| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0081/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/127 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/127
2024 01 25 2024/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал
улсын яллагч Д.Ганчимэг
шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас *** овогт ***ын ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
*** овогт ***гийн ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, *** оны 3 дугаар сарын 14-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2 эхийн хамт *** дүүргийн *** хороо *** гудамжны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***гийн *** /РД:***/
2.Монгол Улсын иргэн, *** оны 7 дугаар сарын 12-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, *** ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 1, *** дүүргийн *** хороо *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***ын *** /РД:***/
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эзэмшлийн *** маркийн *** улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,
шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт иргэн ***той маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт цохиж, түүний биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эзэмшлийн *** маркийн *** улсын дугаартай автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг,
Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт иргэн ***той маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт цохиж, түүний биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн үед намайг “***” нэртэй караокенаас гарахад цагдаа нар ***ын найз нартай андуураад намайг авч явах гээд байсан. Би бишээ гэж хэлэхэд нэг цагдаа нь намайг бороохойдсон. Тэгэхээр нь автомашиныг нь унаж яваад автомашиныг нь үлдээгээд гэртээ орсон...” гэв.
2.Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх өгөхгүй...” гэв.
3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын: “…2023 оны 10 дугаар 19-ний өдөр манай таньдаг эмэгтэй дүү *** над руу гар утсаар залгаад ахаа Орбитын тойрог дээр хүрээд ир том ах нар манай найзуудыг зодчихлоо гэхээр нь явж очиход нэг охин газар суусан бие муу байгаа бололтой байж байсан. Тэгээд хэдэн залуучууд манай найзын автомашин руу өшиглөөд цохиод байхаар нь би та нар болиоч гэхэд нэг хар өнгийн майктай залуу над руу чулуу бариад ирэхээр нь чи чулуугаа хаячих гэхэд намайг нүүр рүү гараараа 2-3 удаа цохихоор нь би жийгээд холдуулахад газраас чулуу аваад шидээд миний толгойн зүүн хэсэгт онож толгой хагалсан. Тэгээд манай найз *** яаж байгаа юм гэхэд манай найзтай зодолдоод байсан маш олуулаа над руу болон манай найз нар руу дайраад байхаар нь бид нар зугтаагаад эмнэлэг дээр очоод толгойдоо 4-н оёдол тавиулаад цагдаа дээр ирсэн юм.../хавтаст хэргийн 7 дугаар хуудас/...манай найзыг зодсон зүйл байхгүй, Найз бид хоёр луу дайраад байсан. Намайг *** гэх хүн цохиж зодсон. Манай найз ***г цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн өгсөн: “...Би Цагдаагийн ерөнхий газрын авто баазын ашиглалтын хэсгийн даргын алба тушаалыг хашдаг юм. Манай авто баазын зүгээс уг хэрэгт намайг хохирогчоор оролц гэсэн шийдвэр гарсан тул хэрэгт хохирогчоор оролцоход татгалзах зүйл байхгүй байна. Миний авсан мэдээллээр Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** нэртэй караокены үүдэнд хүмүүс зодолдоод байна гэх дуудлагаар очин үүрэг гүйцэтгэж байсан тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ***, *** нарыг үүрэг гүйцэтгэх үедээ ашиглаж байсан тээврийн хэрэгслийг иргэн *** гэх хүн зөвшөөрөлгүй асаан хөдөлгөөнд оролцон ойролцоогоор 100 метр орчим газарт байрлах гудамжинд орхин зугтаасан байсныг олж тогтоон уг тээврийн хэрэгслийг эвдрэл гэмтэлгүй эргүүлэн авч одоо 1 дүгээр хэлтэст ажил үүрэг хэвийн гүйцэтгэж байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ын өгсөн “…*** нь надаас уучлалт гуйж эмчилгээ үйлчилгээндээ зарцуулаарай гэж 1.300.000 төгрөгийг төлж барагдуулж өгсөн. Надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/
6.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай найз ***ы төрсөн өдөр болсон бөгөөд найз ***, *** нар нь Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** тоотод байрлах байрлах манай найз охины гэрт 22 цагийн үед надтай уулзах гээд ирсэн юм. Тэгээд бид гурав Орбитын тойрог орж караокед сууж төрсөн өдөр тэмдэглэхээр болоод найз охины гэрээс 23 цагийн үед гараад Орбитын тойрогт байрлах *** нэртэй караокед суухдаа 0,5 литрийн Экс нэртэй архи, хүн тус бүр нэг нэг ширхэг нийслэл нэртэй пиво аваад дуулангаа ууцгаасан юм. Тэгсэн манай хуурай дүү *** ариун цэврийн өрөө орохдоо үл таних нэг залуутай мөрөлсөнөөс болж хоорондоо хэл амаараа маргалдсан ба *** бид хоёр салгаад эв зүйгээ олчихоод тухайн караокеноос 00 цагийн үед гараад зогсож байтал цагдаагийн алаг тэрэгтэй 2 цагдаагийн алба хаагч ирээд манай дүү ***ын бөгсрүү нь өшиглөөд машинд суу гэж хэлсэн юм. Тэр үед *** суу гээд зүгээр хэлчихэж болдоггүй юм уу гэж хэлтэл машинд суу гэж хэлсэн ба намайг гавлаад машиныхаа хойд суудал дээр нь суулгасан. Харин *** суухгүй гээд тухайн хоёр цагдаатай маргалдаад байсанТэр үед дүү ***ыг миний хажууд суулгасан ба дараа нь *** суулгах гэж байх шиг байсан. Тухайн үед архиндаа согтоод цагдаагийн машинд унтчихсан байсан ба нэг сэрсэн чинь цагдаагийн хэлтэс дээр *** бид хоёр ирчихсэн би хоёрыг эрүүлжүүлэх саатуулах байранд хонуулсан юм. Маргааш өглөө нь болсон асуудлын талаар ***ас асуусан чинь намайг унтаж байх хооронд хоёр цагдаа ***ы суулгах гэж байхад нь *** цагдаа нараас айгаад цагдаагийн машиныг нь унаад караокеноос ертөнцийн зүгээр баруун тийш 100 гаруй метрийн зайд гудманд оруулж тавьчихаад зугтаачихсан чинь өнөөдөр өглөө гэрээс намайг барьж ирсэн гэж хэлсэн юм. Караокед байсан хүмүүс *** бид хоёрыг хүмүүстэй маргалдаад хэрэлдээд байна гэж дуудлага өгсөн юм. Караоке дотор хоорондоо маргалдаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуудсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх гэж бодож байна. Би машинд суу гэхээр нь суухгүй гэж хэлсэн ба намайг хүчээр машиныхаа хойд талд суулгасан юм. *** маргалдаагүй. Эхлээд *** муудалцаж байсан. Үл таних 30-35 орчим насны залуу дээр очоод яагаад хоорондоо маргалдаад байгаа юм бэ гэж хэлсэн ба *** араас ирээд хөөе боль боль гэж бид гуравыг 2 тийшээ салгасан юм. Хоорондоо хэл амаараа орилж маргалдсан зүйл байгаа тэрнээс хоорондоо зодолдсон болон караокены эд зүйлийг эвдэлсэн зүйл байхгүй юм. Нийтийн караоке байсан болохоор яг хэдэн хүн байсан гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан хүмүүс байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
7.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.***ы өгсөн “…2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд ажлаа тараад цуг ажилдаг дүү ***ынд байж байтал манай найз *** гэсэн дугаараас 22 цагийн үед надруу залгаад найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж өгье манай эхнэрийн гэрт хүрээд ир гэж хэлэхээр нь би ***ын гэрт ***ын хамт очсон юм. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад Орбитын тойрогт байрлах *** нэртэй караокед орохоор болоод 23 цагийн үед ороод 0,5 литрийн Экс нэртэй архи, хүн тус бүрийн 1 шил нийслэл нэртэй пиво аваад нийтийн караокед дуулангаа архи, пиво ууцгаасан. Тэгсэн хуурай дүү *** ариун цэврийн өрөө орох үедээ үл таних 30-35 насны орчим эрэгтэй хүнтэй бие биенийгээ мөрөлснөөс болж хоорондоо маргалдсан юм. Тэр үед *** очоод салгаад нөгөө залуутай хэл амаараа маргалдаад байхаар нь би араас нь очоод тэр хоёрыг салгаад нөгөө үл таних ахыг цааш нь холдуулаад уучлаарай ахаа гэж хэлээд эв зүйгээ олцгоосон юм. Удалгүй 00 цагийн үед караокеноос *** бид хоёр түрүүлж гарсан харин ардаас *** миний куртик цамц зэргийг аваад гарч ирсэн ба караокены гадаа цагдаагийн тээврийн хэрэгсэлтэй 2 цагдаагийн алба хаагч ирээд юу болоод бусдын амгалан тайван байдлыг алдагуулаад байгаа юм бэ, яагаад зодоон цохион хийгээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь би ерөөсөө зодоон цохион хийгээгүй одоо явлаа гэж хэлтэл өндөр цагдаагийн алба хаагч машинд суу гэхээр нь бид гурав суухгүй гэж хэлтэл ***ыг тухайн намхан тарган биетэй цагдаа нь суу гээд бөгсрүү өшиглөж автал *** машинд суугаагүй бөгөөд цагдаа болон бид гуравын дунд үл ойлголцол гарч бид нар хоорондоо маргалдсан. Тэгээд ***, *** хоёрыг машиндаа суулгасан ба би хүмүүстэй маргалдаагүй гээд хоёр цагдаагийн алба хаагчын хамт буцаж караоке ороод ***ын маргалдсан хүнтэй нь цагдааг уулзуулая гэж бодоод ороод буцаад гараад иртэл цагдаагийн машин хөдлөөд явж байсан. Тэр үед надтай цуг явсан хоёр цагдаагийн алба хаагч гарч ирээд машиныхаа ардаас орилоод зогс гэж хэлээд гүйсэн ба өндөр цагдаагийн алба хаагч намайг барьж аваад гавлаад өөр цагдаагийн машинд хийгээд ***, *** хоёрыг машин аваад зугтаачихлаа гэр орныг нь мэдэх үү гэхээр нь би заагаад өгөе гэж хэлээд найз болон дүүгийн гэрт очтол тэр хоёр гэртээ байхгүй байсанТэгээд доошоо уруудаж байтал цагдаа руу нэг хүн залгаад машин олдчихлоо гудманд байна гэж хэлсэн бөгөөд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан юм. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад иртэл *** баригдчихсан байсан юу болсон талаар асуутал *** машиныг нь унаад гудманд аваачиж тавиад зугтаачихсан гэж надад хэлсэн. Тарган махлаг биетэй, намхан цагдаа нь чи зугтаах гээд байна уу гэж хэлээд хөлөөрөө өшиглөсөн. Өөрөөр зодож цохисон зүйл байхгүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/
8.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ийн өгсөн “…Би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицерын албан тушаал дээр ажилдаг юм. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагаас 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 08 цаг хүртэл эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч ***ын хамт хамт Дуулгат-112 чиглэл буюу Сонгинохайрхан дүүргийн 1, 22, 34, 35 дугаар хороонуудад авто эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 18-наас 19-ны шилжих шөнийн 00 цаг 54 минутанд Дуулгат-10-с Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** нэртэй караокены үүдэнд согтуу хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу хэрэг учрал болсон гэх газарт 01 цаг 51 минутанд *** нэртэй караокены үүдэнд ***,*** гэх хоёр иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай *** нь цээж хэсгээрээ хувцасгүй, хүмүүстэй маргалдсан байдалтай хоорондоо ярилцаад зогсож байхаар дэд ахлагч ***ын хамт очиж юу болсон талаар тодруулахад хүнтэй маргалдаад одоо учраа олчихсон зогсож байна гэж хэлсэн Тэгэхээр нь дэд ахлагч ***ыг тухайн хоёр иргэний харж үлдээгээд өөрөө *** нэртэй караоке руу ортол Б *** гэх иргэн миний хажуу талаар зөрөөд гарахаар нь тэнд байсан үл таних иргэн наад хүн чинь хүнтэй маргалдсан гэж хэлэхээр нь араас гадагшаа гартал тухайн гурван иргэнээс юу болсон талаар тодруулж асуухад бид нар дотор хүмүүстэй хэл амаараа маргалдсан одоо учраа олчихсон гэхээр нь тодруулах зүйл байна уу цагдаагийн тээврийн хэрэгсэлд суучих гэж шаардлага тавьсан чинь суухгүй бид нар ямар ч хамаагүй, хүмүүстэй зодолдсон зүйл байхгүй учраа олсон гэж урдаас хэрэлдэн шаардлага эсэргүйцсэн тул ***, *** гэх хоёр иргэнийг гавлаад тээврийн хэрэгсэлд суулгасан. Тэр үед *** гэх цээж нүцгэн иргэн нь урдаас би машинд суухгүй, ямар ч хамаагүй, яахаараа та нар зүгээр байгаа хүнийг суулгадаг юм писдагууд минь гэх зэргээр хэл амаар доромжилж шаардлага эсэргүүцэж байсан Тэр үед тээврийн хэрэгсэлд сууж байсан *** гэх залуу нь цагдаагийн машиныг унаад зугтаах үед шаардлага эсэргүүцэж байсан *** гэх иргэн бид хоёроос зугтаасан бөгөөд дэд ахлагч *** ардаас нь хөөж барьж аваад гавалсан. Тухайн үед цагдаагийн машиныг унаад явчихаар нь араас нь дэд ахлагч *** бид хоёр зогс гэж орилсон боловч зогсоогүй Орбитын тойргоор хойшоо эргээд найрамдлын зүгт хөдөлсөн юм. Тэгээд би ардаас нь замд явж байсан машин зогсоогоод хойноос нь явтал 500 орчим метр яваад Хилчиний 45 дугаар гудамжинд оруулж унтраагаад түлхүүрийг нь аваад явчихсан байсан. 30-40 минутын дараа *** гэх иргэнийг Орбитын тойрог орчмоос олж саатуулан ***ы хамт эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан юм. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 19-ны өглөө би ***ын хамт *** гэх иргэний гэрт очиход гэртээ унтаж байсан ба машины түлхүүрээ аваад ***ыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. Дуудлагаар очих үед ***, *** нар нь шаардлага биелүүлэхгүй дунд зэргийн согтолттой байсан. Харин *** нь дунд зэргийн согтолттой байсан Цагдаагийн тээврийн хэрэгсэл унтраасан түлхүүр нь зоолттой, хаалга нь гадна талаасаа хаалттай байсан боловч хойно сууж байсан. *** машин асаагаад зугтаачихсан юм....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/
9.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ын өгсөн “…Би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа жолооч албан тушаалд ажилдаг юм. 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагаас 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 08 цаг хүртэл эргүүлийн офицер, цагдаагийн дэд ахлагч ***ийн хамт Дуулгат-112 чиглэл буюу Сонгинохайрхан дүүргийн 1, 22, 34, 35 дугаар хороонуудад авто эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 18-наас 19-ны шилжих шөнийн 00 цаг 54 минутанд Дуулгат-10-с Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** нэртэй караокены үүдэнд согтуу хүмүүс зодолдоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу хэрэг учрал болсон гэх газарт 01 цаг 51 минутанд *** нэртэй караокены үүдэнд ***, *** гэх хоёр иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай *** нь цээж хэсгээрээ хувцасгүй, хүмүүстэй маргасан юм шиг хоорондоо юм яриад зогсож байхаар дэд ахлагч ***ийн хамт очиж юу болсон талаар тодруулахад хүнтэй хэл амаараа маргалдаад одоо учраа олчихсон зогсож байна гэж хэлсэн. Тэр үед би гадаа зогсож байсан хоёр иргэнийг хараад зогсож байсан ба дэд ахлагч *** *** нэртэй караоке руу орсны дараагаар зөрөөд *** гэх иргэн гүйгээд гараад ирэхээр нь би хөөе та зогсож бай хэдэн юм тодруулая байж бай гэж хэлсэн юм. Тэр үед *** гэх иргэн бид нар ямар ч буруугуй бид нартай хэл амаараа маргалдсан хүн дотор байгаа гэж хэлэх үед нь цагдаа *** гарч ирээд тухайн гурван иргэнээс юу болсон талаар асуух гэтэл өөдөөс ***, *** гэх иргэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай дуугаа өндөрсгөж дотор бид нартай муудалцсан хүмүүсээсээ юм асуухгүй юу писда гэж хэл амаар доромжилж шаардлага эсэргүйцэхээр нь тээврийн хэрэгэлд суу гэж хэлэхэд ***, *** нар нь бид нар суухгүй зүгээр бай хөөе ал минь, чи намайг суулгадаг нь бишээ писда гэх зэргээр дахин хэл амаар доромжлоод байхаар нь би тээврийн хэрэгсэлийн зөв талын хаалгаар *** гэх иргэнийг суулгах үед миний гэдэс хэвлий орчим нэг удаа жийсэн тэр үед би хойшоогоо гэдийгээд тусгай хэрэгсэл хэрэглэн гавлаж машиндаа суулгасан юм. Дараа нь *** гэх иргэний чи машинд суу юм торуулая гэж хэлтэл за ахаа би суучихая гэж хэлээд машинд суусан юм. Тэр үед тээврийн хэрэгслийн гадаа *** гэх иргэн дэд ахлагч ***ийн шаардлагийг эсэргүүцээд би машинд чинь суухгүй гээд цээж рүү нь түлхээд өөр рүүгээ ойртуулахгүй байхаар нь би хамтрагчтай туслах гээд очиж байтал цагдаагийн тээврийн хэрэгсэл асаж хөдөлхөөр нь би гүйж очоод гадна талын хаалганы бариул хэсгээс татсан чинь дотор талаас нь түгжчихсэн. Жолоочын суудал дээр *** гэх залуу суучихсан байсан хөдлөөд найрамдалын зүгрүү явахаар нь би ардаас нь хөөе болиоч зогсоочээ гэж хэлэх үед миний үгийг тоогоогүй явах үед *** гэх иргэн Орбитын тойрог чигтээ шороон замаар гудмаар зугтаахаар нь би ардаас нь гүйж очин барьж аваад тусгай хэрэгсэл ашиглан гавлаад буцаад дэд ахлагч *** дээр аваад очсон юм. Тэгээд намайг болон *** гэх иргэнийг өөр цагдаагийн машин ирж авсан, харин *** зам дээр явж байсан хуний машиныг зогсоогоод хулгайд алдагдсан цагдаагийн тээврийн хэрэгсэлийн ардаас явсан. Удалгүй *** надруу залгаад би машинаа гудамнаас оллоо машины түлхүүр байхгүй, машин унаж явсан хүн байхгүй байна гэж надад хэлсэн юм. Тэгээд намайг ажил дээр ***ыг аваад ирсний дараагаар ***, *** гэх иргэнийг олж цагдаагийн хэлтэс дээр авчирсан ба тухайн хоёр иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулсан юм. Маргааш өглөө нь машин унаж зугтаад түлхүүрийг нь авч явсан иргэн ***ыг гэрээс нь очиж авчиран цагдаагийн хэлтэс дээр хүлээлгэн өгч машиныхаа түлхүүрийг авсан юм. Дуудлагаар очих үед тухайн иргэн согтолттой тавьсан шаардлагийг эсэргүүцээд байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/
10.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***ийн өгсөн “…Би 2023 оны 10 дугаар сарын 18-наас 19-ны шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад ангийн найзуудын хамт Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй караокед дуулах гэж орсон юм. Тэгээд дуулж байтал манай найз *** ариун цэврийн өрөө орох гээд дуулж байсан өрөөнөөс гараад явж байтал ариун цэврийн өрөөний үүдэнд үл таних согтуу ахтай маргалдсан тэр үед нь би айгаад хуурай ах *** болон найз *** нарыг энд манай найз маргалдаад байна хүрээд ир гэж хэлсэн юм. Тэгээд шөнийн 02-03 цагийн намайг караоке дотор байж байх үед *** ах, *** нар гадаа ирсэн байсан юм байна лээ би мэдээгүй байж байгаад караокеноос гартал *** ах *** нар хоорондоо маргалдсан байдалтай *** ахын толгойноос цус гарчихсан байдалтай байсан. Тэгэхээр нь би та хоёрыг би дуудсан шүү дээ яагаад хоорондоо зодолдож байгаа юм бэ гэж хэлтэл *** надтай маргалдсан хүний *** ах гэж андуураад зодчихсон юм байна лээ. Би хүнтэй маргалдаагүй юм. Намайг зодож цохисон хүн байхгүй. Найз ***ыг хүн дээрэлхээд байхаар тухайн үедээ зодуулчихаж магадгүй гэж бодоод хуурай ах болон найзыгаа дуудчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *** хуудас/
11.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын яллагдагчаар өгсөн “…Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дэлгүүрийн орчим зогсоол дээр машиндаа найзуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал манай найз *** фэйсбүүк чатаар би *** нэртэй караокед манай найзтай хүн маргалдаад байна хүрээд ирээ найз гэж хэлэхээр нь би найзуудтайгаа хамт архи ууж дуусчихаад 2023 оны 10 дугаар сарын 18-наас 19-ны шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй караокены гадаа яваад очтол караокены гадаа үл таних 2-3 залуучууд байсан ба үл таних өндөр цагаан эрээн фудволктой залуутай очиж уулзаад бие биенийгээ үгээр хэмлэж хараасан тэр үед би найз ***тай маргалдсан залуу мөн юм шиг байна гэж бодоод тухайн залуутай найз яагаад дээрэлхээд байнааа гэж хэлээд зүүн гараараа нүүр шанаа орчим гараараа нэг удааа цохисон чинь зөрүүлээд намайг цохисон ба газраас чулуу аваад шидсэн чинь тухайн үл таних залуугийн толгой хэсэгт нь ончихсон юм. Тэр үед тухайн надтай маргалдсан гэх залуу баруун гараараа толгойныхоо зүүн хэсгийг гараараа дараад толгой хагалчихлаа гэж хэлсэн юм.Тэгэхээр нь би очиж уулзаад манай найз ***ыг хүмүүс дээрэлхээд байна гэхээр нь би ирсэн юм гэж хэлтэл урдаас тухайн залуу манай дүү *** намайг хүн дээрэлхээд байна гэхээр нь би бас ирсэн шүү дээ чамайг манай дүүг дээрэлхсэн юм байх гэж бодоод чамтай маргалдчихсан байна шүү дээ гэж хэлээд учир зүгээ олоод салцгаасан юм. Тэрийг би мэдэхгүй байна. Хаанаас гарч ирсэнг мэдэхгүй байна, гэнэт гарч ирээд та хоёр зодолдохоо болиочээ та хоёр чинь нэг тал шүү дээ гэж надад хэлсэн санагдаж байна. ***ын таньдаг дүү нь тухайн өдөр бид хоёрыг дуудсан юм байна лээ. Харин бид хоёр бие биенийгээ танихгүй ***ыг дээрэлхсэн хүн гэж хоорондоо зодолдсон юм байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/
12.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.***ын яллагдагчаар өгсөн “…2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цуг ажилдаг ах ***ы төрсөн өдөр болсон бөгөөд ажил тарах үеэр *** ах *** ах руу залгаад найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж өгье, манайд хүрээд ир гэхээр нь бид хоёр *** ахын гэрт 22 цагийн үед очсонТэгээд бид 3 хоорондоо ярилцаж байгаад Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй нийтийн караокед 23 цагийн үед ороод 0,5 литрийн экс нэртэй архихүн тус бүрийн 1 шил нийслэл нэртэй пиво аваад ууцгаасанБи сууж байгаад ариун цэврийн өрөө орчихоод буцаад гарч байхад үл таних 30-35 насны орчим ах намайг мөрлөхөөр нь би тухайн хүнтэй маргалдсан чинь *** ах ирээд намайг өмөөрөөд тухайн хүнтэй хэл амаараа маргалдаж байтал *** ах ирээд бид 3-г боль гэж хэлээд салгасан. Тэгээд 00 цагийн үед *** нэртэй караокеноос гартал цагдаагийн машинтай хоёр цагдаагийн алба хаагч ирсэн ба тэр үед би *** ахын цамцыг караоке дотроос аваад гүйгээд гартал нэг цагдаагийн алба хаагч нь ирээд чи яагаад, зугтаагаад байгаа юм бэ та нарыг хэрүүл маргаан үүсгэсэн, зодоон цохион хийсэн үндэслэлээр шалгах шаардлагтай байна, шаардлага биелүүлээд машинд суучих, хэлтэс дээр очоод болсон асуудлын талаар асууна гэсэнТэгэхээр нь бид гурав машинд суухгүй гэж маргалдаж байгаад *** ах бид хоёр цагдаагийн машины хойд талд суутал машины гадаа *** ах тухайн хоёр цагдаагийн алба хаагч нартай маргалдаад машинд суухгүй байсанТэр үед *** ах архиндаа согтоод цагдаагийн машинд унтчихсан байхаар нь би цагдаа нар эрүүлжүүлэх саатуулах байранд хийчихэж магадгүй гэж айгаад асаалттай цагдаагийн машины жолооч талын суудал дээр суугаад 1 дүгээр араанд нь хийгээд *** караокены үүднээс хөдлөх үед араас тухайн хоёр цагдаагийн алба хаагч хөөе зогс чи наанаа гэж хэлэхээр нь тоолгүй яваад *** караоконы ертөнцийн зүгээр баруун тийш яваад найрамдал зуслан чигтэй явж байгаад эхний буудлаар эргээд худагтай гудманд оруулж тавьчихаад *** ахыг машинд нь үлдээн зугтаагаад гэртээ очиж унтаж байтад 2023 оны 10 дугаар сарын 19-ны өглөө 10 цагийн үед хоёр цагдаа орж ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр аваачсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/
13. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч *** нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө хохирогч М. ***ын биед халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд хохирогч М. *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 175.000 төгрөгний зардал гарсан болох нь хохирогч *** нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 156 дугаар хуудас/,
14.Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13355 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:
“...***-н биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Өөртөө учруулах боломжгүй, эсэргүүцэн тэмцэлдсэн гэх гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
15.Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл “...2023 оны 10 дугаар сарын 19 нийт 175.000 төгрөг...”/хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас/
16.Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх хуудас/, Цагдаагийн ерөнхий газар Авто баазын “..."Хьюндай аксент" маркийн 79-41 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тус Автобаазын Ашиглалтын хэлтсийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч О.Пүрэвийг томилж...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/, ***ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/, ***д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/, Б.***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/, ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70 дугаар хуудас/, *** төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа лавлагаа /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/, ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа лавлагаа /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/, Б.***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас, 125-126 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 133 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “...шүүгдэгч *** нь хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** нь “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй” байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 175,000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулах саналтай...” гэжээ.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ***, *** нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь ***той үл ялих шалтгаанаар маргалдаж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүргээ зөрчиж, толгойн тус газарт цохиж, түүний биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд,
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд тус тус халдсан байх ба шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байх хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч ***, *** нарт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тус тус тохирсон гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон С.Сувд-Эрдэнэ нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ***ын Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний зардалд 175.000 /нэг зуун далан таван мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ***аас гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нь автотээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээж авсан эвдрэл гэмтэлгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ***, *** нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.
Улсын яллагчаас:“...шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,
шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч ***, *** нарт дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж харамсаж байгаа хувийн байдлуудыг харгалзан үзэж, ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч ***, *** нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн *** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,
шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг ***, *** нар 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч ***аас 175.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлөхийг үүрэг болгож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ