Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/690

 

 

 

 

 

 

 

 

   2024          09           05                                   2024/ШЦТ/690

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч “***” нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “***” холбогдох эрүүгийн 2305009990337 тоот дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, "***" оны "**" дүгээр сарын "***" -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, "***" настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 1, ганцаараа "***" суух хаягтай боловч одоо "***" тоотод түр оршин суух,

- урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1025 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж байсан, “***”, /РД: ЧЗ61012917/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч “***” нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын үүдний угтагчийн ширээн дээр байсан самсунг загварын зөөврийн компьютерыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “***” мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирол болох 330.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдлыг бүртгэлд авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,

 

Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст  хэргийн 16-21 дэх тал/,

 

Хохирогч “***”:

“...Би 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчим өөрийн ажил болох Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг ““***”” зочид буудал дээрээ ирэх үед манай ажилтан “***”унтаж байсан. Би хяналтын камер шүүж үзэхэд үл таних хүн орж ирээд текэн дээр байсан хар өнгийн зөөврийн компьютерыг аваад гарч байгаа бичлэг харсан. Энэ зөөврийн компьютер нь миний хувийн эд зүйл бөгөөд би өөрийн буудал дээрээ түр авч ирж хэрэглүүлж байсан юм. Би 2013 онд Америкийн нэгдсэн улсад байхдаа тухайн үеийн 700 ам доллароор худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст  хэргийн 26-27 дахь тал/,

 

Гэрч “***”:

“...Би 2023 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4-р хороо ““***”” зочид буудалд бармен хийгээд хонож байсан. Тухай өдөр харуул хамгаалалт хариуцсан хүн нь чөлөө аваад ажилдаа ирээгүй байсан. Би шөнөжин хүлээн авах хэсэгт ажиллаж байгаад өглөөний 06 цагийн орчим үүдний хэсгийн буйдан дээр ор засаж унтсан. Унтаж байгаад 08 цагийн үед сэрхэд хүлээн авах ширээн дээр байсан Самсунг загварын зөөврийн компьютер алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд гэрч “***”Баянгол дүүргийн 4-р хороо ““***”” зочид буудлын 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг харуулахад уг хяналтын камерын бичлэгт бичигдсэн нөүтбүүк аваад гарч байгаа хүн “***”мөн байна. Би “***”ыг Баянгол дүүргийн Цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байхад нь олж тогтоож байсан гэж дурдсан байв. Мөн 1-с 5 хүртэл дугаарласан хүмүүсийн зургийг харуулахад 5 дугаартай зураг “***” мөн байна. Би Ганбаатарыг толгойн орой хэсэг халзан, нүд, толгойн хэлбэр, хамраар нь таньж байна” гэсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 70-78 дахь тал/,

 

Шүүгдэгч “***”-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч “***” нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хохирогч “***” 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь “***”

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “***”ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч “***” нь:

2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын үүдний угтагчийн ширээн дээр байсан самсунг загварын зөөврийн компьютерыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь “***” бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч “***”ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “***”330.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч “***” нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч “***”ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч “***” нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд өмнө нь нэг удаа гэмт хэрэг үйлдсэн талаар бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305009990337 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***” нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч “***”ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “***”ыг 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн түр оршин суугаа газар болох Нийслэлийн Баянгол дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “***” ын зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “***” нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч “***”-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “***”т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ