Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/963

 

 

 

 

 

 

 

 

 

2024         09          05                                   2024/ШЦТ/963

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт Б.Г-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “......” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн ................ тоотод оршин суух, урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхиин 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 9 cap 4 хоногийн хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,  хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 2 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн,

 

........... овогт Б.Г /РД:*********/.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ..... урд талын автобусны буудал дээр таксинаас буухдаа үлдээсэн байсан хохирогч Э.Б-ын эзэмшлийн “Айфоне 14 промакс” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дэх тал/,

 

- Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын “Си Юу” дэлгүүрээс сөжү, пиво авах гэж байгаад үл таних эрэгтэй хүнтэй таарсан бөгөөд тэр залуу бас сөжү, пиво аваад явж байсан ба тухайн эрэгтэй танилцъя, хамт суух уу гээд бид хоёр шөнөжингөө хамт явсан. Тэгээд маргааш өдөр нь 13 дугаар хорооллоос такси бариад ......... урд талын автобусны буудал дээр тухайн залуутай маргалдаад миний толгой, нүүр хэсэг рүү цохиод байхаар нь би таксинаас буугаад гар утсаа үзэхэд байхгүй байхаар нь таксинд мартсан байна гэж бодоод тухайн үедээ орхисон. Тэгтэл 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед үл таних хүн залгаад гар утас худалдаж авсан чинь таны дугаар мессежээр ирлээ гэхээр нь миний гар утас байна гээд очоод уулзахад “би энэ утсыг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан, надад зарсан хүн нь ойрхон байгаа” гэхээр нь би цагдаа дуудаад хамт очиход надтай хамт архи уугаад, намайг цохисон залуу мөн байсан. Би Б.Г-ээс өөрийн утас болон хохирлоо барагдуулж авсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 17-18 дахь тал/,

 

- Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гар утас худалдан авах талаар өөрийн фейсбүүк дээр зар байршуулаад өөрийн ***** дугаарыг үлдээхэд ****** дугаарын утаснаас эрэгтэй хүн холбогдож Айфоне 14 промакс загварын гар утас байна. 1,500,000 төгрөгөөр худалдаж ав гэхээр нь яагаад ийм хямдхан зарж байгаа талаар нь асуухад ашиглаж байсан ID кодыг мартсан болохоор хямдхан зарж байгаа гээд худалдан авахаар болоод талбайн урд талын автобусны буудал дээр уулзсан. Тэгээд ямар нэгэн асуудал байгаа юу, чиний гар утас мөн үү гэж асуухад ямар нэгэн асуудал байхгүй, миний гар утас мөн, ID кодыг ах мэдэж байгаа, хөдөө яваад утас нь холбогдохгүй байгаа болохоор мэдэхгүй байна гэж хэлсэн. Үүний дараа нөгөө залуугаас салж яваад ID дээрх ***** дугаарын утас руу залгаж код асуух гэхэд хулгайн гар утас гэсэн болохоор нь нөгөө хүнийг дуудаад цагдаад дуудлага өгүүлсэн. Тэгээд би нөгөө залуугаас гар утас худалдаж авахаар шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг буцааж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дахь тал/,

 

- 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,

 

- “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-26 дахь тал/,

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дахь тал/,

 

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-46 дахь тал/,

 

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-51 дэх тал/,

 

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55 дахь тал/,

 

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхиин 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-62 дахь тал/,

 

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-71 дэх тал/,

 

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-82 дахь тал/,

 

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86-89 дэх тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ........... урд талын автобусны буудал дээр таксинаас буухдаа үлдээсэн байсан хохирогч Э.Б-ын эзэмшлийн “Айфоне 14 промакс” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан нь: хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 08-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын “Си Юу” дэлгүүрээс сөжү, пиво авах гэж байгаад үл таних эрэгтэй хүнтэй таарсан бөгөөд тэр залуу бас сөжү, пиво аваад явж байсан ба тухайн эрэгтэй танилцъя, хамт суух уу гээд бид хоёр шөнөжингөө хамт явсан. Тэгээд маргааш өдөр нь 13 дугаар хорооллоос такси бариад ............ урд талын автобусны буудал дээр тухайн залуутай маргалдаад миний толгой, нүүр хэсэг рүү цохиод байхаар нь би таксинаас буугаад гар утсаа үзэхэд байхгүй байхаар нь таксинд мартсан байна гэж бодоод тухайн үедээ орхисон. Тэгтэл 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед үл таних хүн залгаад гар утас худалдаж авсан чинь таны дугаар мессежээр ирлээ гэхээр нь миний гар утас байна гээд очоод уулзахад “би энэ утсыг 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан, надад зарсан хүн нь ойрхон байгаа” гэхээр нь би цагдаа дуудаад хамт очиход надтай хамт архи уугаад, намайг цохисон залуу мөн байсан. Би Б.Г-ээс өөрийн утас болон хохирлоо барагдуулж авсан. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гар утас худалдан авах талаар өөрийн фейсбүүк дээр зар байршуулаад өөрийн ****** дугаарыг үлдээхэд ***** дугаарын утаснаас эрэгтэй хүн холбогдож Айфоне 14 промакс загварын гар утас байна. 1,500,000 төгрөгөөр худалдаж ав гэхээр нь яагаад ийм хямдхан зарж байгаа талаар нь асуухад ашиглаж байсан ID кодыг мартсан болохоор хямдхан зарж байгаа гээд худалдан авахаар болоод талбайн урд талын автобусны буудал дээр уулзсан. Тэгээд ямар нэгэн асуудал байгаа юу, чиний гар утас мөн үү гэж асуухад ямар нэгэн асуудал байхгүй, миний гар утас мөн, ID кодыг ах мэдэж байгаа, хөдөө яваад утас нь холбогдохгүй байгаа болохоор мэдэхгүй байна гэж хэлсэн. Үүний дараа нөгөө залуугаас салж яваад ID дээрх ******* дугаарын утас руу залгаж код асуух гэхэд хулгайн гар утас гэсэн болохоор нь нөгөө хүнийг дуудаад цагдаад дуудлага өгүүлсэн. Тэгээд би нөгөө залуугаас гар утас худалдаж авахаар шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг буцааж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяр би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, .......... урд талын автобусны буудал дээр таксинаас буухдаа үлдээсэн байсан хохирогч Э.Б-ын эзэмшлийн “Айфоне 14 промакс” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул  шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Б.Г нь хохирогчид биет байдлаар гар утсыг буцаан өгсөн. Гар утас зарсан М-д 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдуулах саналтай байнагэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завших” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Г нь хохирогч Э.Б-ын эзэмшлийн “Айфоне 14 промакс” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

 

Шүүгдэгч Н.Г нь хохирогч Э.Б-ын гээгдэл эд хөрөнгийг авч завшсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэмт үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

 

Иймээс шүүгдэгч Н.Г-ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэндээ хандаж буй хандлага зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагч нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэл үнэмшлээ удирдлага болгон яллана гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох саналтай байна. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв. 

Шүүх шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Г нь хохирогчид гар утсыг буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Г нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоо шүүхэд бичгээр илэрхийлснийг тэмдэглэж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ..... овогт Б.Г-ийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, хориглосон хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.АЮУШЖАВ