| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0243/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/244 |
| Огноо | 2024-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/244
2024 05 29 2024/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З ,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч . нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ө-д холбогдох эрүүгийн 2425000000293 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Б.Ө
Шүүгдэгч Б.Ө нь;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 22-ны орой 18 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” /Шугар/ караокены ** тоот өрөөнд хохирогч У.О хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь “баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлий, нуруу, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өгзөг, баруун, зүүн шуу, ташаа, баруун, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Б.Ө дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
Г.У “...манай караокед үйлчлүүлж байсан хүмүүс зодолдоод байна.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 21.30 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн ** дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” караокены ** тоот өрөөнд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11, 12-14 дэх тал/,
хохирогч У.О “...би Өд уурлаж “чи намайг сая түлхсэн” гэж хэлээд хоорондоо маргалдаж барьцалдсан, бид хоёр ноцолдож газар хэд хэдэн удаа нэг нэгнийхээ дээр доор гарч унасан. ...караокены зөөгч гаднаас орж ирээд “та хоёр юу болоод байгаа юм, яаж байгаа юм, наад цусаа хараач” гэж хэлэхэд Ө гарч явсан. ...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан баруун чамархайд шарх гэмтлийг би өөрөө газар унахдаа учруулсан, яг юу мөргөж унасны улмаас миний биед үүссэн гэдгийг санахгүй байна. Харин шарх гэмтлээс бусад гэмтлүүдийг тухайн үед Ө миний биед учруулсан, ...Энэ явдлын дараа Ө надаас уучлалт гуйсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 19 дэх тал/,
гэрч Г.У “...хоёр эрэгтэйн нэг нь онцгой байдлын дүрэмт хувцастай байсан, ...Караокед дуулж байхдаа 0.7гр хоёр шил архи, найман жижиг савтай ус захиалж авсан. ...20 цаг өнгөрч байх үед онцгой байдлын газрын хувцас өмссөн эрэгтэй хүрч ирээд “цус гарчихлаа” гээд нойтон алчуур болон салфетка авсан, би “хамраас нь цус гарсан юм байлгүй дээ” гэж бодоод салфетка өгсөн, дараа нь ** дугаартай өрөөний хаалгыг тогшоод орох гэхэд надаас салфетка авсан эрэгтэй дотор талаас нь хаалга барьчихаад “зүгээр, зүгээр” гэж хэлээд миний өгсөн алчуурыг авсан. ...нээх удалгүй ** дугаартай өрөөнд ортол гурван эрэгтэй байсан ба намайг дөнгөж орох үед надаас алчуур авсан эрэгтэй гараад, өрөөнд байсан хоёр эрэгтэй нэг нэгнийхээ дээр гарчихсан зодолдож байсан. ...толгой нь хагарсан онцгой байдлын газрын хувцастай эрэгтэй дээр нь гарчихсан байсан, би “больцгоо” гээд салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
гэрч Ш.О “...2024 оны 3 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим гэртээ харих гээд явж байтал хамт ажилладаг Ө над руу залгаж “бид хэд эмнэлгийн хажуу талын караокед байна, би нэлээн согтчихсон байна, хүргээд өг” гэж дуудсан. ...Намайг ороход манай ажлын Э, О, Ө гурав архи ууж байсан ба нэг шил архи талаасаа жаахан доошоо орчихсон...юм яриад сууж байсан. ...би бие засчихаад 3-5 минутын дараа буцаад караокены өрөө рүү ороход ширээ хажуу тийшээ уначихсан, О ширээний дэргэд газар суучихсан, толгойноос нь цус гарсан байдалтай, харин Ө буйдан дээр сууж байсан. О ын толгойноос цус гараад байсан учраас би зөөгч эмэгтэй рүү очоод “цус гараад байна, алчуур байна уу” гэж асуухад алчуур, салфеткатай хамт өгсөн, би өрөө рүү буцаж ороод зөөгч эмэгтэйн өгсөн алчуураар Оын толгойн цус гоожоод байгаа хэсэг дээр дарж, цусыг нь арчсан. ...Тооцоо хийж дуусаад караокены өрөө рүү явж очиход О буйдан дээр сууж байсан ба толгойноос нь цус гараад байсан, ...Оын цусыг цэвэрлэх гэж бие засах өрөө рүү ороход толгойноос нь цус гоожоод тогтохгүй байсан учраас Оын хамт хүлээн авах тасаг руу очсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
шинжээч эмч Э.Б “...гэмтлүүд нь мохоо зүйлээр цохих, цохигдох үед олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...нэг удаагийн унах үед үүсгэгдэх боломжгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
яллагдагч Б.Ө ы “...караокены ** тоот өрөөнд О бид хоёр архи уугаад сууж байсан, О буйдан дээрээс босож хаалга руу алхах явцдаа өөрөө хойшоо газар савж унасан. О ыг газар унахаар нь би санаа зовоод, “зүгээр үү, яасан бэ” гэж хэлээд босгох санаатай гараас нь таттал О над руу уурлаж “чи намайг сая түлхэж газар унагасан” гээд миний нүүр рүү нэг удаа алгадаж, надтай заамдалцаж зууралдсан. Ингээд бид хоёр хоорондоо ноцолдож дээрээ, доороо орж газар өнхөрсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4** дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 340 дугаартай; “...У.О биед баруун чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, хэвлий, нуруу, зүүн бугалга, зүүн гуя, зүүн өгзөг, баруун, зүүн шуу, зүүн ташаа, баруун, зүүн өвдөг, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр
үүсгэгдэнэ. Ямар дэс дарааллаар үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун чамархайд шарх гэмтэл нь дангаараа, бусад гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,
мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хавтаст хэргийн 84 дэх талд авагдсан хохирогч У.О “...надад Б.Ө тай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн,
таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч Б.Ө торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3**.2, 3**.**, 3**.7, 3**.8, 3**.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н овогт Б Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Ө ыг шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Б.Ө д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3**.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
**.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э