| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2021/04032/и |
| Дугаар | 184/ШШ2022/00048 |
| Огноо | 2021-12-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2022/00048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Хилчин тоотод оршин суух, Б овогт П.У/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол, тоотод оршин суух, Э овогт Б.Б/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.У, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.У шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.У миний бие 2*******18 онд Бтэй танилцаж 2*******19 оноос хойш хамтран амьдарсан. Бидний дундаас хүү Б.Х, Б.Г нар 2*******19 оны 8 дугаар сарын 3*******-ны өдөр төрсөн. Сүүлийн жил бид зан харилцааны болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. П.У миний бие жирэмсэн болсон цагаасаа эхлээд төрөх хүртлээ ганцаараа эмнэлэгээр явж сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан бөгөөд үүнээсээ болж дутуу төрж байсан. Б.Б гэдэг хүн нэг биш 2-3 удаа араар тавьж хүү бид гуравт ямар ч халамж хайр мэдрүүлж байгаагүй бөгөөд 2 хүүдээ наад захын хэрэглээний мөнгийг ч өгч чаддаггүй байсан. Цаашид энэ бүхнийг тэвчин энэ хүнтэй хамт амьдрах хүсэлгүй байгаа бөгөөд гэрлэлтийг цуцалж, хоёр хүүг миний асрамжинд үлдээж эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Бид 2*******18 онд танилцаад 2 жил хамт амьдарсан ч гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж хоёр хүүхэд төрөөд удалгүй салж тус тусдаа амьдрах болсон. Б.Б эр хүний, эцэг хүний үүргээ биелүүлж сэтгэл санаагаар, эд хөрөнгөөр ч тэр тусламж дэмжлэг үзүүлэхгүй байна. Тусдаа амьдарсан үеэс хойш ихрүүд маань миний асрамжид өсч торниж байгаа. Иймд эцэг Б.Бэс ихэр хүү Б.Х, Б.Г нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Цаашдаа байрны түрээс гэхчлэн гарах зардлууд ихсэж байх тул туслаж байгаарай гэж хүсэж байна. Хүүхдүүд маань хаалга дуугарах чимээгээр л ааваа ааваа гээд байдаг ч энэ хүн нэг ч удаа ирж, хүүхдүүдээ харж хандаж байгаагүй. Би хүүхдүүдээ харна, чи өөрөө яв гээд хүрээд ирэх болов уу, хүүхдүүдээ яаж байна гээд асуугаад ирэх болов уу гээд зөндөө л харж байсан боловч ирээгүй гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие 2*******18 онд П.Утай танилцаж, 2*******19 оны 8 дугаар сарын 3*******-ны өдөр бид хоёрын дундаас Б.Х, Б.Г нар төрсөн. Бид хоёр танилцаад бие биенээ сайн таньж мэдээгүйн улмаас гэр бүлийн хэрүүл гардаг байсан. П.У нь төрөх хугацаанаасаа өмнө төрж 2 хүү минь дутуу төрж байсан. Одоо эрүүл цовоо өсөн торниж байгаа. Гэр бүлийн хэрүүл маань сүүлийн үед намайг хөөж байнга сална болино гэж хэлдэг болсон. Анх муудалцаж эхлэх үед миний эцэг Б.Бын гэрт амьдарч байхдаа 2 хүүг нялх байхад аваад өөрийнхөө эцэг болох Пүрэвжаргалын гэр рүү явчихдаг байсан. 2*******21 оны 3 дугаар сарын 11-ний өдөр бид 4 тусдаа гарсан. Миний бие ажил гэрийн хооронд явдаг байхад байнга хардаж ажлын байран дээр байхад хэрүүл хийж гэр бүлийн амар тайван байдлыг эвдэж, халуун дулаан уур амьсгал үгүй хийдэг болсон. Б.Б миний бие нь Б.Х, Б.Г хоёр хүүдээ тэтгэмж өгөх тал дээр хүлээн зөвшөөрч байна. Бид хуримаа хийгээд гэрлэлтээ батлуулна гэж бодоод батлуулаагүй явж байсан. Би уул уурхайн компанид хөдөө ажилладаг учир байнга ирээд очоод байж чадахгүй байгаа. Аль болох хүүхдүүддээ хэрэгцээтэй зүйлсийг нь өгөхийг хичээх болно гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.У нь хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
П.У, Б.Б нар нь 2*******18 онд танилцаж, гэр бүл болон хамтран амьдарсан ба улмаар тэдний дундаас 2*******19 оны 8 дугаар сарын 3*******-ны өдөр хүү Б.Х, Б.Г нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүү Б.Гий 11 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх7/, хүү Б.Хий 11 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн П.У, Б.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч 2*******18 оноос хамтран гэр бүл болж амьдран 2*******19 оны 8 дугаар сарын 3*******-ны өдөр хүү Б.Х, Б.Г нар нь эцэг Б.Бэр овоглон төрсний гэрчилгээг авсан, хариуцагч өөрийн хүүхэд мөн эсэх дээр маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргадаг бөгөөд дээрх үйл баримтын талаар маргадаггүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч П.У нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Б.Бэс шаардах эрхтэй, хариуцагч Б.Б нь хүү Б.Х, Б.Г нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Талууд хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцоогүй боловч хариуцагч Б.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасан тул мөн хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.1.1, 4*******.1.2-т зааснаар эцэг Б.Бэс 2*******19 оны 8 дугаар сарын 3*******-ны өдөр төрсөн хүү Б.Х, Б.Г нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 5******* хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.
Зохигчид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч талууд эвлэрч цаашид гэрлэлтээ батлуулан хамтран амьдрахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 4******* дүгээр зүйлийн 4*******.1.1, 4*******.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2*******19 оны 8 дугаар сарын 3*******-ны өдөр төрсөн хүү Б.Х, Б.Г нарыг эх П.Угийн асрамжид үлдээн, тэднийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 5******* хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э овогт Б.Б/-ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,73******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс 75,73******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Уд олгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН