Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

 шүүх  нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Б.Энхтуул,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа /ҮД:05-96/,

хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань /ҮД:20-09/,

хохирогч М.Билгүүн,

шинжээч эмч  Б. Ундармаа,

шүүгдэгч Г.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,Баянзүрх дүүргийнПрокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 04 дүгээрсарын19-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй , хэрэг  үйлдэх  үедээ  “Парис” бааранд бартендер ажилтай байсан, ам бүл-7,ээж, эмээ, өвөө, дүү,  эхнэр  05 сартай хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн14 дүгээр хороо, 49-р байрны 65 тоотод оршин суух, улсаасавсангавьяашагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Зурхайч овогт Гантулгын Ганхуягт/РД:УЗ95041991/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгайангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 1732 дугаартай 105/2016/0221/Э индекстэй хэргийг 2016 оны 04 дүгээр сарын11-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХнь:

Яллагдагч Г.Ганхуяг  нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны үүдэнд тус баараар үйлчүүлээд гарсан иргэн М.Билгүүнтэй  хувийн таарамжгүй  харьцааны улмаас  эрүүн тус газарт нь цохиж, бие махбодид нь доод эрүүний зөрөөтэй далд хугарал, доод эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис”  баарны үүдэнд иргэн Б.Болормаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь зүүн гарын шуу ясны хугарал, баруун гуяанд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ганхуяг мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд хэргийнхээ талаар  тодорхой ярьсан тул хэргийн талаар ярихгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Билгүүн мэдүүлэхдээ: Миний эрүү  2 газар  хугарч  зөрүүтэй   эдгэрсэн тул  цаашид  эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Иймд  эмчилгээний зардалд  7.486.500  төгрөг болон  гарсан зардал  болох  өмгөөлөгчийн хөлс зэргийг  нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

Талуудын  хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч М.Билгүүнийн: ... Тэгээд пиво уух нь уугаад бүжиглэх нь бүжиглээд сууцгааж байсан. Тэгээд 02 цагийн үед л байх ширээн дээрх уух зүйлс ч  дуусаад гарах гэж байтал баарны тог тасарчихсан. Бид нар гадуур хувцасаа өлгүүрт өгөөгүй байсан учраас шууд гарах хаалга руу чиглээд явсан. Наранболд бид нараас түрүүлээд гарчихсан байсан. Наранболдыг гарсны дараа хамгаалагч нар хаалган дээр хүн гаргахгүй гээд хамгаалалт авсан. Тэгээд биднийг гаргахгүй,  бид нар үүдэнд зогсож байтал Наранболд цаанаас хаалга татсан. Хамгаалагч залуу хаалганы бариулаас бариад зогсож байсан учраас Наранболдыг хаалга татахад гар нь Наранболдын таталганд угзрагдсан. Тэгтэл хамгаалагч Наранболд руу уурласан. Энэ үед шатаар уруудаад улаан малгайтай махлаг залуу буугаад ирсэн. Тэр улаан малгайтай залуу Наранболд руу дайрсан. Наранболд нь хаалганы цаад талаас хамгаалагчтай хэрэлдэж байсан. Би улаан малгайтай залуугийн урдуур нь гараад иртэл улаан малгайтай залуу намайг заамдаж аваад мөргөсөн. Ингээд баарны хаалга ч нээгдсэн. Миний хамраас цус гараад шатны бариулаас бариад эргэх хооронд нөгөө улаан малгайтай залуу миний толгой дагз хэсэг рүү цохиод байсан. Тэгж байгаад нөгөө улаан малгайтай залуу надаас холдсон... Тэгээд миний нүд бүрэлзэж ухаан балартсан байна лээ... би 4 дүгээр сарын 24-ний өдөр 1 дүгээр эмнэлэгт хэвтээд 2 хагалгаа хийлгээд 7 хоногийн дараа эмнэлэгэээс гарсан. Эмчийн хэлж байгаагаар миний эрүүний зүүн талын яс нь хугарсан их хүчтэй цохигдсон учраас эрүүний урд яс бас хугарсан байна гэж байсан. Хагалагааны дараа миний эрүү далий болчихсон. Ахиад үзлэг хийлгэхэд дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Дараагийн эрүү тэгшлэх хагалгаагаа хаана хийлгэхээ шийдээгүй байгаа...Миний бие махбодид учирсан,  дүгнэлтэнд тусгагдсан хүндэвтэр зэргийн гэмтлийг улаан малгайтай залуу гараараа цохьж учруулсан. Эхлээд намайг мөргөөд би цаашаа эргэж хараад шатны бариулаас зуурч авахад нөгөө улаан малгайтай залуу миний араас зодоод байсан, би толгойгоо хажуу тийш нь эргүүлэхэд миний эрүүний зүүн хэсэг дээр нөгөө улаан малгайтай залуу гараараа хүчтэй цохиж авсан. Энэ цохисон үйлчлэлээр миний эрүү хугарсан...  ” гэх  мэдүүлэг /хх 17-18-ртал/

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Болормаагийн:... Тэгээд би дотор ороод текэн дээр очоод пиво авъя мөнгийг нь гарахдаа өгье гэж орилоод хэлсэн. Тэгсэн Ганаа өгөхгүй чамд зээлээр өгөхгүй чи юу яриад байгаа юм яасан дураараа юм бэ одоо баарнаас гар гэж хэлээд хамгаалагчдаа хандаад наадахаа гарга гэсэн. Тэгэхээр нь би уурлаад дунд хуруугаа гаргаад салаавч үзүүлээд явахгүй гарахгүй гээд зугтаасан. Тэгээд би зугтаагаад доошоогоо буугаад  Парис баарны гадна  шатан дээр зогсож  байтал  араас Ганаа  гараад ирсэн.  Тэгээд  бид хоёр хамтдаа  шатнаас буугаад  баарны  баруун урд буланд очоод Ганаатай би маргалдсан. Тухайн үед би бааран дотор Ганаад би салаавч өгсөн болохоор Ганаа уурлаад бас намайг гарсан эсэхийг шалгах гэж гарч ирсэн байсан. Тэгээд би Ганаад хандаад чи муу пизда минь яахлаараа намайг оруулдаггүй юм. Май энэ салаавчийг ам руугаа чих гэж хэлээд дайрсан.Тэгээд гарыг нь маажаад, нүүрийг нь маажих гээд дайрах үед өндөр болохоор нь нүүрэнд нь хүрэхгүй байсан.  Тэгээд Ганаа миний 2 гарнаас бариад мушгиад тэгээд гар эвгүй болгосон. Тэгээд салаад намайг нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би тайвшраад тэгээд тэндээ орилоод уйлаад байж байгаад аав руугаа залгасан. Тэгсэн аав тоохгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд араас аав ирээд тэгээд хамтдаа эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод зургаа авахуулаад үзүүлэхэд зүүн гарын шууны савхан яс хугарсан байна гэсэн...Гарыг бол Ганхуяг гараараа мушгих үедээ хугалж гэмтээсэн, харин гуянд бол Ганаа жийгээд гэмтэл учруулсан...ямар ч байсан 1 хамгаалагч нь гаргах гээд оролдоод чадаагүй, би зугттаагаад баригдаагүй гэх,...угаасаа би баахан салаавч өгөөд, тэр баахан салаавч өгөөд маргалдсан, гэхдээ би эхэлж хэл амаар аягүй их доромжилж дайрсан. Үнэхээр мөнгө байгаагүй мөнгөгүй байсан, пивоны мөнгөө гарахдаа өгчихье гэж хэлээд авна гэж бодоод тэгж хэлсэн юм. Би урьд нь мөнгөгүй ороод пиво уугаад гарахдаа мөнгийг нь өгчихдөг байсан юм. Таньдаг хүмүүс тааралдаад өгчихдөг байсан юм...гэх мэдүүлэг /хх-н 106-107-ртал/

    

         Мөрдөн байцаалтанд гэрч А.Баттулгын: … Хамгаалагч  нар нь та нар тооцоогоо төлсөн юмуу гээд хүмүүсийг гаргахгүй байсан. Бид нар гарах гэтэл биднийг гаргахгүй, тооцоогоо төлсөн үү гэсэн. Бид нар ч тооцоогоо төлсөн гэж хэлээд, зөөгчөө дуудаад асуучих гэж хэлээд байж байтал хүмүүс хамгаалагч нарыг дайраад гарсан. Энэ хүмүүстэй хамт Наранболд гадагшаа гарсан. Наранболдоос бусад нь дотор үлдсэн. Наранболд гарчихаад буцаад орж ирсэн. Наранболдыг орж ирэх үед тог ирсэн. Наранболд орж ирэхдээ хаалга угз татаад, хамгаалагч нь дотроос уурлаад  хоорондоо маргалдсан. Тог ирэнгүүт хүмүүс ч цувраад гарцгаасан. Хүмүүс цувраад гарахад Түвшинбаяр, Хүдэрбаяр, Билгүүн, Наранболд нар гадагшаа гарсан. Би эхнэрийнхээ хамтаар араас нь гартал дөнгөж баарнаас гарангуут шатан дээр Түвшинбаяр, Билгүүн нарыг 2 залуу наана цаанаас нь бариад шатны хашлагад тулгачихсан цохиж байсан. Түвшинбаярыг махлаг залуу барьчихсан, Билгүүнийг улаан малгайтай, махлаг залуу цохиж байсан....Энэ үед улаан малгайтай залуу гүйж ирээд Билгүүнийг цохиод унагаачихсан. Билгүүн газарт унаад босч ирэхгүй болохоор нь би эхнэрийнхээ хамтаар Билгүүн дээр гүйж очоод та нар хүн алчихлаа шүү дээ гэж хэлэхэд л бүгд больсон... Билгүүний ам нь тухайн үедээ хөдлөхгүй, хамраас нь цус гараад байсан...Улаан малгайтай залуу Билгүүнийг зодсон... гэх мэдүүлэг /хх-н 19-20-ртал/

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Түвшинбаярын:.. Наранболд цаанаас буюу гаднаас хаалга татсан. Тэгтэл хаалга бариад зогсож байсан хамгаалагч нь уурласан...Намайг нэг харахад Баттулга зодоон хийгээд байгаа хүмүүсийг болиулах гээд гүйж явсан ба Билгүүн ямар ч  байсан газарт уначихсан харагдсан. гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/

           Мөрдөн байцаалтанд гэрч Б.Хүдэрбаярын:.. Би Наранболдыг салгах гэж байх үед саравчтай малгайтай залуу Билгүүнийг мөргөж байгаа харагдсан. Тэгээд л би гэдэс рүүгээ цохиулаад ухаан балартсан. Цагдаа ирсний дараа сэргэсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Наранболдын:... Би хаалганы завсраар хамгаалагчтай маргалдаад хаалгыг татаад бараг дотогшоо орж байхад баарны шатаар саравчтай улаан малгайтай өндөр махлаг залуу, саарал цайвар нимгэн цамцтай бас өндөр махлаг залуу 2-уулаа бууж ирж байгаа харагдсан. Хаалга онгойгоод намайг зүтгэж байхад үүдэн дээр баахан хүмүүс шавчихсан хамгаалагч нартай хэрүүл хийгээд байсан. Нөгөө 2 залуу бууж ирээд Билгүүнийг  улаан малгайтай залуу нь цохьж байгаа  нь харагдсан. Яав гэтэл  Билгүүн  баарны хаалганы хажуугийн шатны хашлага руу хойшоо налаад савж байгаа харагдсан. Би яаж байнаа гээд очтол намайг нэг залуу цохиод, би шатны уруу эрчээрээ буусан. Гэхдээ тэнцвэр алдаж унаагүй. Тэгээд бөөн зодоон болсон гэх мэдүүлэг хх-ийн 25-26-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Золзаяагийн:...Баарнаас гарна гэсэн. Тооцоогоо хийсэн гэж хэлсэн ч гаргахгүй байсан. Тэгээд  тэнд байсан хүмүүс хаалга түлхээд гарцгаасан. Энэ явдлаас болж үүдэлтэй л зодоон болсон гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-ртал/

Мөрдөн байцаалтанд гэрч П.Булганы: ...Билгүүн нь эрүүний үе болон оч  хэсгээр хугарал гэмтэл авсан байсаныг титанан ялтсаар эрүүний ясны зөрүүг арилган хадах эмчилгээ хийсэн. Билгүүн нь эмчилгээний улмаас шаамий болох боломжгүй, эрүүний ясыг эвэнд оруулан хадахад зуулт өөрчлөгдөхгүй, зуулт өөрчлөгдөнө гэдэг шаамий овсгоо болохыг хэлнэ. Одоо эмчилгээ бүрэн дууссан бөгөөд титанан ялтасаа авахуулах дутуу байгаа. Энэ мэс засал нь төлбөргүй, ор хоногийн мөнгө авдаг ба тэр нь төлөгдсөн. Одоо ялтас авах хагалгаанд л орно. Хагалгааны үед ямар нэгэн алдаа гарсан, буруу хадсан зүйл байхгүй. Хугаралын завсар байгаа шүд хөдөлж болох ба цаашаа тогтчино. Эрүү нь эвэндээ орж хадагдсан бөгөөд урьд гажиг зуулттай байсан бол зуулт засуулах мэс ажилбар болон аппарат зүүх нь өөрсдий нь асуудал бөгөөд ер нь хүн хагалгаанд орсны дараа өмнөх зуултаа ажиглаагүйгээс болж буруу эдгэрсэн, зуулт гажиг боллоо гэж ярих нь байдаг. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч П.Чадраабалын:.. Хүмүүс хаалган дээр цуглараад хамгаалалт авсан гэхэд буцаж дээшээ гараад л байж байсан. Тэгтэл баахан залуучуудад бууж ирээд гарах гэж дайрсан. Гаргахгүй гэхэд намайг хэл амаар доромжлоод дайраад гарсан. Яг энэ үед гаднаас Ганхуяг орж ирж таарсан. Ганхуяг тэр залуучуудад хандаад яахаараа манай хамгаалагчийг дайраад гарч байгаа юм бэ гэх утгатай зүйл хэлсэн. Ингэхэд тог ирж таарсан. Тэгтэл тэр залуучууд Ганхуяг руу дайраад шатан дээр барьцалдаад авсан. Энэ үед шатан дээр Ганхуягийн найз Бажуу гарч ирээд Ганхуягийг салгаж авахаар оролдоход нь би  ч бас Бажуутай хамжилцаж Ганхуягийг салгаж авах гээд Ганхуяг нь нөгөө залуучуудтай зууралдсан чигээрээ шатаар буугаад бүр гадаа гарсан. гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч П.Батзоригийн:..Бид 2 ярилцаад зогсож байтал баарны үүднээс хүмүүс хамгаалагчийн нь түлхээд гараад ирсэн юм. Тэгсэн нэг хамгаалагч нь Хуягааг бариад ав гэж хэлсэн ба Хуягаа нэгийг нь тэвэрсэн байсан чинь тэр залуучууд бөөнөөрөө Хуягаа руу дайраад байсан ба би салгах гээд дундуур нь ороод зууралдаж байтал Чадраа билүү дээ нэг нь намайг араас тэвэрч татаад салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 244-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Эрдэнэжаргалын:... Тэгээд бүр сүүлдээ нөгөө хүүхэн чинь галзуураад янз бүрээр хараагаад, Ганхуяг руу салаавчаа гаргаад текэн дээр байдаг ундааны соруулуудыг урдаас нь шидээд л хашгичаад л байсан. Тэгж хэрэлдэж байгаад хамтдаа доошоогоо нэгдүгээр давхарт байх баарны үүдэнд очсон ба тэнд байхад очиж харахад Хуягаа хамгаалагч нарт хандан энэ хүүхнийг гаргачихаач ээ ажил хийлгэхгүй байна гэж хэлээд байсан ба харин нөгөө хүүхэн нь үүдэнд л хашгичаад л тэнэгтээд л байж байсан. Харин хамгаалагч нар нь энэ мэдрэл муутай юм чинь гарахгүй байна ш дээ гэж хэлээд л Хуягаа руу хараад л инээгээд байх шиг байсан. Тэгж байгаад тэр эмэгтэйг Хуягаа түлхээд баарнаас гаргасан. Би дотор 2 давхар луу гардаг шатан дээрээс харж байгаад тэгээд тэр эмэгтэйг Хуягаа аваад гарахаар нь буцаад баарны заал руу орсон..гэх мэдүүлэг  /хх-ийн 111-112-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлэгийн  үзлэг хийсэн ¹5440 дугаартай  актанд:

1. М.Билгүүний биед доод эрүүний зөрөөтэй далд хугарал, доод эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх доод эрүүний зөрөөтэй далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын  2.3.1-т зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах  тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.гэх дүгнэлт шинжээч эмч Б.Ундармаа /хх-ийн 31-р тал/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх эмнэлэгийн  үзлэг хийсэн ¹7548 дугаартай  актанд:

1. Болормаагийн биед зүүн гарын шуу ясны хугарал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын  2.3.1-т зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах  тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт шинжээч эмч М.Отгонбаатар /хх-ийн 114-р тал/,зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд  Г.Ганхуяг  нь  давтан  буюу 2  удаагийн үйлдлээр  иргэн  М.Билгүүн,  Б.Болормаа нарын эрх чөлөөнд  халдаж  биемахбодид  хүндэвтэр  гэмтэл учруулсан  үйл баримт болсон байна.

 

 Иймд шүүгдэгч Г.Ганхуяг  нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” баарны үүдэнд тус баараар үйлчүүлээд гарч явсан  иргэн М.Билгүүнтэй хувийн таарамжгүй  харьцааны улмаас  эрүүн тус газарт нь цохиж, бие махбодид нь доод эрүүний зөрөөтэй далд хугарал, доод эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг ,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис”  баарны үүдэнд иргэн Б.Болормаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь зүүн гарын шуу ясны хугарал, баруун гуяанд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, хавтаст хэргээс талуудын  хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх ба Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Ганхуяг урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 56-ртал/

Хохирогч М.Билгүүн нь эмчилгээний зардал  нэхэмжилж  нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг дараах баримтуудыг  ирүүлсэн байна.

            Үүнд: 76.200+500.000+150.000=726.200 /1-р хх-ийн 68-р тал/

11.300+6000+2900+9000+11.300+23.600+30.000+5440+13.900=113.440төгрөг  /1-р хх-ийн 69-р тал/

20.000+32.000+20.000+20.000=92.000 /1-р хх-ийн 70-р тал/

30.000+13.000=43.000  /175 –р тал/  Нийт 974.640 төгрөг,

 Өмгөөлөгчөөс  эрх зүйн  туслалцаа  авсны  хөлсөнд  500.000 төгргийг төлсөн баримт   /1-р хх-н 187, 190-р тал /

Шүүгдэгч  Г.Ганхуяг нь   хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд   2016 оны  04 дүгээр сарын  20-ны өдөр  хохирогч  М.Билгүүний ээж  Ж.Нарангэрэлд  1.500.000 төгрөгийг  хүлээлгэн  өгсөн байна.  1-р хх-н  66-р талд

 Мөн   хохиролд  45.000 төгрөгийг  хохирогчид  хүлээлгэн    өгсөн байна./ 1-рхх-н  188-р талд/

Иймд шүүгдэгч  Г.Ганхуягыг   нотлох баримтаар  ирүүлсэн хохирлыг   төлжээ гэж үзэв.

 Харин хохирогч    М.Билгүүн  нь  өөрийн  эрх, хууль ёсны  ашиг сонирхолыг хамгаалж эрх зүйн туслалцаа   авахаар өмгөөлөгч  Д.Очирвааньд  /ҮД:20-09/, өмгөөлөгчийн хөлсөнд  500.000 төгрөгийг  төлж шүүх хуралдаанд оролцуулж  байх тул түүнд  төлсөн өмгөөлөгчийн зардлыг  баримтыг  үндэслэн  Г.Ганхуягаас  гаргуулан хохирогч  М. Билгүүнд олгох үндэстэй байна. / хх-н 65-67-р тал/

Шүүгдэгч Г.Ганхуяг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн  төлсөн,  55.1.9-д заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгааг  Г.Ганхуягт  ял шийтгэл  оногдуулах  нь  зүйтэй  гэж үзлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Зурхайч  овогт Гантулгын Ганхуягийг  давтан  үйлдлээр  бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар шүүгдэгч Г.Ганхуягыг 06 /зургаан/ сарын  хугацаагаар баривчлах  ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Г.Ганхуягт оногдуулсан 06 /зургаан/ сарын  баривчлах  ялыг тодорхой  дэглэм бүхий  байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар   энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 ширхэг СиДиг   хэрэг хадгалах  хугацаа  дуустал хавсарган үлдээж, хохирогч  М.Билгүүний эрүүний рентген зураг  2 ширхэгийг  М.Билгүүнд буцаан олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  59 дүгээр зүйлийн  59.1-т зааснаар   хэргийн улмаас  Г.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

          6.  Иргэний хуулийн  497 дугаар  зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн  510.1-т зааснаар Г.Ганхуягаас 500.000  /таван  зуун мянган/  төгрөгийг  гаргуулан  хохирогч   Билгүүнд  /РД:УК92092333/ олгосугай.

          7. Хохирогч М.Билгүүн, Б.Болормаа нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Ганхуягт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  цагдан  хорьж  баривчлах ялыг  энэ өдрөөс эхлэн  тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар түүний өмгөөлөгч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ганхуягт  цагдан  хорихоор авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч. АЛТАНЦЭЦЭГ