| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/0060/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/72 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/72
2024 оны 06 сарын 20 өдөр Дугаар 2024/ШЦТ/72 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, **************** тоотод оршин суух, 1 удаагийн ял шийтгэлтэй,
-**************************** хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ы ******* /рд:*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд ******* баг, ******* гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн *******тай маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаалтай учруулсан гэмт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Надад цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр дахин мэдүүлэх зүйл байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.
Нэг.Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр - Уул аймгийн сумаас Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах "*******" гэх газар барилга барихаар очоод нийт 15 орчим хоног ажилласан юм. Ингээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай хамт ажилладаг хүмүүс , , ,, ******* бид нар “” суманд ирж архи аваад буцаад Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах "*******” гэх газарт ирээд хамт “Агар” нэртэй 0.75 литрийн 2 шил архи, “Агар” нэртэй 0.5 литрийн 1 шил архийг бид нар хувааж уусан юм. Ингээд уг архи дуусаж байхаар нь би өөрийнхөө тээврийн хэрэгслээс утсаа авах гээд найз *******ээс “чи найзынхаа машины түлхүүрийг өгчих, би дотроос нь гар утсаа авмаар байна” гэж хэлэхэд ******* нь надад “би чамд машины түлхүүр өгөхгүй” гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд “би өөрийнхөө юмыг авмаар байна” гэж хэлэхэд ******* нь уурлаад миний нүүр хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохиход миний толгой эргээд газарт унах үед ******* нь баруун гараа чихний зүүн хацар хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон бөгөөд би тухайн үед *******ийг эсэргүүцэж чадаагүй юм. Тухайн үед би зугтаад манаачийн гэрт нь очиж хоносон. Ингээд маргааш өглөө нь 09 цагийн орчимд босоод нүүр гараа угаахад урд кемп рүү ороход ******* нь ганцаараа унтаж байхаар нь би сэрээгээд “би машины түлхүүрээ авъя” гэж хэлэхэд ******* нь босож ирээд кемпийн хаалга дотор талаас нь түгжиж байгаа “чи миний ээж, аавыг хэрэлдэхдээ хэллээ” гэж хэлээд толгой хэсэг рүү хоёр гараараа нэхээд хэдэн удаа цохиод, би газарт унах үед дахин миний цээж хэсэг рүү өшиглөөд байхаар нь би *******эд хандаж “чи намайг хоёр өдөр зодлоо одоо больчих” гэж хэлэхэд ******* орон дээрээ хэвтээд өгөхөөр нь би шууд өөрийнхөө машиныг аваад -Уул аймгийн суманд гэртээ ирсэн юм. Ийм асуудал болсон. , ,, ******* бид нар тодорхой хэмжээний согтолттой байсан. Тухайн үед ******* нь миний биед халдах үед , , , нар байсан бөгөөд уг хүмүүс надаас *******ийг холдуулах гэхээр өөрсдөө зодуулах гээд байсан. ******* нь намайг хэрэлдсэн гэх шалтгаанаар миний биед халдсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
Хохирогч ******* нь 2024 оны 05 дугаар 08-ны өдөр -Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн толгойн томографын шинжилгээний хийлгэсэн талаарх дүгнэлт/хх-ийн 19 дүгээр хуудас/,
-Уул аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №429 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт
1.*******ын биед зүүн талын гайморийн хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
З.Дээрх зүүн талын гайморийн хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Хохирогч *******ын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 55 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 56 дугаар хуудас/зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хоёр. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед 2024 оны 05 дугаар сарын 06-ны оройн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг, ******* гэх газарт хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний зодож зүүн талын гайморийн хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 11 дүгээр хуудас/, Хохирогч ******* нь 2024 оны 05 дугаар 08-ны өдөр -Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн толгойн томографын шинжилгээний хийлгэсэн талаарх дүгнэлт/хх-ийн 19 дүгээр хуудас/ -Уул аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №429 дугаартай дүгнэлт/хх-ийн 14-15 дугаар хуудас/ хохирогч *******ын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн шүүгдэгчээс авсан, шүүх хуралдаанд оролцохгүй гэх тодорхойлолт/хх-ийн 55 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 56 дугаар хуудас/зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч ******* нь хохирогчийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргаж мэтгэлцээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******ын биед зүүн талын гайморийн хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч Б.Балжинням нь хавтаст хэрэгт өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахад зарцуулсан зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Дөрөв.Шүүгдэгч *******эд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед 2024 оны 05 дугаар сарын 06-ны оройн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар баг, ******* гэх газарт хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний зодож зүүн талын гайморийн хөндийн өмнөд хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн 2332000000014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 800/найман зуу/нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч *******эд оногдуулсан 800000 төгрөгөөр торгосон эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ