Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/931

 

 

 

 

 

 

 

 

   2024          08             16                                        2024/ШЦТ/931

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Т.Төмөртулга /томилолтоор/,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 сарын 02-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 12-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа автомашины худалдаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** хот, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 873 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

 

*** овогт ***ийн *** (регистрийн дугаар:***).

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *** нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” эмийн санд ***г “эхнэртэйгээ хардсаны улмаас” зүүн далан тус газарт нь хутгаар 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь “зүүн даланд хатгагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн цаг хугацаанд ***гийн эзэмшлийн “***” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хутгаар зүсэж гэмтээсний улмаас 640.000 төгрөгийн буюу бусдын эд хөрөнгийг устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.

4. Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн зүүн далны хэсэгт хутгааж хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогчийн эзэмшлийн “***” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хутгаар зүсэж, 640.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

4.1. Хохирогч ***гийн “...2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэртээ унтаж байхад ***ын нөхөр гэх залуу шөнө 02 цагийн үед залгаж “Чи хүний амьдралаар тоглодог хэн бэ, чамайг ална” гэхээр нь “Юу яриад байгаа юм бэ” гээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь “***” эмийн сангийн агуулахаас эм авахаар ороход *** нөхөртэйгөө сууж байсан. Нөхөр нь гэнэт хутга гаргаж ирээд миний зүүн гуя руу хатгах гэхэд нь гараараа хамгаалсан. Тэгтэл зүүн талын дал хэсэгт хатгахаар нь би гараад гүйсэн. Намайг эмнэлгээс гарахад 100.000 төгрөг төлсөн. Шүүх эмнэлэгт 8000 төгрөг, эм тарианд 30.000 төгрөг зарцуулсан. Өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгслийг эмийн сангийн урд талын зогсоолд байрлуулсан байсан боловч миний 4 дугуйг хутгаар хагалсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102-104 хуудас),

4.2. Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Ц-0514 дугаартай “... 4 ширхэг, хуучин хэрэглэж байсан 215/65/16 хэмжээтэй дугуйн нэг ширхэг нь 160.000 төгрөг, нийт 640.000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 26-27 хуудас),

 4.3. ХХХХхххМонгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 7186 дугаартай “... ***гийн биед зүүн даланд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Цус нь АВО системээр В /III/ бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 хуудас),

4.4. Гэрч ***ын “... Би “***” эмийн санд цахим захиалга хариуцдаг. Бараа түгээгч *** гэх залуутай 2024 оны 5 дугаар сарын үед мессеж бичилцсэн. Тэрийг манай нөхөр *** уншаад бид хоёр маргалдсан. Маргааш, өглөө нь эмийн санд нөхөртэйгөө хамт ирсэн. Тэгээд ***, *** хоёр ярилцаж байснаа манай нөхөр гэнэт нэг хутга гаргаж ирснээ ***гийн ар нуруу хэсэгт нэг удаа хутгалсан. Мөн зогсоол дээр байсан “***” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн 4 дугуйг хатгаж хагалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 94-95 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

5. Хохирогч ***гийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

6. Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн эзэмшлийн *** улсын дугаартай “***” тээврийн хэрэгслийн 4 ширхэг 640.000 төгрөгийн үнэлгээ бүхий дугуйг хутгаар зүсэж хагалсны улмаас засварлах боломжгүй ашиглалтын шаардлага хангахгүй болгож бусдын эд хөрөнгийг устгаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.

 

7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

8. Харин прокуророос хохирогч ***гийн хутгаар хатгуулахдаа өмсөж байсан хувцсанд учирсан хор уршгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохиролд тооцож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, хууль буруу хэрэглэсэн. Учир нь хохирогчийн хутгаар хатгуулах үед өмсөж байсан ноосон цамц, хантааз хутгаар хатгагдаж гэмтсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцогдох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохиролд хамаарахгүй тул шүүх зөвтгөн шийдвэрлэж, уг цамцны үнийг гэм хорын хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

 

9. Хохирол, хор уршгийн талаар:

9.1. Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн 4 дугуй 640.000 төгрөг, үнэлгээний хөлс 48.000 төгрөг, эмчилгээний төлбөр 100.000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 8000 төгрөг, хувцасны үнэ 70.000 төгрөг, үнэлгээний хөлс 20.000 төгрөг, нийт 886.000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалин 1.040.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

9.2. “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Ц-0514 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...*** загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг 640.000 төгрөгөөр...”, мөн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Ц-0536 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...цамц, хантааз нийт 70.000 төгрөгөөр...”, эмчилгээний зардалд 100.000 төгрөг, үнэлгээний хөлс нийт 68.000 төгрөг, хувцасны үнэлгээ 70.000 төгрөг, нийт 886.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалинг зөвхөн цалингийн тодорхойлолтод үндэслэж шийдвэрлэх боломжгүй. Учир нь ажилд очоогүй байсан хугацааны баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тооцоо болон бусад шаардлагатай баримтуудад үндэслэж шийдвэрлэх боломжтой, уг асуудлыг нотлох баримт баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэхээр тогтоолд нээлттэй үлдээх нь зүйтэй.

9.3. Хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирлын хөнгөлөлт эдэлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд уг байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож ирүүлээгүй, прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тогтоолд нээлттэй үлдээх санал гаргасан тул уг хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

9.4. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, хүснэгт”-ыг тодорхойлсон байна.

9.5. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр “хохирогч ***гийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэснээс үзэхэд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэл тохирсон, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан.

9.6. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан зэрэглэл тогтоосон хүснэгт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч ***гаас гаргуулан хохирогч ***д олгож шийдвэрлэв.

10. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

10.1. Улсын яллагчаас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх санал гаргасан.

 

            10.2. Шүүгдэгчээс: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна гэв.

           

            10.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

            10.4. Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хутгыг урьдаас бэлтгэж биедээ авч очиж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг устгах гэмт  хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлөөгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд  заасныг баримтлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэв. 

 

            11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд  заасныг баримтлан ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ***д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ***гаас 4.186.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** нь ажилгүй байсан хугацааны цалин, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид төлсөн хохирлын төлбөрийн баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ