| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0055/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/67 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/67
2024 оны 06 сарын 06 өдөр Дугаар 2024/ШЦТ/67 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********* тоотод оршин суух,
-************* төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /рд:*******/,
Монгол Улсын иргэн, *************** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын /рд:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар баг “” гэх газраас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 76 ширхэг 2,8м3 нойтон хус модыг бэлтгэн, улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 1326754 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар баг “” гэх газраас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 76 ширхэг 2,8м3 нойтон хус модыг бэлтгэн, улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 1326754 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар баг “” гэх газраас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 76 ширхэг 2,8м3 нойтон хус модыг бэлтгэн, тээвэрлэж, байгаль орчинд 1326754 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …миний цагдаа дээр өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 12 дугаар хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 13-21 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 28-33 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “” орчимд хууль бусаар мод огтлоод байна гэх мэдээлэл ирж хяналт, шалгалтын хүрээнд хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Батгэрэлийн хамт очиж шалгахад ******* нь хүргэн , хүү , төрсөн дүү нарын хамт улсын дугаартай Зил-131 маркийн ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл ашиглан “ны” ертөнцийн зүгээр баруун талд давааны дээд хэсэгт 8 мод огтолж, бэлтгэн ачиж байсныг барьж саатуулан тээврийн хэрэгсэл болон модны хамт Түнхэл 5 дугаар багийн цагдаагийн хэсгийн журмын хашаанд байрлуулсан. Маргааш нь цагдаа нар хэргийн газрын үзлэг хийхээр ойн техникч Ц.Наранзаяа нарын хамт хэргийн газарт очиход хөрөөдөж, тайрсан 12 хожуул байсан. ... Нойтон хус мод огтолж, бэлтгэсэн. Хэн, хэн нь ямар үүрэг гүйцэтгэсэн талаар бол мэдэхгүй ээ. Очиход огтолж, бэлтгээд ачиж, тээвэрлээд эхэлж байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 42 дугаар хуудас/,
Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2024/03 дугаартай дүгнэлт:
...76 ширхэг нойтон хус мод 2,8м3*157947төгрөг*1=442 251 төгрөг
Нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 442 251 төгрөг /дөрвөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун тавин нэгэн/ төгрөг болж байна.
Байгаль орчинд учирсан хохирлыг тогтоохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.9 дэх заалт, 49 дүгээр зүйл 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу тооцов.
Нийт хохирлыг тооцоход:442251 төрөг*3дахин=1326754 төгрөг хохирол учирсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” -т заасны дагуу хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэсэн дүгнэлт, мод хэмжсэн тухай тэмдэглэл/хх-ийн 53-56 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01-29-02/277-20 дугаартай “Нөхөн төлбөр тооцох тухай” акт/хх-ийн 61 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ний шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/29 дугаартай үнэлгээний тайлан/хх-ийн 68 дугаар хуудас/
Шүүгдэгч *******, ******* нараас ойн санд учруулсан хохирол 1331554 төгрөгийг нөхөн төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт/хх-ийн 57 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч ийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 124 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газар гаргасан шүүгдэгч *******, ******* нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 125-126 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарын гэмт үйлдэл нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь өөрсдийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарын гэмт үйлдлийн улмаас байгаль экологи ойн санд учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар баг “” гэх газраас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 76 ширхэг 2,8м3 нойтон хус модыг бэлтгэн, тээвэрлэж, байгаль орчинд 1326754 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “хууль бус мод бэлтгэх үйл ажиллагаа явуулахыг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай, Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 4,500,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас тэнцүү хэмжээтэй гаргуулан улсын орлого болгох саналыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан “хууль бус мод бэлтгэх үйл ажиллагаа явуулахыг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, шүүгдэгч ******* овогт *******ын нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар, шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэлд 1226754 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
7.Энэ гэмт хэргийн улмаас иргэн ын өмчлөлийн улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг өмчлөгч ад буцаан олгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 76/далан зургаа/ ширхэг хус модыг хурааж улсын орлого болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн ын өмчлөлийн Зил-31 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4500000/дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөс шүүгдэгч *******аас 2250000/хоёр сая долоон зуун тавин мянга/, шүүгдэгч *******аас 2250000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/төгрөгийг тус тус гаргуулж Байгаль Орчин уур амьсгалын сангийн дансанд оруулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд прокурор, оролцогч гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ