| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2024/0143/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/154 |
| Огноо | 2024-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагч хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгч О.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Шт холбогдох эрүүгийн 2306042363049 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.Ш.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ш нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хороонд байрлах нийтийн байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.Бгийн мөнгөн гинж, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч нийт 164,000 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” караокед хууль бусаар нэвтэрч архи, виски зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, нийт 529.940 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн хот тохижилтын газрын 104 тоот өрөөний цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютер, хард, микрофон, зургийн аппарат, дзуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бусаар хулгайлж 9,603,320 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн ... тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны салхивчаар нэвтэрч хохирогч Э.Гын эзэмшлийн 4 ширхэг мөнгөн хослол, сваровски ээмэг 2 хос, шармал 4 ширхэг хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 280,000 төгрөгийн,
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын ... тоот хохирогч Г.Оийн эзэмшлийн монгол гэрийн цоож цүүг эвдэн хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 28.244 төгрөгийн,
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын ... хашаанд байрлах хохирогч Б.Згийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч чихэвч, мөнгөн бөгж ээмэг кулон зэрэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч нийт 250.000 төгрөгийн,
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын ... тоотод хохирогч Д.Бгийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч усан манан хөөрөг, хөөрөгний дайлан. мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, нийт 648,000 төгрөгийн,
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 3 дугаар хэсгийн ... тоотоос хохирогч Ө.Игийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авахыг завдсан,
2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт байрлах Төмөр замын эмнэлгийн 1 давхрын өрөөний цонхыг түлхэн онгойлгож хууль бусаар нэвтэрч улмаар Тошиба брэндийн зөөврийн компьютер хулгайлан авч 550.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох тус багийн ажлын албаны байранд нэвтэрч тус байгууллагын өмчлөлийн 2 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.579.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх цаг хугацаанд, дээрх газарт Г.Нын өмчлөлийн 22,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод орших Б.Гын монгол гэрийн хаалганы цоожийг арматур төмрөөр хөшиж онгойлгон 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Ш нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хороонд байрлах нийтийн байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.Бгийн мөнгөн гинж, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч нийт 164,000 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” караокед хууль бусаар нэвтэрч архи, виски зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, нийт 529.940 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн хот тохижилтын газрын ... тоот өрөөний цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютер, хард, микрофон, зургийн аппарат, дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бусаар хулгайлж 9,603,320 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн ... тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны салхивчаар нэвтэрч хохирогч Э.Гын эзэмшлийн 4 ширхэг мөнгөн хослол, сваровски ээмэг 2 хос, шармал 4 ширхэг хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 280,000 төгрөгийн,
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын ... тоот хохирогч Г.Оийн эзэмшлийн монгол гэрийн цоож цүүг эвдэн хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 28.244 төгрөгийн,
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын ... хашаанд байрлах хохирогч Б.Згийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч чихэвч, мөнгөн бөгж ээмэг кулон зэрэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч нийт 250.000 төгрөгийн,
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын ... тоотод хохирогч Д.Бгийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч усан манан хөөрөг, хөөрөгний дайлан. мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, нийт 648,000 төгрөгийн,
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 3 дугаар хэсгийн ... тоотоос хохирогч Ө.Игийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авахыг завдсан,
2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт байрлах Төмөр замын эмнэлгийн 1 давхрын өрөөний цонхыг түлхэн онгойлгож хууль бусаар нэвтэрч улмаар Тошиба брэндийн зөөврийн компьютер хулгайлан авч 550.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох тус багийн ажлын албаны байранд нэвтэрч тус байгууллагын өмчлөлийн 2 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.579.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх цаг хугацаанд, дээрх газарт Г.Нын өмчлөлийн 22,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод орших Б.Гын монгол гэрийн хаалганы цоожийг арматур төмрөөр хөшиж онгойлгон 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь бусдын тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
1. Шүүгдэгч О.Ш нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хороонд байрлах нийтийн байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.Бгийн мөнгө гинж, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 164,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн Ц.Бгаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 126/,
Хохирогч Ц.Бгийн “Би хувиараа барилга дээр ажил эрхэлдэг бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн наадмын амралт эхэлсэн. Тухайн өдрийн шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн ... дүгээр хороонд байрлах нийтийн байрандаа иртэл манай гэрийн цонхоор хулгайч орж мөнгөн гинж, мөнгөн бөгж, задгай 14.000 төгрөг зэрэг хулгайд алдагдсан байсан. Тэгээд би байрныхаа эзнээр хяналтын камерын бичлэгээ шалгуултал 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед манай гэрийн үүдээр “О.Ш” гэх зүс таних залуугийн дүрс бичлэг хяналтын камерт харагдаж байсан. О.Ш гэх залуу нь Улаанбаатар хотод ажилтай гэх шалтгаанаар 2023 оны 06 дугаар сарын сүүлээр Ээгийгийн гэх найзын маань хамт манайд 3 хоног хонож байсан. Би О.Ш гэх залууг сайн таньж мэдэхгүй. Манай найз Эрдэнэхуяг хотод ирээд О.Шыг дагуулж ирэн манай гэрт нэг удаа хонож байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн БЗД22-23-1987 дугаартай тайлан /хх-ийн 140-142/ зэрэг,
2. Шүүгдэгч О.Ш нь 2023 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” караокед хууль бусаар нэвтэрч архи, виски, пиво зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч нийт 529.940 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн Б.Бээс гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны РСОН05533192 дугаартай хуудас /хх-ийн 159, 160/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 161-167/,
Хохирогч Г.Аын “Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын туннел дээр үйл ажиллагаа явуулдаг У нэртэй караокед зохион байгуулагчийн ажил хийгээд 7 жилийн хугацаа өнгөрч байна. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ыг шилжих шөнө 04 цагийн үед үйлчлүүлэгч нараа гаргаад өрөөнүүдээ шалгаад цонхнуудаа хаагаад хаалгаа түлхүүрээр цоожлоод караокегоо хаасан. Тэгээд өдөр 12 цагийн үед ажил дээрээ иртэл хулгай орчихсон виски, архи, пиво хулгайд алдагдсан байсан. ...хяналтын камерыг шалгатал 2023 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 05 цагийн орчим цагаан подволктой, 30 орчим насны баруун гаран дээрээ bar гэсэн шивээстэй эрэгтэй хүн булангийн 4 номерын өрөөний цонхны хаалтыг эвдлээд цонхыг түлхэж орж ирээд виски, архи, пиво хулгайлж буй дүрс бичлэг байсан. Тухайн залууг урьд өмнө огт харж байгаагүй. Харин хяналтын камерыг шүүж үзтэл Камел нэртэй бааранд үйлчлүүлж байгаад дараа нь манай караокед орж ирж хулгай хийсэн байсан. Би гадаад төрхөөр нь болон гаран дээрх шивээсээр нь танина гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 171-172/,
Гэрч Б.Бийн “... У нэртэй караокед үйлчлэгч хийдэг. ...2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажил дээр би түрүүлж ирээд өрөөнүүдээ шалгаж байтал 4 дүгээр өрөөний ертөнцийн зүгээр баруун тийш харсан цонх онгорхой, цонхны тавцан 6 шил архи байхаар нь юм бодолгүй тавцангаас аваад текэн дээр тавьсан. Зөөгч А руу залгаж цонхон дээр архи байгаа талаар хэлэхэд хулгай орсон байна гээд цагдаад хандаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 175- 176/,
Мөрдөгчийн “У нэртэй караокед нэвтэрч хулгай хийсэн этгээд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Камел нэртэй баараар гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө үйлчлүүлсэн байх бөгөөд тухайн үед авсан уух зүйлийнхээ тооцоог ... тоот дансаар хийсэн болохыг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив.” гэх тэмдэглэл /хх-ийн 176/,
Хаан банкны 29/8197 дугаартай албан бичиг, О.Шын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ... тоот дансны мэдээлэл /хх-ийн 181-186/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 02/320 дугаартай “Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүдийг “Адис-Папилон” санд “2023-056-БЗД2” гэж кодлон харьцуулан шинжилж үзэхэд 5 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN000510023481 дугаараар бүртгэгдсэн Оюунтөгс овогтой О.Шын баруун гарын эрхий хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.
Дээрх тохирсон 5 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN000510023481 дугаараар бүртгэгдсэн Оюунтөгс овогтой О.Шын баруун гарын эрхий хурууны хээний дардастай тохирч байгаа шинж тэмдгүүдийг зурагт ижил цифрээр дугаарлан, улаан өнгөөр зурж тэмдэглэн харуулав. /Зураг №5-8/ Папилляр шугамын эхлэл /2, 3, 4, 5, 6/; Папилляр шугамын төгсгөл /1,71 Папилляр шугамын салаалалт //; Папилляр шугамын нийлэлт-//; Дээрх тохирч байгаа шинж тэмдгүүд нь харьцангуй тогтвортой, хувирч өөрчлөгдөхгүй, дахин давтагдашгүй. адилтгалын ач холбогдол өндөр байх тул хэргийн газрын үзлэгээр илрүүлж, бэхжүүлсэн 5 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN000510023481 дугаараар бүртгэгдсэн О овогтой О.Шын баруун гарын эрхий хуруугаар дарагдан үүсгэгдсэн байна.
1) Шинжилгээнд ирүүлсэн 1, 4, 5, 6 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөрүүд 1 шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 3 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.
2) Шинжилгээнд тэнцсэн 5 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN000510023481 дугаараар бүртгэгдсэн Оюунтөгс овогтой О.Шын баруун гарын эрхий хурууны хээний дардастай дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 190-198/,
8. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 202-204/,
9. Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн БЗД3-23-1494 дугаартай дүгнэлт /хх-ийн 205-207/ зэрэг,
3.Шүүгдэгч О.Ш нь 2023 оны 8 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн хот тохижилтын газрын ... тоот өрөөний цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж 9,603,320 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн С.Нээс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 45 минутад гаргасан “...Нийслэлийн хот тохижилтын газрын ... тоот өрөөнөөс эд зүйлс алдагдсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11/,
Хохирогч С.Нийн “Би өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 10 цагт өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн хот тохижилтын газар дээр очсон. Би өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Нүүдэлчин олон улсын фестиваль дээр зураг авч мэдээ оруулах ёстой байсан учир өчигдөр ажил дээр очсоноосоо хойш тоног төхөөрөмж буюу камераа бэлдсэн. Манай өрөөний хананд байх шүүгээнд хуучин ашиглаж байсан байгууллагын зургийн аппарат, дагалдах хэрэгслүүд, 8 терагийн рам суурьтайгаа, миний хувийн зургийн аппарат зэрэг эд зүйлс байсан дээр би хурлын өрөөнөөс саарал өнгийн хэлтсийн дарга О /.../-н эзэмшлийн Сони брэндийн зөөврийн компьютерыг өрөөндөө оруулж ирэн принтер дээр цэнэглэж тавьсан. Ингээд би ажлаасаа 19 цагт гарахдаа бэлдсэн зургийн аппаратаа авч бусад эд зүйлсийг байж байсан газар нь орхин цонхоо хаагаад гарсан. Ингээд өнөөдөр 18-ны өглөө 09 цагт фестиваль дээр очин тэндээ ажиллаж байгаад буцаад ажил дээрээ 15 цаг 30 минутын орчимд өөрийн охины хамт ... ороход манай өрөөний шүүгээнүүдийн хаалга онгойсон байхаар нь би охиноо онгойлгочихлоо гэж бодоод орж ирэхээр нь яагаад хамаг юм гаргаад хаячхав гэхэд манай охин “би юу ч оролдоогүй” гэсэн. Тэгэхээр нь би гайхаад шүүгээн доторх эд зүйлсээ шалгахад зөөврийн компьютерын цүнх, жижиг зургийн аппарат, том зургийн аппарат хоёулаа цүнхтэй, 300м татдаг дуран, 8 тера багтаамжтай суурин хард, 4 тера багтаамжтай 2 ширхэг хард, Сони брэндийн мэргэжлийн зургийн аппаратны туслах хэрэгсэл /2 холын зайны микерфон, камер луу залгадаг микрофон хүлээн авагч/. Сони брэндийн саарал өнгийн зөөврийн компьютер гэх мэт эд зүйлс алдагдсан байсан. Миний өмч нь 4 тера багтаамжтай 2 зөөврийн хард, зөөврийн компьютерын цүнх 1100,000 төгрөгөөр авч байсан/, том зургийн аппарат /Panasonic брэндийн загварыг нь санахгүй байна, 3,500,000 төгрөгөөр 5 жилийн өмнө авч байсан/ цүнхтэйгээ, суурийн хард уншигч /250,000 төгрөгөөр авч байсан/ байсан. Бусад алдагдсан эд зүйлс нь Нийслэлийн хот тохижилтын газрын өмч байсан.” гэх /хх-ийн 14/ “...учирсан хохирлоос зургийн аппарат 1 ширхэг, дуран 1 ширхгийг хүлээн авсан.” гэх /хх-ийн 19-20/ мэдүүлгүүд,
Гэрч О.Эын “Би Нийслэлийн хот тохижилтын газарт захиргаа хүний нөөцийн хэлтсийн ээлжийн деспичр ажил хийгээд 9 жил болж байна. Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр миний гарах ээлж байсан. Би өчигдөр 08 цагт өөрийн ээлжийг хүлээж аван ажиллаж байгаад 18 цаг 20 минутын орчимд ... тоот өрөөнд ажилладаг Н эгч хамгийн сүүлд манай байгууллагаас гаран надаас өөр хүн үлдээгүй. Би 17-оос 18-ныг шилжих шөнө 00 цагийн орчимд би мэдээгээ өгсөн. Манай байгууллагын ажилчид Налайхад Фестиваль руу явсан байсан ба би ирсэн мэдээг нь рапортонд тэмдэглэх ёстой байдаг учир хамгийн сүүлд 03 цаг 20 минут өнгөртөл сэрүүн байж байгаад унтаж 05 цагт сэрсэн. Манай дотор олон хяналтын камертай халуун байдаг учир үүдний эхний камерын өрөөний цонхыг онгойлгосон байсан ба тэр хавиар баар караоке ихтэй учир чимээ ихтэй байсан. Би 05 цагт сэрээд 05 цаг 45 минутад даргатайгаа яриад 06 цаг 45 минутад фестиваль руу явах автобус хөдөлж байсныг надад мэдэгдэж араас нь ажилчид ирэн би цагаа бүртгэж байгаад 07 цаг 40 минут өнгөрч ээлжээ солин буусан. Ингээд гэртээ амарч байтал над руу ажлаас залгаад ... тоотод хулгай орсон байсан талаар хэлсэн. Би энэ талаар ерөөсөө мэдээгүй байсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Иргэний нэхэмжлэгч Б.Цийн “Супер 4 барьцаат зээлийн газар нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм. 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр О овогт О.Ш /РД:.../ гэх хүн канон 600ди загварын 2 дурантай зургийн аппаратыг 350,000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. Тэгтэл мөрдөгч 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн прокурорын 147 дугаартай тогтоол авчраад эд зүйлсийг хурааж авсан. О.Ш нь манай барьцаат зээлийн газарт зургийн аппаратыг барьцаанд тавихдаа 14 хоногийн 7 хувийн хүүтэй авсан ба хүү нь 24,500 төгрөг болж авсан зээл болох 350,000 төгрөг дээр нэмэгдээд 374,500 төгрөгийг манай байгууллагад өгөх ёстой.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээчийн БЗД2-23-1557 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-43/,
Эд зүйл хүлээн авсан “Г.Бс Канон 600ди загварын 2 дурантай зургийн аппаратыг хүлээн авав” гэх тэмдэглэл /хх-ийн 46/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн “Канон 600ди загварын 2 дурантай зургийн аппаратыг хохирогч С.Нт хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-ийн 48/, 9. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Бичлэгийн 1 дэх секундэд хар өнгийн богино үстэй, цэнхэр өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн 2 үүргэвчтэй цүнхтэй, хар өнгийн биеийн тамирын өмдтэй, хар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Супер ... ломбард дотор зогсож байгаа дүрс бичлэг байв.” гэх тэмдэглэл /хх-ийн 50-51/,
“Супер4” ХХК-ийн №m2674 дугаартай “О нэртэй О.Ш РД... зургийн аппарат 350,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан гэсэн мэдээлэл бүхий барьцаат зээлийн үйлчилгээ гэх баримт /хх-ийн 53/ гэх зэрэг,
4. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн ... тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны салхивчаар нэвтэрч иргэн Э.Гын эзэмшлийн 4 ширхэг мөнгөн хослол, сваровски ээмэг 2 хос, шармал 4 ширхэг хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн Э.Гас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 126/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 128-135/,
Хохирогч Э.Гын “2023 оны 08 дугаар сарын 24-ны өдөр ээжийн гэрт 2 охиноо үлдээгээд ажлаа яваад тараад ээжийнхээ гэрт очиж хонож байгаад 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өглөө 9 цагийн үед ажлаа тараад гэртээ очоод орох гэтэл цонх онгорхой, үүдний хаалганы цоож эвдэлсэн байсан. Тэгээд доторх бүргэд хаалга нь түгжээтэй байсан болохоор нь түлхүүрээрээ онгойлгож ороход жижиг өрөөнд байсан хувцасны шүүгээг өрөөний гол хүртэл түлхсэн байсан бөгөөд сандраад цонхоо хаагаад гэрийн эд зүйлсээ шалгахад гоёл чимэглэлийн хайрцагт байсан 4 ширхэгтэй мөнгөн хослол, гинж, кулон, бөгж, 1 хос ээмэг, сваровски 2 хос ээмэг, шармал 4 ширхэгтэй хослол, гоёлын хэрэглэл гэх бүх зүйлс байхгүй, жижиг арьсан цүнхэнд байсан 20.000 төгрөг 2 ширхэг нийт 40.000 төгрөг байхгүй болсон байсан тул 102 дугаарт дуудлага өгсөн. Би эд зүйлсээ худалдаж аваад цуглуулаад удаж байгаа болохоор үнийг нь сайн санахгүй байна. Зураг байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 149-150/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Баянгол дүүргийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 01/112 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 154-161/,
Хөрөнгийн үнэлгээний Ашид бүлгүүн ХХК-ийн ТХҮ-723/8101 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 165-167/ гэх зэрэг,
5. Шүүгдэгч О.Ш нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын ... тоот хохирогч Г.Оийн эзэмшлийн монгол гэрийн цоож, цүүг эвдэн, хууль бусаар нэвтэрч, гэрт байсан 28.244 төгрөгийн үнэлгээ бүхий бэлэн мөнгө, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгдсэн “Г.Оийн гэрийн хаалгыг эвдэж хулгай орсон” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 227/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 228-231/,
Хохирогч Г.Оийн “2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай хажуу айлын хүн танай гэрт хулгайч орсон байна гэхээр нь Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Туулын ... тоотод гэртээ яваад иртэл манай монгол гэрийн үүдний амбаарын цоож эвдэрчихсэн байсан. Гэрт хүн орж ирсэн байдалтай байсан. Манай гэрээс бэлэн 3000 төгрөг, 3 доллар зэрэг зүйл алдагдсан. ... гэртээ ирээгүй 4, 5 хоносон. Гэрийн ойр хавьд камер байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 234/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн БЗД3-23-622 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 6-9/ гэх зэрэг,
6. Шүүгдэгч О.Ш нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Туулын ... тоот хашаанд байрлах хохирогч Б.Згийн монгол гэрийн цоожийг эвдэн орж гэрээс нийт 250.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлан авсан болох нь:
Иргэн Б.Згаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 17/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 18-21/,
Хохирогч Б.Згийн “Би гэр бүлийн гишүүдийн хамт 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 08 цаг 00 минутын үед гэрээсээ буюу Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Туулын ... тоот гэрээсээ гарахдаа хаалгаа цоожлоод гарсан. Тэгээд орой 19 цагийн үед ирэхэд гэрийн хаалга онгорхой, цоож эвдэрсэн байдалтай байсан. Гэрт байгаа эд зүйлээ бүртгэж үзэхэд мууран чихтэй цэнхэр өнгийн чихэвч 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн кулон 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн бөгж 2 ширхэг тус тус алдагдсан байна. Манай гудамжинд ямар нэг хяналтын камер байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн БЗД3-23-621 дугаартай дүгнэлт /2- р хх-ийн 52-55/ гэх зэрэг,
7. 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туулын ... тоотод хохирогч Д.Бгийн монгол гэрийн цоожийг эвдлэн орж, усан манан хөөрөг, хөөрөгний дайлан, эрэгтэй хүний нарийн мөнгөн бөгж, 5000 төгрөг, үнэртэй ус, мөнгөн ээмэг, мөнгөн кулон, эмэгтэй хүний шармал өнгөтэй цагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 648,000 төгрөг учруулсан болох нь:
Иргэн Д.Бгаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 63/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 64-68/,
Хохирогч Д.Бгийн “Би 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо Туулын ... тоот хашаанд байрлах монгол гэрээ цоожоор нь түгжиж яваад гэртээ 15 цаг 20 минутын үед ирэхэд хаалганы цоож эвдэрсэн байдалтай гэрийн дотор хэсэгт байсан авдрын таг онгорхой байдалтай байсан. Авдар дотор хэсгээс мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн кулон 1 ширхэг, хүүхдийн мөнгөн ээмэг 1 хос, Channel гэсэн бичигтэй үнэртэй ус 1 ширхэг алдагдсан байсан. Улбар шар өнгийн жижиг авдрын дотор хэсгээс усан манан хөөрөг 1 ширхэг, цагаан торгон даалин 1 ширхэг, эрэгтэй хүний нарийн мөнгөн бөгж 1 ширхэг алдагдсан байсан. Жижиг авдрын дээд хэсэгт байсан бэлэн 5000 төгрөг алдагдсан байна. Манай гудамжинд хяналтын камер байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71-72/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний шинжилгээний хэлтсийн газрын Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжээчийн 02/355 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан гарын мөр нь адис-Папилон санд MN000510023481, MN000810009499 дугаараар бүртгэгдсэн Оюунтөгсийн О.Шын зүүн гарын дунд хурууны хээний дардастай дараах шинж тэмдгээр тохирч байна. /Зураг№5-8/ Шугамын эхлэл: тэмдэглэгээ 2,3,6 Шугамын төгсгөл: тэмдэглэгээ 9 Шугамын салаалт: тэмдэглэгээ 5, 7, 10 Шугамын нийлэлт: тэмдэглэгээ 1, 4, 8
Дээрх тохирч байгаа хувийн шинж тэмдгүүд нь харьцангуй тогтвортой, хувирч өөрчлөгдөхгүй, дахин давтагдашгүй, адилтгалын ач холбогдолтой, тоо болон чанарын хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалттай байх тул шинжилгээнд ирүүлсэн №3 “Шаазан бурхны ар талаас”, гэж дугаарлан бичсэн дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь О овогтой О.Шын зүүн гарын дунд хурууны хээгээр дарагдан үүсгэгдсэн байна гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болж байна.
2. Шинжилгээнд тэнцэх №3 гэж дугаарлан бичсэн дакто хальсан дахь 1 ширхэг гарын мөр нь О овогтой О.Шын зүүн гарын дунд хурууны хээний дардастай тохирч байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 75-82/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн БЗД3-23-623 дугаартай дүгнэлт /2- р хх-ийн 114-118/ гэх зэрэг,
8. Шүүгдэгч О.Ш нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо .. дугаар хэсгийн ... тоотоос хохирогч Ө.Игийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авахыг завдсан болох нь:
Иргэн Ө.Игээс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 55 минутад гаргасан “Баянзүрх дүүргийн ... тоот гэрт 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн үед хулгай орсон байна, хулгайч нь гэрт байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны РСОЈ05961910 дугаартай хуудас /хх-ийн 90, 91/,
Хэргийн газрын үзлэг хийсэн “... цонх хагарсан байдалтай.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-101/, 3. Хохирогч Ө.Игийн “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 20 минутын үед эхнэр бид хоёр Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны ... гэрээсээ багшийн дээд орж хүүхдэдээ ном авахаар гарсан ба тухайн үед манай хүүхдүүд хичээлдээ явсан байсан болохоор гэрт хүн үлдээгүй. Тэгээд бид хоёр 13 цаг 40 минутад гэртээ эргээд ирээд манай эхнэр хашааны хаалга онгойлгоод би машинаа оруулж байтал манай эхнэр “хурдан хүрээд ир, хамаг юм гаргаад тавьсан байна” гэж хэлэхээр нь буугаад очиход манай хөргөгчид байсан мах, ногоо, хүүхдүүдийн хувцаснууд, пүүз зэргийг гаргаад байшингийн гадаа овоолоод тавьсан байсан. Тэгээд би юу болов гэж бодоод байшингийн цонхон дээр очтол цонхны гадна төмөр сараалжин хаалт төмрийг хөшөөд салгасан ба цонхны шил бүхлээрээ хагарсан байсан. Тэгтэл дотроос нь хар подволктой, хар хөх жинсэн өмдтэй, хар пүүзтэй, онигор нүдтэй, дэлдэн чихтэй, 30 орчим насны үл таних эрэгтэй хүн гараад ирсэн ба тэр үед нь би бариад авсан. Тэгсэн нөгөө үл таних эрэгтэй хүн миний өөдөөс эсэргүүцэл үзүүлээд зугтах гээд байсан ба тухайн үед нь эхнэр бид хоёр нийлээд хэцний цагаан уяагаар хүлээд 102 дугаар руу залгаж цагдаа дуудсан.... цагдаа нар ирээд гэр рүүгээ орж шалгахад үүдний хувцасны шүүгээний гүйдэг хаалгыг эвдээд, салгаад доторх эд зүйлсийг тарааж сандаачаад том өрөөний ширээн дээр овоолоод тавьсан байсан. Мөн гал тогооны өрөөний ханын шкафны хаалгыг бас эвдлээд салгасан байсан ба доторх эд зүйлсийг газраар болон энд тэндгүй тарааж хаясан байсан. Хүүхдүүдийн унтлагын өрөөний зурагтын доор байдаг хөндлөн тавиур дээр байсан эд зүйлсийг хаа сайгүй тарааж хаясан байсан ба тус тавиур дээр байсан хүүхдийн Play station 4 тоглоомыг утсыг нь салгалгүй татаад сандаачсан, I phone 6 plus, Samsung Note 4, Samsung A50 загварын гар утаснуудыг нөгөө үл таних эрэгтэй хүн халаасандаа хийсэн байсан. Мөн гал тогооны өрөөнд халуун тогоонд хөргөгчид байсан мах ногоог хийж чанаад дээр нь хөлдөөгчид байсан бууз, баншнуудыг жигнэсэн байсан. Тэгээд цагдаа нар нөгөө үл таних эрэгтэйг аваад явсан. Манай гэрээс алдагдсан эд зүйл байхгүй. Харин манай гэрийн баруун талын цонх хагарсан, төмөр цонхны хаалт эвдэлсэн, үүдний шкафны гүйдэг хаалганууд болон гал тогооны ханын шкафны хаалгануудыг эвдэлсэн, мөн манай хүүхдийн Samsung A50 загварын гар утасны дэлгэц нь хагарсан, асахгүй байсан. Тухайн үед манай эхнэр бид хоёр тэр үл таних эрэгтэйг цохисон зүйл байхгүй. Мөн тэр үед тэр үл таних эрэгтэй бид нарт халдсан зүйл байхгүй. Бариад авах гэхэд мултраад зугтаах оролдлого хийж байсан. Хэн нэгний биед гэмтэл учирсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн БЗД22-23-2033 дугаартай тайлан /хх-ийн 113-117/ гэх зэрэг,
9. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар багт байрлах Төмөр замын эмнэлгийн ... давхрын өрөөний цонхыг түлхэн онгойлгож хууль бусаар нэвтэрч улмаар Тошиба брэндийн зөөврийн компьютер хулгайлан авч 550.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр. хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Иргэн Э.Гээс гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 2/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 4-7/,
Хохирогч Э.Гийн “..2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу ням гарагт ...03 цаг орчим хүртэл ажил дээрээ байсан. ... өнөөдөр өглөө яг 08 цагт ирээд гадаа үүдээ нээгээд ороход сувилагч маань ирсэн байсан. Би хувцсаа солиод байж байхад бага эмч Д ажилдаа ирсэн. Тэгээд өрөөндөө ороод “юу болчихоо вэ, зөөврийн компьютер алга болсон байна, цонх онгорхой байна” гэж хэлсэн....манай ажил хяналтын камер байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 28/,
Гэрч Г.Дийн “2023 оны 12 дугаар сарын 04-ний өглөө ажил дээрээ ирэхэд манай өрөөний цонхны хөшиг далийсан байдалтай байхаар нь яагаад ийм болчхов гээд янзалтал өрөөний цүнх онгорхой байсан. ...миний ширээн дээр байсан зөөврийн компьютер маань байхгүй байсан. Тошиба маркийн Төмөр замын эмнэлгээс ашиглуулахаар өгсөн, миний хувийнх биш. Нууц кодгүй байсан. ...зүүн доод буланд бага зэрэг хагарсан байхаар нь наасан байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 31-32/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-923/8434 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 34-37/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 39/ гэх зэрэг,
10. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох тус багийн ажлын албаны байранд нэвтэрч тус байгууллагын өмчлөлийн Дэлл загварын 2 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.579.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх цаг хугацаанд, дээрх газарт Г.Нын өмчлөлийн 22,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
Иргэн Л.Маас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 195/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 197-200/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бийн “Би 2020.04.01-ний өдрөөс хойш 4-р багийн Засаг даргын ажил аваад одоог хүртэл ажиллаж байна. 08 цагт ажил цуглаж ажилчид ирсэн. Харин би эмнэлэг дээр ирээд шинжилгээ өгч байгаад 09 цаг 30 минутад ажил дээрээ ирсэн. Тэгээд өдөржингөө ажил дээрээ бүгдээрээ байж байгаад орой 17 цаг гэхэд бүгд гараад явсан, бүх өрөөгөө түгжээд өрөөнүүдийн илүү түлхүүрийг хэсгийн ахлагч нарын заалны ширээн дээр үлдээгээд явсан. Учир нь, хэсгийн ахлагч нар өглөө 07 цаг 30 минутад ирж өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг. Тэгсэн 21 цагийн орчимд ажил дээрээс өрхийн эмнэлгийн ажилтан залгаж хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр ирж үзэхэд манай багийн 2 ширхэг зөөврийн компьютер алга болсон байсан, өөр зүйл алга болоогүй.... хуучин Dell маркийн 14 инчийн дэлгэцтэй байсан...”, “...хулгайд алдагдсан 2 зөөврийн компьютероо хүлээж авсан, бүрэн бүтэн эвдрэл гэмтэлгүй байна. Асааж үзсэн хэвийн ажиллагаатай байна.” гэх /2-р хх-ийн 203, 220, 247/ мэдүүлгүүд,
Хохирогч Г.Нын “Би 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг хүртэл суусан. Тэгээд гэртээ орж ирээд байж байтал 19 цаг 10 минутад манай дарга над руу залгасан байсан. Тэр үед нь би завгүй байсан болохоор утсаа аваагүй. Тэгээд 20 цаг 51 минутад даргатайгаа ярьтал ажил дээр хулгай орсон байна гэсэн. Тэгэхээр нь би ажил дээр ирээд шүүгээгээ үзэхэд дотор нь байсан миний 22,000 төгрөг алга болсон байсан, миний хувийн мөнгө байсан.....миний өрөөний бичиг хэрэг хийдэг шүүгээний доод талын шургуулгад ил харагдахаар байсан. “ гэх /2-р хх-ийн 207-208/,
....Хулгайд алдсан байсан 22.000 төгрөгөө буцаан авсан. ... надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх /2-р хх-ийн 224/,
Гэрч Л.Мын “Би 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ... 18 цаг болж байхад ажлаас гараад Г.Н эмчийг гэрт нь хүргэж өгөөд нэгдсэн эмнэлэг ороод өвчтэй хүнийг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд ... ажил руу очоод хаалга нээгээд хартал голын хаалга нээлттэй байхаар нь гайхаад хажуу тийшээ харсан чинь хяналтын камерыг салгаад тавьчихсан байсан. Би яг хэд болж байсныг мэдэхгүй байна. 18 цаг өнгөрөөд 19 цаг болох гэж байсан байх гэж бодож байна. Намайг ажил руу ороод зогсож байтал дээд давхарт чимээ гарсан. Тэгэхээр нь би хүн байгааг мэдсэн. Би ажлаасаа гарахдаа хаалга түгжээд шалгаад гарсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 211-212/,
Мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 213, 248/,
Эд зүйл хуран авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 215-218, 221-222, 228/,
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-923/8433 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 231-233, 235-236/ гэх зэрэг,
11. 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод орших Б.Гын монгол гэрийн хаалганы цоожийг арматур төмрөөр хөшиж онгойлгон 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн болох нь:
Иргэн Б.Уаас гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 47/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 49-53/,
Хохирогч Б.Гын “...12 сарын 06-ны өдөр гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг арматур төмрөөр хөшиж онгойлгоод гэрийн хойно байх авдрын цоожийг эвдээд дотор нь байсан 9 ширхэг мөнгөн аяга, байнга хэрэглэдэг байсан ширээн дээр байсан 1 ширхэг нийт 10 ширхэг мөнгө аягыг хулгайлчихсан байсан...Хулгайд алдагдсан гэх мөнгөн аяганаас 5 ширхэг нь их гарын аяга, 3 ширхэг нь дунд гарын аяга, 2 ширхэг нь бага гарын аяга байсан. зөвхөн 10 ширхэг мөнгөн аяга л хулгайд алдагдсан...” гэх /3-р хх-ийн 53/, “...миний алдагдсан аяга бүгд байсан... мөнгөн аяга бүрэн хэвийн байсан боловч 5 ширхэг мөнгөн аяга маань шатсан байдалтай, нэг бага гарын мөнгөн аяганы тоноглолууд байхыг хүлээн авсан.” гэх /3-р хх-ийн 65/ мэдүүлгүүд,
Гэрч Д.Аийн “...2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Сайншанд суманд гэртээ ирсэн. Тэгээд манай хүүхэд жижиг өрөө рүү ороод энд хөөрөг байна гээд гэрээд ирэхээр нь би багийнхаа хэсгийн ахлагчид утсаар холбогдож хэлсэн.... жижиг өрөөндөө ортол миний эвхээд тавьсан байсан хувцас нурсан байхаар нь гайхаад хувцсаа холдуулаад үзтэл хар өнгийн цүнхтэй юм байхаар нь энэ манайх биш байна даа өргөтөл хүнд юм байсан. задалж үзэхэд 5-6 орчим мөнгөн аяга, 2 ширхэг гар утас, хар өнгийн зөөврийн компьютер зэрэг байсан. Дуудлага өгчхөөд гал түлэх гээд зуухаа онгойлгоход зууханд бас шатаасан мөнгөн аяга байсан. ...О.Ш гэх манай найзын найз залуу гэх хүн байдаг юм. Тэр одоогоос хэд хоногийн өмнө над руу залгаад “би Сайншанд суманд ирсэн байна. надад очих газар байхгүй” гэхээр нь би Улаанбаатар хот руу ажлаар явах байсан болохоор О.Ш манай гэрийг харж байгаарай гээд түлхүүрээ үлдээгээд явсан...би гэрийнхээ түлхүүрийг О.Ш гэх хүнд үлдээгээд явсан болохоор тухайн эд зүйлсийг О.Ш авч ирсэн гэж бодож байна. ... одоогоос 5-6 сарын өмнө О.Ш гэх хүнтэй манай найзын найз залуу гэхэд нь танилцаж байсан. шардуу царайтай намхандуу...манайд ирэхдээ үсэрхэг захтай хар өнгийн куртиктай дотуураа хоолойтой хар цамцтай хар жинсэндүү өмдтэй хар түрийтэй гуталтай байсан. манайд ирэхдээ өмссөн хувцастайгаа л ирсэн. Өөр ямар нэгэн байдлаар цүнх савны юм барьж ирээгүй. Би О.Ш гэх хүний зургийг харлаа. зураг дээрх хүн миний яриад байгаа О.Ш гэх хүн мөн байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 55-57/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /3-р хх-ийн 61-62/ зэрэг болон шүүгдэгч О.Шын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ архи уусан байсан. Ер нь архи авч уух зорилгоор хулгай хийсэн...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдож байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.
Хүний тусгайлан хамгаалсан байр, агуулахын халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээ, нугасыг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч О.Шын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч О.Ш нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч О.Ш нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хороонд байрлах нийтийн байранд хууль бусаар нэвтэрч хохирогч Ц.Бгийн мөнгөн гинж, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч нийт 164,000 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” караокед хууль бусаар нэвтэрч архи, виски зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, нийт 529.940 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн хот тохижилтын газрын ... тоот өрөөний цонхыг түлхэн хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютер, хард, микрофон, зургийн аппарат, дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар бусаар хулгайлж 9,603,320 төгрөгийн,
2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн ... тоотод буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны салхивчаар нэвтэрч хохирогч Э.Гын эзэмшлийн 4 ширхэг мөнгөн хослол, сваровски ээмэг 2 хос, шармал 4 ширхэг хослол зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 280,000 төгрөгийн,
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын ... тоот хохирогч Г.Оийн эзэмшлийн монгол гэрийн цоож цүүг эвдэн хууль бусаар нэвтэрч, бэлэн мөнгө, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 28.244 төгрөгийн,
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, Туулын ... хашаанд байрлах хохирогч Б.Згийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч чихэвч, мөнгөн бөгж ээмэг кулон зэрэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч нийт 250.000 төгрөгийн,
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо Туулын ... тоотод хохирогч Д.Бгийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч усан манан хөөрөг, хөөрөгний дайлан. мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч, нийт 648,000 төгрөгийн,
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо 3 дугаар хэсгийн ... тоотоос хохирогч Ө.Игийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авахыг завдсан,
2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт байрлах Төмөр замын эмнэлгийн 1 давхрын өрөөний цонхыг түлхэн онгойлгож хууль бусаар нэвтэрч улмаар Тошиба брэндийн зөөврийн компьютер хулгайлан авч 550.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох тус багийн ажлын албаны байранд нэвтэрч тус байгууллагын өмчлөлийн 2 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1.579.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх цаг хугацаанд, дээрх газарт Г.Нын өмчлөлийн 22,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод орших Б.Гын монгол гэрийн хаалганы цоожийг арматур төмрөөр хөшиж онгойлгон 10 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Ш нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын заримыг нөхөн төлж барагдуулаагүй, хулгайлсан эд зүйлээ буцааж өгөөгүй байх тул хохирогч Ц.Бд 150.000 төгрөг, хохирогч Г.Ат 529.940 төгрөг, хохирогч Нийслэлийн хот тохижилтын газарт 7.242.920 төгрөг, хохирогч Э.Гд 280.000 төгрөг, хохирогч Г.От 33.644 төгрөг, хохирогч Б.Зд 135.000 төгрөг, хохирогч Д.Бд 648.000 төгрөг, хохирогч Б.Э.Гд 1.100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Цэрэндоржид 374.500 төгрөгийг шүүгдэгч О.Шаас гаргуулан тус тус олгож шийдвэрлэлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгоно гэснийг баримтлан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн…”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...1.Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно…” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Ш нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаас 01 жил 01 сар 14 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.
Иймд үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, болон улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгч О.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 08 сарын хугацаагаар хорих ял дээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 01 сар, 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил, 09 сар, 14 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан 04 жил 09 сар, 14 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Шын цагдан хоригдсон 99 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.
Бусад асуудлаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан үнэлгээчний ажлын хөлсүүд төлөгдөөгүй, зарим үнэлгээний хөлсийг хохирогч нь төлсөн байх тул шүүгдэгч О.Шаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 40.000 төгрөгийг хохирогч Э.Гд, 230.000 төгрөгийг гаргуулан Ашид билгүүн ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт О.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч О.Шыг 03 жил, 08 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил, 08 сарын хорих ял дээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил, 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил, 01 сар, 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил, 09 сар, 14 хоногийн хугацаагаар тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шын цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд оруулах тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шт оногдуулсан 04 жил, 09 сар, 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Шт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шаас хохирогч Ц.Бд 150.000 төгрөг, хохирогч Г.Ат 529.940 төгрөг, хохирогч Нийслэлийн хот тохижилтын газарт 7.242.920 төгрөг, хохирогч Э.Гд 280.000 төгрөг, хохирогч Г.От 33.644 төгрөг, хохирогч Б.Зд 135.000 төгрөг, хохирогч Д.Бд 648.000 төгрөг, хохирогч Б.Э.Гд 1.100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Цд 374.500 төгрөгийг гаргуулан тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Шаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 40.000 төгрөгийг хохирогч Э.Гд, 230.000 төгрөгийг гаргуулан Ашид билгүүн ХХК-д тус тус олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээж, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР