Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 136/шш2022/00027

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 2 дугаар баг, Дж ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, Ө овогт Мын Ө /РД:...../,

Нэхэмжлэлийн шаардлага: иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ө иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1. Би 2010 онд Э хотод үсчинээр ажиллаж байхдаа М.Бтай танилцаад 2011 оноос хамтран амьдрахаар тохиолцсон. 2012 онд охин Б.А У хотод төрсөн. 2011 оноос бид Б сумын ..-р багт амьдарсан. 2014 онд хүү Б.Х Орхон аймагт төрсөн. М.Б нь охин Б.А, хүү Б.Х нарын төрсөн эцэг мөн тул түүнээс тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч бүртгэлтэй хаягтаа /Б аймаг, Б сум, 2-р баг, Ц/ оршин суудаггүй тул нэхэмжлэхийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан байна.

Иймд Ө овгийн М.Быг эрэн сурвалжилж өгнө үү. Би М.Бын найз нөхдөөс түүнийг хаана байгаа талаар асууж тодруулахад Төв аймгийн З сумын алтны уурхайд энэ өвөл харуул хамгаалалтын ажилтнаар ажилласан сураг гаргасан. Одоо З сумын Тын гүүрэн дээр байгаа гэж байсан гэв.

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2/1352 дугаартай Д аймгийн С сумын 2 дугаар багийн ажлын албаны албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 98, 99 дугаартай Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн тодорхойлолт, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б.А, Б.Х нарыг эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон М м өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Б.Аын ** Г-239 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Б.Хгийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, М.Бын 06 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, М.Бын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ...... дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Бугалаа Ббаяр гэх хаягийг харуулсан фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Нэхэмжлэгч М.Ө нь М.Баас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргахад түүний байгаа хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Ө нь М.Бтай хамтын амьдралтай байх хугацаанд 2012 оны 05 сарын 23-ны өдөр охин Б.А, 2014 оны 03 сарын 26-ны өдөр хүү Б.Х нар төрсөн. Тэдний эцгийн захиргааны журмаар тогтоож эцэг Баар овоглосон байна. (хавтаст хэргийн 8-9 дэх тал) Мөн 2021 оны 12 сарын 07-ны өдөр М.Ө нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 сарын 14-ний өдрийн ...... дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.9 нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах 155 дугаар зүйлийн 155.3 хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч М.Ө нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.Б эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар М.Өээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ө овогт М.Б /РД:....../-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар М.Б эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Өээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.АРИУНЗУЛ