Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

 

  2024           01           04                                           2023/ШЦТ/60

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх***

улсын яллагч Г.Янжиндулам

хохирогч, шүүгдэгч ***,

хохирогч, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан  *** овогт ***ын ***д,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  *** овогт ***гийн ***өд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, *** оны 8 дугаар сарын 01-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "***" ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 3, эхнэр. хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо *** байрны *** тоотод оршин суух хаягтай,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ***овогт ***ын *** /РД:***/,

 

2.Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 14-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын менежер мэргэжилтэй, "***" ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо *** хорооллын *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт ***гийн *** /РД: ***/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** байрны *** тоотод хохирогч ***тэй үл ялих шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, хутгаар эрүүн тус газар нь зүссэн, улмаар эрүүл мэндэд нь "эрүүнд шарх, баруун хацар, хоёр талын хацрын төвгөр, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун хацар төвгөр, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, уруулын салстад зулгаралт, эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулах ,

2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** байрны гадна зогсоолд байрлуулсан байсан хохирогч ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай "***" маркийн тээврийн хэрэгслийн салхины шилнүүдийг чулуугаар цохиж, хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад 1.210.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 24-өөс сарын 25-нд шилжих шөнө орчим Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч ***тай" мөнгөний асуудал"-с үүдэн маргалдаж улмаар түүний нүд, цээж, гуя хэсэгт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, шуу, баруун зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

 2.Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод хохирогч ***тай үл ялих шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь "зүүн ухархайн цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хоншоорт зүсэгдсэн шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамар, баруун хацар, бугуйн үе, сарвуу, зүүн шанаанд зулгаралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** байрны *** тоотод хохирогч ***тэй үл ялих шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, хутгаар эрүүн тус газар нь зүссэн, улмаар эрүүл мэндэд нь "эрүүнд шарх, баруун хацар, хоёр талын хацрын төвгөр, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун хацар төвгөр, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, уруулын салстад зулгаралт, эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** байрны гадна зогсоолд байрлуулсан байсан хохирогч ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай "***" маркийн тээврийн хэрэгслийн салхины шилнүүдийг чулуугаар цохиж, хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад 1.210.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын 24-өөс сарын 25-нд шилжих шөнө орчим Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч ***тай "мөнгөний асуудал"-аас үүдэн маргалдаж улмаар түүний нүд, цээж, гуя хэсэгт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, шуу, баруун зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт тогтоогдож,

 

шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод хохирогч ***тай үл ялих шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь "зүүн ухархайн цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хоншоорт зүсэгдсэн шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамар, баруун хацар, бугуйн үе, сарвуу, зүүн шанаанд зулгаралт гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож,

шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

1.Хохирогч, шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх өгөхгүй...” гэв.

2.Хохирогч, шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх өгөхгүй...” гэв.

 

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, яллагдагч ***ийн өгсөн: “…Манай охин дүү болох *** надад хандаж манай нойлын угаалгын өрөөнд жоохон засвар хийгээд өгөөч гэхээр нь би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед би дүү ***гийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** байрны *** тоотод ирсэн. Ирээд нойлд засвар хийж байхад 19 цагийн үед хаалга хүчтэй нүдэх чимээ гарсан ба *** очиж онгойлгоход манай дүү ***гийн хамтран амьдрагч *** согтуу ороод ирсэн. Тухайн үед *** хамтран амьдрагч ***д зодуулсан гэж байсан болохоор нь би ***д хандаж Чи одоо яагаад хүүхэд зодоод байдаг юм" гэхэд *** "Чи учир явдлыг олоорой, чамайг ч цохичихъё" гээд миний зүүн хацар хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. Цохихоор нь би ***гийн шанаа хэсэг рүү 1 удаа гараараа цохисон, цохисны дараа бид 2 харилцан боолцоод байж байтал би ***гийн доор ороод газар унасан. Намайг унахад *** миний дээр гараад миний баруун нүд хэсэгт 2-3 удаа цохихоор би доороос нь ***гийн нүд хэсэг рүү 1-2 удаа гараараа цохисон. Дараа нь харилцан боолцож байгаад бид 2 салаад боссон. Тэгээд *** гарахаар болоод байж байтал гэнэт *** гал тогоо руу ороод нэг цэнхэр иштэй урт хутга гартаа бариад гараад ирсэн. Тэгснээ гэнэт над руу дайлаагаад хутгаараа дүрэх гэж олон удаа оролдсон би тэр болгонд нь бултсан ба сүүлийнх дээр миний эрүү хэсэгт хутгаараа зүссэн. Дараа нь би хутгатай гарыг нь бариад хаалгаар гаргасан. Тэгээд манай *** цагдаа дуудсан. Би уг байрнаас гараад машин дээрээ иртэл миний машины салхины шил цуурсан бас баруун хойд талын хаалга шил хагарч унасан. Мөн зүүн хойд талын багажийн шил хагарч унасан байсан. *** уурлаад хагалсан байх гэж бодож байна. Манай дүү *** болон *** бид 3 л байсан. *** ганцаараа согтуу байсан. Миний эзэмшлийн *** гэдэг машин. 2002 онд үйлдвэрлэгдсэн.../хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/...150.000 төгрөгөөр дүрс оношилгооны зураг авхуулсан, 60.100 төгрөгөөр эм худалдан авсан, тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээг гаргуулахаар 78.700 төгрөг төлсөн, тээврийн хэрэгсэлд нийт 1.210.000 төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан. Нийт 1.498.800 төгрөг нэхэмжилж байна.../хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/...хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дугаар хуудас/,

 

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, яллагдагч ***гийн өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 27, 28-ны аль нэг өдөр эхнэр ***тай муудалцаад гэрээсээ гараад тэр чигээрээ Завхан аймаг явсан. Буцаад 10 дугаар сарын 02-ны орой эмээлтэд хоносон. Маргааш нь хонь авч янзалж төхөөрүүлээд, замаараа цагаан идээ, жимс, тавгийн идээ гэх мэт зүйлсийг өөрийнхөө хүүхдийн үсний найранд зорьж бэлдээд гэртээ аваад 20 цагийн үед орж ирсэн. Гэрийн хаалгаар ороход хадам ах *** намайг чи яагаад байгаа хулгайч вэ? гэхээр нь би "Үнэн зөвийг нь олж байж болоорой ахаа" гэсэн чинь миний нүүр рүү цохиод газар унаад барьцалдаж аваад миний нүд рүү хэд хэдэн удаа ална чамайг гэж хэлээд хадам ах *** цохисон. Миний нүд, хамраас цус гараад байсан. Тухайн үед манай эхнэр *** гэрт байсан. Миний хоолойг боогоод амьсгал боогдоод байхаар нь би гарья босъё гээд миний ам бараг хатаад намайг босгосон ба би бас хадам ахын хоолойноос заамдсан байсан. Тэгээд намайг босгохоор нь би гарах гэтэл хадам ах *** хаалга хааж зогсчхоод байхаар нь гал тогооны өрөө орж цэнхэр өнгийн иштэй хутга аваад далайгаад айлгасан чинь хадам ах хаалганаас холдоод би гараад явсан. Гадаа гараад зодуулсан уурандаа дэлгүүр орж ус авч уучхаад байрны гадаа хадам ахын машин байхаар нь уур хүрээд хар өнгийн *** гээд машиных нь цонхнуудыг нь чулуугаар хагалсан. Миний нүд хавдаад таг болчихоор нь би төрсөн дүү *** г дуудаж машинд нь суугаад толгой өвдөөд байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 2022 оны 7 дугаар сарын 28-нд төрсөн ээжийгээ алдаад сэтгэл шаналалтай байхад 1 жилийн ойн дээр нь төрсөн аавыгаа 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бурхан болсон. Үүнээс хойш миний хувьд сэтгэл санаагаар унаж маш их гутарсан. Тэгээд миний нэр дээр байсан хашаа байшин, орон сууц зэргийг манай эхнэр миний нэр дээр шилжүүл гэж уурлаад хүчээр өөрийнхөө нэр дээр болгосон. Одоо надад орох орон байхгүй манай эхнэр хөөгөөд байдаг. Би айлаар хэсүүчилж амьдарч байна. Мөн манай эхнэр *** нь айлын хамгийн бага хүүхэд бөгөөд дээрээ дөрвөн ахтай. Намайг дөрвөн ахаараа зодуулна, алуулна гэж дандаа айлгаж сүрдүүлдэг. Ах нараараа алуулж чадахгүй бол би чамайг хөлсний алуурчнаар алуулна гэж айлгаж сүрдүүлдэг байсан. ***гийн төрсөн ээж *** нь намайг аавыг бурхан болоод 49 хоног өнгөрсний дараахан 5 орчим хоног өнгөрч байхад гэрээс хөөгөөд чи юутай ирсэн юм бэ? яв гэж хүртэл хөөж байсан. Эхнэр *** бид хоёр 2019 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй *** гэдэг 2 настай. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Хадам ах ***өд зодуулсан үеэс хойш толгой таллаж өвдөөд хаяа нүд цавчлаад байгаа. Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд явандаа гайгүй болно л гэж хэлсэн. Сөрөг нөлөө нь гайгүй л гэж хэлсэн. Би хадам ах ***ийг зодож, цохиогүй. Манай эхнэр ***, хүргэн ах ***, манай хүү гурав л байсан. Би маш их гомдолтой байна. Эрүүл мэндийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх хүсэлтэй байна.../хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/...***гийн төрсөн ээж *** нь намайг аавыг бурхан болоод 49 хоног өнгөрсний дараахан 5 орчим хоног өнгөрч байхад гэрээс хөөгөөд чи юутай ирсэн бэ? яв гэж хүртэл хөөж байсан... /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас, 133-134 дүгээр хуудас/...Би 2023 оны 9 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод эхнэр хүү хоёрын хамт амарч байсан. Тэгээд миний эхнэр *** надад нэг шил архи өгсөн. Би тэрийг ганц нэг татсан. Тэр архи улаан гоёоны архи байсан. Би ганц нэг хундага татангаа хүү ***тай мотоциклийн хөгжим тавиад бичлэг хийж тоглосон. Үүний дараа *** та хоёр чимээгүй бай ямар их чанга гаргадаг юм бэ? гээд миний хөл рүү тавчигчтай хөлөөрөө өшиглөсөн би хөлөөс нь барьж автал гар зайл гэж хөөхөөр нь би бос ч гараас нь барьж цааш нь түлхсэн. Зүүн гараараа мангасдсан тэгээд зүүн гарын шуу, бугалга хэсгээс нь базаж зүүн гуянаас нь базсан. Тэгээд би гэрээс гарч яваад дэлгүүр орж нэг лааз пиво аваад хөрш айл *** ахынд орж унтсан. Би хамтран амьдрагчдаа гомдолгүй учраас үзүүлээгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас, 198-199 дүгээр хуудас/,

 

5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***гийн өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод хамтран амьдарч *** 2 настай хүү *** нарын хамт амьдардаг юм. *** бид хоёр хамтран амьдраад 4 жил амьдарч байгаа гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа нэг хүүхэдтэй. 2023 оны 9 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих миний хамтран амьдрагч *** гэрт байсан Гоёо нэртэй 0.75 V литрийн архийг ганцаараа уусан. Тэгээд 00 цагийн үед над руу би чиний мөнгийг үрсэн зүйл байхгүй шүү гичий минь гэж хэлээд миний зүүн нүд рүү гараараа 4-5 удаа цохисон зүүн талын цээж, гуя руу 3-4 удаа цохиж чамайг ална гэж сүрдүүлсэн. Би хүүгээ тэврээд цохиулахгүй холдсон. Тэгээд би цагдаа дуудсан *** гэрээс гараад явсан. Цагдаа цагийн дараа ирсэн. *** архи байнга уудаггүй хааяа нэг уудаг. *** миний зүүн нүд, зүүн цээж, зүүн гуя хэсэг рүү олон удаа гараа цохисон. *** намайг цохиж байхыг харсан хүн гэвэл миний 2 настай хүү тухайн үед байсан. Би *** гэх хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цохиж, зодоод байхаар нь бие хамгаалах гээд нүүр хэсэг рүү нь түлхсэн. Би тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй маргааш нь гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. *** мөнгөнөөс болж хэрүүл хийж зодсон. *** 2022 оны 9 дүгээр сард согтуугаар маргаж миний биед халдаж тухайн үед цагдаад торгуулж байсан. Надад түр хамгаалах байранд очих шаардлага байхгүй.../хавтаст хэргийн 142-144 дүгээр хуудас/...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээг хийлгэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 146 дугаар хуудас/,

 

6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***гийн гэрчээр өгсөн “…2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүүгийнхээ сэвлэгийг үргээх гээд манай ах *** 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орой 00-ийн өрөөний ард талын хайрцгийг янзалж байсан. Гэрийн хаалга цохиод би хаалга онгойлгоход манай нөхөр *** хөдөө яваад бага зэрэг архи үнэртүүлсэн байх шиг орж ирсэн. Ах ***д хандаж яагаад манай дүүг цохисон юм бэ? Юу болоод байгаа юм бэ? гэж асуухад манай нөхөр *** гэнэт уурлаад тэгвэл чамайг ч гэсэн шаачихъя гээд гэрийн коридорт дээр доороо ороод зодолдсон. Би дундуур нь ороод салгасан чинь *** гал тогооны өрөө рүү ороод эргэж гарч ирэхдээ хутга гартаа барьж гарч ирээд дайраад ахын ирүүг нь хутгаар исгэчхээд гараад яваад өгсөн. Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь давхардсан дуудлага байна гээд дуудлагыг маань цуцалсан. Надаас өмнө хэн нэгэн дуудлага өгсөн юм шиг байсан. Цагдаа нар ирээд манай ахыг аваад гарахад байрны гадна байрлуулж үлдээсэн машины цонхийг нь хагалчихсан байна гээд бэр эгч ирчихсэн над руу яриад байсан.

Миний зүүн нүдийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэж санаж байна. Нөхөр бид хоёр мөнгөний асуудлаас болж хоорондоо маргалдсаны улмаас нөхөр миний зүүн нүд рүү гараараа цохиод хөхрөөд хавдчихсан юм. Үүнийг манай гэрийнхэн бүгд хараад болсон асуудлын талаар мэдсэн байсан болохоор манай ах уурласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/

 

            7.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн  өгсөн “...*** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д ***гийн биед тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан. Гэмт хэрэг хохирогч *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 217.000 төгрөгийн зардал гарсан болох нь Мөрдөгчийн 915 дугаартай тогтоолоор гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 156 дугаар хуудас/,

 

            8.Сонгинохайрхан дүүргийн *** хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл: “...***д хуулийн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгааг дэмжиж хамтарсан багийн 100%-ийн саналаар шийдвэрлэж байна...” /хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас/

 

            9.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 162-168 дугаар хуудас/,

            10.Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 169-173 дугаар хуудас/

11.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 12659 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

“...***гийн биед зүүн ухархайн цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал үүн хоншоорт зүсэгдсэн шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамар, баруу сацар, бугуйн үе, сарвуу, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,

12.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 12595дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

“...***ийн биед эрүүнд шарх, баруун хацар, хоёр талын хацрын төвгөр, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун хацар төвгөр, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, эрүүнд цус хуралт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад зулгаралт, эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх "эрүүний шарх" гэмтэл нь хурц ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, "баруун хацар, хоёр талын хацрын төвгөр, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун хацар төвгөр, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад зулгаралт, эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт" гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/,

13.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 12310 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

“...***гийн биед дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, шуу, баруун зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/,

14.Тэнцвэр-Эстимэйт ХХК-ийн дүгнэлт: “...*** машины хойд салхины шил, *** машины урд салхины шил, *** машины баруун болон зүүн хойд салхины шил /багаж шил 2/ 2 ширхэг, *** машины баруун хойд хаалганы шил, *** машины Зүүн урд хаалганы шил нийт 1.210.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 94-96/

15.*** Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/

16.Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл: “...Миний бие *** нөхөр ***тай 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** байр *** тоот гэртээ байхдаа мөнгөнөөс болж маргалдсан. Нөхөр *** 0.75 граммын архи авч гэртээ уугаад пизда гичий минь би мөнгө төгрөгийг чинь үрсэн юм байхгүй гээд надруу уурлаж, орилж хашхираад миний зүүн нүдрүү гараараа 4-5 удаа цохиж зодож би чамайг ална гэж сүрдүүлсэн. Зүүн нүд шалбарч хавдсан. Зүүн гар хүндүүртэй, цээж өвдөж толгой өвчтэй байна. Би ***тай 2019 оны 12 дугаар сараас нэг гэрт цуг амьдарч байгаа. Энэ хугацаанд нэг хүүхэдтэй болсон. Би ***д 2021 оны 6 дугаар сарын 3-нд эмээлтэд хадам аавын хашаанд зодуулж байсан. 2021 оны 7 дугаар сард мөн зодуулж байсан. 2023 оны 9 дүгээр сарын 10-нд эмээлтэд хадам аавын хашаанд толгой хоолой боож унагааж байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/,

17.***ийн гаргасан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/, 28-26 УБЕ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, ***гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 18-31 дүгээр хуудас/, ***гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/, ***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/, Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/, *** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 57-62 дугаар хуудас/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 02/21017 дугаар албан бичгээр “... ***  800.000 төгрөгийн торгох ялаа бүрэн төлж барагдуулсан байна...” гэх тоот /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/, ***ийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/, ***г хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, ***ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 103-105, 111-112 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хавтаст хэргийн 152 дугаар хуудас/, *** эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 180 дугаар хуудас/, Аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 191-192 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай /хавтаст хэргийн 204-206 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 218 дугаар хуудас/ яллах дүгнэлт гардуулан өгсөн баримт /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...шүүгдэгч *** нь хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах,

Шүүгдэгч *** нь хохирогч ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, мөн "***" маркийн тээврийн хэрэгслийн салхины шилнүүдийг чулуугаар цохиж, хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад 1.210.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэжээ.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ***, *** нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** нь төрсөн дүү ***г өмөөрч түүний нөхөр ***тай маргалдаж улмаар Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь халдсан идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн,  түүний эрүүл мэндэд "зүүн ухархайн цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн хоншоорт зүсэгдсэн шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамар, баруун хацар, бугуйн үе, сарвуу, зүүн шанаанд зулгаралт гэмтэл" бүхий хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай,

Шүүгдэгч *** нь ***тэй үл ялих шалтгаанаар маргалдаж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, хутгаар эрүүн тус газар нь зүсэж Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдаж, улмаар гарч явахдаа гадна зогсоолд байсан ***ийн эзэмшлийн *** улсын дугаартай "***" маркийн тээврийн хэрэгслийн салхины шилнүүдийг чулуугаар цохиж хагалан бусдын өмчлөх эрхэд тус тус халдсан.

 Мөн *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч ***тай" мөнгөний асуудал"-с үүдэн маргалдаж зодсон буюу Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан  идэвхтэй үйлдлүүдийг хийсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн,  ***ийн эрүүл мэндэд нь "эрүүнд шарх, баруун хацар, хоёр талын хацрын төвгөр, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун хацар төвгөр, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, уруулын салстад зулгаралт, эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл", хамтран амьдрагч ***гийн эрүүл мэндэд “дух, зүүн хөмсөгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн бугалга, шуу, баруун зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтлүүдийг тус тус учруулж, ***ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн салхины шилнүүдийг чулуугаар цохиж хагалан устгаж, гэмтээсний улмаас 1.210.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч ***, *** нарт прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тус тус тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон *** баримтаар эрүүл мэндийн хохиролд 288.100 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 1.210.000 төгрөг  тус тус нэхэмжилсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч ***гаас нийт 1498.100 төгрөгийг гаргуулж, хохирогч ***өд, Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Гантуяа нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ***гийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний зардалд 217.000 /хоёр зуун арван долоон мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ***гаас гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч *** нь хохирол төлөхөөр завсарлага авч ***өд 1.000.000 төгрөг төлснийг эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлоос хасаж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар 498.100 төгрөгийг ***гаас гаргуулж хохирогч ***өд олгохоор шийдвэрлэв.

Хохирогч *** нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүгдэгч ***ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ***, *** нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

 

Улсын яллагчаас:“...шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар.................ял, мөн хуулийн тусгай анийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .............ял оногдуулж, нэмж нэгтгэн .............ял тус тус оногдуулах саналтай байна...” гэжээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***, *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

 

Шүүгдэгч ***өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч ***өд дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байгаа хувийн байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Улсын яллагчаас 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар........ялын саналыг оруулсан ба шүүгдэгч ***гийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл 2023 оны 09 сар хүртэл төлсөн баримт /хх-ийн ...хуудас/, Хаан банкны орлого зарлагын хуулга /хх-ийн ... хуудас/, хөрөнгө байвал оруулах/ зэрэг нотлох баримтуудаар тодорхой орлго олдог болох нь нотлогдон тогтоогдож байх тул тухайн зүйл хэсгүүдэд зааснаар торгуулын ялыг сонгон онгогдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байгаа хувийн байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман  зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэв. 

 

Шүүгдэгч ***, *** нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч ***өд торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд, шүүгдэгч ***д 6 сар хүртэл хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нарт урь

д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөр арга хэмжээ бна уу харах хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн *** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***гийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,

2. Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ***өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

 Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман  зуун мянга/  төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман  зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман  зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 2400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан  торгох ялыг ***өд 3 сарын хугацаанд, ***д 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 5101-д зааснаар шүүгдэгч ***гаас 498.100 төгрөгийг гаргуулж хохирогч ***өд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ***гаас 217.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд тус тус төлөхийг үүрэг болгож, хяналт тавихыг  Нийслэлийн  Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.           

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ