| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2024/0194/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/192 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/192
2024 07 31 2024/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Жамъяндорж,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг 73 дугаар байр 55 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг “*******” хорооллын 923 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт Батболдын ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өглөөний 07 цаг 47 минутад согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн “*******” хороололын 1113 тоотод “согтуу хүн орж ирээд амраахгүй байна” гэх дуудлага мэдээллийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасагт мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц. болон тус аймгийн Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч О. нарын Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж заасны дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж О.ын албаны хувцасны захаас заамдаж урж, мөн түүний толгойн ар хэсэг рүү гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь:
шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд дээрх үйлдлийг зөвшөөрч мэдүүлсэн “ Би гадаа гараад цагдаа нарт “энд харагдаж байгаа -2 машиныг би согтуугаар жолоодож энд ирсэн, одоо асаалттай байгаа биз дээ, хэн жолоодож энд ирсэн гэдгийг нь илрүүл” гээд машин руу дөхөхөд нэг цагдаа нь “согтуу машин барьж болохгүй” гээд ирэхээр нь уг цагдааг заамдахад, нөгөө цагдаа ирэхээр нь заамдсан цагдааг тавиад, ирсэн цагдааг заамдаж байгаад угзарч татаад толгой руу цохиход тэр хоёр цагдаа намайг өчөөд машиндаа суулгаад тус цагдаагийн газарт авчирсан. Намайг машинд суулгах үед шиг санаж байна Б. нь ирчихсэн байхаар нь чамаас болоод цагдаа нарт баригдаад явж байна баярлалаа гэхэд өөрөөсөө болсон юм чинь надад хамаагүй гэхэд цагдаа нар “ах чинь миний фудболкыг урсан, толгой руу цохисон” гэж байсан. Иймд би цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж Фудболк урсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-71-р хуудас/
хохирогч О.ын “ мэдээлэл хүлээн авагч Ц. залгаад Баруун-Урт сумын 7-р баг “******* хороолол 1113 тоотод согтуу хүн орж ирээд амраахгүй байна” гэсэн дуудлага ирсэн тухай хэлсэн. Дуудлагын дагуу Ц.ийн хамт тус тоотын гадаа очиход 4 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс байсан. Бид хоёр тухайн хүмүүст өөрсдийгөө танилцуулаад, “ гэх хүнээс гаргасан гомдлын дагуу ирсэн” тухайгаа хэлсэн. Тэгэхэд ******* гэх залуу гэнэт “хэн дуудлага өгдгийн, муу сайн писдаанууд, гадаа байгаа машиныг би согтуу бариад ирсэн, чаддаг юм бол бариад хорьчих лалар гөлөгнүүдээ гичий минь” гэх мэтчилэн хэл амаар доромжилсон. Тэр үед гаднаас орж ирсэн гэх хүнд Ц. бид хоёр өөрсдийгөө танилцуулж, ямар асуудлаар дуудлага өгсөн талаар асуухад “******* болон түүнтэй хамт байсан нэг залуу руу заагаад энэ хоёр намайг хэл амаар доромжилсон, миний хувьд гомдолтой байна” гэсэн. ******* нь г “чи яахаараа цагдаа дууддаг юм бэ” гээд уурлаж, маргалдахаар нь Б.*******д “таны гаргаж байгаа асуудал чинь зөрчлийн шинжтэй үйлдэл, мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх үүрэгтэй” тул асуудлыг шалгах шаардлагатай байна гээд *******, бид гурав гарахад ******* хашаан дотор байсан Марк-2 машин руу гараараа заагаад “би энэ машиныг согтуугаар барьсан, чаддаг юм бол намайг бариад хорь, машин асаалттай байгааг харж байна уу, энэ машинаар нар хоёрыг дайрч ална” гээд машин руугаа явахад араас нь Ц. “та согтуу тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй” гээд очиход Ц.ийг заамдахаар нь би очиход ийг заамдахаа болиод намайг баруун гараараа урдаас заамдаж боогоод цагдаагийн албаны “Police” гэсэн бичиглэлтэй фудболкны захыг урахад, араас нь татаж болиулахад буцаж ******* над руу дайрч зүүн гараараа ард дагз хэсэг рүү цохихоор нь ийн хамт тухайн хүний гаргасан үйлдлийг таслан зогсоож тус цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ******* нь ард дагз хэсэг рүү зүүн гараараа цохисон учраас учирсан гэмтэл байхгүй. Намайг баруун гараараа заамдаж байгаад боож татахад футболк урагдсан. Тэрнээс миний фудболк өмнө нь огт урагдсан зүйл байгаагүй энэ талаар хамт байсан хүмүүс нь гэрчилнэ. Ц.ийг цохиж зодсон зүйл байхгүй, харин надтай адилхан хувцаснаас нь заамдаж байгаад өөрөө тавьсан учраас хувцас нь урагдаагүй” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 24-27-р хуудас/,
гэрч Ц.ийн “…2024 оны 06 дугаар сарын 09-ний өглөөний 07 цаг 47 минутад 80313377 дугаараас цагдаагийн газрын 7051102 дугаарт "Баруун-Урт сумын 7 дугаар баг ******* хороолол 1113 тоотод согтуу хун орж ирээд амраахгүй байна" гэх дуудлага ирсэн. Миний бие цагдаа жолооч ын хамт уг дуудлага дээр очиход байшинд 4 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс байсан. 2 эрэгтэй хун нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байхаар нь дуудлага мэдээлэл өгсөн эсэхийг асуухад согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нэг залуу нь "дуудлага өгөөгүй, зүгээр цайгаа ууж болох уу"гэсэн. Ингээд гэх хүнээс гаргасан гомдлын дагуу ирсэн тухайгаа танилцуулсан. Тэгэхэд тэр согтууруулах ундаа хэрэглэсэн залуу гэнэт “хэн дуудлага өгдгийн муу сайн писдаанууд, гадаа байгаа машиныг би согтуу бариад ирсэн, чаддаг юм бол бариад хорьчих лалар гөлөгнүүдээ гичий минь” гэх мэтчилэн хэл амаар доромжилсон. гэх хүнээс ямар учиртай дуудлага өгсөн талаар асуухад " ******* болон хажууд нь байсан залуу руу заагаад намайг хэл амаар доромжилсон, миний хувьд гомдолтой байна” гэхэд ******* нь г “чи яахаараа цагдаа дууддаг юм бэ” гээд той маргалдаад байсан болохоор тухайн зөрчлийг таслан зогсоох зорилгоор “таны асуудлыг шалгах шаардлагатай байна, та бид нартай хамт цагдаагийн газар луу явна уу” гэхэд “хамт цагдаа руу чинь явъя” гээд хамт гараад ******* нь хашаан дотор байсан Марк-2 машин руу гараараа заагаад “би энэ машиныг согтуугаар барьсан, чаддаг юм бол намайг бариад хорь машин асаалттай байгааг харж байна уу, энэ машинаар та нарыг дайрч ална” гээд машин руугаа явахад “тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй” гээд очиход намайг заамдсан. Тэгээд ахлагч бид хоёр дээр хүрээд иртэл намайг тавиад ахлагч ыг баруун гараараа урдаас заамдаж боогоод цагдаагийн албаны "Роlісе" гэсэн бичиглэлтэй фудболкны захыг урахаар нь би тухайн иргэн *******г араас нь татаж салгатал буцаж ******* нь ын толгойн дагз хэсэг руу цохихоор нь ын хамт тухайн хүний гаргасан үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн газарт авчирч холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн.. ******* нь намайг цохиж зодсон асуудал байхгүй, намайг заамдаад авсан тэгээд ахлагчийг иртэл намайг тавиад ын биед халдаад байсан” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 31-33-р хуудас/,
гэрч Б.гийн “ Өчигдөр өглөө ах Б.******* “******* хорооллын 1113 тоотод хүрээд ир” гээд дуудахаар нь өглөөний 07 цаг 30 минутын үед очсон. Ах нэг эрэгтэй найзтайгаа байсан бөгөөд тухайн хүнтэйгээ маргалдаж муудахаар нь ахыг найзыг загнахад ах найзыгаа өмөөрөөд намайг хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа уг асуудлын талаар тус цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу 2 цагдаагийн алба хаагч нарт “Манай төрсөн ах намайг хэл амаар доромжлоод байна” гэхэд ах Б.******* нь гэнэт л тухайн цагдаа нар руу дайрч эхэлсэн. Тэр цагдаа нар “иргэнээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу таныг авч явж шалгах шаардлагатай, та бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй” гээд тухайн айлаас гарахад ах араас нь гарсан. Ах гадаа цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчдын нэг алба хаагчийн футболкийг урж, толгой хавьцаа нэг удаа цохисон. Ер нь бол цагдаагийн алба хаагчдын буруу гэж огт байхгүй.Тухайн цагдаа нарын нэрийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан цагдаагийн алба хаагч нар ахтай буруу зөрүү харьцсан асуудал огт байхгүй ах Б.******* л харин хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хувцсыг нь урж, цохиж зодсон асуудал гаргасан. Тухайн цагдаа нар баахан л хууль дүрэм ярьж их л тайлбарлаж өгөөд байсан гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 35-36-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 31 дугаартай “1. Зүүн ханцуйн залгаас оёдол дагуу 7 см, захны манжлагнаас доош 0,5 см зайд 10,5 см хэмжээтэй Г хэлбэрийн гэмтэл нь шинэ ханзралт, урагдалт байна. 2. Уг ханзралт, урагдалт нь татаж чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-44-р хуудас/
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 5/22 дугаартай “Ажилд томилж, цол олгох тухай” тушаал /хх-ийн 05 х/
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлын хэсэг, жижүүрийн томилгоо” /хх-ийн 06 х/
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 07 х/
1416,1005 гомдол мэдээллийн бүртгэлийн дугаартай “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал” /хх-ийн 08-18 х/
Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 19 х/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20 х/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт нотлогдон, тогтоогдож байна.
Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.
2. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно ” заасан ба энэ хэргийн хохирогч болох О. нь тухайн цаг хугацаанд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт захиргаа удирдлагын тасагт жолооч цагдаагаар ажиллаж байсан, эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа цагдаагийн жижүүрийн шуурхайн албанаас өгсөн үүргийн дагуу хэрэг болсон гэх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг ******* хорооллын 1113 тоотод очсон болох нь түүний мэдүүлэг, биеийн байцаалт, гэрч Ц., Б. нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын 5/22 дугаартай “Ажилд томилж, цол олгох тухай” тушаал зэргээр нотлогдоно.
Хүч хэрэглэн эсэргүүцсэн гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагын эсрэг үл тоож, цохих, зодох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илрэх ба шүүгдэгч Б.*******гийн хувьд дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч О.ын эсрэг зориуд, санаатай хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцэж, түүний албаны хувцасны захаас заамдаж урсан, мөн түүний толгойн ар хэсэг рүү гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогджээ.
3. Прокуророос Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч О. хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай.
Прокуророос Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч О.т учирсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-“оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн хийгээд хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч Б.*******гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-“оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1. Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.ын албаны хувцас урагдсан хохирол учирчээ.
Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл, нотлох баримтыг гаргаагүй бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч О.ын тус аймгийн Прокурорын газарт гаргасан “Б.******* нь миний “Police” гэсэн бичигтэй фудболкыг шинээр авч өгсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”/ хэргийн 84 дүгээр хуудас/ гэх хүсэлтээр нотлогдох тул шүүгдэгч Б.*******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Бусад:
Шүүгдэгч Б.******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн үндсэн харьяат иргэн тул түүнд оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтооно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Police” гэсэн бичиглэлтэй албаны хувцас болох футболк”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/17 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Батболдын *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, 6 биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.*******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Police” гэсэн бичиглэлтэй албаны хувцас болох футболкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/29 тоот тушаалаар томилогдсон Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн, хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгасугай
6. Шүүгдэгч Б.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О. гомдолгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН