Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 136/шш2022/00023

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2022/00023

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 1 дүгээр баг, ... дугаар байрны, 01 тоотод оршин суух, З овогт Эын А /РД:...../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 1 дүгээр баг, ... дугаар байрны, 01 тоотод оршин суух, С овогт Дгийн Г /РД:....../-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Ад,

Хариуцагч Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Ад Д.Гад холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Миний бие 2016 оноос хойш одоог хүртэл Дгийн Гтай хамтын амьдрал зохиосон. Бид 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С гэдэг охинтой болсон. Тухайн үед охиндоо төрсний гэрчилгээг нь авах гээд аавтай нь хамт Улсын бүртгэлийн хэлтэст очин хүсэлт гаргасан боловч миний өмнөх гэрлэлтийг цуцлаагүй гэсэн шалтгаанаар ааваар нь овоглоогүй юм. Одоо би өмнөх гэрлэлтээ цуцлуулсан бас охиныхоо нэрийг энэ сард солих шаардлагатай болсон тул охин С.Сийнэцэг Д.Г болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даваасүрэн овогтой Ганбат миний бие Э.Адтэй 2016 оноос хойш хамт амьдарч 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр А.С гэдэг охинтой болсон нь үнэн бөгөөд төрсөн эцэг нь мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 4401000074 дугаартай С.Сийнтөрсний гэрчилгээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний 01 дугаартай Д аймгийн А өрхийн эрүүл мэндийн төвийн албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны .......... дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Э.Ад нь дараах үндэслэлээр нэхэмжлэлээ тодорхойлсон байна. Би хариуцагч Д.Гтай өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүйгээр хамтын амьдралтай байх хугацаандаа охин А.Сг төрүүлсэн. Улсын бүртгэлийн байгууллагаас намайг гэрлэлтийн баталгаатай байгаа тул хүүхдийг ааваар нь овоглох боломжгүй гэж хүүхдийг ааваар нь овоглохоос татгалзсан. Одоо би гэрлэлтээ цуцлуулсан тул хүүхдийн эцгийг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Хариуцагч Д.Г нэхэмжлэлийн шаардлагыг охин А.С нь миний охин мөн бөгөөд бид одоо ч хамт амьдарч байна гэж зөвшөөрч байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн С.Сийн4401000074 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны .......... дугаартай шийдвэрийн хуулбар гэрлэгчид нь 2010 оноос тус тусдаа амьдарч байгаа, нэхэмжлэгч З.Л нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, 2 хүүхэдтэй болсон, хариуцагч Э.Ад нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, хүүхэд төрүүлсэн гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.Ад, хариуцагч Д.Г нар нь 2016 оноос хойш хамтран амьдарч байсан, тэдний дундаас охин А.С төрсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн охин С.Сийнэцэг Д.Г мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Адгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Адд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар охин З овогт Агийн С /РД:....../-гийн эцэг С овогт Дгийн Г /РД:....../ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Адгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Адд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ