| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 188/2023/0482/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/29 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 20.12.4., 24.8.1., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/29
2023 12 27 2023/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн,
улсын яллагч Ш.Анужин
шүүгдэгч ***,
шүүгдэгч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***
шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн
орчуулагч А.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө худалдах, түгээхийг завдсан” гэмт хэрэгт “***” ХХК, *** нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг хадгалсан” гэмт хэрэгт ***-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.*** улсын иргэн, *** улсын *** хотод *** оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “***” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот *** дүүргийн *** хороо, *** байрны *** тоотод түр оршин суух, ***-ын *** хот *** гудамж *** тоотод оршин суух хаягтай, РД:***, гадаад поспартны дугаар:*** ***
2.2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр *** дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, мах боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод байрлах албан ёсны хаягтай, *** дүүргийн *** хороо *** тоотод үйл ажиллагаагаа явуулдаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсын бүртгэлийн дугаар ***, гэрчилгээний дугаар ***, РД:*** “***” Гадаадын хөрөнгө оруулалттай, хязгаарлагдмал хариуцлагатай компани,
“***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, *** ХХК-ийн гүйцэтгэх захирал, ам бүл 2, найз охины хамт, *** дүүргийн *** хороо, *** хороолол, *** гудамж, *** байр *** тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, *** овогт ***ийн *** /РД:***/
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч гадаадын хөрөнгө оруулалттай "***” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод “Мах боловсруулах үйлдвэрлэл" эрхлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2018 онд авч улмаар 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 23486 4 кг мах махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулж бэлтгэхдээ нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, Интеробактер (Enterobacteriaceaбүлгийн Серата смарсесенс (Serratia Smarcescens) болон Самонел эспипи ИКоли Samonelle sppE.Coli) гэх хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хүний амь нас хохироож болох нянтай эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс , хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө худалдах, түгээхийг завдсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч *** нь гадаадын хөрөнгө оруулалттай "***" ХХК-ний гүйцэтгэх захирлаар 2006 оноос хойш ажиллахдаа Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод "Мах боловсруулах үйлдвэрлэл" эрхлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2018 онд авч улмаар 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хуртэлх хугацаанд нийт 234864 кг мах махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулж бэлтгэхдээ нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, Интеробактер (Enterobacteriacea) бүлгийн Серата смарсесенс (Serratia Smarcescens) болон Самонел эспипи ИКоли (Samonelle spp, E.Coli) гэх хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хүний амь нас хохироож болох нянтай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө худалдах, түгээхийг завдсан гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Мөн шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод үйл ажиллагаа явуулдаг "***" ХХК-ийн барилгын 1 давхрын өрөөнд Монгол улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Ховор ургамлын жагсаалт"-д орсон зүүн гарын гоёо гэх нийт 969,8 грамм жинтэй ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч гадаадын хөрөнгө оруулалттай "*** ХХК-нь Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод Мах боловсруулах үйлдвэрлэл" эрхлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2018 онд авч улмаар 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 234864 кг мах махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулж бэлтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу тухайн бүтээгдэхүүнд нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, Интеробактер (Enterobacteriaceaбүлгийн Серата смарсесенс (Serratia Smarcescens) болон Самонел эспипи ИКоли Samonelle sppE.Coli) гэх хүний эрүүл мэндэд хүнд хохирол хүний амь нас хохироож болох нянтай эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зориуд худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг,
Шүүгдэгч *** нь гадаадын хөрөнгө оруулалттай "***" ХХК-ий гүйцэтгэх удирдлага буюу захирлаар 2006 оноос хойш ажиллахдаа Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод "Мах боловсруулах үйлдвэрлэл" эрхлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2018 онд авч улмаар 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 234864 кг мах махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулж бэлтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, Интеробактер (Enterobacteriacea) бүлгийн Серата смарсесенс (Serratia Smarcescens) болон Самонел эспипи ИКоли (Samonelle spp, E.Coli) гэх хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хүний амь нас хохироож болох нянтай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зориуд худалдах, түгээхийг завдсан гэмт хэргийг,
Шүүгдэгч *** нь 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод үйл ажиллагаа явуулдаг "***" ХХК-ийн барилгын 1 давхрын өрөөнд Монгол улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Ховор ургамлын жагсаалт"-д орсон ховор ургамал болох зүүн гарын гоёо /нийт 969,8 грамм жинтэй/-г зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт "***" ХХК, *** нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн: “...Бидний бэлтгэсэн хагас боловсруулсан махыг Монгол улсад худалдан борлуулахгүй, *** улс руу экспортод гаргахаар бэлдэж байсан.Бэлдэхдээ *** улсаас тавьсан стандартын дагуу бэлдэж үйлдвэрлэж байсан. Манайх 2005 оноос үйл ажиллагаа явуулсан. Анх ноос ноолуур самнаж, угааж байсан. 2018 онд махны зөвшөөрөл авч, Эмээлтэд мах үйлдвэрлэх, угааж цэвэрлэж, хагас боловсруулж байсан...” гэв.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ийн өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ***-ний өгсөн: “...миний бие тус компанийн ерөнхий захирал буюу тус компанийн 10 хувь эзэмшдэг, ***-ын иргэн *** нь тус компанийн хөрөнгө оруулагч буюу 90 хувийг тус тус эзэмшдэг, ***-ийн эхнэр ***ын төрсөн дүү *** нь манай компанийн гүйцэтгэх захирал, нягтлан *** нар ажилладаг, тус компанийн нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** байрлах одоогийн мах боловсруулах үйлдвэрт анх ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2018 онд Мах боловсруулах чиглэлээр нэмэлтээр тусгай зөвшөөрлийг авч одоо ноос, ноолуур худалдан авах, мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ноос, ноолуур болон мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрт нийт 90 орчим Монгол иргэд ажилладаг. Тус компани нь мах боловсруулах тусгай зөвшөөрлийг 2018 онд авснаас хойш 21 аймгийн малчид болон махны ченжүүдээс зөвхөн ямааны махыг худалдан авч, ***-ын "Ардын шалгах хороо"-ноос тавигдах стандартын дагуу дулааны аргаар 85 хувь боловсруулж, бэлтгэн нийлүүлэхээр үйл ажиллагаа явуулж байна. "***" ХХК нь нь 2018 онд ***-ын "Ардын шалгах хороо"-ноос мах боловсруулах тусгай зөвшөөрлийг гаргуулан авч Монголоос ямааны махыг дулааны аргаар боловсруулж, 2018 онд 100 тонн махыг "***" ХХК-ийн нэр дээр экспортолсон, 2019 онд найз ***-д 25 тонн ямааны махыг дулаан аргаар бэлтгэж өгсөн, 2020-2021 онуудад коронавирус /ковид-19/-ын халдварт өвчнөөс болж манай компанийн үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалтай байсан, тэгээд зөвхөн 2018 онд 100 тонн ямааны махыг *** руу экспортолсон гэж ойлгож болно. 2022 оны 01-04 дүгээр сар хүртэл ямааны махыг малчдаас худалдан авч, энэ оны 05 дугаар сараас хойш худалдан авсан махыг дулааны аргаар боловсруулж бэлтгэл ажил эхэлсэн. *** Улсын нь зөвхөн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг 85 хувь боловсруулж, бэлтгэсэн мах авдаг, стандартын дагуу 1 тонн усанд 5кг царуул хольж найруулаад 7-10 тонн махыг угааж бэлтгэн 100 градусын ууранд боловсруулж, боловсруулсан махыг тус бүр 5кг хэмжээтэй зориулалттай уутанд хийж, вакуумжуулан бэлэн болгодог, өөр ямар нэгэн химийн бодисыг маханд хольж хэрэглэдэггүй. Манай компани нь цардуулыг ямар нэгэн газраас худалдан авч ашигласан зүйл байхгүй, 2019 онд ***-ын иргэн *** нь надаар 25 тонн ямааны мах бэлтгүүлэх үед цардуул өгсөн, тэрнээс нь үлдсэн 2 шуудайг нь би авч хэрэглэсэн юм. Миний хувь "Формальдеги" гэх бодисыг анх удаа сонсож байна, тухайн бодисыг юун хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй байна. "***" ХХК-ийг мэдэхгүй, манай компани нь ХХ. "***" К-тай бизнесийн ямар нэгэн харилцаа байхгүй. *** нь "Тянжин боомтоор дулааны аргаар бэлдсэн махыг ОХУ-аар дамжуулан хөргөлттэй контейнэрээр хүлээж авах бололцоотой боллоо" гэж надад хэлж байсан ба тухайн үед Х. "***" ХК-ийн 5000 ширхэг шошгыг надад өгсөн, манай боловсруулсан 25 тонн ямааны махан дээр шошгыг нааж, Оросын холбооны хилээр гаргахаар бэлтгэж байгаа гэж хэлсэн юм.../2 дугаар хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/... *** буюу ***ы мах. *** нь өмнө нь манайд ажилладаг байсан, мөн Монгол ажил хөөцөлдөхөд тодорхой хэмжээгээр тусалдаг хүн учраас манайх зоорио үнэгүй түрээслүүлсэн юм, ямар нэгэн байдлаар үйлдвэртэй хамааралгүй мах. Амаар ярилцаж тохиролцоод зооринд махыг нь тавиулсан болохоор ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. Урд нь бол би өөрөө тэр өрөөнд амьдардаг байсан...2016-2017 оны хооронд нэг найз маань л надад архинд дэвтээж ууж байгаарай гэж өгч байсан юм. Яг хэн өгч байсныг санахгүй байгаад байна. Тухайн үед хүн өгөхөөр нь аваад л мартчихсан байна билээ, тэгээд сая л гарч ирэхэд нь санаж байна. Аваад бол огт хэрэглэж байгаагүй. Миний өөрийн гоёо гэдэг эмийн ургамал байгаа юм...2018 онд *** ХХК-д гэрээний дагуу 100 тонн махыг дулааны аргаар бэлтгэж өгсөн. Тухайн махыг *** ХХК нь Хятад руу өөрсдөө гаргасан. Тэр талаар би сайн мэдэхгүй, үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцдаг учраас мөнгөний асуудлыг нягтлан *** мэднэ. Тухайн үеийнхээ тайлан тооцоо дээрээ тусгаад явсан байгаа. Бид нар 2018 онд 100 тонн махыг бэлтгэж өгсөн болохоор бид өөрсдөө экспортлоогүй, манай байгууллага мах гадаадад мах гаргах тусгай зөвшөөрөл авч байгаагүй учраас ямар нэгэн байдлаар мах гаргаж байгаагүй. 2018 онд *** ХХК-д 100 тонн, 2019 онд ***д 25 тонн мах бэлтгэж өгч байсан. Тэрнээс мах гаргаж байгаагүй...Харин гадаадад мах гаргах тусгай зөвшөөрөл авахаар Монгол Улсад Төрийн байгууллагуудад бичиг баримт бүрдүүлэн өгсөн байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор гарахааргүй болсон байхаа. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ буруу ойлголцон мах бэлтгэн нийлүүлснийг гадаадад гаргасан гэж буруу бичүүлсэн байна. "***" ХХК-с холбогдох албан тушаалтнууд нь мэдэж байгаа байхаа. Миний зүгээс үйлдвэрээ хариуцдаг учраас сайн мэдэхгүй, санхүүгийн асуудлыг *** талийгаач болохоосоо өмнө хариуцаж байсан бөгөөд *** нас барсны дараа хэн хариуцаж байсныг мэдэхгүй байна. Ер нь *** тус ажлыг дуусгаад л нас барсан байхаа. Ажиллаж байсан. Хуучин мэргэжлийн хяналтын газар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан малын эмч мэргэжилтэй, мөн махны үйлдвэрийн тодорхой мэдлэгтэй хүн байсан учраас тухайн хүнийг хэсэг ажиллуулан үйлдвэрийн дотоод зохион байгуулалт, техник хэрэгсэл байршуулахад заавар зөвлөмж өгч ажиллаж байсан. Уг хүмүүс нь үйлдвэр нээгдэхэд л хамтран ажиллаж байгаад гарсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас, 9 дүгээр хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас/... Би тус зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн санаа зорилгын хувьд тухайн махыг Монгол Улсад бэлтгэчхээд *** руу экспортлохоор бэлдэж байсан юм. *** руу хагас боловсруулсан махыг хилээр оруулахад шулах, угаах, дэвтээх, чанах зэрэг дамжлагыг дамжиж бэлтгэдэг. Өмхийрч муудсан махны хувьд дэвтээх дамжлагат боловсруулагдаж байх үед гаднаас телевизийн хүмүүс орж ирсэн. Тэгээд махны бодит байдлыг харчхаад мэргэжлийн хяналтын байгууллага дуудсан. Түүний дагуу Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын албанаас хоёр байцаагч ирээд шулахаар, чанахаар, мөн дэвтээхээр бэлтгэсэн байсан махнуудыг хараад шууд лацадсан. Махыг лацдаж байх үед нь би тэр хүмүүсээс "Наад махаа битгий лацдаачээ, бэлтгэсэн байгаа шат дамжлагаар нь явуулахгүй, ингээд орхивол муудна, муудуулахгүйн тулд өнөөдөртөө хөлдөөгч рүү хийчихье" гэж гуйсан. Гэвч манай үгийг хүлээж авахгүйгээр, махнуудыг байгаа газарт нь лацдаад үлдээгээд явсан. Тэгээд маргааш өдөр орж үзэхэд махнууд үнэр орж, муудах шинж рүү орсон байсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. *** руу мах гаргахдаа хүлээн авагч талаас хоёр төрлийн сорьц авч шинжилгээ авдаг. Нэгдүгээрт Өвөрмонголын Хөх хотод шинжилгээ аваад тэнцвэл цааш нь Бээжин хотод дахин шинжилгээнд хамрагдаад тэнцвэл хүлээн авагч талд шилжүүлнэ. Хэрэв тэнцэхгүй бол тухайн шинжилгээний хариуг үндэслэн эрх бүхий байгууллагаас устгал хийдэг. Тухайн устгалтай холбоотой зардлыг экспортлогч компани бүрэн хариуцдаг тул махаа бэлтгэж боловсруулахад их ач холбогдол өгдөг. Би холбогдох хийж гаргасан шинжилгээний дүгнэлттэй танилцлаа. Зөв буруу гаргасан гэдэг тал дээр маргах зүйл байхгүй. Харин манай махны үйлдвэрийн агуулахад байгаа хөлдөөгчүүдийн аль хэсгээс нь авсан гэдэг талаар нь тодруулах шаардлагатай байна, учир нь хөлдөөгчүүдэд бүрэн боловсруулагдаж дуусан экспортлоход бэлэн болж хайрцагласан махнууд, мөн боловсруулахад явцад лацдаж хөлдөөгч рүү хийсэн махнууд байгаа. Шинжилгээнд аль хэсгээс нь авсан гэдгийг нь мэдэх шаардлагатай байна.../9 дүгээр хавтаст хэргийн 220-221 дүгээр хуудас/...Энэ ургамал нь нэгэнт миний ажлын өрөөнөөс илэрсэн тул би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, энэ ургамлыг ямар нэгэн зүйлд хэрэглээгүй. Яаж хэрэглэдэг болохыг нь мэдэхгүй. Энэ ургамал нь миний ажлын өрөөнөөс өөр газар хадгалагдаж, тээвэрлэгдсэн юм байхгүй. Манай ажлын өрөө Сонгинохайрхан дүүргийн Эмээлт дэх үйлдвэрийн байранд байдаг юм. Манай өрөөнд хэдэн жил болсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/,
4.Зөрчил шалган мөрдөн шалгах ажиллагаанд ***ийн өгсөн мэдүүлэг “...2014 оноос эхлэн мах хадгалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хүнсний зориулалтын цардуул мах зөөлрүүлдэг, өөх тосыг багасгаж шингээдэг учраас хэрэглэсэн. Бусад үйлдвэрүүдийн хятадууд өөрсдөө хэрэглэдэг болохоор хятад захирлын зааварчилгаагаар хэрэглэсэн. Гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээний бичиг байхгүй хятад найзаасаа бага хэмжээгээр /2-3 уут/ гуйгаад авсан байх. Хугацааг дууссаныг анзаараагүй.Батлагдсан технологийн заавар байгаа. Мэргэжлийн бус хүн ажиллуулж байгаа болохоор зөрчөөд байна. 2022 оны 01 дүгээр сараас эхлэн махаа хүлээн авсан, чанах үйл ажиллагаа 4 дүгээр сараас эхэлсэн. Хоногийн хүчин чадал 5-10 тонн. Экспортын зориулалтаар бэлтгэж байсан. *** Улсад экспортлох зорилгоор бэлтгэсэн. Ямааны боловсруулсан мах 150 тонн орчим бэлтгэсэн байгаа. Тэдний компанийн нэр дээр мах экспортлохоор бэлтгэсэн. Тоо хэмжээгээр тэднийхээс шошгыг аваад боловсруулсан ямааны махны савалгаан дээр наасан. Тухайн шошгыг хүлээн авсан баримт байхгүй, *** гэсэн шошгыг ойролцоогоор 2000-3000 ширхгийг хүлээн авсан, одоо үйлдвэрт хэрэглээгүй шошго байхгүй ээ. *** гэдэг хүн *** гэсэн шошгыг манай компанид авчирч өгсөн. Манай нярав болох *** 4 дүгээр сард хүлээн авсан. 50 тонн орчим мах *** гэсэн шошготой байгаа. Агуулахад түүхий ямааны гулууз мах /356176 кг/ хүлээн авсан бүртгэлийг дөрвөлжин шугамтай А4 дэвтэрт бичсэн, боловсруулсан ямааны махны бүртгэлийг дөрвөлжин дэвтэр дээр бичсэн /7500 хайрцаг буюу 150 тонн мах/, агуулахын хэмийн бүртгэл хөтлөлт байхгүй. Хариуцлагагүй байдлаас болоод мөрдөж ажиллахгүй байна.../1 дүгээр хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/...“***” ХХК-ийн 3,4 дугаартай мах хадгалах хөргүүртэй агуулахад түрээслэгч *** гэдэг хүний мах байгаа учир 5.26-ны өдөр холбогдож чадаагүй, мөн түлхүүрүүд нь байгаагүй учир агуулахыг нээж чадаагүй. Тэр хоёр агуулахыг НМХГ-аас 26/4091, 29/4093 гэсэн дугаартай лац тавьж битүүмжилсэн байсан бөгөөд лац хөндөгдөөгүй болно. 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тус 2 агуулахыг битүүмжилж лац тавьсан.../1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/... Анх 2006 онд манай "***" ХХК нь ноос ноолуурын чиглэлээр Хан-Уул дүүргийн ***ны нутаг дэвсгэрт байгуулагдаж, ноос, ноолуурыг хагас боловсруулж, Хятад улс руу экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгээд 2015 он хавьд санагдаж байна, тухайн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр эмээлт гэх газар махны үйлдвэр барьж 2018 онд мах бэлтгэх /боловсруулах/ чиглэлээр дүгнэлт зөвшөөрлийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авч үйл ажиллагааг эхэлсэн. Манай компанийн мах боловсруулах зөвшөөрлийг 2022 оны 06 сарын 03-ны өдөр цуцалсан тухай мэдэгдэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн байсан. Манай байгууллагад экспортлох зөвшөөрөл бол байхгүй, экспортлох хүсэлтийг ***-н хорио цээр мал эмнэлгийн газар хүсэлтийг 2021 онд хүргүүлсэн байсан, одоо болтол экспортлох зөвшөөрөл ирээгүй. Тийм учраас экспортлох зөвшөөрөлтэй "***" ХХК-ийн нэр дээрээс мах экспортлолт хийхийг тухайн байгууллагын удирдлагуудтай танил хуурай ах ***ээр дамжуулж "***" ХХК-ийн квотоор *** улсад махыг экспортлох болсон. Манай компани нь зөвхөн ямааны махыг дулааны аргаар боловсруулдаг. Мах боловсруулах нарийн үйлдвэрийн технологийн нарийн сайн мэдэхгүй. Тухайн "***" ХХК-ийн шошгыг 20 кг-аар хайрганд савласан ямааны мах нь дээр наасан байгаа, тухайн байгууллагын нэр дээрээ ***-д экспортлох зорилгоор 2022 оны 4-р сараас эхэлж хайрцагтай 20 кг -тай ямааны савласан мах нь дээр наасан, нийт багцаагаар 4000-5000 ширхэг шошгыг наасан, манай байгууллагын эмээлтийн зооринд байгаа. *** компанийн хаяг шошгоос хэдэн ширхгийг авсан болохыг сайн мэдэхгүй байна. *** ах авч ирж өгөөд манай үйлдвэрийн ажилчдаас нэг нь хүлээж авсан байх. Намайг байхгүй хойгуур үйлдвэр дээр авч ирж үлдээсэн байсан. Би бол тухайн "***" ХХК-ийн хэн гэдэг хүнтэй хэзээ яаж тохиролцсоныг бол мэдэхгүй ***, манай захирал *** 2-р мэдэж байгаа. Тухайн хаяг шошгыг хэдэн төгрөгөөр авах талаар харилцан тохиролцсон талаар мөн мэдэх зүйл байхгүй. Ерөнхий захирал болон *** нар мэдэж байгаа. *** ***-ны хэн гэдэг хүнээс авсан талаар надад хэлж байгаагүй. Манай "***" ХХК-нд 2022 оны 5-р сарын 11-ны өдөр Нийслэл болон Сонгино хайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар ирээд манай мах байгууллагын мах болон үйлдвэрт байсан шуудаатай цардуулаас дээж аваад шинжилгээнд өгсөн. Тэгээд шинжилгээний хариу нь 2022 оны 5-р сарын сүүлээр цардуул нь 92.4 хувь цардуул, боловсруулаагүй махнаас бактери илэрсэн гэж хариу нь гарсан. Энэ бодис хаанаас орж ирсэн болохыг мэдэхгүй. Хятад бичигтэй ууттай бодис байсан. Үйлдвэр дээр очоод *** эгч, *** нараас энэ ууттай юу юм бэ гэж асуухад "Цардуул гэж хэлж байсан. Мах боловсруулахдаа ашигласан юм уу гэж асуухад "Хоёулаа л мах боловсруулахдаа туршиж ашиглаж үзсэн л гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 157-159 дүгээр хуудас, 9 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас/
5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч ***ийн өгсөн: “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Шинжээчийн дүгнэлт болон магадалгаатай танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Магадалгаагаар гарсан экологи эдийн засгийн үнэлгээ 596.427 төгрөгийг мөн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***-ын өгсөн: “...Тэгээд би Хятадаас Монголд ирж уг *** ХХК-ийн манай мөнгөөр бидэнд авч бэлтгэж өгсөн ноос, ноолуурыг харж байгаад аваад нутаг руугаа явдаг. Уг хүмүүсийн ***-д байдаг толгой компанийнх нь талаар би сайн мэдэхгүй Ямар ч байсан төлбөр тооцоог манай хамрагч *** Хятадад хийдэг. Энэ онд *** ХХК-д өөрсдийн авсан ноос, ноолуурыг угаалгаж, престүүлэн, машинд хийлгэхээр ирсэн юм. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсний жилийн хүү болох 35,507,420 төгрөг орж ирсэн. Тухайн үед би нутагтаа байсан. Тэгээд Монгол Улсад огт ирэхгүй байж байгаад сая Монгол Улсад ирээд Хаан банк дээр очиж уулзахад миний дансанд 35,5 сая төгрөг үлдэгдэлтэй байсан. Тэгээд Хаан банкнаас надад Монгол Улсад оршин суух үнэмлэхгүй урчаас банканд данс эзэмшүүлэх боломжгүй, иймд та дансаа хааж мөнгөө авна уу гэсэн. Тэгэхээр нь би өөрийн данснаас 2 сая төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж мөнгө аваад үлдэгдэл 31,5 сая төгрөгийг бөөнд нь авч өөрийн дансаа хаалгасан юм. Уг мөнгийг өөрийн байрлаж байсан газар болох *** ХХК-ийн үйлдвэр дээр хадгалж байтал цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийн хураан авч явсан. Уг мөнгөөр ноос ноолуур худалдан авах гэж байсан юм. Зарим хөдөөгөөс ирж байгаа малчид нь заавал бэлэн мөнгөөр ноолуураа зарна гэдэг учраас надад бэлэн мөнгөтэй байх шаардлага гардаг юм. Ноос ноолуур угаалгахад л хамтран ажилладаг өөр ямар нэгэн хамтран ажилладаг зүйл байхгүй. Одоо хураалгасан мөнгөө буцааж аваад жаахан ноос, ноолуур худалдан аваад угаалгаж бэлтгүүлээд нутаг руу гаа явмаар байна. Тиймээс надаас хураан авсан мөнгийг буцаан өгнө үү. Миний виз бол дуусаж байгаа бөгөөд онгоцны билетээ авчих юм бол явах болно...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 162-164 дүгээр хуудас/
7.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ын өгсөн: “...2009 оны 05 дугаар сард Монгол Улсдаа ирсэн. 2009 оны 08 дугаар сард ***тай анх танилцаад гэр бүл болоод дахин Чех улс руу яваагүй. Миний хувьд 2009 оноос хойш гэртээ 2 хүүхдээ хараад байж байгаа. Том хүү 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр, бага хүү 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. Би өөрөө ойр зуурын ярианы Хятад хэлтэйгээс гадна Англи, Турк хэлний дунд түвшинтэй. Манай нөхөр *** Монгол хэлээр ярьж чадна, ойр зуурын яриаг бол ойлгоно. Нөхөр бид албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Би хүүхдээ харахын зэрэгцээ 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хааяа нөхрийн танил Хятад улсын иргэн хоч нэрээрээ *** /Монгол улсад одоо байгаа, манай нөхрийн үйлдвэрт амьдарч байгаа, утасны дугаарыг мэдэхгүй байна/, *** /хаана байгааг мэдэхгүй, утасны дугаарыг мэдэхгүй байна/ нарт ноос ноолуур худалдаж авахад ноос ноолуур худалдан борлуулдаг. Би өөрийнхөө найдвартай төрсөн дүү ***, *** нараар дамжуулж хөдөө, орон нутгаас зөвхөн ноос ноолуурыг хямд үнээр худалдаж аваад эргээд ***, *** нарт худалдаж борлуулдаг. Өнөөдөр 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн үед нөхөр би болон хүүхдүүдтэй хамт Хан-Уул дүүргийн Емарт худалдааны төв дээр уулзаад салсан, одоо хаана байгааг мэдэхгүй байна. Нөхөр ***тай анх 2009 онд Улаанбаатар хотод танилцаад гэр бүл болох үед уг компанийн хөрөнгө оруулагч байсан гэдгээр нь мэдэж байна. Уг компани нь ***ын дэргэд махны үйлдвэр болон ноос ноолуурын үйлдвэртэй, ихэвчлэн сарлаг, ямааны махыг худалдаж аваад нөөцөлдөг, харин ноос ноолуурыг угаагаад Хятад улс руу тээвэрлэж гаргадаг....Би ***ын ойролцоо байрлах нөхрийн махны үйлдвэрт огт очдоггүй, харин ноос ноолуурын үйлдвэртээ очдог. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй учир нь тухайн махны үйлдвэрийн талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 167 дугаар хуудас/,
8.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ийн өгсөн: “...Манай байгууллага нь гадаад худалдаа, ноос, ноолуурыг анхан шатны боловсруулах чиглэлээр үйл ажиллагааг 2006 оноос хойш явуулж ирсэн. 2017 онд өөрийн байгууллагын хөрөнгөөр махны үйлдвэр барьж ашиглалтад оруулан 2018 оноос махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Байгууллагын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нь *** гэж Хятад хүн байгаа, *** гэж хятад иргэн захирлаар нь 2006 оноос одоог болтол ажиллаж байгаа. 2021 оноос ***ийг "Үйл ажиллагаа хариуцсан захирал" гэсэн албан тушаалтайгаар томилсон. *** нь мах, ноос ноолуурын үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд голдуу ноосны үйлдвэр дээр байж байдаг. *** захирал бараг үйл ажиллагаанд оролцдоггүй, байгууллагын тайлан мэдээ энэ тэрийг бол би *** захиралд л танилцуулаад гарын үсэг нь зурагдаад явдаг. Ер нь байгууллагын өдөр дутамын үйл ажиллагааг *** захирал л удирдан зохион байгуулдаг бөгөөд *** захирал хөрөнгө оруулагч гэдэг байдлаар л байдаг. Үйлдвэрт тусдаа нягтлан гэж байхгүй, ашиглалтад орсноос хойш 2018 онд мах бэлтгэсэн, 2019 онд мах бэлтгэсэн талаар ямар нэгэн мэдээлэл надад ирээгүй, тайлан дээр ямар нэгэн зүйл байхгүй Үйлдвэрийн агуулахыг бусдад түрээслэх явдал бол байдаг. Цардуулын талаар бол сая хэвлэл мэдээллээс сонсож байна. Тайлан балансад үйлдвэрээс ирүүлж бүртгүүлсэн материал, мэдээлэл байхгүй. 2018 онд мах бэлтгэж байгааг мэдэж байсан учраас баримт, мэдээллээ аваад тайланд тусгасан. 2019 онд бол үйл ажиллагаа явуулсан гэж мэдээлэл өгөөгүй, 2020, 2021 онд цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа явагдаагүй. Энэ оны тайлан мэдээллүүдийг надад ирүүлээгүй байгаа. 2018 онд *** ХХК-ийн захиалгын дагуу гэрээ байгуулж 5,9 тэрбум төгрөгийн махыг бэлтгэн нийлүүлсэн. Махны жингийн хэмжээг одоо санахгүй байна. Тухайн ашгаас ноогдол ашиг хуваарилсан зүйл байхгүй. Энэ мөнгөн дүнгээс мах бэлтгэх өртөг болон татвар төлөгдөөд үлдсэн цэвэр ашиг нь үйлдвэртээ шинэ тоног төхөөрөмж авах зэрэгт зарцуулагдсан. Мах захиалгаар нийлүүлэх гэрээний эх хувиараа татвар дээр шалгагдаж байгаа. Манай байгууллагад татварын том татвар төлөгчийн газраас шалгалт орж санхүүгийн 2018, 2019, 2020, 2021 оны бүх баримтуудыг авсан байгаа...Махны үйлдвэртэй холбоотой бичиг баримт *** дээр л байдаг байсан бөгөөд *** нь 2018 оноос анх нээгдэхэд нь ажиллаж байсан. *** надтай ярих нь 2022 оны 1 сараас эхлээд ажлаа өгнө, би болино гэж ярьж байсан. 2022 онд бол ажиллаагүй бөгөөд 2021 оны дундаас хойш цалин аваагүй, гэхдээ сүүлийн хэдэн сар сул зогсолтоор тооцогдон нийгмийн даатгал төлөгдсөн. Миний зүгээс Хятадын хөрөнгө оруулалттай "***" ХХК нэртэй ноос ноолуурын үйлдвэрт нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд тухайн байгууллагын оффис болох Хан-уул дүүргийн ... сууж ажилладаг. *** ХХК-гийн нягтлангаар бол уг ажлын хажуугаар ажилладаг бөгөөд тийм учраас би уг үйлдвэр дээр нь байрладаггүй, урьд нь удаан ажиллаж байсан учраас үйлдвэрийн тайлан баланс гаргах л чиг үүргийг гүйцэтгэн ажиллаж байсан. Ер нь бол ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн боловч шийдэгдээгүй байсан. Сүүлийн жилүүдийн баримтууд нь миний ажлын өрөөнд байсан боловч одоо татвар дээр байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/
9.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ийн өгсөн: “..."***" ХХК-нд би 2013 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл нийт 10 гаруй жил ажиллаж байна. Энэ үйлдвэр нь зөвхөн улирлын чанартайгаар тухайн оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилладаг, бусад саруудад ажилгүй болчихдог. "***" ХХК-ны гүйцэтгэх захирал нь ***, нягтлан бодогч *** гэх эмэгтэй байдаг. *** дарга миний мэдэж байгаагаар намайг анх 2013 онд ажилд ороход энэ үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Уг үйлдвэр нь улирлын чанартайгаар ноолуур худалдаж аваад, ноолуураа угаагаад багцлаад, контейнерт хийгээд *** Улс руу гаргадаг. Энэ үйлдвэрийг давхар *** гэдэг Хятад хүн хариуцдаг гэж сонссон ба энэ хүн үйлдвэр дээр ирэхээсээ ирэхгүй нь их байдаг. Миний ажил үүргийн хуваарь бол үйлдвэрийн объектыг тэр чигт харж, хамгаалж 24 цагаар харуулын ажил хийдэг, сарын цалин өдөрт 50.000 төгрөгөөр 1.500.000 төгрөг авч байгаа. Бас миний харснаар сар өдрийг сайн санахгүй байна, 2022 оны Цагаан сарын дараагаар хавар санагдаж байна "***" ХХК-ны Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ноос, ноолуурын үйлдвэрт харуулын ажлаа хийж байхад ойролцоогоор 18 цагийн үед цагаан өнгийн приус 20 маркийн машинтай /улсын дугаарыг огт санахгүй байна, зузаандуу цэнхэр өнгийн куртиктэй, 40 орчим насны намхан нуруутай 168 см орчим өндөртэй, бор царайтай/ залуу ирээд *** энэ хайрцагтай юмыг ***-д өгөөрэй гэж хэлээд 20х20х30 хэмжээтэй битүү скочоор бүрж скочдсон, гаднаа жижигхэн ногоон өнгийн Хятад бичигтэй адресстай, адрессийг скочоор дарж наасан 3 ширхэг кординан бор хайрцгийг өгөөд явсан. Энэ 3 хайрцгийг *** ирж авна гэж тэр залуу хэлсэн Одоо тэр цагаан машины жолоочийг харвал таних эсэхээ сайн мэдэхгүй байна, машины улсын дугаарыг огт бичиж аваагүй, би ганцаараа ажиллаж байсан болохоор харуулын хар дэвтэр рапорт гэх зүйл тухайн үед огт хөтөлж бичээгүй. Өмнө нь ээлжээр гарч байхдаа харуулын хар дэвтэр хөтөлдөг байсан юм. Тэгээд тэр 3 хайрцгийг тэр өдрийн орой бараг 2 цагийн дараагаар 21 цагийн үед байхаа *** өөрөө ганцаараа ирж машиндаа хийгээд аваад явсан. Мөн тэр цагаан машины жолооч надад хайрцгийг өгөхдөө ганцаараа ирсэн ба би бас тухайн едер үйлдвэр дээрээ ганцаараа байсан. Энэ үйлдвэр нь хашааны гадна болон дотор хэсэгтээ үйлдвэрийг бүхэлд нь хянах боломжтой 20 гаруй хяналтын камер байгаагаас гадна үйлдвэрийн 2 давхарт хяналтын камерын сервер байгаа. Хяналтын камерыг *** дарга давхар гар утсандаа суулгасан байгаа учир нь намайг камераар хараад хогоо цэвэрлэ, энэ тэр гээд хэлээд байдаг. ***гийн бүтэн нэр, утасны дугаарыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр хуудас/
10.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ийн өгсөн: “...Нэг тонн усанд 20 кг нунтаг цагаан бодис хийж найруулаад холигчид 40 ширхэг ямааны шулсан мах хийж дээрээс нь 50 литр найруулсан уусмал хийж 20-30 минут холигчоо эргүүлж хольдог. Чанахын урд өдөр гулуузаа сэврээх, цехэд оруулаад гулуузанд цэвэрлэгээ хийгээд орой нь уураа тавьж гэсгээн өглөө 4-6 цагийн хооронд гулуузыг угаана тэгээд 6 цагт гулуузаа шулаад 8 цагт шулсан махаа ангилна, ангилсан махаа шууд усандаа сойно сойсон махаа орой 22 цагт холигчдоо хийж бодистой уусмалаа хийгээд холиод өглөө 7 цагт чанаж эхэлдэг. Нэг чаналгын тогоонд 35-40 ширхэг ямааны шулсан мах хийж 1 цаг орчим чанадаг. Чанасан махаа хүйтэн усанд 1 цаг орчим сойгоод сэврээгээд, 5 кг-аар савлаад, вакумдаад хаяг шошгоо наагаад 20 кг-аар хайрцаглаад гүн хөлдөөгчид 72 цаг байлгаад хадгалах агуулахад хураадаг...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/...Махыг 12 усанд байлгаж шүүсийг нь аваад тухайн махаа уснаас гаргаж сойж усыг нь шүүгээд, тэгээд тэр шүүсэн махаа миксерт хийж угаахдаа цардуулыг 1 тонн усанд 5 килограммыг тооцон хийж найруулж, улмаар уг цардуултай усандаа махаа хийж угаадаг юм. Цардуул нь өөх тосыг шингээдэг, мөн махыг зөөлөн болгож өгдөг гэдэг учраас л цардуултай усанд махыг угаадаг байсан. Цардуул скаладан дотор байсан. Хэзээ яаж ирсэн болохыг мэдэхгүй байна. Энэ онд мах бэлтгэж эхлэх үед л ямар ч байсан тухайн цардуул нь байсан. Нийт 2 бүтэн шуудай байсны нэгийг нь хэрэглэчихсэн. Нөгөөхийг нь шинжилгээнд аваад явсан. Тухайн цардуулын хугацааг нь бол ёстой хараагүй. Анх хараад жимсний зурагтай байхаар нь хүнсэнд хэрэглэдэг юм байна л гэж харж байсан юм. Ер нь бол *** дарга бид 2 "мах гарц багатай гарч байна. Шүүсийг нь их аваад бас удаан чанаад байх шиг байна" гэж ярилцаж байтал дарга "энэ цардуулыг мах угаахдаа ашиглах бол махны шүүслэг байдал нь хадгалагддаг, тэгснээрээ махны гарц ихэснэ, мөн махыг зөөлөн болгодог гэж байна, тэгэхээр махаа угаахдаа уг цардуулыг ашиглая гэсэн. Махыг дулааны аргаар боловсруулахад 15-с 25 кг жинтэй ямааны махнаас 40-с 45%-с гарцтай байдаг, дулааны аргаар боловсруулахад махны 55-с 60% нь хорогддог юм. Тиймээс уг хорогдлыг багасгах, махыг зөөлөн болгон, шүүсийг нь хадгалах зорилгоор цардуул ашигласан... Шошгыг дарга *** авчирсан. Тухайн шошгыг хаанаас авчирсан болохыг би асуугаагүй...Үйлдвэр өөрсдөө гүний 2 худагтай. Сүүлд шинжилгээ авахад ашигласан байсан ус бол манай өөрсдийн гүний худгийн ус байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/
11.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ийн өгсөн: “...***" ХХК-ийн захирал *** гэдэг Хятад хүн байдаг, өөр бусад удирдлагуудыг мэдэхгүй байна. Савлагчаар ажилладаг ойролцоогоор 8-9 хүн байдаг ба савлагч нарыг хариуцаж ажилладаг нь *** гэдэг эмэгтэй байгаа. Савлагчийн ажил үүрэг нь уурын аргаар чанаж боловсруулаад бэлэн ирсэн 20 кг махыг хэмжихгүйгээр нүдэнд баримжаагаар тэнцүү 4 хэсэг хуваагаад өнгөгүй гаднаа хаяг шошгогүй уутанд хийгээд вакумжуулаад дараа нь 4 хэсэг ууттай махаа бор өнгийн гаднаа шошго хаяггүй кординан хайрцагт хийгээд цаашаагаа ямар нэгэн шошго хаяггүйгээр бор хайрцагтай нь хамт гүн хөлдөөгч рүү хийдэг. Өдөрт ойролцоогоор 300 хайрцаг махыг хөлдөөгч рүү хийдэг. Тэгээд цагаан сараас нэлээн хойш бараг 2022 оны 03 дугаар сард "энэ шошгийг наагаарай" гээд *** эгч өөрөө бор өнгийн 20х40 хэмжээтэй хайрцагт хийсэн ногоон өнгийн хүрээтэй "Ямааны чанасан мах" гэсэн бичигтэй шошгонуудыг авчирч өгөөд дээрх 4 хэсэг мах ордог бор өнгийн кординан хайрцгийн гадна хэсэгт 1 ширхгээр наагаарай гээд наалгадаг байсан. Тэр ногоон шошгыг наасан хайрцагтай махнууд шууд гүн хөлдөөгч рүү ордог. Сүүлд дахиж энэ ногоон шошго дуусчхаад дандаа шошгогүй хайрцагтай мах гүн хөлдөөгч рүү хийдэг болсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 179 дугаар хуудас/
12.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ы өгсөн: “... Сонгинохайрхан дүүргийн *** хороо ***ын дэргэд байрлах "***" ХХК-ны дотоод үйл ажиллагаа, чиглэлийн талаар надад нарийн мэдэх зүйл огт байхгүй. Харин энэ компанид 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын 21 аймаг, хөдөөгөөс заримдаа танил найз нөхөд маань *** дээр махаа худалдан борлуулах гэж ирэх үед дунд/нь зуучилж, ихэнхдээ ямааны махыг тухайн компанид худалдан борлуулж байсан. Энэ компани миний мэдэж байгаагаар 2019-2022 оны 04 дүгээр сард хүртэл корона өвчний улмаас үйл ажиллагаа явуулаагүй, зогсоосон байдалтай байсан санагдаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд 05 дугаар 31-ний өдөр хүртэл нийт 5 сарын хугацаанд "***" ХХК-ны гүйцэтгэх захирал ***тэй өөртэй нь тухайн компанийн 1 номерын махны жижиг хөргөгчийг сарын 1.000.000 төгрөгөөр түрээсэлж авч, түрээсийн гэрээг бичгээр уг компани дээр байгуулсан. Түрээсийн төлбөрийг би бэлнээр сар бүрдээ ***д өөрт нь өгч байсан ба уг компанийн 1 номерын хөргөгчид би 1500 /нэг мянга таван зуу/ ширхэг түүхий хонины гулууз махыг хөлдөөж, хураасан байгаа. Хөргөгчид байгаа миний хадгалуулж байгаа хонины махнууд нь тусдаа гаднаа эрээн өнгийн хулдаасаар бүтээсэн бусад махнаасаа ялгагдахаар байгаа. Байгуулсан гэрээний хуулбар хувь нь дээрх хэргийн материалд мэргэжлийн хяналтын байцаагч нар авч хавсаргасан. Дээрээс нь дээрх байцаагч нарт хаанаас ямар мах худалдаж авсан, гарал үүсэл, код, шинжилгээний бичиг зэрэг нь бас байх ёстой. Эдгээр 1500 ширхэг хонины гулууз махыг 2021 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ихэнхдээ Архангай, Дорнод аймгуудаас цуглуулж байгаад хөлдөөгчид хийсэн. Нийтдээ 1500 ширхэг 34тн /гучин дөрвөн/, ойролцоогоор 1 гулууз нь 165.000 /нэг зуун жаран таван мянган/ төгрөгөөр бодоод нийтдээ 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн мах байгаа болно...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/
13.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ын өгсөн: “...Үйлдвэр рүү ажилчид болон удирдлагууд машинтай орж гарч байдаг бөгөөд би орж байгаа машиныг шалгадаггүй, гарч байгаа бүх машиныг шалгадаг. Харуулын бүртгэлийн дэвтэр байдаггүй, би өөрөө бүх ажилчдынхаа машиныг мэддэг учраас өөрөө хараад оруулж гаргаад байдаг байсан ба тухайн хаяг шошгын талаар надад мэдэх зүйл байхгүй. Ер нь бол үйлдвэрийн уурын зуухаа хянаад, байр объектыг хараад л байж байдаг юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас/
14.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ын өгсөн: “...Тухайн үед эдний компанийн махны үйлдвэр нь зүгээр нэг агуулах байсан бөгөөд сүүлд нь махны үйлдвэр болгох гэж байгаа гэсэн бөгөөд *** захирал нь надад "махны зөвшөөрлийг гаргуулах гэж байгаа юм, тэр дээр Монгол хүний нэр оруулахгүй бол бичиг баримт нь гарахдаа хэцүү байна, чиний нэрийг оруулчихъя" гэсэн. Тэгж анх холбогдсон. Тэгээд би бичиг баримтыг нь өөрийн нэр дээр хөөцөлдөн өөрийгөө дэд захирал гэж холбогдох байгууллагад танилцуулан махны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь гарсан. Улмаар уг бичиг баримтуудыг нь би ***-д хүлээлгэн өгсөн. Тэгээд хаяа нэг шалгалт энэ тэр ирлээ гэж над руу *** хэлэхээр нь би үйлдвэр дээр нь очиж ***-тэй уулзаж, улмаар мэргэжлийн хяналтынхантай очиж уулздаг байсан. Намайг мэргэжлийн хяналтынхан болохоор дэд захирал гээд огт авч хэлэлцдэггүй л байсан. Тэгээд би бол хааяа л тэр үйлдвэр дээр очихоос биш дотоод үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй. Миний зүгээс Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газарт үйлдвэрийн зөвшөөрөл гаргуулах хүсэлтийг бичсэн байсныг нь надад ***ий надад өгсөн компанийн гэрчилгээний хамт аваачин өгч улмаар Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч ***, ***, *** нарыг тухайн үед манай байгууллагад ажилд орсон байсан ***гаар яриулж, үйлдвэрийн барилгыг үзүүлж улмаар зөвшөөрөл гаргуулан авсан. Надад тийм тушаал гарсан талаар огт хэлээгүй, би мэдээгүй, цаасан тушаалыг нь би авч үзээгүй...Торгууль тавигдаад төлдөг байсан. Ер нь бол бохир заваан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/,
15.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Г.Энхтөрийн үзлэг хийсэн тэмдэглэл 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал:
Сонгинохайрхан дүүрэг *** хороо, *** тоотод байрлах *** ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн байранд үзлэг хийхэд Хөргөлтийн камер №1-д дулааны аргаар боловсруулсан ямааны мах /хаяг шошгогүй/ 1250 хайрцаг 25000 кг, хонины гулууз мах 1500 ширхэг 30000 кг, Хөргөлтийн камер №2-д дулааны аргаар боловсруулсан ямааны мах /*** ХХК хаяг шошготой/ 1250 хайрцаг 25000 кг, дулааны аргаар боловсруулсан ямааны мах /хаяг шошгогүй/ 2308 хайрцаг 46160 кг. Хөргөлтийн камер №3-д дулааны аргаар боловсруулсан ямааны мах /*** ХХК хаяг шошготой/ 3592 хайрцаг 71840 кг. дулааны аргаар боловсруулсан ямааны мах /хаяг шошгогүй/ 190 хайрцаг 3800 кг, Хөргөлттэй агуулах №1-д дулааны аргаар боловсруулсан ямааны мах /хаяг шошгогүй/ 292 хайрцаг 5840 кг, ямааны шулсан мах 7964 кг, Хөргөлттэй агуулах №2-д дулааны аргаар боловсруулсан ямааны мах /хаяг шошгогүй/ 564 хайрцаг 11280 кг, ямааны гулууз мах 380 ширхэг 7980 кг мах, махан бүтээгдэхүүн байна. Нийт 234864 кг мах, махан бүтээгдэхүүн) дулааны аргаар боловсруулсан ямааны мах хаяг шошготой. "***"ХХК нь 4842 хайрцаг 96840 кг, дулааны аргаар боловсруулсан ямааны мах хаяг шошгогүй 4604 хайрцаг 92080 кг, хонины гулууз мах 1500 ширхэг 30000 кг, ямааны шулсан мах 7964 кг, ямааны гулууз мах 380 ширхэг 7980 кг/-ийг хураасан Хөргөлтийн камер № 1, 2, 3, Хөргөлттэй агуулах №12хөргөлтийн камерын гаднах хаалганд хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Мөнхдэлгэртэй хамтран гүйцэтгэх захирал ***, цехийн ахлагч Т.*** байлцуулан 7 ширхэг лац /МХЕГ 013053, 013080, 013083, 013019, 013023, НМХГ 29/2424, 29/4095/ тавьж битүүмжлэн, 0002945 дугаартай лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл үйлдсэн болно. Үзлэгийн явцад 8 ширхэг гэрэл зураг авсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/
16. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ийн өгсөн: “...Ингээд хэлтсийн дарга Х.Нямбаатар хүнсний чанар стандартын улсын байцаагч Б.Мөнхдэлгэр, эрүүл ахуй халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Н.Одончимэг нарын хамт Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 02-03/456 дугаартай удирдамжийн хүрээнд "*** ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн байранд хяналт шалгалт хийхээр болсон. Ингээд тус үйлдвэрийн байранд 13:00 цагийн орчим тус үйлдвэрийн байранд очсон бөгөөд улмаар бичиг баримтад шалгалт хийх гэхэд холбогдох үйлдвэрлэлийн бичиг баримтууд ажлын байран дээр байхгүй байсан улмаар үйлдвэрийн байранд хяналт шалгалт хийхэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон гулууз мах өлгөөтэй, усанд сойсон махнууд, мөн холигч дотор мах мөн өөрсдөө цардуул гэж хэлсэн бодис найруулсан ус байсан. Тэгээд ажлын байранд хяналт шалгалтаа хийгээд 14 цаг 20 минутад дээж авсан. Усанд сойсон мах, өлгөөтэй гулууз мах, боловсруулсан шошготой, шошгогүй махнаас нэг нэг дээж авсан. Нийт 6 дээж махны хувьд авсан. Бодисын хувьд хүнсний чанар стандартын улсын байцаагч дээж авсан. Үйлдвэрт хэрэглэж байгаа ус, ундны ус болон бодистой мах сойсон уснаас эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч тус тус дээж авсан. Дээрх 2 байцаагчийн авсан дээжийг би хэлж мэдэхгүй. Би зөвхөн махны дээж л авсан. Улмаар дээж авах тэмдэглэлээ үйлдэж тухайн өдрийн 17 цаг 30 минутад улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид тухайн дээжүүдийг хүргүүлсэн болно. Тэгээд маргааш өдөр нь загвар дээж үлдээлгээд Саммо институтед дээжийг хүргүүлэн 7 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулах гэсэн боловч зөвхөн цардуул үздэг гээд цардуулын шинжилгээ хийж тухайн махнуудад цардуул байхгүй гэсэн дүгнэлт гарган өгсөн. Бусад зүйлсийг нь үздэггүй гэж байсан. Агуулахуудаас бол 2 дээж авахад №3 дугаартай агуулахаас шошготой махнаас дээж авсан, харин шошгогүй хайрцагтай махнаас бол тухайн үйлдвэрийн №2 дугаартай агуулахаас дээж авсан. Дээж авах үед тухайн 2 агуулахын дотор градус нь -18 градус зааж байсан. Дотор хайрцагтай махнууд хөлдүү байсан. Уг дээжүүдийг зориулалтын саванд цаасан хайрцгаас 1 дээж буюу 1 ууттай хөлдүү махыг уутны битүүмжлэлийг задлахгүйгээр авсан. Харин үйлдвэр дотор байсан усанд сойсон, сойлтоос гаргасан, холигчоос гаргасан болон ямааны гулууз махнаас тус бүр нэг дээж авсан ба тухайн үед үйлдвэрийн дотор + градустай л байсан. Махнууд хөлдөөгүй гэсгэлэн байсан. ...Нийт 6 дээж авсан бөгөөд тухайн дээжээ Мал эмнэлгийн лабораторид хүргүүлэхдээ "дээж тус бүрээс загвар дээжийг авч үлдсэн". Загвар дээж гэдэг үндсэн дээжтэй холбоотойгоор ямар нэгэн маргаантай асуудал үүсэх үед, эсвэл өөр зэргэлдээ лабораторид шинжилгээнд зэрэг хамруулахын тулд авч үлддэг дээж юм. Уг загвар дээжийг лабораторийн шинжээч нар үндсэн дээжээс салгаж авч өгдөг юм. Намайг очиход үйлдвэр ажиллагаагүй, битүүмжлэлтэй байсан. Үйлдвэрт орж ажиллахад халуун уур ажиллаагүй, цех бол тийм халуун бол биш байсан, ерөнхийдөө сэрүүхэн талдаа байсан. Үйлдвэрийн урд талын байранд байх агуулах руу төмөр тавцан дээр хийлгэсэн. Тус агуулахад одоо хөлдүүгээрээ байгаа. Сүүлд тоолохдоо махнуудыг гаргаагүй, дээр нь мах нэмж оруулаагүй. Химийн шинжилгээний талаар мэдэхгүй. Махан дээр Формальдегид үзээгүй. Тэр нунтаг цагаан бодис дээр л уг бодис илэрсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/,
17.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***гийн өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч Одончимэг, Мөнхдэлгэр нараас тус үйлдвэрийн унд, технологийн ус, өтгөн цагаан уусмал, бүдэг цагаан уусмал, нунтаг цагаан хуурай бодист шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн. Уг дээжид шинжилгээ хийхэд:
1.Ундны усанд Амон 0,006 мгл, Кальци 55,6 мгл, Магни 31,3 мгл, Төмөр 0,76 мгл, Нитрат 6,91 мгл, Нитрит 0,05 мгл, ПиАйч 9,04, Сульфат 95,9 мгл, хатуулаг 5,35 мг-эквалиант литр, Хлорид 67,1 мгл, хуурай үлдэгдэл 614 мгл, цахилгаан дамжуулах чанар 0,884 мсм/см, нянгийн ерөнхий тоо 300-с их, гэдэсний бүлгийн бактери илрээгүй, Салмонел илрээгүй. Ундны усанд Магни 30 мгл-ээс ихгүй, Төмөр 0,3-с ихгүй, ПиАйч 6,5-8,5-с ихгүй, нянгийн ерөнхий тоо 1млт-т 100-с ихгүй байх ёстой гэтэл дээрх үзүүлэлтээр илүү гарсан.
2.Өтгөн цагаан уусмалд хуурай бодис 3,5%, ПиАйч 9,47, Цардуул нь 1,63%, Культимат натри 0,0004, Нитрит 1%, Натри хлор 0,3%, Нянгийн ерөнхий тоо 300-с их гэж гарсан бөгөөд үүнээс Нянгийн ерөнхий тоо нь 100-с ихгүй байх ёстойгоос 300- с их гарсан нь шаардлага хангахааргүй байсан.
3.Бүдэг цагаан уусмалд хуурай бодис 4,1%. Пи Айч 9,34, Цардуул 0,23% тус тус илэрсэн. Уг уусмалд харьцуулах техникийн шаардлага байхгүй учраас тодорхойлон гаргасан.
4.Нунтаг цагаан бодист шинжилгээ хийхэд уг бодис 92,47%-ийн цардуул агуулсан байсан бөгөөд тухайн бодисод Кадми 0,011 мг/кг, Хар тугалга 0,134 мг/кг, Кальци, магнийн карбонат 20,48%, Формальдегид 0,00845 мг/дм куб, Нитрит 1,0 мг/кг гарсан. Хэрвээ тухайн нунтаг цагаан бодист агуулагдсан хар тугалга, Кадми нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, тухайлбал цардуулд 1 мг/кг байх нь зөвшөөрөгддөг дээд хэмжээ юм. Тэгэхээр тухайн бодис нь цардуул бол уг хүнд металл нь зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Харин Формальдегид нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд байх зөвшөөрөгдсөн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Хэдийгээр Формальдегид нь хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгадаг гэдэг боловч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн бодисыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон бодисыг жагсаалтад оруулсан байдаг. Монгол улсад уг бодисыг хориглосон бодисын жагсаалтад оруулсан байдаг. Монгол улсад уг бодисыг хуванцар сав баглаа боодол, хүүхдийн тоглоом зэрэгт шилжиж болзошгүй хорт бодисыг жагсаалтад Формальдегид нь бүтээгдэхүүн тус бүрдээ өөр байдаг. Монгол улсын Хүнсний бүтээгдэхүүний нийлэг сав баглаа боодол. Техникийн ерөнхий шаардлага. MNS 5547: 2005-д зааснаар Формальдегид нь 0,003 миллграмм/ мерт куб байхыг зөвшөөрдөг. Ер бол уг стандартаас гадна бусад төрлийн эд зүйлст жишээлбэл "Сав, баглаа боодлын материалд агуулагдах, хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5684 : 2006-д уг бодисын хэмжээний зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан байдаг. Гол баримтлах стандарт нь МNS 5547: 2005 юм. Уг бодисын Монгол нэршил нь Шоргоолжны альдегид /шоргоолжны хүчил/ гэж нэрлэгддэг бөгөөд бүтээгдэхүүний хадгалах хугацааг зориулалтаар хэрэглэгддэг. Тухайн бүтээгдэхүүнд нянгийн бохирдол үүсэхээс хамгаалдаг юм. Сүүлийн үед хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон байгаа. Формальдегид нь нь Формалиний бүрдэлд ордог. Формалины найрлага нь болохоор Формальдегид-40%, Метилийн спирт- 8%, ус-52% агуулсан байдаг бодис бөгөөд Формалин нь анатомын биет /цогцос/ хадгалахад, болон арьс, ширийг идээлүүлэхэд ашигладаг юм. Формальдегид бол ерөөсөө бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгахад л ашигладаг бөгөөд цогцос хадгалахад ашигладаггүй. Тухайн нунтаг цагаан бодисоос Формальдегид илэрсэнтэй холбоогдуулан тухайн бодис хадгалагдаж байсан нийлэг уутанд шинжилгээ хийсэн. Тус шинжилгээгээр Формальдегид 0,0295 мг/дм куб илэрсэн. Нийлэг сав баглаа боодолд зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 3 мг/дм куб байдаг. Өөрөөр хэлбэл нийлэг уутанд агуулагдаг Формальдегид-ийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна. Формальдегид нь хийн төлөвт оршдог учраас сав баглаа боодлоос тухайн бодисад шилжих боломжтой. Тийм учраас "Сав, баглаа боодлын материалд агуулагдах, хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5684: 2006-д уг бодисын хэмжээний зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0,1 мг/лтр-ээр заасан байдаг. Уг стандартыг барьсан ч уг нийлэг уутнаас илэрсэн Формальдегид-ийн хэмжээ нь уг стандартад нийцэж байгаа буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байсан. Формальдегид нь хийн төлөвтэй учраас хүнсний замаар хүний биед орохоос илүүтэйгээр амьсгалын замаар удаан хугацаанд үнэрлэх, амьсгалах үед илүү хор хөнөөлтэй гэж үздэг. Ер нь бол Формальдегид нь бол хурц үнэртэй бодис бөгөөд хорт хавдар үүсгэдэг учраас хориглогдсон байгаа. Тухайн жагсаалтын талаар Стандартын байгууллагаас асуусан нь дээр байх. Цахим системээс хайхад олдоно. Төвлөрсөн системийн ус урсаж байгаа хоолой нь зэвэрсэн тохиолдолд төмөр их хэмжээгээр илэрдэг. Энэ шинжилгээний тохиолдолд төмөр бага хэмжээгээр илэрсэн. Пи Айч нь уусмалын орчин бөгөөд энэ нь өндөр байх нь уусмал нь шүлтлэг байна гэсэн үг. Тухайлбал ходоодны хүчил нь их байгаа тохиолдолд шүлтлэг ус ууж хэрэглэхэд ходоодны хүчлийг саармагжуулдаг бөгөөд тухайлбал рашаан уснууд нь шүлтлэг шинж чанартай байдаг. Тиймээс уг шүлтэг чанар өндөр байгаа нь эрүүл мэндэд шууд үзүүлэх хор нөлөө бага гэж үзнэ. Кальци, Магниний нийлбэр хэмжээгээр тухайн усны хатуулгын хэмжээг тодорхойлдог бөгөөд Магни бол эрдэс бодис юм. Хатуулаг ихтэй усанд ихээр агуулагддаг юм. Говийн ус, зүүн аймгийн усанд ихээр агуулагддаг бодис. Уг шинжилгээний дүнгээр Кальци бага байсан учраас хатуулаг нь бага гарсан. Ер нь бол тухайн ус нь нянгийн бохирдолтой буюу бохирдолттой ус л байсан. Миллграмм /Киллограмм, Миллграмм/ Дицметр куб, Миллграмм /метр куб гэж тайлагдана. Энэ нь 1 киллограммд агуулагдах миллграммын хэмжээ, 1 дицмерт куб гэдэг нь 1 литр шингэнд агуулагдах миллграммын хэмжээ юм, метр куб гэдэг нь 1000 литрт агуулагдаж байгаа миллграммын хэмжээ юм. Манай байгууллагад албан бичгээр хандсанаар тухайн дүнг гарган өгөх боломжтой. Манайд хийгдсэн байгаа шинжилгээ. Дээжүүд хадгалагдаж байгаа бөгөөд бидний зүгээс олон удаа Давтан шалгаж үзсэн учраас шинжилгээгээр энэ дүн л гарна. Шингэн дээжүүдэд цардуул үзэхэд өтгөн цагаан уусмалд 1,63%, бүдэг цагаан өнгийн уусмалд цардуул 0,23% агууламжтай байсан. Тухайн шингэнүүдэд Формальдегид үзээгүй. Шалтгаан нь Формальдегид нь өөрөө хийн төлөвт байдаг ууршимтгай учраас хуурай бодис болон сав баглаа боодолд үзсэн. Шингэн бодист ууршаад гарчихдаг учраас үзээгүй. Дээжээ битүүмжлэлтэй саванд хийж байж формальдегид-г илрүүлэх шинжилгээг хийдэг. Тухайн нөхцөлд шингэн дээжүүд нь үйлдвэр дээрээ битүүмжлэлгүй байсан учраас үзэх шаардлагагүй болсон юм. Боломжгүй, дүгнэлтийг ерөнхий газрын байцаагч гаргах бөгөөд манайх дүн гаргадаг...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,
18.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ийн өгсөн: “..."***" ХХК-ийн талаар мэдэх зүйл огт байхгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан "Төлөвлөгөөт бус хянан шалгалт хийх" тухай 02/03/456 дугаартай удирдамжийн хүрээнд илгээсэн дараах нэр бүхий 6 төрлийн ямааны махны дээжүүдийг энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр УМЭАЦТЛ-д хүргэж ирснээр дээж хүлээн авагч их эмч Д.Гантогтох хүлээн авч, 22-1806 кодоор кодлон бүртгэн хүлээн авсан.Үүнд:
1. Ямааны гулууз мах сэврээсэн
2. Ямааны шулсан мах усанд сойсон
3. Ямааны шулсан мах усанд сойж гаргасан
4. Ямааны шулсан мах бодистой холигчоос гаргасан
5. Ямааны мах боловсруулсан хөлдүү, хаяг шошгогүй
6. Ямааны мах боловсруулсан хөлдүү, хаяг шошготой дээжүүд байв. Шинжилгээнд хүргүүлсэн 22-1806 код бүхий 6-н нэр төрлийн ямааны махны дээжид лабораторийн итгэмжлэлийн хүрээний стандартын дагуу 3 үзүүлэлтээр дээж тус бүр дээр УМЭАЦТЛ-ийн Хүнсний эрүүл ахуй үлдэгдлийн шинжилгээний лабораторийн нян судлалын лабораторит нян судлагч, шинжлэгч Н.Ууганзаяа, Г.Баярбилэг нар энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр шинжилгээний бэлэн байдлыг ханган, дээжүүдийг хүлээн авч, тус бүрийг дугаарлан бүртгэж, дээжээ бэлтгэн, дээжүүдэд шинжилгээний ажлыг ирүүлсэн дагавар бичигт дурдсан үзүүлэлтийн дагуу нян өсгөвөрлөх шинжилгээг MNS ISO $579:1999, MNS6308 12, MNS ISO 4833:1995, САЗ-34 мөн ID test EВ-20, "Nissui" Identification test kit for Glucose fermentative Gram Negative bacillil) ашиглан нянгийн Биохимийн шинжилгээг хийж гүйцэтгэсэн байсан. Миний хувьд өвчтэй байсан учраас энэ оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ирж, дээрх шинжилгээний явц байдалтай танилцахад Salmonella spp илрүүлэх сонгомол тэжээл орчин болох XLD агарт хар өнгийн дунд R хэлбэрийн колони 2 ширхэг ургасны эмч Ууганцэцэг нь /Salmonella spp/-д сэжиглэж, ялгаж оношлохоор салгаж суулгасан байсан. Салгаж суулгасан сэжигтэй колониос авч ID test EB-20, "Nissui" (Identification test ki for Glucose fermentative Gram Negative bacilli) ашиглан нянгийн биохимийн шинжилгээ хийхэд 5 дугаартай ямааны боловсруулсан хөлдүү, хаяг шошгогүй махны дээжинд "Энтеробактер"-ийн бүлгийн "Serratia marcescens" нян болох нь тогтоогдсон 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №68 дугаартай шинжилгээний дүнгийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн бүх дээжид Salmonella spp, E.Colio157 тус тус илрээгүй сөрөг гарсан.
2.Шинжилгээнд ирүүлсэн бүх дээжид Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөн хэмжээнээс хэтэрсэн байсан.
3. Шинжилгээнд ирүүлсэн 1 дээжид Serratia Smarcescens нян 3651061 кодоор 9 хувиар илэрснийг шинжилгээний дүнгийн хуудсанд тодорхой тусгаж хүргүүлсэн байгаа. Зөвхөн 5 дугаартай ямааны боловсруулсан хөлдүү, хаяг шошгогүй, махнаас "Serratia Smarcescens" нян ялгаварлан оношлох явцад 2х10^1 CFU/g илэрсэн. Бусад 5 төрлийн дээжид илрээгүй. 5 дугаартай дээж нь дулааны аргаар боловсруулсан, хөлдүү, хаяг шошгогүй мах байсан, гэхдээ хадгалалтын явцад чанар хэрхэн алдагдсаныг нүдээр хараад хэлэх боломжгүй, мөн дээрх маханд ямар нэгэн химийн найрлага /бодис/ орсон эсэхийг нян судлалын шинжилгээгээр тогтоох боломжгүй. "Serratia marcescens" бактерийн хувьд гэдэсний бүлгийн бактерид хамаарагддаг. Нян судлалын шинжилгээнд мөрдөгдөж буй: MNS 6308:2012-Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ, стандартын 2.2-т "Дулааны боловсруулалт хийсэн мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн хэсэг"-т Гэдэсний бүлийн бактери /Coliforms/ 1 г-д 10^1 зөвшөөрөгддөг. "Coliforms" гэдэсний бүлэг бактерид: Echerichia spp
Klebsiella spp
Citrobacter spp
Enterobacter spp
Erwinia spp
Serratia marcescens - Aeromonas spp
Pantoa agglomerans spp
Hafnia alvei зэрэг бүлэг бактериуд багтдаг. Coliform-ийн тоо, бактерийн ерөнхий тоо зэрэг эрүүл ахуйн үзүүлэлтүүд нь тоогоор илэрхийлэгдэх бөгөөд боловсруулж хэрэглэх бүтээгдэхүүнд дээрх жишээгээр тодорхой тоогоор зөвшөөрдөгддөг. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд хордлого үүсгэхгүй...”гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/
19.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ийн өгсөн... Улмаар *** захирал нь "***" ХХК-г төлөөлөн "***" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний 1 хувийг ***-руу явуулсан. Нөгөө нэг хувь нь ***д байх ёстой. Ингээд гэрээ хийсний дагуу би контейнер захиалж авчирсан. Тэгтэл *** захирал нь *** махаа ачна гэж байна гэж хэлсэн. Ингээд *** махаа ачих болсон бөгөөд ***-ийн махыг гаргахад шошго хэрэгтэй болсон бөгөөд уг асуудлыг ***д хэлж улмаар тохиролцон, шошгын файлыг нарийн бичиг *** болон бас нэг шошго хариуцдаг дизайнер гэх залуу нь надруу Фасебуук чатаар явуулсан....Улмаар би шошгын файлыг миний хуучин таньдаг *** гэх залуу руу файлыг нь явуулж хэвлүүлэн хүргүүлсэн. ...Гэхдээ "***" ХХК-ийн зөвшөөрлийн дагуу хийлгэсэн бөгөөд тэрийг нотлох гэрээг би 4 дэх өдөр гэхэд авчирч өгнө. Шошгын эхийг Жаргал хийж өгөөд *** хэвлэж өгсөн. Хэвлээд л хүргэж өгсөн. 1 ширхгийг 100 төгрөгөөр тооцон хэвлэж өгөөд 1.850.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны данснаас шилжүүлж өгсөн. Шошго бол байхгүй, бид нарт хэрэггүй л дээ. Тэд нар бол урд Хятдаас Х. "***" ХК-тай гэрээ хийчихсэн, ач гэсэн заавар өгөхөөр махаа ачна гээд миний өгсөн шошгуудыг ашиглаж байсан. Тухайн шошгыг намайг хэвлэсэн гэдгийг бол мэдээгүй. "***". ХХК-тай тэдний зүгээс ямар нэгэн холбоо байхгүй.../2 дугаар хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/ ...”
20.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ш.***ийн өгсөн: “.... Шошгыг хэвлээд би эхлээд Ж.***ийн ажил дээр нь буюу Дундголын гүүрний хойхно аваад очсон боловч ажил дээр нь хүн байхгүй байхаар нь Ж.***тэй утсаар холбогдож байгаад тухайн зааж өгсөн газарт нь буюу Хан-Уул дүүрэгт хүргэж өгсөн. Би талаар мэдэхгүй, тухайн үед Ж.***ийн компанийн шошго гэж бодоод л хэвлэсэн. Өөр байгууллагын шошго гэж мэдээгүй. Тухайн үед энэ шошго хэвлэдэг наалттай цаас нь олдохгүй хил хаалттай нэлээн юм болж байж энэ шошгыг нь би хэвлэж өгч байсан. Тэр хүнтэй уулзаагүй, Ж.*** нь "чамтай нэг хүн ярина шүү" гэж хэлсэн тэгээд л нэг залуу утсаар яриад л мэйл хаяг аваад надруу мэйл хаягаар явуулсан мөн он сар өдрийг нь өөрчлөх шаардлагатай талаар хэлж байсан. Өөрөөр холбогдоогүй. Сүүлд шошго хүргэж өгөхөд Ж.***ийн заасны дагуу Хан-Уул дүүрэгт аваачин өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас/
21.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ын өгсөн: “...Тухайн шошгын хэвлэмэл хувь байхгүй. Файлаар бол зургаараа байна, мэдүүлэгт хавсаргуулъя. Яг хэр хэмжээгээр хэдэн ширхгийг захиалан хэвлүүлж байсныг мэдэхгүй байна."***" ХХК-ийн захиалгын дагуу л хэвлэж байсан. 2014 оноос хойш уг байгууллагатай хамтран ажиллаж уг байгууллагын шошгыг хэвлэж байна. 2020 болон 2021 онд захиалгын дагуу хэвлэж байсан. Гэхэдээ хамгийн сүүлд хэзээ хэвлэж байсан болохоо санахгүй байна. Шошгын үнэ тооноосоо болж өсөж буурдаг, яг одоо тэд эд гэж санахгүй байна. 2020 онд ***-д шошго хэвлэж өгч байсан. Уг үзүүлж байгаа шошго нь манай үйлдвэрт хэвлэгдсэн шошго байна. Шошго дээрх үндсэн эхийг би дотогш нь шахаж огтлох зай гаргасан. Тэр нь шошгын 2 талд байгаа модруу ороогүй, мөн нөгөө талд нь байх үхрийн биеийн талаар үндсэн эхийг оруулсан байгаа. Миний мэдүүлэгт хавсаргасан шошготой уг шошго адилхан байна. Манай үйлдвэрийн шошго биш байна. Нэгдүгээрт засвар хийгдсэн байна, сканердаж янзалсан чанар, нягтаршил муутай, огтлооны зай тавигдаагүй өмнөх шошго дээр байх үндсэн эх нь шахагдаагүй учраас нэг талд нь байх модоо дайрсан, мөн нөгөө талд үхрийн биеийг бүтэн оруулсан байна. Түүнчлэн он сарын фонт өөр байна. Өөрөөр хэлбэл дуурайлгаж хийсэн шошго байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/
22. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ийн өгсөн: “...Ер нь бол сүүлийн 3 жил ХХК-т. "***" ай хамтран тухайн байгууллагын бараа бүтээгдэхүүний хаяг шошгыг хэвлэж ажиллаж байна. Ямааны махны хаяг шошгыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 4 төрлөөр захиалга авч, тус захиалгыг гүйцэтгэсэн. Тухайн шошгын тооны хувьд 18.750 ширхгийг нэг бүрийг нь 152-с 237 төгрөгөөр хэвлэж өгч байсан. Тоо ширхэг ихсэх тусам үнэ хямдруулдаг олон улсын жишгийн дагуу юм. Тухайн шошгын эх хувь файлаар байгаа, хэвлэмэл хувь байгаа эсэхийг байгууллага дээрээ очиж үзээд эргээд мэдэгдье. Манай байгууллагад файлаар байгаа тул хуулбарлаж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Ер нь манай байгууллагын хэвлэгдсэн шошгууд компани байгуулагдсанаас хойш архивлагдаад явж байдаг юм. 2020 онд "***" -д шошго хэвлэж өгч байсан. Ер нь манай шошгын ар талд Морины дүрстэй Элч-Эрдэнэ гэсэн нэртэй байх ёстой. Гэхдээ материал хомсодсон тохиолдолд өөр материал дээр хэвлэх тохиолдол байдаг. Гэхдээ 2020 онд манай байгууллага нь . "***" ХХК-ийн ямааны махны хаяг шошгыг хэвлэж өгч байгаагүй. Тэгэхээр уг үзүүлж байгаа 2020 оны ямааны аргаар боловсруулсан. Махны шошго манай үйлдвэрт хэвлэгдээгүй...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/
23.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.***гийн өгсөн: “... Шошгынхоо зургийг 2022 оны 01 дүгээр сард Ж.*** рүү цахимаар Viber ашиглан явуулсан. Зорилго нь шинэ замаар мах гаргах магадлалтай байсан тул Хятадын шинэ боомтод бүртгүүлнэ гэсэн үндэслэлээр надаас шошгын зураг авсан. Боомтод бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай гэж надад ойлгуулсан тул би шошго өгөхийг зөвшөөрсөн. Миний явуулсан тус шошго хэвлэх үйлдвэрт зориулагдаагүй, зөвхөн мэдээлэл солилцох төдий файл байсан. Хонины махны шошго хамт явсан байж магадгүй....Яг ямар файлын хэлбэрээр явуулсан болохоо санахгүй байна. Ямар ч байсан зурган файл явуулсан. 80 градусын халуун усанд махны гүний хэмийг 75 градуст хүртэл чанах технологитой тул усанд чанасан мах юм. ***-ын Хөдөө аж ахуйн хорио цээрийн газраас гарган Монгол Улсад ирүүлсэн протоколын дагуу тус махыг үйлдвэрлэсэн тохиолдолд ямар нэгэн нян бактеригүй байх ёстой. Тухайн протоколын дагуу боловсруулсан махыг шууд хүнсэнд хэрэглэж болно. Ямар нэгэн нянгүй учраас хүний эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулахгүй. Гэхдээ дулааны аргаар боловсруулж байгаа мах нь ямар нэгэн амтлагч, давс ч хийдэггүй юм. ***-с дулааны аргаар боловсруулсан махыг Монгол Улсаас авдаг шалтгаан нь манай орны салаа туурайтай малын мах нь түүхийгээр экспортлоход мал эмнэлгийн шаардлага хангадаггүй учраас, дулааны аргаар боловсруулан нян бактерийг нь устгуулан экспортлох зөвшөөрлийг олгосон байдаг...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 120 дугаар хуудас/
24.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***гийн өгсөн: “...Манай компани нь "*** ХХК-тай ямар нэгэн байдлаар хамтран ажиллах гэрээ байгуулж байгаагүй, дээрх компанийг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эсэхийг мэдэхгүй байна. Манай компани нь ямааны махыг дулааны аргаар боловсруулсан махыг *** руу экспортлох тусгай зөвшөөрөлтэй, тухайн бүтээгдэхүүнийг 2021 онд 75 тонн ямааны махыг дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн, 2022 онд ямааны махыг /боловсруулсан/ асуудал огт байхгүй, тэхлээр 2021 онд дулааны аргаар боловсруулсан 75 тонн мах нь /ковид-19/-ын цар тахлаас болж одоог хүртэл экспорт бүрэн зогссон, сүүлийн үед олон нийтийн сүлжээнд тавигдсан асуудлаас болж дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас хүмүүс ирж агуулахад байсан 75 тонн ямааны махыг үзэж, хараад битүүмжлээд явсан, тэхлээр манай компаниас ямааны махыг өөр аж ахуйн нэгжид зарж, борлуулсан асуудал огт байхгүй. "***" ХХК-ийн агуулахад байгаа гэх ямааны мах нь манай компанийн мах байх боломжгүй, таны надад сая харуулсан шошиг нь манай шошготой адил төстэй харагдаж байна. Энэ хоёр шошгыг хуулийн хүрээнд шалгаж, харьцуулсан шинжээч томилуулах хүсэлт гаргаж байна. Манай компанийн хувьд 2021 онд 75 тонн дулааны аргаар боловсруулсан ямааны махыг гадаад болон дотоодын зах зээлд борлуулсан асуудал алга Надад энэ талаар мэдэх зүйл алга, энэ асуудлыг манай санхүү хариуцсан ажилтан нар мэддэг юм. Манай компани нь мах, махан бүтээгдэхүүндээ ямар нэгэн цардуулыг огт ашигладаггүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 122-124 дүгээр хуудас/
25.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ын өгсөн: “...Олон байгууллагад хаяг шошгуудыг үйлдвэрлүүлдэг. 2020 онд *** ХХК-д захиалгаар хийлгэсэн байсан. 107,500 ширхгийг захиалан үйлдвэрлүүлсэн бөгөөд одоо манай байгууллага дээр 12,500 ширхэг үлдэгдэлтэй байгаа, 2021 онд үйлдвэрлэсэн мах нь одоо 75 тонн ямааны боловсруулсан мах байгаа бөгөөд уг махан дээр ойролцоогоор 18.750 ширхгийг наасан байх ёстой. Мэдэхгүй байна. Би яг уг барааны тэмдгийг нүдээр харж байгаагүй болохоор уг харуулж байгаа барааны тэмдгийг хараад таньж мэдэхгүй байна. 2021 оны 03 дугаар сард махаа чанаад л наасан байхаа, тэр махан дээр нааснаас хойш ахин ашиглаагүй. Бүртгэл байдаг. Программ дээр бүртгээд хүлээн авч байгаа хүн нь падаан дээр гарын үсэг зураад хүлээн авч, улмаар тухайн барааны тэмдгийн тоо нь программ дээрээс хасагдаж бүртгэгддэг. Сая дээр хэлж байгаа барааны тэмдгийн тоон мэдээллийг программ дээрээс гаргасан байгаа. 2021 онд *** гэж нярав хариуцдаг байсан бөгөөд 2021 оны 09 сар хүртэл бол ажиллаж байсан санагдаж байна. 2021 оны 09 сараас 2021 оны 01 сар хүртэл *** 2022 оны 01 сараас одоог болтол *** хариуцан ажиллаж байгаа. Бүртгэл нь программ дээрээ цахимаар бүртгэгдээд хасалт хийчихдэг. Ер нь бол захиалгаар тухайн хаяг, шошго ирэхээр нь Дулааны үйлдвэрлэл хариуцаж байсан нягтланд хангамжийн менежерээр дамжуулаад өгчихдөг....2021 оны 05 сарын 31-ний өдөр хамгийн сүүлд 3 машин гэж бүртгэн зарлагдсан байсан. Энэ нь 18.750 буюу 03 сард боловсруулсан махны шошгын зарлага нь байна. Түүнээс хойш программ дээр ямар нэгэн бүртгэл хийгдээгүй байна. Цахимаар бол тийм бол таарах гээд байна. Цахимаар бүртгэхгүйгээр зарлагдаж болохгүй. Дулааны цех рүү шууд өгсөн болж таараад байгаа бөгөөд сав бөглөө боодлын агуулахад хадгалагдаж байгаа. Тухай шошгийг харж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Намайг ажилд орсноос хойш ийм нэртэй байгууллагатай холбоотой санхүүгийн гүйлгээ хийгдэж байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/
26.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***гийн өгсөн: “...Тухайн хүн ажлаасаа халагдах үедээ ямар албан тушаал хашиж байсан бэ? Хариулт: *** нь нэг байгууллагад хамт ажилладаг хүн байсан, тухайн үедээ Санхүүгийн албан менежер байсан. Би *** гэх хүнтэй ***тай хамт уулзаж байснаа санахгүй байна. *** гэх хүнийг танихгүй. Уулзалтаа санахгүй байгаа учраас тухайн уулзалтад дээр юун талаар ярьсан болохыг одоо хэлж мэдэхгүй, санахгүй байна. Ажлын шугамаар бусад байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж байгаагүй. Хамт явж байгаад л тааралдсан байж магадгүй. Бид 2 хамт өөр байгууллагын төлөөллүүдтэй уулзаж ажлын шаардлага байхгүй..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/ ...”
27.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Гэрч *** өгсөн: “...1993 онд Монгол Улсад ирсэн бөгөөд улмаар Монгол Хятадын хооронд наймаа хийж байгаад 10 гаран жилийн өмнө *** ХХК-г найз ***-тэй хамтран байгуулсан. Тухайн үед ноос ноолуурын бизнес эрхлэх зорилгоор уг байгууллагыг байгуулсан. Анх нээхдээ л би 96 хувийг нь эзэмшдэг байсан. Одоо уг компани нь ноос ноолуурын угаах үйлдвэр, махны үйлдвэртэй. Ноос үйлдвэрийг анх байгуулагдах үед нээсэн бөгөөд одоогоос 5 жилийн өмнө нь махны үйлдвэрээ байгуулсан. Хуулийн этгээдийн захирлаар ***-г томилсон бөгөөд миний зүгээс тухайн компанид хөрөнгө оруулаад л удирдлагыг 100 *** хариуцан удирдан явуулдаг. Миний зүгээс хөрөнгө оруулагч бөгөөд компанийн үйл ажиллагааг 100 хувь *** бие даан хариуцан явуулдаг учраас үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн мэдээлэл, мэдлэг байхгүй. *** нь *** ХХК-г бүрэн хариуцдаг бөгөөд миний зүгээс махны үйлдвэрийн чиглэлээр ямар нэгэн мэдээлэл байхгүй учраас мэдэхгүй байна. Компанийн ерөнхий нягтлан бодогч ***хүү, *** болохоор ноосны үйлдвэрийг Монгол талын ажилчдыг хариуцдаг байхаа. Ер нь миний ойлголтоор бол *** нь ноосны үйлдвэрийн гадуур явах ажил хариуцдаг бөгөөд ер нь бүхий л үйл ажиллагаанд оролцоод явдаг. Махны үйлдвэрт орсон орлогоор тоног төхөөрөмж нэмсэн гэж хэлж, танилцуулж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст 134-135 дугаар хуудас/
28.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Д.Сэржмядагийн өгсөн: “...нянгийн ерөнхий тоо гэдэг нь маханд байгаа бүх бактерийн тоо юм. Энэ дотор ашигтай бактери ч байж болно. Харин шарсан 2 бактерийн хувьд эмгэг үүсгэгч нян буюу хордлого үүсгэдэг болно. Солмонелла нь хүнсэнд илрэх ёсгүй байх ёсгүй нян бол Стафилококус ангейн нь тодорхой хэмжээгээр хэтэрсэн байвал аюултай гэж үздэг. Тухайн нянгийн тоо, үүсгэж байгаа хор, хүний бие мах бодийн дархлаанаас шалтгаалаад өөр өөр байна. MNS 3308:2012-д зааснаар Солмотелла СПП илрэх ёсгүй. Стафилокус ангейн 102 зөвшөөрөх хэмжээ гэж байдаг. Зөвшөөрөгдөх хэмжээнээс 100 дахин их байна. Байх боломжтой. Түүхий маханд байх боломжтой боловч уг тохиолдолд 100 градусын дулаанд 30 минут чанасан маханд илэрч байгаа үйлдвэрлэлийн алдаа буюу махыг чанаж гаргасны дараагаар сэрвээж савлах явцад мах бохирлогдон үүссэн байх боломжтой. Манайх өөрийн тодорхой журамтай бөгөөд журмын дагуу асуудалтай дээж тул 100 граммыг авч хадгалсан бөгөөд дээрх сорьц маань 3 сарын хугацаанд хадгалагдаад устгагдана. Үлдсэн дээжүүдийг бол *** ХХК-Д буцаан өгсөн болно. Ер нь бол энийг тогтоохын тулд үйлдвэрлэлийн явцад нь шинжилгээ хийж эрсдэлийг тодорхойлж байж хэлэх боломжтой. Бохирдолтой нян тээснээс болж бохирлогдож болно. Дүгнэлтийн тайлбарыг уншвал ойлгомжтой байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас/,
29.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: “...Хоолны хурц хордлого нь хүний эрүүл мэндийг тодорхой хэмжээнд сарниулж алдагдуулах ба үүнийг биологийн хүчин зүйлээр үүсгэгдсэн эрүүл мэндийн хохирол гэж үзнэ. Анагаах ухаанд уг шинжилгээгээр үүсгэгдсэн нянгуудаар үүсгэгдсэн хурц хордлого нь эрүүл мэндийг 10-аас 14 хоног орчим сарниулах буюу өвчлүүлнэ гэж үздэг. Ийм хугацаанд өвдсөн хүмүүсийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулж үзэж болно. Харин хүүхэд, өндөр настай хүн дархлаа султай, архаг хууч өвчтэй хүмүүст эрүүл мэндийг илүү удаан хугацаагаар сарниулах, биеийн байдал хүндрэх цаашид хоол боловсруулах замын архаг үрэвсэл үүссэн тохиолдлуудад эрүүл мэндийг сарниулах хугацаа болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч болно. Хоолны хурц хордлого, гэдэсний халдварт өвчин үүсгэнэ. Өвчин хүндрээд цусан үржлээр хүндэрч амь насанд аюултай байдал үүсвэл хүнд гэмтэл болж болно. Бохирдсон хүнсний зүйлээр үүсгэгддэг. 1000-аас дээш температуртай усанд буцалгавал уг нянгууд арилах боломжтой. Дүгнэлт гаргахад хордсон хүн байгаагүй учраас дүгнэлтэд тодорхой гэмтлийн зэрэг тодорхойлоогүй. Хэрэв хордсон хүн байвал тодорхойлох боломжтой...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 212-213 дугаар хуудас/ ...”
30.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ч.Дуламсүрэнгийн өгсөн: “... Энэ оны 05 дугаар сард өдрийг нь одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан 5 өдрийн орой нь дээж гэж 25 кг-н шуудайны талаар нунтаг цагаан бодисыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын байцаагч Б.Мөнхдэлгэр нь авчирч дээж хүлээн авахад хүлээлгэн өгсөн. Уг дээжид шинжилгээг шинжээч Нямсүрэн, Март болон миний бие хийж гүйцэтгэсэн. Тухайн шинжилгээг хагас сайн өдөр хийсэн бөгөөд шинжилгээг хийхдээ Нямсүрэн нь культмат, нитрит, чийглэг, усанд үл уусах хольц зэргийг, Март нь Кадми, Хар тугалга зэргийг миний бие Формальдегид. Ус төрөгчийн хэт исэл зэргийг шинжлэн үзсэн. Миний хийсэн шинжилгээгээр Формальдегид 0,00845 мг/дм куб хэмжээтэйгээр илэрсэн. Монгол Улсын хүнсний стандарт Формальдегидийг хориглосон, эсвэл зөвшөөрсөн заалт байхгүй. Манай байгууллагад байгаа Монгол Улсын стандартуудаас Формальдегидийг заасан ганц стандарт нь Сав баглаа боодлын стандарт MNS6239:2011 дугаартай стандарт дээр л тусгагдсан байдаг. Цардуулд Формальдегид илэрсэнтэй холбогдуулан тухайн цардуулыг агуулж байсан гялгар, нийлэг уутанд Формальдегид байгаа эсэхийг шинжилж шалгасан, тэгэхэд тухайн гялгар, нийлэг уутанд Формальдегид нь Монгол Улсын Стандарт MNS6239:2011-т заасан хэмжээнээс бага хэмжээтэйгээр буюу хэвийн түвшинд агуулагдаж байгаа болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Формальдегид нь хурц үнэртэй, хийн төлөвт байдаг бодис бөгөөд монгол нэр нь шоргоолжний хүчил юм. Химийн бүтцийн хувьд СН2О гэсэн байдаг. Ямар зорилгоор ашиглагддаг талаар хэлж мэдэхгүй байна. Давхар нэрсэн буюу ямар нэгэн химийн хольцгүй цэвэр усанд тухайн нунтаг бодисны дээжийг 24 цаг сойсон, түүнийхээ дараагаар тухайн сойсон уснаасаа 2 мллитр хэмжээний усны дээж аваад тухайн дээжинд 0,4 мллитр 1% хувийн хромотолийн уусмал хийж сэгсэрсэн. Дараа 1,7 мллитр концентрацтай хүхрийн хүчлийг уг дээж дээрээ хийсэн. Тэгээд 30 минут аажмаар халаагаад, дараа 1 цаг хөргөсөн. Тэгээд хөрсөн дээж дээрээ Спектрофотометрийн 544 нметрээр хэмжсэн. Тэгэхэд формальдегид илэрсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 215 дугаар хуудас/,
31.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Г.Энхтөрийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл.../1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/...лац , ломбо тавьсан тухай тэмдэглэл, фото зураг /1 дүгээр хавтаст хэргийн 76-83дугаар хуудас/,
32.Мэргэжлийн хяналтын газар Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02-02-301/34 дугаар Үйл ажиллагааны дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/,
33.Мэргэжлийн хяналтын газар Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02-02-145/277 дугаар Үйл ажиллагааны дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/,
34.Мэргэжлийн хяналтын газар Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01-02-021/418 дугаар Бүтээгдэхүүн экспортлох тухай /1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,
35.Мэргэжлийн хяналтын газар Улсын байцаагчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/469 дугаар Үйл ажиллагааны дүгнэлтийг цуцалсан тухай /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/,
36.МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори Шинжилгээний дүн /1 дүгээр хавтаст хэргийн 93-97 дугаар хуудас/,
37.Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “Само” институт, хүнсний шинжилгээний нэгдсэн лаборатори Сорилтын тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас/,
38.Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори “Шинжилгээний дүнгийн хуудас” Шинжилгээний дүн: Шинжилгээгээр гентамицин, неомицин, E.coli O 157, Salmonella spp тус тус илрээгүй. Кадми, хар тугалга, цези-137 зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй Мэдрэхүйн шинжилгээгээр шаардлагад тэнцээгүй, Нянгийн ерөнхий тоо (1х105-3х10^7) зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хэтэрсэн. Ямааны махны дээжинд Enterobacteriace бүлгийн Serratia marcescens нян биохимийн шинжилгээгээр шинээр илрэв. Санал тайлбар /хэрэгжүүлэх арга хэмжээ/: 1) Холбогдох хууль дүрэм журам стандарт заавар зөвлөмж баримтлах 2) Enterobacteriacea бүлгийн Serratia marcescens нян тодорхойлох шинэ арга, аргачлал, стандарт нэвтрүүлэх, 3) Serratia marcescens нянгийн тархвар зүйн өргөн хүрээтэй тандалт, судалгаа, шинжилгээг мах, махан бүтээгдэхүүн, махны үйлдвэрийн шат дамжлага тус бүрт явуулах шаардлагатай гэх дүн /1 дүгээр хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас/
39.Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори “Мал эмнэлгийн ерөнхий газарт хүргүүлсэн шинжилгээний дүн”... Дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн бүх дээжинд Salmonella spp. E.Coli 157 тус тус илрээгүй сөрөг гарав.
2. Шинжилгээнд ирүүлсэн бүх дээжинд Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байв. Шинжилгээнд ирүүлсэн 1 дээжинд Serratia Smarcescens нян 3651061 кодоор 99 хувиар илрэв гэх дүгнэлт.../1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/,
40.Орон байр /бусад газар/-т нэгжлэг хийх тухай прокурорын 2022 оны 6 дугар сарын 7-ны өдрийн 784 дугаар зөвшөөрөл /1 дүгээр хавтаст хэргийн 120-171 дүгээр хуудас/
41.Эд зүйл /баримт, бичиг/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 173-194 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 33-37 дугаар хуудас, 57-68 дугаар хуудас/,
42.Самсунг галакси маркийн таблетад үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,
3.Нэгжлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 7-26 дугаар хуудас/4
44.***д 2022 оны 8 дугаар сарын 15-нд “...ЭЦА ЭЗГХТГ-ын МШХ а/м а/х Б.Батмөнх би иргэн ***ы “***” ХХК-ийн хөргүүр 1-д хадгалагдаж буй хонины гулууз махнаас 5 ширхэг гулууз махыг ЭХХШТХ-ын 28.1-д заасныг үндэслэн хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. Махыг хийх агуулах байхгүй тул бусад махыг авахаас түр татгалзав...” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/
45.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 70-80 дугаар хуудас/,
46.Цогцос, түүний эд эрхтэн /мал амьтан, эд зүйл, баримт бичиг/-ээс хэв загвар /дээж авах тухай/ мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас/р
47.Улсын мал эмнэлэг Ариун цэврийн төв лаборатори шинжилгээний дүнгийн хуудас /2 дугаар хавтаст хэргийн 200-206 дугаар хуудас/
8.Эд зүйл /баримт, бичиг бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /9 дүгээр хавтаст хэргийн 248-250 дугаар хуудас, 10 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудас, 14 дүгээр хуудас, 80 дугаар хуудас/4
49.Орон байр /бусад газарт/ нэгжлэг хийх тухай 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн прокурорын зөвшөөрөл /10 дугаар хавтаст хэргийн 85 дугаар хуудас/
50.Нэгжлэг хийсэн тэмдэглэл /10 дугаар хавтаст хэргийн 86-91 дүгээр хуудас/
51.Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 836 дугаар шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...Алтлаг стафилококк (staphylococcus aureus) нянгаар бохирлогдсон боловсруулсан бүтээгдэхүүн нь хоолны хурц хордлого үүсгэх боломжтой. Хордлого нь тухайн хүний бие махбодийн онцлог дархлааны байдал, архаг хууч өвчин зэргээс шалтгаалан хүндрэл үүсгэх боломжтой. Хоолны хурц хордлого үүссэн тохиолдолд эрүүл мэндийг сарниулсан хугацаагаар нь гэмтлийн зэрэг тогтоох ба ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь хордлогын эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Салмонелла (salmonella spp) нянгаар бохирлогдсон боловсруулсан бүтээгдэхүүн нь хоолны хурц хордлого үүсгэх боломжтой. Хордлого нь тухайн хүний бие махбодийн онцлог, дархлааны байдал, архаг хууч өвчин зэргээс шалтгаалан хүндрэл үүсгэх боломжтой. Эшерихи коли (e.coli) бактериар бохирлогдсон боловсруулсан бүтээгдэхүүн нь хоолны хурц хордлого үүсгэх боломжтой. Хордлого нь тухайн хүний бие махбодийн онцлог, дархлааны байдал, архаг хууч өвчин зэргээс шалтгаалан хүндрэл үүсгэх боломжтой. Дээрх нянгуудаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэн хордлогод орсон хүмүүст гэдэс гүйлгэх, бөөлжих, дотор муухайрах, халуурах, хэвлийгээр өвдөх, бие сулрах ядрах, ам хатах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Дээрх нянгуудаар бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэн хордлогод орсон хүмүүст антибиотик эмчилгээ болон шинж тэмдгийн эмчилгээ хийх ба эдгэрэлт нь тухайн хүний бие махбодын онцлог, дархлааны байдал зэргээс хамаарна... /2 дугаар хавтаст хэргийн 194-196 дугаар хуудас/...”
52.Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2050 дугаар шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...Шинжилгээнд ирүүлсэн ", "***" Ямааны чанасан мах" гэсэн бичиглэлтэй барааны тэмдэг /шошго/ гэсэн хураан авсан 3 ширхэг баримт, " "***" ХХК-с хүлээн авсан 1-3 дугаартай 3 ш барааны тэмдэг" гэж хаягласан барааны тэмдэг /шошго/ гэсэн 3 ширхэг баримт нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хураан авсан гэх 3 ширхэг барааны тэмдэг /шошго/ гэсэн баримтууд. "***" нь ХХК-с хүлээн авсан гэх барааны тэмдэ г/шошго/ гэсэн баримтуудтай хэвлэх төхөөрөмж, "цэвэр жин, экспортлогч, хүлээн авагч, регистрийн дугаар, хаяг, утас мэдээллийн хэсгийн агуулгаар тус тус тохирохгүй байна.с
Хураан авсан гэх 3 ширхэг барааны тэмдэг /шошго/ гэсэн баримтуудыг энгийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна. Харин ХХ. "***" К-с хүлээн авсан гэх барааны тэмдэг /шошго/ гэсэн баримтуудыг хавтгай хэвлэлийн хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна. 4. Дээрх баримтуудын мэдээлэл зөрүүтэй хэсгийн цаасны гадаргууд механик гэмтэл үүссэн шинж тэмдэг илрэхгүй байна. Жич: Шинжээчийн 2050 тоот дүгнэлт, түүнд хавсаргах зургийн үзүүлэлт /8 хуудас, 26 зураг/ шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг баримтыг Шүүхийн шинжилгээний дүн бүртгэл, мэдээллийн газарт бүрэн хүлээлгэн өгсөн болно...гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 221-2*** хуудас/.”
53.Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2053 дугаар шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн бор өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Уг ургамал мэт зүйл нь Cynomoriaceae Lindl. - C. songaricum Rupr - Зүүнгарын гоёоны ургамал эрхтний хэсэг байна. 3. Зүүнгарын гоёо нь ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагддаг эмийн ургамал. 4. Зүүнгарын гоёо Их нууруудын хотгор, Олон нууруудын хотгор, Дорноговь, Говь-Алтай, Зүүнгар, Алтай, Өвөр говиор тархацтай ургадаг. 5. Зүүнгарын гоёо нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон. 6. Шинжилгээнд ирүүлсэн Зүүнгарын гоёоны ургамал эрхтний хэсэг нь 969.8 грамм жинтэй байна. . Зүүнгарын гоёоны (Cynomorium songaricum Rupr.) хуурай жинг 123 000 7 төгрөгөөр үнэлсэн байдаг. 8. Шинжлэгдэж буй гоёоны ургамал эрхтний хэсэг нь дахин байгальд шинээр ургах боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн объектоос нөхөн сэргээлт хийж ургамалжуулахад гарах хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй...гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 239-244 дүгээр хуудас, 10 дугаар хавтаст хэргийн 120-125 дугаар хуудас/”
4.Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2052 дугаар шинжээчийн дүгнэлт хэсэгт: “...1. Шинжилгээнд 1975 онд хуучнаар ЗХУ-ын Фрунзе /Киргизийн улс Бишкек хот/-н сумны үйлдвэрт байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 7,62х39мм-ийн калибртай ган зүрхэвчтэй ердийн сум ирүүлсэн байна. Уг сум нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн сум нь буудлага үйлдэх боломжтой. 3. Шинжилгээнд ирүүлсэн сум нь 7,62х39мм-ийн калибрын сумны байртай буугаар буудлага үйлдэх боломжтой. 4. Шинжилгээнд ирүүлсэн сум нь үйлдвэрийн хийцийнх...гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 247-250 дугаар хуудас/. ...”5
55.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үнэдсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүн /3 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
56.Гаалийн ерөнхий газар Гаалийн төв лаборатори Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /3 дугаар хавтаст хэргийн 46-63 дугаар хуудас/,
57.Монгол Улсын стандарт “Хүнсний нийлэг сав баглаа боодол, техникийн ерөнхий шаардлага ”/3 дугаар хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/,
58.Монгол Улсын стандарт “Мах, махан бүтээгдэхүүн. Хонь ямааны хэсэглэж, ангилсан мах, ерөнхий шаардлага ” /3 дугаар хавтаст хэргийн 69-92 дугаар хуудас/,д
59.Монгол Улсын стандарт “Мах махан бүтээгдэхүүн Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага” /3 дугаар хавтаст хэргийн 93-98 дугаар хуудас/,
60.Монгол Улсын стандарт “Хүнсний микробиологи. Salmonella илрүүлэх, тоолох, серологийн шинжээр ялгах ерөнхий арга. 1-р хэсэг: Salmonella spp. илрүүлэх арга ”/3 дугаар хавтаст хэргийн 99-121 дүгээр хуудас/,
61.Монгол Улсын стандарт “Хүнсний микробиологи Salmonella илрүүлэх, тоолох, серологийн шинжээр ялгах ерөнхий арга. 3-р хэсэг: Salmonella spp.-ыг серологийн шинжээр ялгах арга”/3 дугаар хавтаст хэргийн 122-139 дүгээр хуудас/,
62.Монгол Улсын стандарт “Хүнсий микробиологи. Salmonella илрүүлэх, тоолох, серологийн шинжээр ялгах ерөнхий арга. 2-р хэсэг: Тооцооллыг хамгийн бага магадлалтай тооны аргаар тооцох”/3 дугаар хавтаст хэргийн 140-148 дугаар хуудас/,
63.Монгол Улсын стандарт “Хүнсний бүтээгдэхүүн дэх хорт болон бохирдуулагч бодисын ерөнхий стандарт” /3 дугаар хавтаст хэргийн 149-172 дугаар хуудас/,
64.Монгол Улсын стандарт “Чанаж боловсруулсан мах, Техникийн ерөнхий шаардлага” /3 дугаар хавтаст хэргийн 173-175 дугаар хуудас/,
65.Монгол Улсын стандарт “Авто замын тээврийн хэрэгслийн тогтолцооны нийтлэг асуудал, Төмс, хүнсний ногоо тээвэрлэлт, ангилал, тээвэрлэлтийн нөхцөл, ерөнхий шаардлага”/3 дугаар хавтаст хэргийн 176-178 дугаар хуудас/,
66.Монгол Улсын стандарт “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага” /3 дугаар хавтаст хэргийн 179-184 дүгээр хуудас/,
67.Монгол Улсын стандарт “Махны Эрүүл ахуйн дадлын дүрэм” /3 дугаар хавтаст хэргийн 185-244 дүгээр хуудас/,
68.Гаалийн Хилээр бараа нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Нийслэлийн мал эмнэлгийн лаборатори Шинжилгээний хуудас, Гаалийн Ерөнхий газар, Гаалийн төв лабораторийн дүгнэлт, Гаалийн Ерөнхий газар, Гаалийн төв лаборатори Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, Гаалийн Ерөнхий газар, Гаалийн төв лаборатори Магадлан шинжилгээний дүгнэлт, Гаалийн Ерөнхий газар, Гаалийн төв лаборатори Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, Гаалийн Ерөнхий газар, Гаалийн төв лаборатори Магадлан шинжилгээний дүгнэлт, Нийслэлийн мал эмнэлгийн лаборатори, Шинжилгээний дүнгийн хуудас, Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт, Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ /4 дүгээр хавтаст хэргийн 82-250 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 1-223 дугаар хуудас/,
69.Монголын татварын алба ТТ-03а-Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан /5 дугаар хавтаст хэргийн 230-250 дугаар хуудас, 6 дугаар хавтаст хэргийн 1-99 дүгээр хуудас/,
70.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Хяналт шалгалтын танилцуулга 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 02-03-456 дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн тухай /6 дугаар хавтаст хэргийн 106-117 дугаар хуудас/
71.Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 2-46/3394 дугаар албан бичгийн хавсралт /6 дугаар хавтаст хэргийн 154-156 дугаар хуудас/,
72.Нийгмийн даатгалын ерөнхий газар архивын мэдээлэл /6 дугаар хавтаст хэргийн 186-195 дугаар хуудас/,
73.Авто тээрийн хэрэгслийн лавлагаа /6 дугаар хавтаст хэргийн 198-205 дугаар хуудас/
74.Жимобайл ХХК, Скайтел ХХК, Мобиком корпораци ХХК-иудын дугаарын жагсаалт /6 дугаар хавтаст хэргийн 208-250 дугаар хуудас, 7 дугаар хавтаст хэргийн 1-41 дүгээр хуудас/,
75.Ариг банк, Чингис Хаан банк, Богд банк, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкнуудын дансны хуулга /7 дугаар хавтаст хэргийн 44-250 дугаар хуудас, 8 дугаар хавтаст хэргийн 1-250 дугаар хуудас, 9 дүгээр хавтаст хэргийн 1-176 дугаар хуудас/,
76.Шинжээчээр томилох хүний тусгай мэдлэг, мэргэжил чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл /9 дүгээр хавтаст хэргийн 232-235 дугаар хуудас/
77.Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори шинжилгээний дүнгийн хуудас, шинжилгээний дүн: Шинжилгээг дараах арга зүйн дагуу гүйцэтгэв. *** ХХК-ны скалад болон гүн хөлдөөгчөөс цуглуулсан 7 сорьцод нян судлал болон молекул биологийн аргаар шинжилгээ хийж үр дүнг гаргав. Сонгомол болон энгийн орчинд ургасан колонийг тоолж Хүснэгт 1-д үзүүлэв. Нийт бактерийн тоо нь 7.0 х 103 - 8.0 х 105cfu/гр байна. Үндэсний стандартад чанасан махан бүтээгдэхүүнд байж болох нийт бактерийн тоо нь 2.5 х 103 cfu/гр, үүнтэй харьцуулж үзэхэд ямааны чанасан маханд илрэх нийт бактерийн тоо нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна. Нийт сорьцод Shigella spp, Listeria monocytogenes, C. Perfringens болон Bacillus cereus бактери илрээгүй. Coliform нь ямааны мах 1, 2, 7-д, E.coli нь ямааны мах 1, 7 -д тус тус илэрсэн ба бактерийн тоо нь 1.0 х 101-1.3x10² cfu/гр байна. Үндэсний стандартад дулааны боловсруулалт хийсэн мах, махан бүтээгдэхүүнд Coliform болон гэдэсний савханцрын зөвшөөрөгдөх хэмжээ ≤ 101 cfu/rp байна, ямааны чанасан мах 1, 2 -д зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үр дүнтэй байна. XMG, XLD, Baird агарт ургасан колонийг энгийн агарт дамжуулан өсгөвөрлөсний дараа латекс наалдуулах урвал тавихад бүгд эерэг дүн үзүүлсэн. XMG агарт ургасан колонийг E.coli 0157 ялгаварлан оношлох агарт ургуулахад морфологийн хувьд сөрөг буюу E.coli 0157 тост колони илрээгүй. Microgen Staph болон Salmonella латекс, биохимийн тестээр тус тус эерэг гарсан Staphylococcus aureus болон Salmonella spp. тест бактерийг баталгаажуулах зорилгоор молекул биологийн шинжилгээ хийсэн, ПГУ-аар Salmonella.spp 204 х.н, Staphylococcus aureus 107 х.н тус тус урвалын бүтээгдэхүүн үүссэн. Энэ үр дүнгээр ямааны мах 2 нь Salmonella spp, ямааны мах 1-7 нь Staphylococcus aureus-aap (2.0 х 100 -2.9 х 10) тус тус бохирдсон байна. Үндэсний стандартад дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнд Salmonella spp. илрэх ёсгүй, Staphylococcus aureus нь ≤ 103 си/гр байна гэж заасан, иймээс шинжилгээний үр дүн нь стандартын шаардлагад нийцсэнгүй... /9 дүгээр хавтаст хэргийн 236-242 дугаар хуудас/
78.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /10 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас, 92 дугаар хуудас,10 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/
79.Гадаадын иргэний талаар интерполын үндэсний товчоонд мэдэгдэх тэмдэглэл /10 дугаар хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас/,
80.Мөрдөгчийн магадалгаа: Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдал, асуултад өгсөн хариулт: Уг хэргийн улмаас Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон "Зүүн гарын гоёо"-оос нийт 969.8 грамм хадгалсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн Шүүхийн шинжилгээний газрын шинжээч, Байгаль орчныг хамгаалах технологич мэргэжилтэй, цагдаагийн дэслэгч Б.Барсболдоос 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан №2053 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2-т Уг ургамал мэт зүйл нь Cynomoriaceae lindl.-C. Songaricum Rupr-Зүүн гарын гоёоны ургамал эрхтний хэсэг байна. 5-т Зүүн гарын гоёо нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "ховор ургамлын жагсаалт"-д орсон. 6-д Шинжилгээнд ирүүлсэн Зүүн гарын гоёоны ургамал эрхтний хэсэг нь 969.8 грамм жинтэй байна. 7-д Зүүн гарын гоёоны (Супomoriaceae songaricum Rupr) хуурай жинг 123000 төгрөгөөр үнэлсэн байдаг гэснийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг гаргуулахаар заасан байх тул байгаль орчинд учруулсан хохирлыг 596427 төгрөгөөр тогтоох нь зүйтэй. 7. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу оролцогчид мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. 8. Мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бөхбаяр би, магадалгаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж, баримт бичгийг магадалгаанд хавсаргав.../10 дугаар хавтаст хэргийн 128 дугаар хуудас/
81.Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 хуудас/, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоол “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” /1 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас/, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай санал /1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт шалгалтын удирдамж 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 02/-03/456 “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “бүтээгдэхүүнээс дээж авах акт” /1 дүгээр хавтаст хэргийн 23, 26 дугаар хуудас/, лабораторид дээж өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 24-25, 27 дугаар хуудас/, Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, “***” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №25/55 тоот “Нийслэлийн мэргэжлийн хяналын газарт” энэхүү хэрэгт манай компанийг төлөөлөх эрхийг гүйцэтгэх захирал **** овогтой ***д итгэмжлэв гэх албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, ***ийн иргэний үнэмлэхийн хуулбар 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, Т.***ийн иргэний үнэмлэхийн хуулбар 1 дүгээр хавтаст хэргийн *** хуудас/, /, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *** овогтой ***ийг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилсон захирлын тушаал бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, Т.***ийг цехийн ахлагчаар ажиллуулах тухай 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн захирлын тушаал бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, 2022 он гэсэн дөрвөлжин шугамтай дэвтэрт бичиглэл хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас/, “***” ХХК Мах боловсруулах үйлдвэрт ажилд орохыг хүсэгчийн анкет /1 дүгээр хавтаст хэргийн 45-48 дугаар хуудас/, үйлдвэрийн ажилчдын нэрс /1 дүгээр хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудас/, мал нядлах, мах боловсруулах технологийн заавар /1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/, ***ы иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас/, Зоорь түрээсийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/, дөрвөлжин шугамтай дэвтэрт хийсэн бичиглэл /1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/ ***-ийн итгэмжлэл /1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар хуудас/, ***-ийн захирал Б.***гийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол /1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/, ***-ийн захирал Б.***гийн Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудас/, ***-ийн захирал Б.***гийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, эрх хязгаарлах арга хэмжээг цуцлах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас/, зөрчлийн хэргийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /1 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 195-199 дүгээр хуудас/, ebarimt.mn төлбөрийн баримт /1 дүгээр хавтаст хэргийн 200 дугаар хуудас/, эд зүйл /баримт,бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас/, эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 223 дугаар хуудас, 226 дугаар хуудас/, ***-ийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 91 дүгээр Б.***г ажилд томилох тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар хуудас/, ***-ийн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 756 дугаар Б.***г ажлаас чөлөөлөх тухай тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар хуудас/, зураг, шошго захиалгын падаан, зарлагын баримт, шаардах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 229-250 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, боловсролын диплом /2 дугаар хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас/, эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр хуудас, 38-46 дугаар хуудас, 49 дүгээр хуудас, 51 дүгээр хуудас, 56 дугаар хуудас/, орчуулагчийн үнэмлэх /2 дугаар хавтаст хэргийн *** хуудас/, Монгол Улсын хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /2 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудас/, орчуулагч /хэлмэрч/ томилох тухай мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 137 дугаар хуудас, 143 дугаар хуудас, 153-154 дүгээр хуудас/, дипломын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас/, “***” ХХК-иас гаргаж өгсөн 3 ширхэг шошго /2 дугаар хавтаст хэргийн 233-235 дугаар хуудас/, МХЕГ-ын Хүнсний Аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 249-250 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 1-72 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /9 дүгээр хавтаст хэргийн 192-195 дугаар хуудас, 203-207 дугаар хуудас, 10 дугаар хавтаст хэргийн 137 дугаар худас/, “***” ХХК-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ***д итгэмжлэл олгох тухай бичиг /9 дүгээр хавтаст хэргийн 197 дугаар хуудас/, хамтран ажиллах гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 224-230 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /10 дугаар хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас/, дулааны аргаар боловсруулсан үхэр хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс, ***-д экспортолж импортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай, Монгол Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ***-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хоорондын протокол /10 дугаар хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/, өмчлөлд бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл /10 дугаар хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /10 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/, хэргийн материал танилцуулсан баримт /10 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /10 дугаар хавтаст хэргийн 96 дугаар хуудас/, орчуулагч томилох тухай мөрдөгчийн тогтоол /10 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/, Монгол Улсад оршин суух үнэмлэх /10 дугаар хавтаст хэргийн 1*** хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай /10 дугаар хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тухай тэмдэглэл /10 дугаар хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудас/ баримт зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “ ...хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Чен овогт Бин түүний ажлын байрнаас илэрсэн 969,8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх нэртэй ургамал нь Монгол Улсын Засгийн газрын ховор ургамлын жагсаалтад орсон ховор ургамал болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс: “..., хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “***” ХХК болон *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байна. Үүнийг хэрэг бүртгэгч мөрдөгч, прокурор нотлох үүрэгтэй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрх нотлох баримтууд нь хэргийн талаар нотлогдвол зохих зүйлд хамааралтай ач холбогдолтой байх ба хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу цуглуулсан, үнэн бодит байдлыг илэрхийлсэн нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, хэргийн оролцогч нарын хууль ёсны эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Хүний хүнсэнд хэрэглэх зориулалтаар бэлтгэсэн түүхий эд, хүнсний нэмэлт, тэдгээрийг боловсруулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ундны ус нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх нь хүн амын эрүүл мэндэд хохирол учруулдаг бөгөөд хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг. Иймээс энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой. 2015 оны Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх гэмт хэргийн шинжийг тодорхойлж, гэмт хэргийн обьектив талд худалдсан түгээсэн үйлдлийг тодорхойлж, субьектив талд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэхийг тодорхой заажээ.
Хүнсний аюулгүй байдал гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газарзүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг ойлгоно.
Хүнс гэж хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн ундны усыг ойлгоно.
Хүнсний чанар гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтын болон хэрэглээний шаардлага хангасан байдлыг ойлгоно.
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн гэж хүнсний сүлжээ бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л нөхцөл шаардлагыг хангаагүй бүтээгдэхүүнийг хэлнэ. Тухайлбал: эрүүл ахуйн үзүүлэлт нь зөвшөөрөгдөх хэмжээнд байгаагүй түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн түүхий эд, технологи, нөхцөл, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав баглаа, боодол нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, энэхүү, шаардлагыг зөрчиж савласан, хүнсний зүйлийн үйлдвэрлэл үйлчилгээнд шинээр ашиглах бичил биетэн, химийн бодис нэгдэл, хүнсний нэмэлт эм даавар бордоо, шавьж мэрэгчийн устгалын хор, цацраг идэвхт үүсгүүрийг эрүүл ахуйн, халдвар судлалын хяналтын байгууллагад бүртгүүлэхгүйгээр ашиглаж үйлдвэрлэсэн, хүнсний зүйлийн сав, баглаа боодол буюу шошгод түүнийг үйлдвэрлэсэн огноо , хадгалах нөхцөл, хэрэглэх хугацаа, үйлдвэрлэгчийн хаяг, тохирлын тэмдэг, найрлага хэрэглэх аргыг хуурамчаар үйлдсэн бүтээгдэхүүн хамаарна.
Хүний эрүүл мэндэд гэм хор учруулж болохуйц хүнсний бүтээгдэхүүн гэдэгт Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Хүнсний түүхий эд дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ. Үүнд:
1.зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан
2.Хүнсний зориулалтын бус сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашигласан
3.Эрүүл ахуй, ариун цэврийн горим зөрчин хүнсний сүлжээний дараагийн үе шатанд гаргасан
4.Монгол Улсад болон олон улсад бүртгэгдээгүй, эрсдэлийн үнэлгээ хийгдээгүй хувиргасан амьд организмаас гарган авсан
5.Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгэгдээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгийг ашиглаж үйлдвэрлэсэн
6.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүйн шаардлагад нийцсэн ионжуулагч цацрагийн боловсруулалт хийснээс бусад цацрагаар бохирдсон
7. Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн зэрэг болно…гэж заажээ.
Чен /Chen/ овогт Бин /Bin нь хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болох нь хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд “***” ХХК буюу тухайн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, мах боловсруулах үйлдвэрийн ажилчдаар мах боловсруулах үйл ажиллагааг явуулсан байх бөгөөд тухайн боловсруулсан маханд нянгийн тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай арга хэмжээ аваагүй байгаа нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үйл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ...” гэж хуульчилсан.
Шүүгдэгч *** овогт *** нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, мах боловсруулах үйлдвэрийн ажилчдаар мах боловсруулах үйл ажиллагааг явуулахдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байх бөгөөд төлөвлөгөөт бус гэнэтийн шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт зогссон, гэмт хэрэг төгсөөгүй байх тул дээрх гэмт хэрэг үйлдэхээр завдах шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс “...“***” ХХК болон *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байх тул цагаатгаж өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй, гэмт этгээд гэмт санаагаа хэрэгжүүлэхээр тодорхой үйлдэл хийж эхэлснээр хор уршиг учрах бодитой аюул, заналхийллийг бий болгосон боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон нөхцөл байдлыг гэмт хэргийн завдалт гэж үздэг тул гэмт үйлдлийн эцэст бий болох бодит хор уршгийг бий болгоогүй байгааг гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл нь байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор хадгалсан идэвхтэй үйлдлээр илэрч, төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Ховор ургамал гэж байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй, ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор баталсан.
Иймд шүүгдэгч *** овогт ***-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ***” ХХК, *** овогт *** нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч *** овогт *** байгалийн ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг төлж барагдуулсан байх тул мөн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.
Хоёр Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *** овогт ***, “***” ХХК-нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан, *** овогт *** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, *** овогт *** эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Шүүх хуралд улсын яллагчаас: “...Шүүгдэгч “***” ХХК-нд итгэмжлэгдсэн төлөөлөгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мах махан бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 70.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 70.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч *** овогт ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 969,8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ургамлыг устгах, мөн эд мөрийн баримтаар хураагдсан “***” ХХК-ний агуулахад битүүмжлэгдсэн мах махан бүтээгдэхүүнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, тус хэрэгт битүүмжлэгдсэн нэр бүхий иргэдийн гулууз махыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эргүүлэн олгуулах саналтай байна...” гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “...*** овогт *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэн *** овогт ***ийг ялаас бүрэн чөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Торгох ялыг багасгаж өгнө үү гэв. ...” гэжээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хуулийн этгээдийн төлөөлөн шийдвэр гаргах гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна.., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ, 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна..., 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. 2.1.эрх хасах албадлагын арга хэмжээ; 2.2.татан буулгах албадлагын арга хэмжээ;2.3.хуулийн этгээдийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ...гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Гадаадын хөрөнгө оруулалттай “***” ХХК, *** овогт ***д эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гадаадын хөрөнгө оруулалттай “***” ХХК нь мах боловсруулах чиглэлээр 2018 оноос үйл ажиллагаагаа явуулсан байх бөгөөд тухайн хуулийн этгээдийн боловсруулсан маханд нянгийн тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ аваагүй байх тул хуулийн этгээдэд оногдуулсан ял дээр нэмж эрх хасах албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***” ХХК-д 70.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 70.000.000 /далан сая/ төгрөгөөр торгох ял дээр нэмж, үйл ажиллагаа явуулах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч,
шүүгдэгч *** овогт Бин ***-д 20.0000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүхээс шүүгдэгч *** овогт ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлж барагдуулсан”-ыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *** овогт ***-ий үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *** овогт ***-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.000.0000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 25.400.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч “***” ХХК, *** овогт ***-ий хөрөнгө, цалин хөлс орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч "***" ХХК-ны хууль ёсны төлөөлөгч ***д авсан хувийн баталгаа гаргах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *** овогт ***д авсан хувийн баталгаа гаргах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Сонгинохайрхан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 279 дугаар захирамжаар *** (***, ***)-д 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. /10 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
Шүүдэгч *** овогт ***, “***” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “***” ХХК-ийн эзэмшлийн 1 дугаартай хөргөлтийн камерын битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэн ***д 1500 ширхэг хонины гулууз махыг хүлээлгэн өгөх,
"***" ХХК-ийн махны үйлдвэрийн 5-н хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгий нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/-ийг устгах, устгасан болон хүлээлгэн өгсөн талаарх баримтыг тус тус шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 969,8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
шүүгдэгч *** овогт ***-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө худалдах, түгээхийг завдсан” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***” ХХК-д 70.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 70.000.000 /далан сая/ төгрөгөөр торгох ял дээр нэмж, үйл ажиллагаа явуулах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар шүүгдэгч *** овогт ***д 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрдөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *** овогт ***-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 25.400.000 /хорин таван сая дөрдөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***” ХХК, *** овогт *** нарын хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзаг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “***” ХХК-д оногдуулсан үйл ажиллагаа явуулах эрх хасах албадлагын арга хэмжээг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт ***, “***” ХХК нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
7.Шүүдэгч “***” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч ***, *** овогт ***, нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.“***” ХХК-ийн эзэмшлийн 1 дугаартай хөргөлтийн камерийн битүүмжлэлийг хүчингүй болгож иргэний нэхэжмжлэгч ***ы 1500 ширхэг хонины гулууз махыг хүлээлгэн өгөх,
"***" ХХК-ийн махны үйлдвэрийн 5-н хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, бор шаргал өнгийн шуудай бүхий цагаан өнгий нунтаг /хэмжээ нь тодорхойгүй/ зэргийг устгаж, устгасан, хүлээлгэн өгсөн талаарх баримтыг тус тус шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 969,8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамыг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгасугай.
9.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***овогт *** урьд авсан хувийн баталгаа гаргах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, "***" ХХК-ний хууль ёсны төлөөлөгч ***д авсан хувийн баталгаа гаргах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.
10.Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд оролоцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ