| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Ёндонсамбуу |
| Хэргийн индекс | 163/2024/0187/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/185 |
| Огноо | 2024-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/185
2024 09 09 2024/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Э.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Э.Б*******д холбогдох эрүүгийн 2415000000176 дугаартай, 163/2024/0187/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Э******* Б*******, Улаанбаатар хотод ..... оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, ам бүл 4, ээж, ах, эгчийн хамт Улаанбаатар хотын ............. дүүргийн ......... хороо ................ тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, ******* засварчин мэргэжилтэй, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ******* ******* засварчин ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:*******.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Э.Б******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний оройн 02 цагийн орчим М.С утсаар маргалдаж улмаар Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг В хэсгийн 13-1302 тоотод байрлах Э.Х гэрт очиж гадаа нойлд бие засах явцдаа тааралдаж бие эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б******* нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 02 цагийн орчим Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг В хэсгийн 13-1302 тоотод байрлах Э.Х хашаанд М.С биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:
-Хохирогч М.С “...Тэгээд би Х гэрт байж байгаад шөнийн 03 цагийн үед нойлд бие засаж байхад хашааны гадаа нэг машин ирж зогсоод 3 хүн бууж ирээд нэг нь нойл руу ирэхээр нь дохио өгөөд дугарахад энд байна гэж байсан. Тэгээд би бие засаж дуусаад өмдөө татаад гарах гэж байхад урдаас Б******* гэх залуу жийсэн би хойшоо хөл алдаад нойлд нэг хөлөөрөө завсар нь хавчуулагдсан. Тэгээд М.Ж, Э.Б*******, Т.И нар намайг татаж гаргаад Э.Б******* баруун шанаа, чих орчим руу 3-4 удаа цохиод унагаагаад нуруу, толгой, гэдэс рүү өшиглөөд байсан М.Ж, Т.И нар хараад зогсоод байсан, тэгээд би босоод намайг машинд суу гээд би суухгүй гэхэд Э.Б******* нэг өшиглөсөн, машинд суугаад явж байгаад айлын гадаа очоод би буугаад тамхи татаад байж байхад Э.Б******* бууж ирээд нэг удаа баруун шанаа руу цохисон. ...Надад санал гомдол байхгүй. Харин эмнэлэгт үзүүлэх төлбөрийг авмаар байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.А “М.С нь 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдөр 37,082 төгрөгийн эмчилгээ, 2024 оны 08 дугаар сарын 02-ний өдөр 40,000 төгрөг тус тус эмчилгээ хийлгэж эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 77,082 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна... гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулагдсан нийт зардал болох 77.082 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг буруутай этгээдээс буцаан авч эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төвлөрүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 18-19 дэх тал/,
-Гэрч Т.Игийн: “...Тэгээд Ж, Хонгорзул хоёр юм яриад байхаар нь Б******* бид хоёр гэрийнх нойлд орох гээд би хаалгыг нь татахад дотор нь нэг хүн бие засаад сууж байсан. Тэгээд хэн юм бол ухааны юм бодоод Б******* бид хоёр тамхи татаад зогсож байхад С нойлоос гарч ирсэн. Тэгээд таниад сайн уу ах хоёулаа утсаар муухай юм боллоо уучлаарай гэхэд над руу салаавч өгсөн. Тэгэхэд Б******* шууд нүүр лүү алгадаад С нойлд халтирч унаад завсар нь цээжээрээ хавчуулагдаад Б******* бид 2 татаж гаргах гээд дийлэхгүй байсан тэгээд Жг дуудаад гурвуулаа нийлж байгаад татаж гаргасан. Тэгээд ахаа одоо тайвшир тамхи тат гэхэд би чам шиг бацаантай тамхи татахгүй гээд салаавч өгөөд байсан. Тэгтэл Б******* 2 удаа цохиход унасан, тэгээд дээрээс нь хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 22-24 дэх тал/
-Гэрч Э.Х “...Б*******, И хоёр танай нойлд ороод бие засаад ирье гээд машинаас буугаад явсан. М.Ж бид хоёр машинд хөгжим сонсоод юм яриад сууж байхад нээх удаагүй И, Жг дуудаад гараад явсан би машинд хөгжим сонсоод сууж байхад машины гэрэлд М.С нүүр ам нь цус болсон гарч ирсэн. Тэгэхээр нь би очоод юу болсон юм бэ, яагаад нүүр нь цус болсон юм гэхэд М.Ж И бид хоёр зүгээр л салгасан ш дээ гэж хэлж байсан. Тэгэхээр нь Б******* М.С хоёр маргалдаж зодолдсон юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
-Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шинжээчийн
1.М.С биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун завжны дотор доод салстад язарсан шарх, баруун завжны дотор салстад, баруун дээд, доод зовхи, зүүн хөх, өвчүү, баруун хөх, мөр, эгэм, 2 дал, зүүн бугалга, нуруу, ууц, зүүн шуу, 2 гуя, зүүн өвдгөнд цус хуралт, дух, зүүн мөр, баруун эгэм, нуруу, зүүн тохой, баруун гуя, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун шанаа, чихний дээд дэлбэн, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчны муруйлт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохигдох, үрэгдэх механизмаар үүснэ.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын “ХӨНГӨН” зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дэх тал/,
-Яллагдагч Э.Б*******гийн “Тухайн өдөр С гэх залуу маргалдаад би алгадсан юм тэгэхэд С 00-н ухсан нүх рүү уначихсан тэгээд гараад ирэхээр нь нүүр рүү нь 3-4 удаа цохисон. Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б*******гийн өгсөн: “..2024 оны 8 дугаар сарын 01-ний орой Улаанбаатар хотоос ирээд Ж, И найзуудтайгаа уулзсан. Уулзаж сууж байгаад 1 дүгээр сургуулиас хөдлөөд явж байгаад Ж нэг охинтой уулзаад тэгээд миний хажууд суугаад гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд И гэдэс базлаад цуг явсан охиноос нойлд чинь орчих уу гэж хэлчхээд нойлд орох гэж байхад нойлд нь хүн байсан. Гараад ирсэн С байсан. И сайн уу ах гэсэн чинь урдаас нь салавч гаргахаар нь би нэг алгадсан чинь нойл руу унасан. Тэгээд Жавхаа, И бид 3 татаж гаргаж ирээд гайгүй юу гэсэн урдаас хараалын үг хэлээд байхаар дахиад 2-3 удаа цохисон....” гэх мэдүүлэг.
зэрэг нотлох баримт болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулав.
1.4.Эрх зүйн зүйн дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Б******* нь С бие эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна....” гэв.
Шүүгдэгч: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэв.
Шүүгдэгч Э.Б*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Б*******гийн хохирогч М.Сг цохисон үйлдэл нь хохирогчийн бие махбодод учирсан “дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун завжны дотор доод салстад язарсан шарх, баруун завжны дотор салстад, баруун дээд, доод зовхи, зүүн хөх, өвчүү, баруун хөх, мөр, эгэм, 2 дал, зүүн бугалга, нуруу, ууц, зүүн шуу, 2 гуя, зүүн өвдгөнд цус хуралт, дух, зүүн мөр, баруун эгэм, нуруу, зүүн тохой, баруун гуя, өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун шанаа, чихний дээд дэлбэн, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчны муруйлт” бүхий хөнгөн зэргийн гэмтэлтэй шалтгаант холбоотой болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Даваажаргалын “...М.С биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохигдох, үрэгдэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд энэ зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Б*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Э.Б*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч М.С эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.Б*******г хохирогч М.Сд төлөх төлбөргүйд тооцлоо.
Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч М.С эмчилгээний зардалд 77.082 төгрөг зарцуулжээ.
Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн дарга Б.Ариунболд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь байгууллагаас гарсан зардал болох 77.082 төгрөгийг нэхэмжилж, холбогдох баримтыг ирүүлсэн, шүүгдэгч Э.Б******* нь 77.082 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд төлсөн байх тул түнийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч Э.Б*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...Хэлэх зүйлгүй...” гэв.
2.2.Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 52 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/, иргэний мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 56-59 дэх тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Б*******гийн хувийн байдлыг тодорхойлов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Б*******гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрх зүйн үр дагавартайг шүүгдэгч Э.Б*******д сануулав.
2.2.Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Э******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*******г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Э.Б*******д оногдуулсан 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б*******д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Б******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Э.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Э.Б*******д холбогдох эрүүгийн 2415000000176 дугаартай, 163/2024/0187/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б******* овогт Э******* Б*******, Улаанбаатар хотод 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, ам бүл 4, ээж, ах, эгчийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3 дугаар хэсэг Сургуулийн 13-1302 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, ******* засварчин мэргэжилтэй, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ******* ******* засварчин ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:*******.