаар нь мэдэж байсан, 2023 оны 5 дугаар сард аавын эрүүг хугалсан байсныг найз, нөхдөөрөө дамжуулан сураглаж байгаад мэдэж байсан. 2022 онд...аав, ээж хоёр Улаанбаатар хотод манай гэрт ирчихсэн байхад аавын цээж болон бие нь бүхэлдээ хөхөрч, няцарсан шархтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан боловч аав, ээж хоёр “гомдолгүй” гэж хэлээд өргөдлийг минь буцаалгачихсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Б.Д ын өөрийнх нь өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 02-ны өглөө... гаднаас аав, ээж хоёр орж ирэхээр нь ууж байсан архиа хувааж уугаад дуусгасан, архи дууссан чинь аав, ээж хоёр дэлгүүр яваад “Стандарт” нэртэй 0.75гр архи авч ирээд бид гурав ууж дуусгаад, шагийн архи дуудлагаар захиалаад тэрийгээ ууж байснаа санаж байна, цагдаагийн газрын эрүүлжүүлэхэд сэрсэн. 2023 оны 1 дүгээр сард аав архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирэхэд нь би согтуу байсан, аавын хувцас нилдээ шавар болчихсон, өмдөндөө хөнгөнөөр бие засчихсан юм шиг байхаар нь өмдийг нь тайлах гэсэн чинь хөлөө ээтийлгээд өмдөө тайлахгүй байхаар нь хөл дээр нь дэвссэн чинь хөл нь хугарчихсан, тухайн үедээ хугарсан гэдгийг нь мэдээгүй, 10 гаран хоног хавдар нь буухгүй байхаар нь эмнэлэгт очоод үзүүлсэн чинь “зүүн талын хөлийн чагтан яс хугарчихсан байна” гээд Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орж байсан, ...2023 оны 5 дугаар сард яагаад цохисноо санахгүй байна, ямар ч байсан аавын эрүү хугарчихсан байсан, тэгээд бид гурав Улаанбаатар хот явж 1 дүгээр эмнэлэгт очиж хагалгаанд орж хадуулсан, ...2022 оны 10 дугаар сард архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ ээжийнхээ гарыг гэмтээж байсан, эмнэлэгт очиж үзүүлэхэд хугарсан зүйл байгаагүй, ...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрт байдаг шар иштэй заазуураар ээжийнхээ гарыг зүсэж гэмтээсэн байна билээ, тухайн үед гэрт орсон чинь намайг “архи уулаа” гээд хэл амаар доромжлоод байхаар нь “дуугүй бай” гээд орилсон чинь “цагдаа дуудлаа” гэж орилоод байхаар нь “цагдаагаа дууд” гэсэн чинь цагдаа дуудаад намайг шалгуулж байсан. Прокурорын тогтоолыг зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 63-65, 79-80 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 876 дугаартай; “...Д.Б ын биед баруун, зүүн эрүү ясны хугарал, зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цус хуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цус хуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал нь хэрэг болсон гэх хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эмчлүүлэгчийн картаас үзэхэд хоёр талын эрүү ясны хугарал гэмтэл нь хуучин байх ба 2023 оны 7 дугаар сарын 27 болон 2023 оны 5 дугаар сарын 19-нд үүссэн байх боломжтой байна. Энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 877 дугаартай; “...Д.А ийн биед зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, цээж, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун гуянд сорви гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдэж хатгагдсан шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 03-нд үүсгэгдсэн байх боломжтой. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр ба үзүүлэхээс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун гуяны сорви гэмтэл нь хурц ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 46 дугаартай; “...Д.Б ын биед зүүн шагайн гадна дотно хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
Орхон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасгийн “...зүсэгдсэн шархтай хүн ирлээ.” гэх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоот хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 2, 3-4 дэх тал/,
хохирогч Д.Б “шилбэний бусад хэсгийн хугарал” оношоор 2022 оны 12 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд Орхон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 49-62 дахь тал/,
2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.А 2.17%-ийн, Д.Б 2.59%-ийн, Б.Д 1.94%-ийн согтолттой байсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 119-121 дэх тал/,
хэргийн газрын үзлэгээр хураан авсан;
15см урттай, 6.9см ажлын хэсэгтэй шар өнгийн иштэй заазуур,
28.5см урттай, 11x15.2см ажлын хэсэгтэй, 28.5см иштэй төмөр сүх зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 214 дэх тал/,
хохирогч Д.А “...зүүн гарын алганы доод хэсэг зүсэгдсэн шархтай” зовиураар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17.03 цагт эмнэлгийн яаралтай тусламж авсан тухай баримт /1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал/,
хохирогч Б.Хгийн хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд;
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Б.Х гийн “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг өнгөрөөд караокейноос гараад...Жгийн Рашаант баг ****тоот гэрт ороход ээж, аав хоёр нь байсан. Бид дөрөв нийлж 0.75л “Хараа” архи хувааж ууж байх хугацаанд Ж гэх залуу хөгшин настай аав, ээжийгээ загнаад байсан, би Ж д “чи ээж, аавыгаа загнаж, дээрэлхэж болохгүй” гэж хэлсэн, Ж гэнэт хаанаас ч юм хутга гаргаж ирээд шууд миний хэвлийн тус газар хутгалсан, би “яаж байнаа” гэж хэлээд гар утсаараа цагдаа дуудах гэтэл миний гар утсыг булаах гэж хэсэг хугацаанд ноцолдсон. Ж гэх залуу “би цагдаа дээр асуудалтай байгаа” гэж хэлээд байсан, би хутгалуулсан асуудлаас болж түрхэн зуур шоконд орсон, ... Миний хувьд хор уршиг учраагүй, сэтгэл санаа болон сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй, гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 141-142, 171, 174 дэх тал/,
гэрч П.О“...2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03 цаг 28 минутын үед миний дугаар руу ээжийн дугаараас залгахаар нь аваад ярьтал үл таних эрэгтэй хүн “байна уу, охин нь уу” гээд гар утсыг нь булаацалдаад байгаа бололтой байхаар нь би “хэн бэ” гэхэд “Ж байна” гэсэн, цаанаас ээж “хурдан ирээд намайг аваадах” гэж хэлсэн. Гар утсаа салгаад гэрээсээ гараад Ж гийн амьдардаг Рашаант баг ****тоотод очоод...Ж гэх залуу гэрээсээ гарч ирээд “ээж чинь манай гэрт байгаа, ороод ир” гэж хэлсэн, гэр лүү нь ортол манай ээж гэрийнх нь баруун талын орон дээр хажуу тийшээ харсан, гараараа хэвлий хэсгээ дарсан байдалтай хэвтэж байсан, юу болсон талаар ээжээсээ асуухад “энэ залуу намайг хутгалсан” гэж Жг заасан, би Ж гэх залуугаас “чи манай ээжийг хутгалсан юм уу” гэхэд “тийм, би цагдаа болон түргэн тусламж дуудсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 144-145, 176 дахь тал/,
Б.Д ын өөрийнх нь “...Прокурорын тогтоолыг зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 160-161 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25- ны өдрийн 954 дугаартай; “...Б.Х гийн биед хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 181-182 дахь тал/,
хэргийн газрын үзлэгээр хураан авсан;
шаргал өнгийн хуванцар бариултай, гадна талыг нь скочоор ороосон хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 215 дахь тал/,
Б.Д ын “...би эгчийгээ хутгалчихлаа.” гэх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 163, 164-165 дахь тал/,
2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.Х 3.20%-ийн, Б.Д 3.00%-ийн согтолттой байсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал/,
шүүгдэгч Б.Д ын хувийн байдалтай холбоотой;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 105-107 дахь тал/,
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 21/45 дугаартай, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/207 дугаартай, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17/30 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоолуудын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 109-111 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,
мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Б, Д.А, Б.Х нараас болон яллагдагч Б.Д аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,
шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн
шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоот гэртээ 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд, тухайлбал;
2022 оны 12 дугаар сарын 06-07-ны өдрийн хооронд “архи уулаа” гэх шалтгаанаар төрсөн эцэг Д.Б зодож, эрүүл мэндэд нь “шагайн гадна, дотно хавчаар ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн 2023 оны 5 дугаар сард үл ялих шалтгаанаар маргалдан, төрсөн эцэг Д.Б-ын эрүү хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
2023 оны 1 дүгээр сард “баашиллаа” гэх шалтгаанаар төрсөн эцэг Д.Б ын таягийг хугалж, хугарсан хөлний булчин хэсэг рүү нь өшиглөсөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг 1956 онд төрсөн, 67 настай, ахмад настан хүний эсрэг үйлдсэн,
2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “чанга дуугарлаа, намайг цагдаад өгөх гэсэн юм уу” гэх шалтгаанаар төрсөн эцэг Д.Б, үл ялих шалтгаанаар төрсөн эх Д.А тус тус зодож, хохирогч Д.Б ын эрүүл мэндэд “зулайн хуйханд язарсан шарх, баруун шуунд зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн мөрөнд зулгаралт, цус хуралт, баруун тохой, сарвуу, гуянд цус хуралт, баруун шанаа, эрүү, сарвууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол,
хохирогч Д.А ийн эрүүл мэндэд “зүүн гарын шуу, өвдөг, баруун шилбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, цус хуралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргүүдийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
2023 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө хохирогч Б.Х “ээж, аавыгаа загналаа, хөгшин хүмүүстэй ингэж харьцаж болохгүй” гэж хэлэхэд нь уурлан хутга авч хохирогчийн хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийд хатгагдсан шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Д.Б ын мэдүүлгүүд,
гэрч Б.Х “...2023 оны 5 дугаар сард аавын эрүүг хугалсан байсныг найз, нөхдөөрөө дамжуулан сураглаж байгаад мэдэж байсан. 2022 онд...аав, ээж хоёр Улаанбаатар хотод манай гэрт ирчихсэн байхад аавын цээж болон бие нь бүхэлдээ хөхөрч, няцарсан шархтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэх,
хохирогч Б.Х гийн “...Ж гэх залуу хөгшин настай аав, ээжийгээ загнаад байсан, би Ж д “чи ээж, аавыгаа загнаж, дээрэлхэж болохгүй” гэж хэлсэн, Ж гэнэт хаанаас ч юм хутга гаргаж ирээд шууд миний хэвлийн тус газар хутгалсан.” гэх,
гэрч П.О“...Ж гэх залуу гэрээсээ гарч ирээд “ээж чинь манай гэрт байгаа, ороод ир” гэж хэлсэн, гэр лүү нь ортол манай ээж гэрийнх нь баруун талын орон дээр хажуу тийшээ харсан, гараараа хэвлий хэсгээ дарсан байдалтай хэвтэж байсан, юу болсон талаар ээжээсээ асуухад “энэ залуу намайг хутгалсан” гэж Ж г заасан.” гэх,
Б.Д ын өөрийнх нь “...мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн, зөв мэдүүлсэн.” гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 876, 877, 46, 954 дугаартай дүгнэлтүүд,
Орхон аймгийн Цагдаагийн газар нь, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “...зүсэгдсэн шархтай хүн ирлээ.” гэх, мөн “...би эгчийгээ хутгалчихлаа.” гэх мэдээллүүдийг 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан тэмдэглэлүүд,
Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоот хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
хохирогч Д.Б “шилбэний бусад хэсгийн хугарал” оношоор 2022 оны 12 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд Орхон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар, хохирогч Д.А “...зүүн гарын алганы доод хэсэг зүсэгдсэн шархтай” зовиураар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17.03 цагт эмнэлгийн яаралтай тусламж авсан тухай баримт,
2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.А 2.17%-ийн, Д.Б 2.59%-ийн, Б.Д 1.94%-ийн согтолттой байсныг,
2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б.Х 3.20%-ийн, Б.Д 3.00%-ийн согтолттой байсныг тус тус тогтоосон мөрдөгчийн тэмдэглэлүүд,
хэргийн газрын үзлэгээр хураан авсан, 15см урттай, 6.9см ажлын хэсэгтэй шар өнгийн иштэй заазуур, мөн шаргал өнгийн хуванцар бариултай гадна талыг нь скочоор ороосон хутга зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулсан баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Д дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг заасан байна.
Тухайлбал; хуулийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна.” гэж,
5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг.”,
5.1.2-д “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг ойлгоно.” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсныг,
11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэдгийг 60 түүнээс дээш насны эрэгтэй, 55 түүнээс дээш насны эмэгтэй хүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаныг,
11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэдгийг гэмт этгээд хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нэгдмэл санаа зорилгоо нэг цаг хугацаанд, эсхүл тодорхой цаг хугацааны дараа хэрэгжүүлсэн байхыг тус тус ойлгоно.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив тал нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, байнга харгис, хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, харин гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байдаг.
Өөрөөр хэлбэл, хохирогчийг бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэлд байнга оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах зэрэг үйлдлээр илрэх ба дээрх үйлдлийн улмаас хохирол учирсан эсэхээс үл хамааран энэ гэмт хэргийн шинж хангагдана.
Шүүгдэгч Б.Д ын хувьд хохирогч Д.Б, Д.А нарын төрүүлсэн хүүхэд бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасны дагуу энэ хуулийн үйлчлэлд хамаарах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байх ба шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоот гэртээ 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрүүлсэн эцэг, эх болох ахмад настан Д.Б, Д.А нарын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тэдний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
мөн хохирогч Б.Хгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цуглуулсан баримтуудаар нотлогдсон,
шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогч Д.Б, Д.А нарын гэр бүлийн ашиг сонирхолд, хохирогч Д.Б, Д.А, Б.Х нарын эрүүл мэндийн халдашгүй байдал тус тус гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан халдсан идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргүүдийн үндсэн шинжүүдийг хангасан,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул шүүх шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгүүдэд заасан,
“хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”,
“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн”,
“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн”,
“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
тухайн зүйл, хэсэг, заалтуудад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сар хорих ял, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, нийт 2 жил 4 сар хорих ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүх гэмт хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгүүдэд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой, урьдчилан хоригдсоноор ялын зорилго хангагдсан гэж үзэж байна.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогч Д.Б-ын гэр бүлийн хүмүүсийн байнгын архи, согтууруулах ундааны зүйлийн хэрэглээтэй байдал, шүүгдэгч нь гэм буруутай үйлдлээрээ хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хоёр удаа хүндэвтэр хохирол, хохирогч Д.Б, Д.А, Б.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдал, хутга, заазуур зэргийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн байдал, урьд гурван удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч засрал, хүмүүжил олоогүй хувийн байдлууд болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагч, өмгөөлөгч нарын санал зэргийг тус тус харгалзан,
шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сар хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сар хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 205 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 1.5-д заасан “өөрийгөө илчилсэн, гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан.”-ыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад,
мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Бусад асуудал;
Хохирогч Д.А, Б.Х нарын “...гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэргийн улмаас сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй.” гэсэн 1 дэх хавтаст хэргийн 19, 174 дэх талуудад авагдсан,
мөн шүүх хуралдааны үед өгсөн хохирогч Д.Б, Д.А нарын “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлгүүдийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг ****тоотоос хэргийн газрын үзлэгийн явцад хураан авч эд мөрийн баримтаар тооцсон 15см урттай, 6.9см ажлын хэсэгтэй шар өнгийн иштэй заазуур, мөн шаргал өнгийн хуванцар бариултай гадна талыг нь скочоор ороосон хутга зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст,
харин энэ хэрэгт хамааралгүй, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авч эд мөрийн баримтаар тооцсон 28.5см урттай, 11x15.2см ажлын хэсэгтэй, 28.5см иштэй төмөр сүхийг хохирогч Д.Б, Д.А нарт буцаан олгохыг шүүгчийн туслах Д.С тус тус даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 205 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Б Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн.” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн.” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шүүгдэгч Б.Д ыг шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасныг тус тус баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Дын нийт эдлэх ялын хэмжээг 1 жил /нэг/ 5 /тав/ сар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Дын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 205 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, хэргийн газрын үзлэгээр хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон 15см урттай, 6.9см ажлын хэсэгтэй шар өнгийн иштэй заазуур болон шаргал өнгийн хуванцар бариултай гадна талыг нь скочоор ороосон хутга зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст,
энэ хэрэгт хамааралгүй, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан 28.5см урттай, 11x15.2см ажлын хэсэгтэй, 28.5см иштэй төмөр сүхийг хохирогч Д.Б, Д.А нарт буцаан олгохыг шүүгчийн туслах Д.С тус тус даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э