Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/181

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгч:С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С. П-д холбогдох эрүүгийн 2435000740170 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........................ Увс аймгийн .......................   суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, био технологич мэргэжилтэй, Увс аймгийн ........................ сумын Засаг даргын тамгын газарт .............. мэргэжилтэн ажилтай, ам бүл .......... хамт амьдардаг, Увс аймгийн ....................... сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.500 (арван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 (арван сая таван зуун мянга) төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, Б. овогт С. П (регистрийн дугаар: ................)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Toyota probox” загварын ....... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.П  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2.31%-ийн согтолттой байхдаа “Toyota probox” загварын ....... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул С.П  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх  дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч С.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг, тайлбар гаргаагүй болно.

Эрүүгийн 2435000740170 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Эрх бүхий албан тушаалтны драгер багажаар согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, илтгэх хуудас /С.П 2.31%/, (хавтаст хэргийн 6-8 дахь тал); 

2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” гэх баримт (хавтаст хэргийн 12 дахь тал);

3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалыг бичмэл нотлох баримтаар хуулбарлан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал); 

4. Гэрч Э.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2024 оны 4 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Увс аймгийн ....................... сумын төв буюу 4 дүгээр багийн нутаг олон нийтийн цагдаа С.О хамт гудамж замд хяналт шалгалт хийж байх хугацаанд ........ УВА улсын дугаартай цагаан өнгийн “Toyota probox” маркийн автомашин цэцэрлэгийн хажуу талын уулзвараас баруун гар тийшээ эргэх үед дохиур модоор зогсооход эрүүл мэндийн төвийн зогсоол дээр орж зогссон. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч болох С.П  архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба машин дотор нь Н.Б, Б.О  гэх хүмүүс байсан. Тэгээд цагдаагийн хэсгийн гадна тухайн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авчирч саатуулаад гар утсаараа бичлэг хийхэд шөнө сайн харагдахгүй байсан ба машин дотор нь сэрүүн нэртэй бүтэн пиво, ар талын багажид мөн адил пивоны хоосон сав байсан. Тэгэхээр тухайн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх С.П  согтолтыг шалгахад 2.31 хувийн согтолттой байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал);

5. Гэрч С.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн тээврийн хэрэгслийн жолооч болох  С.П архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба машин дотор н.Б, Б.О гэх хүмүүс байсан. ...Тухайн үед С.П өөрөө машин жолоодож явсан ба тэр хоёр жоохон халамцуу байх шиг байсан...С.П  согтолтыг шалгахад 2.31 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал);

6. Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “........ УВА улсын дугаартай probox маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 2 дугаар сард Улаанбаатар хотоос хүүдээ авч өгсөн. С.П нь миний төрсөн хүү юм. Тухайн үед худалдаж авахдаа С.П миний хажууд байхгүй байсан тул өөрийнхөө нэрээр, дугаар гэрчилгээг гаргуулсан. Улаанбаатар хотоос авчраад хүүдээ өгсөн, хүү өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал);

7. С.П мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн найз нар болох н.Б , Б.О нарын хамт өөрийн ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2.5 литрийн 3 сав пиво уугаад байж байтал н.Б , Б.О  хоёр хоорондоо маргалдаж, хальт нэгнийгээ цохисон бөгөөд тухайн үед би дундуур нь салгах гээд ортол миний нүдийг нэг нь цохисон юм. Тэгээд бид нар хоорондоо эвлэрээд би тухайн хоёр хүнийг гэрт нь хүргэж өгөх гээд гэр рүү явж байгаад сумын төвийн эмнэлгийн урд явж байгаад цагдаад баригдсан юм. Тэгээд цагдаагийн байран дээр очиж драгер үлээхэд 2.31 хувийн согтолттой гэж гарсан юм. ...би 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн гэрийн гадна өөрийн ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор өөрийн найз
Н.Б, Б.О, нарын хамт 2.5 литрийн 3 сав пиво уусан юм...би 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулиар жолоодох эрхээ хасуулсан юм. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал)
;

8. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/971 дугаартай “...Ялтан С.П нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус газрын хяналтад орж торгох ялыг эдэлж эхэлсэн ба 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлж, 7.500.000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй байна” гэх албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.П хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, үйл баримт,

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

- Шүүгдэгч С.П нь урьд “2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.17%/ Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутагт Subaru Forester загварын ........ УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчилд холбогдож, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0054480 дугаартай шийтгэлийн хуудсаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан,

-С.П  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, /2.31%/ Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Toyota probox” загварын ..... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт тогтоогдож байна.

-Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох эрх бүхий албан тушаалтны драгер багажаар согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгасан тухай илтгэх хуудас /С.П 2.31%-ийн согтолттой байсан/, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” гэх баримт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалыг бичмэл нотлох баримтаар хуулбарлан авсан тэмдэглэл, гэрч Э.Т , С.О,  Д.С,  нарын мэдүүлэг  шүүгдэгч С.П гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байна. (хавтаст хэргийн 6-8, 12, 22-28, 30, 34, 36, 52 дахь тал);

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгтТээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

-"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

-"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч С.П нь урьд “2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0054480 дугаартай шийтгэлийн хуудсаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1 дэх хэсгийн 1.3-д “Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандагч багаж ашиглан тандалт хийж болно” гэж, мөн журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%0), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%0), илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” тус тус заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.П  2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн ....................... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Toyota probox” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6810” загварын “ARFC-0326” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад С.П амьсгал дахь спиртийн агууламж 2.31 промиль (%0) байсан нь хавтаст хэргийн 6-9 дэх талд авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч С.П  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч С.П тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

3. Шүүгдэгч С.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч С.П үйлдсэн гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.П нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч С.П  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч С.П  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Увс аймгийн ....................... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна.

Мөн урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.500 нэгжтэй тэнцэх хэмжээний 10.500.000 (арван сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг  гаргав.

3. Шүүгдэгч С.П нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч С.П урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.500 (арван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 (арван сая таван зуун мянга) төгрөгийн торгох ял шийтгүүлж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоожээ.

Шүүгдэгч С.П нь урьд тус шүүхээр шийтгүүлсэн торгох ялаас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  7.500.000 төгрөгийн торгох ялын үлдэгдэлтэй байгаа нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/971 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

   Шүүгдэгч С.П эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.П  нь хувийн байдлын хувьд .... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..... мэргэжилтэй, Увс аймгийн ....................... сумын Засаг даргын тамгын газарт ....................мэргэжилтэн ажилтай, ам бүл ..... хамт 8 ханатай,  Монгол гэрт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин дунджаас дээгүүр (оноо 409-ээс дээш), хувьдаа бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй, 5 тооны адуу, 100 гаруй тооны бог малтай, зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн 65-76 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч С.П хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 36-38 дахь талд авагдсан гэрч болох түүний эцэг Д.С  болон эхнэр Б.Х  нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч С.П гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага болон урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж, байсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.П энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.500 (арван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 (арван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 7500 (долоон мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн ....................... сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажлын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.П  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, эдлүүлэхээр шийдвэрлэв.

6. Иймд шүүгдэгч Б  овогт С. П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 480 (дөрвөн зуун ная)  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.П энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 480 (дөрвөн зуун ная)  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.500 (арван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 (арван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 7500 (долоон мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн ....................... сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажлын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч С.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, нотлох баримтаар гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.П урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1- 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овог С. П  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 480 (дөрвөн зуун ная)  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.П энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 480 (дөрвөн зуун ная)  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.500 (арван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 (арван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 7500 (долоон мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн ....................... сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.П  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажлын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч С.П  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ялыг түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, эдлүүлэхээр тогтоосугай.

7. Шүүгдэгч С.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, нотлох баримтаар гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА