| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2021/03727/И |
| Дугаар | 184/ШШ2022/00064 |
| Огноо | 2021-12-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2022/00064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Баянхайрхан дүгээр гудамж, тоотод оршин суух, М овогт Н.Х/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, Хужирт баг Минж тоотод оршин суух, Ш овогт Х.Г/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Х, хариуцагч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Н.Х миний бие нь “Говь” ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2*******13 онд Х.Гой танилцаж тухайн цаг хугацаанаас хойш хамт амьдарч эхэлсэн бөгөөд биднийг хамт амьдрах хугацаанд буюу 2*******14 оны 12 дугаар сарын *******4-ний өдөр охин Г.М, 2*******16 оны 5 дугаар сарын *******7-ны өдөр охин Г.М нар төрсөн. Миний бие Х.Гтой 2*******13 оноос хойш 2*******2******* оны 8 дугаар сарыг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт хамт амьдарч байсан. Гэтэл Х.Г нь 2*******2******* оны 8 дугаар сараас хойш Булган аймагтаа үлдэж түүнээс хойш хамт амьдрахаа больсон. Одоо Булган аймагтаа амьдарч, тусдаа амьдрал зохиосон болохыг мэдсэн. Тухайн цаг хугацаанаас хойш өөрийн 2 охин, төрсөн ээжийн хамт амьдарч үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд одоо охин Г.М нь Сонгинохайрхан дүүргийн 134 дүгээр сургуулийн 2Б ангид, охин Г.М нь Сонгинохайрхан дүүргийн 215 дугаар цэцэрлэгт тус тус суралцдаг, Н.Х нь Баруун салааны автобус баазад ажиллаж, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэж байгаа болно. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхдээ харилцан адил үүрэг хүлээхээр заасан боловч Х.Г нь үр хүүхдүүдтэйгээ утсаар ярьдаггүй, ирж уулздаггүй, хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсээр ирсэн тул Х.Гоос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилж байна.
Х.Гтой эвлэрч хамт амьдрах хүсэлгүй байгаа, 2*******19 оноос хойш уулзаж, эвлэрэх тухай ярьж байгаагүй. Г хүүхдүүддээ хааяа мөнгө төгрөг өгдөг боловч утсаар ярьж, уулзаж байгаагүй. Хүүхдүүдтэйгээ уулзах, утсаар ярихад татгалзах зүйл байхгүй гэв.
Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Х.Г миний бие нь Улаанбаатар хотод эхнэр Н.Х, охин Г.М, охин Г.М нартай 2*******14 оноос хойш амьдарч байгаад 2*******2******* оны 8 дугаар сараас Булган аймагт амьдарч эхлээд 3 жил болж байна. Миний хувьд эхнэр Н.Х, охин Г.М, охин Г.М нартайгаа Улаанбаатар хотод дахин амьдрах хүсэлтэй, цаашид хамт амьдрах бодолтой байна. Булган аймагт би өөрийн ээж, аавтай хамт амьдарч тэндээ түгээгчийн ажил хийж байгаа. Иймд хүүхдээ өнчрүүлэхгүй асран хамгаалах тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Н.Х надтай эвлэрч амьдрах боломжгүй гэж байгаа ч би эвлэрэх хүсэлтэй байгаа. Мөн хүүхдүүдээ тэтгэлэгийг нь төлөөд явахад татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч Х.Год холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Н.Х, Х.Г нар нь 2*******13 онд танилцаж, гэр бүл болон хамтран амьдарсан ба улмаар тэдний дундаас 2*******14 оны 12 дугаар сарын *******4-ний өдөр охин Гын М, 2*******16 оны 5 дугаар сарын *******7-ны өдөр охин Гын М нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, охин Г.Мгийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин Г.Мийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх7,8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн Н.Х, Х.Г нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч 2*******14 оны 12 дугаар сарын *******4-ний өдөр төрсөн охин Г.М, 2*******16 оны 5 дугаар сарын *******7-ны өдөр төрсөн охин Г.М нар нь эцэг Х.Гоор овоглон төрсний гэрчилгээг авсан, хариуцагч өөрийн хүүхэд мөн эсэх дээр маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргадаг бөгөөд дээрх үйл баримтын талаар маргадаггүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Н.Х нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Х.Гоос шаардах эрхтэй, хариуцагч Х.Г нь охин Г.М, Г.М нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Талууд хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцоогүй боловч хариуцагч Х.Г нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасан тул мөн хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.1.1, 4*******.1.2-т зааснаар эцэг Х.Гоос 2*******14 оны 12 дугаар сарын *******4-ний өдөр төрсөн охин М, 2*******16 оны 5 дугаар сарын *******7-ны өдөр төрсөн охин Г.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 5******* хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.
Зохигчид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч талууд эвлэрч цаашид гэрлэлтээ батлуулан хамтран амьдрахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 4******* дүгээр зүйлийн 4*******.1.1, 4*******.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2*******14 оны 12 дугаар сарын *******4-ний өдөр төрсөн охин Г.М /рд:уп/, 2*******16 оны 5 дугаар сарын *******7-ны өдөр төрсөн охин Г.М /рд:уб/ нарыг эх Н.Хын асрамжид үлдээн, тэднийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 5******* хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ш овогт Х.Г/-оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,73******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гоос 75,73******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Хд олгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН