Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 136/шш2022/00028

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2022/00028

Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У хот, Х-У, 2 дугаар хороо, ... дүгээр хороолол, ....-р байр, .... тоотод оршин суух, Е овогт Мын Н /РД:....../

Хариуцагч: Д аймаг, С сум, 4 дүгээр баг, Гын ..-2 тоотод оршин суух, С овогт Бийн М /РД:....../

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Н /цахимаар/,

Хариуцагч Б.М /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Н Б.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: М.Н би 2012 онд Б.Мтай танилцан, 2015 оны 08 дугаар сард гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү М.С төрсөн. Бидний дунд үзэл бодлын зөрчилдөөн, зан харьцааны тааламжгүй байдал, хэрүүл, сэтгэл зүйн хүчирхийлэл байнга байсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд хохирч байсан. Иймд 2019 оны 08 дугаар сараас эхлэн ажлаа сольж хотод шилжин ирсэн. Тэр үеэс хойш 2 жил 4 сарын хугацаанд салж тус тусдаа амьдрах болсон ба хүү М.С эх миний асрамжид амьдарч өсөж торниж байна. Одоо бид зан харилцаа, бие сэтгэлийн хувьд хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Хүүхдийг миний асрамжид үлдээж, эцэг Мгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.М хариу тайлбартаа: Миний бие Б.М эхнэр М.Нын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэснийг зөвшөөрч байна.

Бид анх 2012 онд танилцсан. Бидний дундаас 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү М.С төрсөн. Бид 2014 оны 09 дүгээр сард гэрлэлтээ батлуулж, 2015 оны 08 дугаар сард Эрдэнэтэд хуримын ёслол хийсэн. Бид хамтран амьдарч байх хугацаанд ярилцдаггүй байсан. Нэхэмжлэгч нь ярилцаад ойлголцох зүйлд маргалддаг байсан. Тухайн үед намайг ойлгохгүй, ярилцдаггүй, хэн нэгнийхээ үгийг сонсохгүй байсан учраас өнөөдөр ийм зүйл ярьж байна. Гэр бүлийн хүмүүс ярилцаж ойлголцож байж хамт амьдарна гэж бодож байна. Одоо миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, М.Сийн 6101001581 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хүний их эмч О.Бгийн хүүхэд эрүүл бойжиж байгаа болохыг тодорхойлсон тодорхойлолт, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2008 дугаартай Нийн .... дүүргийн .. дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийн Ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн тодорхойлолт, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай тодорхойлолт, 2019 оны 08 дугаар сарын 21-ний 39 дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны ..... дугаартай Б дүүргийн ... дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 6101000280 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны ..../ШЗ2020/0..... дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, 2020 оны 10 дугаар сарын 16-ны ..../ШЗ2020/0.... дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: М.Н би Б.Мтай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүү М.С төрсөн. Бидний дунд үзэл бодлын зөрчилдөөн, зан харьцааны тааламжгүй байдал, хэрүүл, сэтгэл зүйн хүчирхийлэл байнга байсны улмаас 2019 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдрах хугацаанд хүү М.С надтай хамт амьдарсан. Одоо гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгоно. Одоо бид зан харилцаа, бие сэтгэлийн хувьд хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Хүүхдийг миний асрамжид үлдээж, эцэг Мгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэж.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

М.Н, Б.М нар 2012 оны 11 сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 08 сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, (хавтаст хэргийн 16 дахь тал) тэдний дундаас 2014 оны 08 сарын 14-ний өдөр хүү М.С төрсөн (хавтаст хэргийн 3 дахь тал) байна. Зохигчид 2019 оны 8 сараас тусдаа амьдарсан. тэднийг эвлэрүүлэхээр Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч ажиллагаа хийсэн боловч талууд эвлэрээгүй (хавтаст хэргийн 11 дэх тал) байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ. гэж, 14.5 гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваас тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно 40 дүгээр зүйлийн 40.1 Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно; 40.1.1 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдэд тэтгэлэг төлөхөөр тус тус хуульчилсан.

6. Гэрлэгчид нь тусдаа амьдраад 2 жил 5 сар болсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, дахин эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байх тул тэдний гэрлэлтийг цуцалж, хүү М.Сэийг эх М.Нын асрамжид үлдээх талаар тохиролцсон байх тул хүүг эхийн асрамжид үлдээж, эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.

7. Зохигч хүүхдийн тэтгэлэг төлөх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү М.Сийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг .... тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Нт, 34,416 төгрөг гаргуулж төсвийн орлогод тус тус олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар С овогт Бийн М /РД:....../, Е овогт Мын Н /РД:....../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү С овогт Мн Сэ /РД:....../-ийг эх М.Нын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү М.Сийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Мгаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Нт, 34,416 төгрөг гаргуулж төсвийн орлогод тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ