| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2021/00371/И |
| Дугаар | 136/шш2022/00019 |
| Огноо | 2022-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 136/шш2022/00019
| 2022 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 136/ШШ2022/00019 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, А хаягт оршин суух, Б овогт Сийн Э /РД:....../,
Нэхэмжлэлийн шаардлага: Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Э, түүний өмгөөлөгч С.Ш
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э ажиллаж байсан байдал болон эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1. С.Э би 1966 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр эцэг Д.С, эх Д.Т нарын хүү болон мэндэлсэн. Эцэг С маань намайг бага байхад нас барсан. М сумын надаас дүү хүмүүс миний эцэг Сгийн талаар сайн мэдэхгүй. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, малчин мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр зэрэгт Сийн Э гэсэн овог нэртэй байгаа. Харин залуудаа нэгдэлд ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр болон нэгдлийн даргын тушаалуудад Тын Э гэж миний ээж Тр овоглож буруу бичигдсэн байна. Мөн тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт тамга дарж баталгаажуулаагүйгээс одоо би өндөр насны тэтгэвэрт гарахад улсад ажилласан гэж тооцохгүй болоод байна.
С.Э миний хөдөлмөрийн дэвтэр /1983 оны 03 дугаар сараас 1984 оны 06 дугаар сар, 1988 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сар/, Хөдөлмөрийн дэвтэр /1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сар/, Хөдөлмөрийн дэвтэр 833894, Д аймгийн М сумын С з нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар тушаал, Д аймгийн М сумын С з хувьцаат компанийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаал, 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаар тушаалд, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2235 дугаар лавлагаанд Тын Э гэж бичигдсэн. Эдгээр баримт бичгүүдийг Сийн Э миний баримт бичиг мөн болохыг тогтоож өгнө үү
2. Би Д аймгийн М сумын С з нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 сарын 25-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тэмээчнээр ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэрт тамга дарагдаж баталгаажилт хийгдээгүй, зарим тушаал, архивд байхгүй гэсэн лавлагаа архиваас гарсан. Иймд намайг Д аймгийн С з нэгдэлд 11 жил 1 сар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс Тын Эийн 1980 оны Саарал хавтастай 1983 оноос эхлэн бичилттэй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар, ногоон өнгийн хавтастай 1991 оноос эхлэн бичилттэй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар, 1992 оны цэнхэр хавтастай хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар, Сийн Эийн 0854009 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 27-ны 2835 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, 1997 оны, 2010 оны, 2011 оны малын тооллогын баримтын хуулбар, Сы Эийн Цэргийн үүрэгтний үнэмлэх-ний хуулбар, Д аймаг Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 488 дугаартай тодорхойлолт, Д аймаг Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаартай Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, 2002-2011 оны малын тооллогын баримтын хуулбар, 0102739 бүртгэлийн дугаартай Малчин үнэмлэх-ийн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 224401000058 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх 2022 оны 01 дүгээр сарын 12-ны 03 дугаартай Д аймаг, Засаг даргын тамгын газрын архивын тасгийн албан бичиг, Д аймгийн М сумын С з нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Д аймгийн М сумын С з хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаалын хуулбар, Д аймгийн М сумын С з хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч С.Чыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Мг гэрчээр асуусан тэмдэглэл, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ё.Бг гэрчээр асуусан тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч С.Э нь Тын Эийн 1980 оны Саарал хавтастай 1983 оноос эхлэн бичилттэй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, ногоон өнгийн хавтастай 1991 оноос эхлэн бичилттэй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1992 оны цэнхэр хавтастай хөдөлмөрийн дэвтрүүд нь миний төрсөн ээж Тогтоолоор овоглож бичсэн байх тул жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгоно,
Д аймгийн М сумын С з нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл, 1987 оны 08 сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар,
Д аймгийн М сумын С з ХК-д 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт тамга дарагдаж баталгаажилт хийгдээгүй, ажилд орсон болон гарсан зарим тушаал архивд байхгүй байх тул Нийгмийн даатгалын байгууллага энэ хугацааны ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгож ир гэсэн тул дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг сүүлийн байдлаар тодорхойлсон болно.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Эийн эцэг Донойгийн Сэмжээ, эх Дэлгэрийн Тогтоол болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 224401000058 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн С.Чулуунбаатар нь би С.Эийг танина. Миний төрсөн дүү юм... бид М сумын С з нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оноос нэгдэл тарах хүртэл тэмээ маллаж байсан. Хамтдаа л мал маллаж ажиллаж байсан гэх мэдүүлэг нь дээрх хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн бичиглэлтэй таарч байх тул С.Эийг дээрх Тын Эийн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн С.Эийн Д аймгийн М сумын С з нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл, 1987 оны 08 сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар,
Д аймгийн М сумын С з ХК-д 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Тын Эийн 1980 оны Саарал хавтастай 1983 оноос эхлэн бичилттэй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар, ногоон өнгийн хавтастай 1991 оноос эхлэн бичилттэй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар, 1992 оны цэнхэр хавтастай хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбар, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 02 дугаар сарын 27-ны 2835 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, Д аймаг Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 488 дугаартай тодорхойлолт, Д аймаг Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаартай Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, Д аймаг, Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны 03 дугаартай албан бичиг, Д аймгийн М сумын С з нэгдлийн даргын 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Д аймгийн М сумын С з хувьцаат компанийн ерөнхий захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаалын хуулбар, Д аймгийн М сумын С з хувьцаат компанийн ерөнхий захирлын 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар, гэрч С.Чыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр асуусан тэмдэглэл, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Мг гэрчээр асуусан тэмдэглэл, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ё.Бг гэрчээр асуусан тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.4 эрх олгосон ямар нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэх гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Эийг Тын Эийн 1980 оны Саарал хавтастай 1983 оноос эхлэн бичилттэй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, ногоон өнгийн хавтастай 1991 оноос эхлэн бичилттэй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1992 оны цэнхэр хавтастай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдал гэж заасны дагуу С.Эийг Д аймгийн М сумын С з нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл, 1987 оны 08 сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар,
Д аймгийн М сумын С з ХК-д 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Сийн Э /РД:....../-ийг Тын Эийн 1980 оны Саарал хавтастай 1983 оноос эхлэн бичилттэй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, ногоон өнгийн хавтастай 1991 оноос эхлэн бичилттэй Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1992 оны цэнхэр хавтастай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг,
Д аймгийн М сумын С з нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл, 1987 оны 08 сарын 20-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, Д аймгийн М сумын С з ХК-д 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ